Нүүр » Уран зохиол » П.Батхуяг : Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ

П.Батхуяг : Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ

September 17, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Уран зохиол

Нийтлэлийг 5,720 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Гоо vзэсгэлэнгийн vнэ цэнэ

“Юм бvхэнд vнэ цэнэ буй. Хvн бvхэнд хувь тавилан гэж буй” гэсэн өгvvлбэрээр төгсдөг зохиол хэзээ ч билээ уншсан санагдана. Хэн гэдэг зохиолчийн, ямар нэртэй зохиол байсныг лав мартжээ. Гэхдээ төгсгөлийнх нь энэ хоёр өгvvлбэр сэтгэлд vvрд vлдсэн нь гайхалтай. Үе vе сэтгэл vймрэхэд дээрх хоёр өгvvлбэрийг би өөртөө хэлдэг юм. Үнэндээ амьдралын бvх гvн ухаан энэ хоёрхон өгvvлбэрт багтсан байдаг санагдана. Гоо сайхны vнэтэй бараа худалдаж аваад эсвэл хэн нэгнээр авахуулаад дэлгvvрээс гарч яваа охид бvсгvйчvvлтэй бишгvй л тааралддаг. Хөл нь газар хvрэхгvй баярлах нь ч бий, юм vзэж нvд тайлсан тэр зэргийн юманд хөөрч догдлохооргvй болсон нь ч бий. Чухам тийм сэтгэл догдолдог vеэ өнгөрөөсөн нэгэн бvсгvй хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө нvvр цэвэрлэгч, тансаг vнэртэн, хөмсөг сормууны будаг, хөл гарын тос авчихаад дэлгvvрээс гарлаа. Гоо сайхны дэлгvvрийн vvдний толинд өөрийгөө зэрвэс хараад миний энэ уруул дээрх том хар мэнгэ намайг даанч гутаах юм даа? Энэ мэнгийг авахуулж нэг санаа амрахсан гэж боджээ. Энэ бvсгvйг хvний хорвоод төрсөн тэр нэг өдөр бурхан номонд итгэлтэй, бишрэл шvтлэг ихтэй эмээ нь нутгийн номтой лам дээр очиж заяа төөргийг нь vзvvлжээ. Шашин ном дэлгэр цагт хийдэд сууж байгаад бэрх цагийн эхэнд шар шувталж хар болсон ч уншлага номоо огт таслаагvй тэр хvн ёстой л шарсан мах андахгvй шар зурхайч байжээ.

-Элч минь өнөөдөр нэг бvсгvй 26 нас хvрч байна. Оноосон хувь тавилан ёсоор тvvнд өнөөдөр буян хишгийг нь өгөх ёстой. Сайн ханьтай нь чи учруулаад амьдралынх нь зам мөрийг засчихаад хvрээд ир. Тэгээд аяндаа бvх юм бидний зохицуулснаар болох болно. Тэр бvсгvйг таних тэмдэг уруул дээрх том хар мэнгэ, мөн их нигvvлсэнгvй харцтай жижигхэн бор нvд, өөр чинь юу билээ. Аан, тийм уруул дээрх мэнгэн дээр нь vс ургасан байх ёстой. Өглөгийн элч зорьсон газартаа нvд ирмэх зуур иржээ. Гэтэл онцгой тэмдэг бvхий бvсгvй байдаггvй. Бишгvй хайсан боловч олдсонгvй. Уг нь залуучуудын хөдөлгөөн vvссэний ойн хурал дээр тэр хоёрыг зэрэгцvvлж суулгаад ойртон танилцуулахаар хувь тавиланг зохицуулжээ. Арга барагдсан өглөгийн элч, хувь тавилангийн тэнгэрийн их хилэгнэлээс айж, нvдэнд дулаахан нэг бvсгvй сонголоо. Тэгэхээс өөр арга байсангvй. Учир нь энэ улсын ирээдvйн ерөнхийлөгч заяаны ханьтайгаа учрахад хэдхэн мөч дутуу байлаа. Харин энэ vед гоо vзэсгэлэнтэй болсон бvсгvй циркчин залуутайгаа хурал болж буй ордны хажуугаар сугадалцан өнгөрчээ. Бvсгvйн мэнгэ байсан газар чимчигнэх шиг болов. Арай өнөө гайтай хар мэнгэ дахиад ургачихгvй байгаа гэж бvсгvй дотроо айсхийн бодсоор өнгөрөв. Бvх юм ингээд төгсөв. Зvс сайхан болсон ч бvсгvйд эмээгийнх нь хэлсэн хувь тавилан нь ирсэнгvй. Нэг муу худалч зурхайч хөгшин ээжийг минь хуураа байлгvй гэж боджээ. Буян хишиг нь ч ундарсангvй. Циркчин залуутайгаа гэрлэсэн боловч удалгvй салжээ. Өөрөөсөө олон эгч баян авгайтай нөхцөөд нөхөр нь алга болов. Үеийнхээ бvсгvйчvvлээс дэндvv эрт өтөллөө. Байн байн нvvр нь загатнах болж, арьсных нь өнгө нь vхээд, vе мөчөөр нь тэсэхийн аргагvй хатгуулах болжээ. Ямар их vнээр гоо сайхан болсноо тэр ойлгосонгvй. Өнөөх зохиол “Юм бvхэнд vнэ цэнэ буй. Хvн бvхэнд хувь тавилан буй” гэж төгсдөг билээ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

6 Сэтгэгдэл байна - “П.Батхуяг : Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ”

  1. ииииий ямар аймар юм бэ. Миний эрүүн дээр мэнгэ байдгийн би авахуулах гэж байсан энийг уншаад айчихлаа. Болилоо. Хувь заяа минь харьчих ч юм билүү. хэхэ

  2. Baigaagaaraa l baih Shan.

  3. энэ зохиолыг уншаад таны хичээл орж байсан үе санаанд орлоо.Гайхалтай гоё зохиол шүү. Тэр үед таны уншиж, ярьж өгч байсан бүх зохиолыг би одоо болтол мартдаггүй юм. Би одоо нэтээс таны зохиолуудыг уншаад сууж байна. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилтын хүсэн ерөөе. Таныг хүндэтгэж, биширч явдаг шавь чинь байна.

  4. бүсгүй

    Нээрээ айчлаа. Би 2 хацар дээрээ мэнгэтэй. Нулимс тоссон мэнгэ болохоор авахуулах юмсан гэж боддог байсан.

  5. сайн уу? би бас таны олон шавь нарын чинь нэг байна. Нэрнийхээ эхний хэсгийг бичсэн ч та намайг сайн санахгүй л боловуу? Би их олон мэнгэтэй. Жижиг том гээд зөндөө. Мэнгэ авхуулах муу энэ тэр гээд зөндөө яриа сонсож байсан ч сайн итгэдэггүй, авхуулна даа л гэж боддог байсын.Харин юм бүхэн үнэ цэнэтэйг дахин ухааруулсанд баярлалаа.Мэнгэндээ бүүр хайр зарлачихлаа хэ хэ. Миний мэнгэ надад зохидог л гэж хүмүүс хэлдэгийн.Мартсанаас та нээрээ нүүрнийхээ хавьцаа нэг том мэнгэтэй билүү?тэгж санагдаад байна. Тантай тааралдаагүй удсан болохоор зүсийг чинь тод сайн санахгүй байна. Таны хичээлд суугаад л баймаар сонирхолтой байдаг байсан шүү. Сүүлд нэг байгууллагын ажилтануудад лекц уншиж байхыг чинь зурагтаар хараад манай багш байна гэж ажлынхандаа ярьж суулаа.Сайхан харагдаж байна лээ. Багшдаа амьжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.