Нүүр » 2018 » March

Экстра, Ургамал төвийн зөвлөмж: Хөрс халдваргүйжүүлэх тухай

March 30, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

image1826Хөрсийг халдваргүйжүүлэх нь нэн чухал зүйл байдаг. Ялангуяа гэрийн нөхцөлд үрслэг гаргаж авах гэж байгаа бол энэ үе шатанд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Үрийг стратификацид оруулах үед ч ариутгасан байхад илүүдэхгүй. Хөрсийг ариутгахын тулд дээрээс нь марганцын уусмал асгахад л хангалттай гэсэн яриа түгээмэл. Дэлгэрэнгүй »

Экстра, Ургамал төвөөс хүргэж буй зөвлөмж: Үр худалдан авахад анхаарах зарим зүйлс

March 29, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

sagenzyҮрийг тусгай зориулалтын дэлгүүр, цэгүүдээс авах нь хамгийн зөв. Ингэхэд тухайн газраас мэргэжлийн зөвлөгөө авч болдог давуу талтай. Дэлгүүрээс санал болгож буй нэр төрөлтэй дэлгэрэнгүй танилцан барааныхаа чанарыг лавлан магдлах хэрэгтэй. Дэлгэрэнгүй »

Экстра, Ургамал төвөөс хүргэж буй зөвлөмж: Шахмал хүлэрт үрсэлгээ хэрхэн хийх вэ?

March 27, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

torf-tabletҮйлдвэрлэгчээс хамаараад хүлэрийн шахмалыг дээд давхаргын дагтаршуулсан хүлэрээс хийгдсэн эсвэл соёолсон ургамалд эхний шатанд шаардлагатай тэжээлийн бодис нэмж хийсэн янз бүрийн хүлэрийн холимог байж болно. Шахмалын найрлагад ургамлыг суулгах, шилжүүлэн суулгах үед үүсдэг стрессийг багасгах нэмэлт, ургалтыг дэмжигч ба мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бодис ордог. Тиймээс суулгацууд хар хөл өвчинд нэрвэгдэггүй, нахианууд үжирдэггүй. Шахмал хүлэрийг тээвэрлэх явцад болон үр суулгахад үйрэхээс сэргийлсэн нэхээсгүй эдээр хийсэн тороор бүрхсэн байдаг. Дэлгэрэнгүй »

Экстра, Ургамал төвөөс хүргэж буй зөвлөмж: Үр суулгах хугацааг хэрхэн тооцох вэ?

March 26, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

всход семянҮрсэлгээг амжилттай хийж, цаашид бүрэн дүүрэн ургац хурааж авахын тулд үс суулгах огноог хэрхэн тооцох вэ?

Монгол нутгийн уур амьсгалын нөхцөлд үрслэгээр тарьдаг дийлэнх тарималуудын үрийг 2-3 саруудад үрслэг гаргаж авахаар суулгадаг. Ингэснээр илүү анхаарал, арчилгаа шаардсан зохиомол орчин бүрдүүлэх үе шатыг уртасгах шаардлага гардаггүй. Үүнээс эрт суулгасан үрслэгийг ганц бус харин хоёр удаа пиклэх /шилжүүлэн суулгах/ шаардлага гардаг. Иймд суулгац нь тун давжуу бөгөөд ургалт удаантай байдаг таримлуудыг л /камнеломка буюу сэрдэг цэцэг, башир цэцгийн зарим сорт, талын дэгд, хайтан, хонхон цэцэг/ үүнээс эрт тарьж болно. Эдгээр тарималуудыг 12-1 саруудад тарих нь зохистой. Дэлгэрэнгүй »

Хуудас: 1 2 3 »