in

Яг зөвЯг зөв ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Арслангийн ордны эмэгтэйчүүдийн талаар таны заавал мэдэх ёстой 8 зүйл: Энэ ордны эмэгтэйчүүд бусдаас юугаараа ялгардаг вэ?

Арслангийн ордын эмэгтэйчүүд – онцгой мэдрэмжтэй чадварлаг удирдагчид. Гаднаас нь харахад болхидуу, гэхдээ уян зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг. Эрч хүчтэй, эмзэг, болгоомжтой, түргэн шуурхай.

Хэрвээ та Арслангийн ордын бүсгүйг таньдаг бол эсвэл та өөрөө бол – дараах зүйлийг санаж яваарай:

Тэд – зурхайн бусад ордуудыг бодвол аймшиггүй санаачлагатай

Аливаа асуудалтай зоригтой нүүр тулгарч юунд ч бэлэн байдаг. Удирдагчид, бүгдийг хяналтандаа байлгахыг хүснэ. Ямар ч үүрэг даалгаврыг нэр төртэй гүйцэтгэнэ – үдэшлэг зохион байгуулах, тооцоо гаргах, хүн итгүүлэх …

Тэд анхаарлын төвд байхыг хүсдэг

Тэд шийдвэр гаргадаг, үүндээ бусдын сайшаалыг ч хүлээдэг. Тэдэнд хүмүүс итгэл хүлээлгэж чадна, тэд ч алдахгүй. Үүний зэрэгцээ бусдаас сайшаалын үг байнга хүлээнэ. Олныг нэгтгэгч хүч болж чадна. Олны дунд байх хүсэлтэй ч ажлыг ганцаараа гүйцэтгэх дуртай. Хувцаслалт, үсний засалт гээд бусдаас ялгарах хүсэлтэй.

Тэд эмзэг

Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс. Түүний гадаад төрхийг нэг нь шүүмжлэх бол нөгөө нь магтана. Гэхдээ тэр өөртөө итгэлтэй учраас үүнд эмзэглээд байхгүй.

Тэд бусдын хүндлэлийг хүлээх туйлын хүсэлтэй

Үүний зэрэгцээ эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл санаанд эмзэг ханддаг, тэднийг маш сайн ойлгоно. Бусдын сэтгэл хөдлөл түүнд шууд нөлөөлнө. Тэд ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлэхээсээ илүүтэй сэтгэл хөдлөлөө барихыг илүүд үзэх ажээ.

Энгийн бөгөөд өөрчлөмтгий

Зөрүүд, гэхдээ үзэл бодлоо өөрчилж чаддаг. Тэр болгонд гомдоод байдаггүй. Амьдралаас юу хүсэж байгаагаа сайн мэдэх учраас тодорхой зорилго тавин урагшилна. Түүний зорилгодоо хүрэх замд хэн ч саад болж чадахгүй.

Тэд маш романтик

Тэд ганцаардах дуртай, амьдралаа тайван, аз жаргалтай өнгөрүүлэх ханиа тэвчээртэй хүлээж чадна.

Сексийн хувьд эрч хүчтэй, бүгдийг туршиж үзэхийг хүснэ. Анхаарлын төвд байх дуртай. Эсрэг хүйстэндээ таашаалыг бүрэн өгч чадна.

Өөрт тохиолдсон адал явдлаа бусдад илэн далангүй ярина, гэхдээ хувийн нууцаа чанд хадгалж үлдэнэ.

Тэдний харилцаа сэтгэл хөдлөл ихтэй. Яг л галзуу хулгана шиг – маргалдана, эвлэрнэ, чин сэтгэлээсээ хайрлана. Түүний зан аашийг тэр болгон тэсэж чадахгүй.

Тэд гайхалтай анд нөхөр

Цайлган, үнэнч анд, өгөөмөр, ойр дотны хүмүүсээ хайр халамжаар дутаахгүй. Түүнээс суралцах зүйл их бий.

Тэд хүмүүстэй хэл амаа амархан ололцдог

Хүмүүстэй халуун дотно харилцаа үүсгэнэ. Өөрийгөө олж нээх, тэнцвэрт байдлаа олохын тулд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Хэрвээ өөрийгөө олж чадвал хүний бүх сайхан тал Арслангийн ордны бүсгүйчүүдэд бий болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *