in ,

Фото зураг эвлүүлэх болон засахад ашиглаж болох 10 үнэгүй аппликейшн болон вэб сайтууд

Эдгээр сайт, программын тусламжтайгаар хувийн альбом, сошиал сүлжээ, мэндчилгээ, презентацид зориулсан эвлүүлэг хийж болно.

 

1. Google Фото

Энгийн эвлүүлгийг алдарт Google Фотогоор хийж болно. Та өөрийн зургуудаасаа сонголтоо хий, бусдыг нь программ янзлаад өгнө. Нэг гэм нь та өөрөө тохируулга хийж болохгүй. Тийм учраас уг программ зөвхөн гэрэл зургийн параметр нь онцын чухал биш байгаа хэрэглэгчдэд илүү тохиромжтой.

 

2. Photo Grid

Хүндэвтэр хэмжээний эвлүүлэг хийхэд танд төрөл бүрийн загвар, бүрдүүлэлт санал болгоно. Стикер ч байх бөгөөд зургийг урвуугаар нь болгоход тусална. Шүүлтүүр болон энгийн бусад хэрэгслийн тусламжтайгаар гэрэл зургийн өнгөн төрхийг өөрчлөх боломжтой.

 

3. Layout

Instagram-ын уг аппликейшн хэрэглээнд гарч эхлээд л хит болсон. Layout-д хэдий стикер, шүүлтүүр, өнгийн корректор байхгүй ч гэлээ хэдхэн секундын дотор хэд хэдэн гэрэл зургийг өөрчилж шинэ мэт болгоно. Учир нь Layout бага оврын дэлгэцтэй төхөөрөмжинд тохирсон байна.

 

4. Pic Collage

Pic Collage-гийн бүрэлдэхүүнд маш олон тооны гурвалжин сеткүүд бий. Гэхдээ та ямар нэгэн хязгаарт баригдахгүйгээр өөрийн хүссэнээр зургуудыг байрлуулж болно. Ил захидал байдлаар гарах олон төрлийн загварууд ч бий. Дүрс дээр бичилт хийх, стикер наах, шүүх, хүрээг нь янзлах …

Хэрвээ та Pic Collage сонирхож байгаа бол үнэгүй хувилбар дээр усан тэмдэг тавигддагийг анхаарна уу.

 

5. Photovisi

Энгийн вэб-сервис хэд хэдэн зургуудыг эгнүүлж тавьж болохоос гадна гэрэл зургуудын хэсгүүдийг нийлүүлж нэгэн хиймэл зургийг үүсгэх боломжтой. Photovisi цайруулах, уусгах, давхаргаар хаах зэрэг өөр бусад эффектүүдийг хийж чадна.

 

6. Canva Collage

Хүнд зэрэглэлийн график баримт бичгийн эвлүүлэг хийхэд зориулагдсан: презентац, инфографик, илтгэл, сертификат, постер, номын хавтас зэрэг. Боловсруулагчид таны ажлыг хөнгөвчлөх зорилгоор маш их хэрэгслийг санал болгож байгаа юм. Өөрт тохирох загварыг сонгоод хэрэглэгч богино хугацаанд гэрэл зургаа хүссэн хэлбэр загварт оруулах боломжтой.

 

7. PicMonkey

График редактор болон эвлүүлгийн хослол. Хэрэглэгчдэд зориулж олон төрлийн сеткүүд, арын хэсэг, хэлбэр дүрс, гэрэл зургийн хэмжээнүүд бий. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл бэлэн эвлүүлгийг график редактор луу шилжүүлж болно.

 

8. PicsArt

Хэд хэдэн гэрэл зургийн арын хэсгийг өөрчлөх, хүрээ хийх зэргийг хийж болно. Үүнээс гадна зургаа стикерээр чимж, төрөл бүрийн хэлбэрээр бичилт хийх ажээ.

PicsArt мөн чадалтай график редактор гэдгийг мартаж болохгүй.

 

9. Fotor

Хүнд зэрэглэлийн фото эвлүүлэг хийх үйлчилгээнээс гадна график редакторын үүрэг гүйцэтгэнэ. Эвлүүлгийн арын хэсэг, текст нэмэх, төрөл бүрийн стикер ч санал болгоно. Гэхдээ уг үйлчилгээний хамгийн хүчтэй тал бол маш олон тооны хэлбэр дүрсийн сеткүүд. Эдгээрийн тусламжтайгаар гэрэл зургаа хүссэн хэлбэрт оруулж болно, жишээ нь зүрх, геометрийн дүрсүүд байх ажээ.

 

10. FotoJet

Эвлүүлгийн менежерийн үүргийг гүйцэтгэхээс гадна гэрэл зургийн редакторын ажлыг орлоно. Ил захидлын графикын загвар олон төрлөөрөө, постеруудыг ч мөн санал болгоно. Мөн багагүй сетк, стикерүүд агуулна. Хэрэглэгч гэрэл зураг дээрээ хүссэн текстээ оруулах боломжтой.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *