Нүүр » Экстра Орос Худалдааны Төв

Модны үртсийг цэцэрлэг, ногооны талбайд хэрхэн ашиглах тухай

April 11, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

508343176_w0_h0_img_6254Үртэс нь шаварлаг хүнд хөрсөнд нэн хэрэгтэй зүйл.

Үртэс нь юуны өмнө бодит нөлөөтэй бордоо. Үртсэнд ихээр агуулагддаг нүүрсусны ачаар хөрсөнд агуулагддаг ургамалд тустай бичил биетүүд идэвхтэй үржих таатай нөхцөл бүрдэж, тоо нь 2,5 дахин нэмэгддэг. Дэлгэрэнгүй »

Үрсэлгээний гэрэлтүүлгийн тухай

April 9, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

2240f4317a5eГэрэл хангалтгүй байх нь үрслэг ургуулахад, ялангуяа өвлийн сүүл, хаврын эхээр тулгардаг гол асуудал. Цонхны тавцан дээр байхад ч гэрэлтүүлэг хангалтгүй байх тохиолдол цөөнгүй. Дэлгэрэнгүй »

Бичил элементтэй бордоог хэрэглэх тухай

April 6, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

mikroelementi-v-rasteniiХүнсний ногооны өсөлт ба боловсролтод үндсэн эрдэс бодисуудаас гадна бичил элементүүд чухал нөлөө үзүүлдэг. Бичил элементүүд нь тун бага хэмжээгээр шаардагддаг ч илүүдэж эсвэл дутагдвал онцгой мэдрэгдэнэ.   Дэлгэрэнгүй »

Эрдсийн бордоог хэрэглэх тухай

April 5, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

udobrenie_rasteniyАзотлог бордоо

Тарималуудыг томруулдаг, ургалтыг хурдасгадаг, бэхжүүлдэг зүйл бол азот. Ялангуяа үр жимс боловсроход хэрэгтэй нөөц хүч хуримтлуулахад азот чухал хэрэгтэй. Азот дутагдахад ургамлын өсөлт, хөгжилт удааширч, навч зэвхий өнгөтэй болох бөгөөд хүндэрсэн тохиолдолд найлзуур бүхэлдээ шарлан навчис унадаг. Мөн үрийн орон нурж бүрэлдэж гүйцсэн үр жимс жижгэрдэг. Дэлгэрэнгүй »

Экстра, Ургамал төвийн зөвлөмж: Үрслэгийг суулгахад бэлдэх тухай

April 2, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

rassadiҮрслэгийг суулгах улирлын ид үе нь 5-р сард таардаг. Ургамлыг сайн дасан зохицох, илүү идэвхтэй ургах нөхцлөөр хангаж байдаг биологийн идэвхит цасны чийг хангалттай хэмжээгээр байгаа цагийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Гэтэл 4-р сарын сүүл, 5-р сард хөрс хангалттай халж амжаагүй байдаг тул ургамалд нэмэлт хамгаалалт ер илүүдэхгүй. Дэлгэрэнгүй »

Экстра, Ургамал төвийн зөвлөмж: Хөрс халдваргүйжүүлэх тухай

March 30, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

image1826Хөрсийг халдваргүйжүүлэх нь нэн чухал зүйл байдаг. Ялангуяа гэрийн нөхцөлд үрслэг гаргаж авах гэж байгаа бол энэ үе шатанд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Үрийг стратификацид оруулах үед ч ариутгасан байхад илүүдэхгүй. Хөрсийг ариутгахын тулд дээрээс нь марганцын уусмал асгахад л хангалттай гэсэн яриа түгээмэл. Дэлгэрэнгүй »

Экстра, Ургамал төвөөс хүргэж буй зөвлөмж: Үр худалдан авахад анхаарах зарим зүйлс

March 29, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

sagenzyҮрийг тусгай зориулалтын дэлгүүр, цэгүүдээс авах нь хамгийн зөв. Ингэхэд тухайн газраас мэргэжлийн зөвлөгөө авч болдог давуу талтай. Дэлгүүрээс санал болгож буй нэр төрөлтэй дэлгэрэнгүй танилцан барааныхаа чанарыг лавлан магдлах хэрэгтэй. Дэлгэрэнгүй »

Экстра, Ургамал төвөөс хүргэж буй зөвлөмж: Шахмал хүлэрт үрсэлгээ хэрхэн хийх вэ?

March 27, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

torf-tabletҮйлдвэрлэгчээс хамаараад хүлэрийн шахмалыг дээд давхаргын дагтаршуулсан хүлэрээс хийгдсэн эсвэл соёолсон ургамалд эхний шатанд шаардлагатай тэжээлийн бодис нэмж хийсэн янз бүрийн хүлэрийн холимог байж болно. Шахмалын найрлагад ургамлыг суулгах, шилжүүлэн суулгах үед үүсдэг стрессийг багасгах нэмэлт, ургалтыг дэмжигч ба мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бодис ордог. Тиймээс суулгацууд хар хөл өвчинд нэрвэгдэггүй, нахианууд үжирдэггүй. Шахмал хүлэрийг тээвэрлэх явцад болон үр суулгахад үйрэхээс сэргийлсэн нэхээсгүй эдээр хийсэн тороор бүрхсэн байдаг. Дэлгэрэнгүй »

Экстра, Ургамал төвөөс хүргэж буй зөвлөмж: Үр суулгах хугацааг хэрхэн тооцох вэ?

March 26, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

всход семянҮрсэлгээг амжилттай хийж, цаашид бүрэн дүүрэн ургац хурааж авахын тулд үс суулгах огноог хэрхэн тооцох вэ?

Монгол нутгийн уур амьсгалын нөхцөлд үрслэгээр тарьдаг дийлэнх тарималуудын үрийг 2-3 саруудад үрслэг гаргаж авахаар суулгадаг. Ингэснээр илүү анхаарал, арчилгаа шаардсан зохиомол орчин бүрдүүлэх үе шатыг уртасгах шаардлага гардаггүй. Үүнээс эрт суулгасан үрслэгийг ганц бус харин хоёр удаа пиклэх /шилжүүлэн суулгах/ шаардлага гардаг. Иймд суулгац нь тун давжуу бөгөөд ургалт удаантай байдаг таримлуудыг л /камнеломка буюу сэрдэг цэцэг, башир цэцгийн зарим сорт, талын дэгд, хайтан, хонхон цэцэг/ үүнээс эрт тарьж болно. Эдгээр тарималуудыг 12-1 саруудад тарих нь зохистой. Дэлгэрэнгүй »

Ургамал төвөөс танд хүргэж буй: Үрслэг ургуулах хуанли

March 22, 2018 | Бичсэн: extra Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

maxresdefault1-р сар

  • Сонирхсон цэцэг, ногооныхоо үрийг захиалан худалдаж авах.
  • Үрслэг хийх хөрсийг хөлдөөх.
  • Үрслэгийн сав ба контейнерүүдийг ариутган халдваргүйжүүлэх.
  • Үр суулгасан хугацааны талаарх хийх тэмдэглэгээг хөтөлж эхлэх.
  • Гэрийн нөхцөлд шанцай, ногоон гоньд, ногоон сонгино, яншуй зэрэг амтлагч ногоо /зелень/ -ны үрийг суулган илүү дулаан, илүү чийг, илүү гэрэлтүүлэгтэй, тэжээлээр илүү арвин нөхцөлд үрслэг гаргаж авах.

Дэлгэрэнгүй »

Хуудас: 1 2 »