Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Хятад дэнлүү – Chinese Lantern – Китайские фонарики

Хятад дэнлүү – Chinese Lantern – Китайские фонарики

July 20, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 5,682 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Энэ цэцгийг хэдийгээр хэлбэрээр нь  Хятад дэнлүү гэж нэрлэх боловч уугуул нутаг нь Хятад бус Япон орон. Олон наст тасалгааны ургамал. Мөн гадаа талбайд ч тарьсан болно.   Цэцэг  нь  улаан өнгөтэй байдаг. Зүрхэн хэлбэртэй шүдлэг  навч нь 9 см хүртэл урт ургана. Цэцгийн цомирлог дотор жимс боловсрох ба жимсийг  идэж болно. . 80 -100 см орчим өндөр ургана… Гэр  болон цэцэрлэг чимэглэхэд хамгийн гоёмсог тансаг цэцэгсийн тоонд ордог.

Хөрс

Хөнгөн чанарын хөрсөнд үрээ суулгах ба 2 см гүнд суулган хучиж өгнө.

Гэрэл

Гэрэлсэг ургамал. Гэхдээ нарны шууд тусгал тусах газар тавьж болохгүй. Сарнисан болон хагас сүүдэрлэг гэрэлтэй орчин тохиромжтой.

Усалгаа

Хөрсний өнгөн хэсгийг чмйглэг байхаар бодож услана. Гэхдээ хөрсийг хэт чийгтэй удаан байлгаж болохгүй.

Дулаан

Зундаа 20 – 22°С өвөлдөө 10 – 15°С дулаантай байлгах нь тохиромжтой. Зун цэцгийг гадаа ил талбай, тагтан дээр гаргаж тавьж болно.

Үржүүлэх

Гадаа талбайд тарьсан тохиолдолд хамгийн сайн нар тусах газрыг сонгоно. Үр соёолох тохиромжтой өрөөний дулаан 21 – 25°С байна.  Хөнгөн чанарын хөрсөнд үрээ суулгах ба үрээ шороон дээр цацсаны дараа  шороогоор нимгэн хучиж өгнө. 2-4 долоо хоногийн дотор соёолно. Суулгацыг гадаа талбайд 40- 50 см зайтай суулгана. Үрээр болон хавар булцууг хувааж үржүүлнэ. Сард нэг удаа бордоно. Хятад улсд энэ цэцгийн дэлбээг ашиглан бөөр давсагны өвчинг анагаахад хэрэглэж байна.

Жимс боловсрохын өмнөх байдал

Жимс нь

Хятад дэнлүүтэй адилхан байна уу

Энэ цэцгийн үрийг сонирхож байгаа хүмүүс bayaraasos@yahoo.com хаягаар болон 99711634 99603734 утсаар холбогдоно уу. Уутандаа 10ш  үнэ 1500 төгрөг.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

13 Сэтгэгдэл байна - “Хятад дэнлүү – Chinese Lantern – Китайские фонарики”

  1. yamar hoorhon tsetseg be
    uriig ni abch tarij uzne ee
    odoo tarij boloh uu esbel zaabal habar tarih uu

  2. urnaa odoo tarij bolno oo. ene tsetsegiig gadaa ch, tasalgaand ch tarij bolno. gadaa tarix bol uvul zaaval gertee bolon dulaaxan gazar oruulax xeregtei. manai ornii nuxtsuld gadaa uvuljij chadaxgvi ee. amjilt

  3. sain baitsgaan uu hoorhon yumaa bich gesen tarinaa

  4. Энэ чинь уутат помидор гээд Дарханд хүмүүс тариад байсан мөн үү? Хэрвээ мөн бол ёстой гоё амттай.

  5. ymar hoorhon ym beee

  6. энэ чинь хэрвээ тэр уутат помидор мөн бол оросууд хатаад сарсайчихсан уутаар нь гоё гоё гоёл чимэглэлүүд хийгээд байдгийн ш дээ. тэгэхдээ оросууд энэ цэцгийг их гоё нэрлэдэг юмаа.даан ч мартчихаж

  7. Ер нь бол энэ чинь жинхэндээ Абутилон буюу Хим цэцэгний нэг төрөл юм аа.
    Орсууд хатаагаад их гэртэй тавьсан байдаг. Хөөрхөн цэцэг шүү.

  8. bi japan ureer tarhsan chin davgui urgaj bga Chinese lantern plant buyuu Physalis gedeg yum bn lee 80cm urt tsetseg n 5aas 6cm boldog yum bna

  9. Китайский фонарик нэртэй 2 цэцэг байдаг юм аа. Тасалгаанд ургуулдаг нь Абутилон буюу Хим, комнатный клёны нэг төрөл. Харин тэр физалисыг бол гадаа ногоон талбайд ч юм уу хүлэмжинд тарьдаг ургамал юм аа.
    Би 3 өдрийн өмнө Дэлгээний үрнээс аваад шууд хөрсөнд хийчихсэн чинь маргааш нь соёолсон байсан. Харин абутилоны үр суулгасан уу, физалисын үр суулгасан уу гэдгээ сайн мэдэхгүй л байна. “Тасалгааны хятад дэнлүү” гэсэн байсан тул абутилон юм болов уу гэж бодов.

  10. би үрийг нь суулгасан арай гараагүй л бна тийм амархан гарсан гэхэд итгэхгүй бна.одоо арай хүйтэдэж бгаа юм бол уу

  11. бамаа

    үрсэлгээ хийсэн чинь өнөөдөр харсан чинь зөндөө ногоон хорхойтой болчихжээ яах вэ халгайн уусмалаар шүршчихвэл яах бол зөвлөгөө өгөөчээ уг нь их хурдан гарч ирсэн 4-5 навчтай болчихсон байгаа

  12. бамаа

    үрсэлгээ хийсэн чинь өнөөдөр харсан чинь зөндөө ногоон хорхойтой болчихжээ яах вэ халгайн уусмалаар шүршчихвэл яах бол зөвлөгөө өгөөчээ уг нь их хурдан гарч ирсэн 4-5 навчтай болчихсон байгаа өгөөчээ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.