in

ХөөрхөнХөөрхөн ХахаХаха Юу вэЮу вэ ГоёГоё ГайхмаарГайхмаар

Хэрэв та шар aйргийг тааруулж хэрэглэвэл таны биед дараах 11 гайхалтай нөлөөг үзүүлэх болно!

Та шар aйраг уухын өмнө  өөрийгөө сэргээх хүсэл болон буруу зүйл хийж байна даа гэсэн хоёр бодлын хооронд хир их эргэлддэг вэ? Хэвшмэл бодлоосоо салах цаг ирлээ, учир нь шар aйраг таны бүх эд эрxтэнд сайн. Бид Гүүглээс “судалгааны дүнд шар aйраг нь ……..-д сайн” гэсэн илэрцүүдийг нэгтгэн багахан мэдээлэл болгон таньд хүргэж байна.

1. Зүрхний шигдээсийн эрсдэлийг бууруулна

TopSante-н судалгааны дүнд өдөр бүр тогтмол 400 мл хэрэглэснээр цусны эргэлт сайжирч бодисын солилцоог идэвхижүүдэг болохыг баталсан байна. Үүнийг буруугаар ойлгож хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй, мэдээж та шар aйргийг дангаар нь буюу ямах нэгэн сoгтууруулах ундаагүйгээр хэрэглэснээр таньд үр дүнгээ өгөх болно.

 

2. Чихрийн шижин тусах магадлалыг бууруулдаг

Хэрвээ та эрэгтэй бол өдөрт хоёр, харин эмэгтэй бол нэг лааз шар aйраг хэрэглэж чихрийн шижин өвчтэй тэмцэхийг Испаний судалгааны баг таньд зөвлөж байна.зөрөг цэцгийн найрлаган дахь humulone нь шар aйргийг исгэлэн амттай болгож, сахарын өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга болдог.

 

3. Яс бэхжилтэнд тустай

Гайхалтай томъёоны нэгдэл: этилийн спирт+цахиур+фитоэстроген  Эдгээр нэгдлүүдийг аваргууд өглөөнийхөө цайнд уудаг. Испаны судалгааны баг нэгэн эмэгтэйг туршилтанд хамруулж өдөр бүр нэг аяга шар aйраг уулгаж байгаад рентгэн туяагаар харахад   эерэг үр дүн гарсан байна.

 

4. Шар aйраг таргалуулдаггүй

Өдөр бүр нэг аяга шар aйраг уух нь жингээ бууруулахад тань тустай. Мэдээж  хажуугаар нь дасгал хийж, хоолны дэглэм барих хэрэгтэй. Шар aйрагт агуулагддаг B9 витамин нь балансыг алдагдуулалгүйгээр өдөр тутмын хэрэгцээг хангах үүрэгтэй.

 

5. Биеийн хүчний ажлын дараа ч шар aйраг устай нэгддэг

Испаничуудын хийсэн бас нэгэн судалгааны дүнд шогшиж алхасны дараа шар aйраг уух нь шингэнийг нөхөх үйлчилгээтэй болох нь батлагджээ.

 

6. Ханиаднаас сэргийлдэг

Японы шар aйраг үйлдвэрлэгчдийн захиалгаар  хийсэн өөр нэг эргэлзээтэй судалгаагаар шар aйраг нь бронхит болон амьсгалын замын вирусыг дарангуйлах үйлдэл үзүүлдэг гэжээ.

 

7. Бөөрны чулуу үүсэхээс сэргийлнэ

Америкийн өвчний тархалтыг судалдаг сэтгүүлийн хэлж байгаагаар  шар aйрагны хэрэглээ нь бөөрны чулуу үүсэхээс 40 % сэргийлдэг гэж үзэж байна. Үүнтэй Теро Хирвонен эмч  санал нийлж байгаа бөгөөд шар aйрганд агуулагддаг усны хэмжээ үүнийг боломжтой болгодог, ямар ч шингэн зүйл уусан шээх мэдрэмжийг төрүүлдэг , тиймээс энэ боломжтой  гэжээ.

 

8. Ой тогтоомжийг сайжруулдаг

Алзеймэр өвчнөс сэргийлдэг гэдэг нь Аукландын их сургуулийн судалгааны дүгнэлт юм. Арxи сoгтууруулах төрлийн ундаа нь таны сэтгэл өвтгөм дурсамжуудыг сэдрээж  , улам их уух хүслийг төрүүлдэг.

 

9. Таныг ухаантай болгоно

Чикагогийн их сургуулиас гаргасан судалгаагаар эрэгтэй хүмүүс хэд хэдэн лааз шар aйраг уусны дараа илүү хурц ухаантай болдог нь батлагдсан байна.

 

10. Таныг баяр хөөртэй болгоно

Зөвхөн эрүүл мэндийн тухайд ч бус сэтгэлсанааны хувьд  мөн таньд эерэгээр нөлөөлнө.Энэ талаар Америкийн судлаачид судалгаа хийсэн.Шар aйрагны амт нь допамины шүүрлийг өдөөдөг бөгөөд Гвинейн гахайн дээр хийсэн судалгаагаар

шар aйраг хэрэглэгчид илүү их баяр хөөртэй байдгийг баталжээ.

 

11. Хавдар үүсэхээс сэргийлнэ

4-р сарын нэгэнд MetroNews сонинд гарсныг дүгнэж хэлвэл  шар aйраг утсан махны хавдар үүсгэх магадлалыг бууруулдаг гэнэ. Ихэвчлэн  хар пивоны үзүүлэх нөлөө илүү их байдаг.

Ингээд тооцоод үзвэл : 2 лааз шар aйраг зүрхний үйл ажиллагаа болон чихрийн шижин өвчинд, ясанд, бөөрөнд мөн ханиадны эсрэг үйлчилгээтэй. Өдөрт  6 литр шар aйраг тогтмол уугаад байвал та мөнх амийг олж дээрээс нь нэмээд аз жаргалтай байх нь ээ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *