in

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ

Хуриманд явахдаа эдгээр 12 төрлийн хувцсыг хэзээ ч өмсөж болохгүй шүү!

Урт даашинз

Энэ магадгүй хамгийн чухал дүрэм байх. Хэрэв та сүйт бүсгүй биш л бол ямар ч эмэгтэй хуриманд явахдаа урт цагаан даашинз өмсөхийг хүсэхгүй. Энэ тийм ч хэцүү биш тул анхааралтай байхад хангалттай.

Цагаан, крем эсвэл зааны ясан өнгөтэй ямар нэг хувцас

Орчин цагийн хувцасны хэв загвар нь стандарт бус бөгөөд сүйт бүсгүй нь таны нэгэн адил цагаан даашинз өмссөн байх нь элбэг. Нэг өнгийн хувцас сонгохгүй бөгөөд цагаан өнгөтэй хэт ойролцоо ямар нэгэн толботой хувцас өмсөх ёсгүй.

Нэвт гэрэлтсэн даашинз

Энэ хурим таны найзын хурим болохоос биш ямар нэгэн баяр ёслолд оролцож буй Рианна шиг харагдах гэж оролдох оролдлого биш. Хэрэв энэ сүй тавих ёслол бол нэвт гэрэлтсэн даашинз, хувцас огт хэрэггүй. Тийм ээ, сүмд биш байсан ч огтхон ч болохгүй. Эргэн тойронд настай хамаатнууд нь байж болох бөгөөд тэд ач эсвэл зээгийнхээ хуримыг санах гэсэн болохоос биш таны хөхийг харах гээгүй.

Хэт задгай хувцас

3-р заалтын нэгэн адил…

Углааш

Хэт энгийн хувцаслах хэрэггүй. Зөв тооцоолж чадах аваас нарийн триког ч өмсөж болох хэдий ч углааш л өмсөж болохгүй.

Жийнс

Маш тухтай учраас үдэшлэгт өмсдөг жийнсийг та мэднэ шүү дээ. Гэхдээ ямар ч ганган хээнцэр байсан жийнсийг хуриманд өмсөх тун соёлгүй харагддаг.

Мөрөвчтэй өмд

Тэр тусмаа комбинзон өмсөхгүй байвал зохино.

Толгойн чимэглэл

Яагаад тайлбарлахыг мэдэхгүй хэдий ч зарим нэг охидууд өөрийн хуримын өдрийг тэсэн ядан хүлээж байгаа болохоор бусдын хурим дээр албаар зүүдэг гэж ойлгож болно. Та сүйт бүсгүй биш, та үзэсгэлэнт гүнж ч биш, та Рианна ч биш. Бусдын баярыг бүү гутаа.

Хэт тод өнгийн хувцас

Амьтны зураг, неон өнгө эсвэл ямар нэгэн өнгөний хослол. Бусдын хурим дээр хэн ч тань руу анхаарлаа хандуулах шаардлагагүй.

Тод хар даашинз, хувцас

Хар хувцасыг зөв тохируулж өмсвөл хэнцэр ганган харагддаг. Гагцхүү та оршуулгын ёслолд оролцоогүй гэдгээ санана уу. Хар өнгийн хувцасыг өнгөлөг гоёл чимэглэлийн хамт өмсөх ёстой бөгөөд энэ нь албан ёсны ба ажил хэрэгч бус харин хөнгөн, чөлөөтэй байх ёстой.

Зурагтай цамц (футболк)

90–ээд он нэгэнт өнгөрсөн ба таны цамцан дээрх бичиг хэний ч сонирхолыг татахгүй.

Зузаан улт

Хэт зузаан ул эсвэл өсгийтэй гутал битгий өмсөөрэй. Энэ бол охидуудын үдэшлэг биш харин таны найзын хурим, найзын тань баяр юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *