in ,

Хоол боловсруулалтыг эрс сайжруулж, биед хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулахад туслах 12 арга

Хоол боловсруулалт бол эрүүл байхын үндэс юм. Хоол боловсруулалт идэвхтэй ажилласнаар таны бие хоолыг бүрэн боловсруулж, шингээхээс гадна эцсийн бүтээгдэхүүнийг тогтмол гадагшлуулна. Хоол боловсруулалт хямарснаар биед хортой бодисууд үүсдэг ба эдгээрийг биеэс гадагшлуулахад тийм ч амар байдаггүй.

Хоол боловсруулалтыг дэмжих дараах зөвлөгөөнүүдэд анхаарлаа хандуулна уу:

1. Өглөө бүр нэг амны халбага нимбэгний шүүстэй аяга бүлээн ус ууж байгаарай. Усандаа зөгийн бал эсвэл бор элсэн чихэр нэмж болно. Нимбэгний шүүс нь хоол боловсруулах замд үлдсэн АМА-г (хоол хүнсний дутуу задралаас ялгарах хамгийн түгээмэл хорын төрөл) устгаж ходоод гэдэс цэвэрлэнэ.

2. Үдийн хоолны дараа аяга тараг уугаарай. Тараг нь хоол боловсруулахад оролцдог бичил биетнийг ихэсгэдэг ба биеийн бичил цусны эргэлтийн сувгуудыг идэвхжүүлдэг. Орой тараг уухыг зөвлөдөггүй.

3. Хоол боловсруулалтаа дэмжиж мөн хоолны дуршлаа ихэсгэхийн тулд нимбэгний шүүсэнд дэвтээсэн шинэхэн цагаан гаа идээрэй. Хэрэв та шинэхэн цагаан гаа идэж чадахгүй бол цагаан гааны шүүсийг шахаад дараа нь нимбэгний шүүстэй хольж дээр нь халуун бүлээн ус бага хэмжээгээр нэмээд уугаарай. Энэ холимгийг хоол идэхийн өмнө 30-60 минутын өмнө уугаарай.

4. Өглөөний цайгаа заавал уу. Хатаасан жимс, үр тариа нь хурдан боловсордог ба бүхэл өдрийн турш цатгалан байхад тусална.

5. Хоол боловсруулалтыг дэмждэг амтлагч хоолондоо хэрэглэ. Нунтаг цагаан гаа, куркума, гоньд, кориандр нь хоол боловсруулалтыг дэмжихээс гадна биеэс хорт бодисыг гадагшлуулах мөн тэжээллэг бодисын шингэлтийг сайжруулахад тусалдаг байна. Шингэц муутай хоолондоо эдгээр амтлагчуудыг хийж гэдэс дүүрэх, гэдэс хямрах зэрэг асуудлуудыг арилгаарай.

6. Хийжүүлсэн болон кофеин агуулсан ундаанаас татгалзаж ургамлын цай түлхүү хэрэглээрэй. Үдийн хоолны дараа амтат гоньдтой цай уухыг зөвлөж байна. Хэрэв танд амтат гоньдны амт таалагддаг бол үдийн эсвэл оройн хоолны дараа хэдэн ширхэг үрийг зажилж болно.

7. Хоол хооронд амттан идэхээ багасга. Учир нь таны хоол боловсруулах эрхтэнд амралт хэрэгтэй байдаг ба хоол идэж байхад болон идсэний дараа идэвхтэй ажиллах шаардлагатай байдаг. Хэрэв та өдрийн цагаар хоол идсэний дараа өлсдөг бол шинэхэн жимс идэж байгаарай.

8. Эрдэнэ шиш, сэвэг зарам, самар, үр тариаг халуун усанд 30-60 минут дэвтээгээд идвэл илүү сайн шингэх болно.

9. Шарсан бяслаг мэтийн хүнд хоолыг үдийн хоолны дараа ид. Хоол боловсруулалт үд дунд хамгийн эрчимтэй ажилладаг ба оройн хоолны үеэр удааширдаг.

10. Хүйтэн ундаа уухаас зайлсхий. Хоол идэх үед халуун эсвэл өрөөний температурт байсан ус ууж болно. Өдрийн турш халуун бүлээн ус, тэр тусмаа хоол боловсруулалт дэмждэг амтлагчтай ус уувал хоол боловсруулалт эрчимжиж биеийг цэвэршүүлнэ.

11. Түүхий хүнс шингэхдээ муу байдаг учир бага идэхийг зөвлөж байна. Тэжээллэг бодисыг аль болох ихээр хадгалж үлдэхийн тулд хүнсээ жигнэж эсвэл бага хэмжээний тосон дээр шарж болгоод идээрэй.

12. Шинэхэн хүнс худалдан авч шинэхэн дээр нь бэлтгэж идэж байгаарай.

Эдгээр энгийн дүрмүүдийг дагаж эрүүл энх урт наслаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *