Нүүр » Таны амралтанд » Таны амралтанд

Таны амралтанд

October 9, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Таны амралтанд

Нийтлэлийг 4,387 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Шалбааг дотор хэвтэх нэгэн согтуу эр дээр цагдаа хүрч ирэв.

Та энд юу хийж байгаа юм бэ?

Чи өөрөө хэн юм бэ?

Би цагдаа байна.

Тэнгисийх үү, хуурай замых уу?

Юу гэсэн үг вэ? Хуурай замынх л байхгүй юу?

Тийм бол тэнгисийнхний хэрэгт яах гэж хутгалдаад байгаа юм бэ?

*                                  *                                  *

-Өвөө нас сүүдэр хэд хүрч байна?

-Өвөө нь 80 хүрч байна даа.

-Өө, тэгээд үхдэггүй ээ.

-За хүү минь хэдэн настай вэ?

-25-тай

-Бас тэгээд шүдгүй ээ.

*                                  *                                  *

Хөвгүүд ээ. Та нар өөрсдийхөө төлөө ажиллаж байгаа болохоор энэ байшинг маш сайн барих ёстой.

Энд юу баригдах юм бэ?

Эрүүлжүүлэх байр.

*                                  *                                  *

Манай нөхрийг хүүхнүүд дандаа амаа ангайтал ширтдэг юм.

-Тийм сайхан эр үү?

-Үгүй шүдний эмч юм.

*                                  *                                  *

Цыганууд эсгий гутал олж гэнэ.Юу болохыг нь хэн ч мэддэггүй. Мэргэн ухаантанд очвол тэр нь үзсэнээ:

-Яасан тэнэг улс вэ. Энэ чинь сүхний л дугтуй байхгүй юу даа гэжээ.

*                                  *                                  *

Нэг хүүхэд ааваасаа асуужээ.

-Дотоожны зөв бурууг яаж мэдэх вэ? Аав нь:

-Шар нь урдаа, бор нь хойноо байдаг юм гэж хээвнэг хариулав.

*                                  *                                  *

Нэгэн эр явж байтал араас нь “Хөөе мангар аа “ гэв.Эргээд хартал нэг айлын цонхон дээр тоть байх юм гэнэ. Нөгөө эр уурлан эзэнд нь очоод “Танай тоть гудамжаар зүгээр явж байтал мангар тэнэгээр минь дуудлаа” гэхэд эзэн нь тотиндоо:

-“Чи дахиад хүнийг тэгэх юм бол би чамайг ална шүү “ гэжээ.Маргааш нь нөгөө эр тэр цонхны хажуугаар өнгөртөл тоть «Хөөе,чи өөрийгөө мэдэж байгаа биз дээ» гэжээ.

*                                  *                                  *

Нэг айлын тоть мөнхийн согтуу байдаг байж. Тэгтэл нэг өдөр эзэн нь чи ахиж миний нүдэнд согтуу харагдах юм бол бүх өдийг чинь зулгаана шүү гэжээ. Маргааш нь нөгөө тоть торон дотроо холхиод байж . Эзэн нь: Чи яагаад тогтож ядаад байна гэтэл. Зүгээр өдөө зулгаалгуулбал ямар харагдах бол доо гэж бодоод л… гэжээ.

*                                  *                                  *

Нэгэн шувуу нисч явтал том хавцал гараад ирж гэнэ.Шувуу хавцал дундуур нисээд л байж, хавцал улам бүр нарийсаад л байж.Тэгээд нөгөө шувуу хажуугаараа нисч явахдаа «ёох амьтан болчих юм байна л даа» гэжээ.

*                                  *                                  *

Эхнэр нь нөхөртөө:

-Чиний царай нэг л сэжигтэй харагдаад байна. Нэг бол араар минь тавьж эсвэл тавих гэж байна гэвэл нөхөр нь:

-Яагаад заавал аль нэг нь гэж ? Хоёулаа байвал яахав.

*                                  *                                  *

Өнөөдөр ч найз нөхөд гэж байхгүй болж дээ. Нэг муу новшоос 1000 төгрөг зээлэх гэсэн чинь өгдөггүй.

Чамд эртхэн хэлэхэд би ч гэсэн новш шүү.

*                                  *                                  *

Нэг сониуч эр, амьтны зах дээр явж байтал нэг хөлнөөс нь улаан, нөгөө хөлнөөс нь улаан утас уясан тоть зарж байна гэнэ. Худалдагчаас нь : -Таны тотьны хөлөнд яагаад өнгийн утаснууд уяатай байгаа юм бэ? гэж сониуч эрийг асуухад:

-Миний тоть маш их эрдэмтэй тоть байгаа юм. Улаан утаснаас нь татвал францаар ярина, харин ногоон утаснаас нь татах юм бол англиар ярьдаг юм гэжээ. –Хоёулангаас нь татвал ямар хэлээр ярих вэ гэхэд тоть тэссэнгүй :

Бөгсөөрөө л унахгүй юу гэж уцаарлажээ.

*                                  *                                  *

Гэрийн эзэгтэй үйлчлэгч эмэгтэйгээ ажлаас нь хөөжээ.Тэгэхэд нь:

-Та маш муухай ааштай, хэрүүлч муу яншаа хүн. Ор дэрний ажилд ч надаас муу юм гэх чинь билээ.

-Хэн танд тэгж хэлэв? Манай нөхөр үү?

-Үгүй ээ танай жолооч.

*                                  *                                  *

Автобусны араас нэгэн эр унаж тусан гүйнэ.Хүмүүс түүнийг хараад шоолон инээлдэж байв. Гэтэл нөгөөх эрэгтэй:

-Та нар намайг наад автобусныхаа жолооч гэдгийг мэдчихвэл инээлдэхээ болино доо гэжээ.

*                                  *                                  *

Барималчин туслахаасаа:

-Чи яагаад ажил хийхгүй байна?

-Өчигдөр жаахан юм хүртчихсэн чинь гар салгалаад болдоггүй.

-Тэгвэл элс шигш.

*                                  *                                  *

Шагчин авгайг баривчлав.

-Та яагаад согтуу хүмүүст спирт зараад байна?

-Согтоогүй нь авдаггүй юм аа.

*                                  *                                  *

Хоёр мөнгөө нийлүүлж ганц шил юм авав.Гэтэл нэг нь:

-Хоёулаа хөгжилтэйхэн шиг ууя. Чи аль гарт байгааг таа. Тэгвэл ууя таахгүй бол хага шидье. За аль гарт байна?

-Баруун.

-Баагий жаахан сэтгээч дээ.

*                                  *                                  *

–Одоо боллоо, миний тэвчээр барагдлаа. Нэг бол намайг, үгүй бол архиа сонгоорой гэхэд нөхөр нь:

-Тэгээд хэдэн шил архи юм гэж ихэд сониучирхан асуужээ.

*                                  *                                  *

Хүү нь ааваасаа:

-Та яагаад дандаа архи уугаад байдаг юм бэ?

-Иш, хүү минь хатуу юм бол мэрэхсэн. Шингэн юм чинь уухаас яахав дээ.

*                                  *                                  *

Хоёр найз тааралдав.

-Ямар сонин хүн бэ. За хаана аж төрж амьдарч байна даа?

-Найз нь архитай тэмцэх нийгэмлэгт гурав дахь жилдээ ажиллаж байна.

-Тэнд чиний хэрэг гэж юу байна?

-Маш чухал. Эмч архины хорын тухай лекц уншиж дуусаад намайг босгож :

-За хүмүүс ээ, архи их уугаад л байх юм бол ийм болдог юм гэж намайг үзүүлдэг юм.

*                                  *                                  *

Автобусанд нэг согтуу эр хоёр талдаа сууж буй хүүхнүүдийг байн байн харна.

-Зүүн талд дандаа тэнэгүүд, баруун талд дандаа банзалууд сууж байгаа юм байна ш дээ. Тийм үү? Тэгтэл баруун талаас нэг хүүхэн уурлаж?

-Худлаа, ёстой худлаа. Би нөхөртэйгээ 15 жил амьдрахад ганц ч удаа хуураагүй. Согтуу эр:

-Уучлаарай, та тэгвэл зүүн талд гарч суу.

*                                  *                                  *

Үүрээр нэг согтуу эр байшингийн цонхоор орж байхад нь цагдаа саатуулж:

-Та яаж байгаа юм бэ? гэхэд мань эр:

-Гэртээ л орж  байна.

-Цонхоороо ордог нь яаж байгаа юм бэ? Хаалганы ард авгай гурилын элдүүр бариад зогсож байгаа. Чш…

*                                  *                                  *

Хоёр архичин ярилцана.

-Би саяхан сэтгүүл дээрээс зөвхөн архиар л эмчилдэг өвчин байдаг гэж уншсан юм байна гэтэл нөгөөдөх нь босон харайж:

-Тэнд чинь яаж тэр өвчнөөр өвдөж болохыг бичээгүй байна уу?

*                                  *                                  *

Шоронгийн дарга зочдодоо танилцуулсан нь:

-Энэ камерт манай шоронгийн бахархал болсон хүн сууж байгаа юм. Манайд ирэхдээ огт бичиг үсэг мэддэггүй байсан юм. Бид уншиж, бичиж сургаад хугацаа н дуусахаар гаргасан. Тэгтэл гараад удалгүй бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр дахин хоригдоод байгаа юм даа гэжээ.

*                                  *                                  *

Эмч нөхрийх нь биеийг үзээд эхнэрт нь дараах зөвлөгөөг өгсөн гэнэ.

-Танай нөхөрт маш тайван, чимээ аниргүй орчин хэрэгтэй юм байна. Энэ эмийг л хэрэглэхэд сайн гэхэд авгай нь:

-Тэгээд энэ эмийг яаж уулгах вэ, эмч ээ? гэж лавлахад эмч:

-Учир нь энэ эмийг танай нөхөр уух юм биш ээ. Түүнийг та өдөрт гурван удаа уухад танай нөхрийн бие дорхоноо сайжирна гэжээ.

*                                  *                                  *

Шүүгч хэрэгтэнд хандаж :

-За, одоо бидэнд яаж банкинд нэвтэр орж, мөнгө авсан талаараа маш дэлгэрэнгүй, тодорхой яриад өг гэхэд хулгайч:

-Ноён шүүгч ээ. Би ярьж чадахгүй нь ээ.Учир нь энд миний өрсөлдөгч болох маш олон хүн хүрэлцэн ирсэн байна шүү дээ гэж учирлажээ.

*                                  *                                  *

Ахмад аа. Би хоригдол Дондогтой уулзах гэсэн юм. Би холын аймгаас ирсэн цэргийн найз нь байна.

-Өчигдөр суллагдсан. Та сарын дараа хүрээд ир.

*                                  *                                  *

Дондог хөршдөө онгирч:

-Би ч машинаа арван хуруу шигээ мэднэ.

-Аргагүй шүү дээ. Өнжөөд л чи авгайдаа хөөгдөж , граждаа унтаад байхаар чинь.

*                                  *                                  *

Анчин автобусанд сууж буугаа өвөр дээрээ тавив. Хажууд нь сууж байсан хүн сандарч:

-Хүүе, хүүе наад бууныхаа амыг цааш нь болгооч, буудчихвал яах билээ гэхэд:

-Зүгээр, зүгээр надад сум хангалттай бий гэжээ.

*                                  *                                  *

Зараа шар шувуу дээр ирээд :-Мэргэн шар шувуу минь ээ. Миний зүүн гарын алга загатнаад байх боллоо.

-Хэн нэгэнд зодуулах нь дээ.

-Баруун гарын алга бас загатнаад…

-Хэн нэгнийг зодох нь дээ.

-Гарын ар тал загатнаад байгаа юм.

-Хамуу тусч дээ.

*                                  *                                  *

Өвөө, хүргэн бэр хоёр хуримын ёслолд оролцохдоо яагаад заавал гар гараасаа барьж явцгаадаг юм бэ?

-Ийм заншилтай юм аа хүү минь. Жишээ нь нударган зодооны өмнө хоёр тамирчин гар баридаг биз дээ.

*                                  *

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

6 Сэтгэгдэл байна - “Таны амралтанд”

  1. Баяраагийнхаа онигооны санд нэмэрлэхэд:
    Хүргэн хадам ээжийнхээ өмнө цамцаа тайлж нуруугаа харуулаад:
    – Нулимчих гэж гэнэ. Хадам эх нь:
    – Юу гэнэ? Яагаад? гэхэд хүргэн:
    – Дуугаа нулимчих аа гээд байж гэнэ
    хадам эх нилээн дургуйцаж удахад тэвчээр нь барагдсан хүргэн :
    – Хатиг гарчихсан юм аа, хорт могойн шүлс сайн гэсэн юм, нулимаадах гэж гэнээ

  2. negen er naiziindaa gyij ochiod
    – naiz daa xurdxan shig 10 xuvin us zeeleech
    yaj bgaan tanaix chin xudagtai biz dee xashaandaa gexed
    tiim l dee xadam eej xudagt oichood us yag eryygeer ni tataad, manai xudgiin tyvshin bagadaad bna……gejee

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.