Нүүр » Цэцэг » Саваргана- Schefflera-Шеффлера

Саваргана- Schefflera-Шеффлера

May 18, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцэг, Цэцгийн лавлах

Нийтлэлийг 15,749 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Уугуул нутаг нь Австрали. Шинэ Гвиней. Монгол нэр нь Саваргана, Англи нэр нь  Schefflera мөн Schefflera (Amate, Diana, Dwarf, Gold Capella, Umbrella Tree, Trinette) гэж нэрлэх нь ч бий, Оросоор  Шеффлера, Латин нэр нь Schefflera J.R.Forst.G.Forst..гэдэг.    XVIII зууны үед энэхүү ургамлыг олж нээс Германы ургамл судлаач  Якоба Христиана Шеффлерагийн нэрээр энэ цэцгийг нэрлэжээ. Энэ  ургамал нь модлог, сөөг, ороонги хэлбэртэйгээр ургах ба гэрийн нөхцөлд 2-2,5 метр хүртэл ургадаг бол байгаль дээр 30м хүртэл өндөр ургадаг.

Иш нь модлог байх ба навч нь тэвэглэсэн савар хэлбэртэй ,гоёмсог гялтганасан ногоон өнгөтэй байна. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь тун ховор. Гоёмсог навч нь энэ цэцгийг гоёх гол үзүүлэлт нь болдог. Тасалгаанд Schefflera actinophylla(Umbrella Tree),  Schefflera arboricola (Dwarf Umbrella Tree) гэсэн хоёр төрлийг нь илүү их тарьж гэрээ чимдэг. Навчных нь тоосыг ойр ойрхон арчиж өгч байвал өнгө нь гялалзаж илүү гоёмсог харагддаг. Хортой ургамлын тоонд ордог.

Хөрс

Хөнгөн чанарын ус сайн нэвтрүүлдэг хөрс тохиромжтой. Савын ёроолд 1см хайрга эсвэл дренаж дэвсэж өгнө. Сард нэг удаа бордоно.

Дулаан

Өвөлдөө 13-14°C, зуны улиралд 18°C-20°C тохирмжтой Зун гадаа сүүдэвтэр газар гаргаж тавьж болно. Зуны агаар хэт халсан үед нар жаргасаны дараа эсвэл нар мандахаас өмнө шүршиж өгч болно.

Гэрэл

Сарнисан хурц гэрэлд дуртай. Хэрвээ гэрлийг хангалттай авч чадахгүй бол өсөлт нь муудаж гэрлийн зүг сунаж ургах үзэгдэл ажиглагдана. Мөн навч нь унаж  шарладаг.  Нарны шууд тусгал туссан газар тавьж болохгүй. Өмнө , баруун, зүүн тийш харсан цонхоны тавцан дээр байрлуулах нь тохиромжтой.

Усалгаа

Бусад ургамлыг бодвол усалгаа их шаарддаг. Зун намартаа ихээр өвөл усалгааг багасгана. Хоёр усалгааны хооронд  хөрсийг хатааж байж услах боловч  хэт хатааж байж услаж болохгүй. Навч ихээр унах болон харлах нь таны усалгаа хэтэрсэний шинж тэмдэг. Навч мушгирах,үрчийх нь ус дутсанаас болдог. Усалсаны дараа цэцгийн савны тавганд тунасан усыг нэн даруй асгана. Хэрэв удаан хугацаанд үндэс чийгтэй байвал ялзарч цэцэг үхэх аюултай.

Үржүүлэх шилжүүлэн суулгах.

Саварганаа хавар оройгоос нь тайрч гоё хэлбэртэй болгохоосоо бүү айгаарай. Ихэнх саваргана тарьдаг хүмүүс цэцгээ хайрлаад дээш нь ургуулаад байдаг. Зөв тайралт хийснээр цэцэг илүү гоёмсог харагддаг. Шилжүүлэн суулгллтыг хавар хийх ба савны тойрог урдах савны тойргоос 4см илүү байхаар бодож саваа бэлдэнэ. Үржүүлэхэд нэлээд хэцүү. Ишний тайрдасаар зун үржүүлэхэд үндэс идэвхжүүлэгч бодисонд дүрсэний дараа шороонд суулгана. Дараа нь хөрсөө доороос нь халаана.

Хортон шавьж

Саварганы гол дайсан нь аалзан хачиг. Иш болон навчин дээр жижиг хар толбо үзэгдэж эхэлбэл энэ нь аалзан хачигтай болж байгаагын эхний шинж юм. Үүнээс сэргийлэх энгийн арга нь долоо хоногт нэг удаа цэцгээ савангийн уусмалаар шүршинэ. Аалзан   ачиг дөнгөж харагдаж эхэлсэн үед нь өдөрт хоёр удаа цацна. Илүү их тархсан тохиолдолд хор авч цацна.

Саваргана цэцгийн үр

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

25 Сэтгэгдэл байна - “Саваргана- Schefflera-Шеффлера”

  1. Баярлалаа Баяраа. Миний саваргана цэцэглэж байхыг нэг ч хараагүй. Үндэс идэвхижүүлэгч бодис нь манайд байдаг болов уу. Ямархуу юм байдаг юм болоо. Тэрний талаар мэдээлэл олж өгч туслаач

    • үндэс идэвхжүүлэгч бодис нунтаг болон шингэн хоёр төрөл байдаг. монголд байдаг цэцгийн дэлгүүрүүдэд байдаг байхаа

  2. уугий

    сайхан мэдээлэл өгсөнд Баяраадаа баярлалаа, надад байхгүй цэцэг байна саваргана зарах хүн байгаа юу? байгаа бол миний утас рүү мес бичээрэй 99157239

  3. сайн байцгаана уу найзуудаа би нэг зарын чанартай юм асууя ааа эрдмийн ундраа цэцэгний үр, булцуу байвал олж өгч туслаач соёолж экстра-д байхгүй байсан. минйи утас 99629925

  4. Нээрээ л хүмүүс Саварганыг тайрахгүй ургуулсаар байгаад хэлбэр нь жоохон сонин болоод байдаг тал бий шүү, уг нь тайраад л янзлаад байх тусам өнгө ороод байдаг ургамал даа!

  5. boon hobby

    nadad 3-n torliin savargaha baigaa bi neeh toodoggvi bsan chine mahai nohor ih sonirhonoo bi dagatsaaan

  6. b.ariunbileg@yahoo.com 99051388 tsetsegeer solino shuu

  7. tsetseghen

    Ишний тайрдасаар зун үржүүлэхэд үндэс идэвхжүүлэгч бодисонд дүрсэний дараа шороонд суулгана. geh ym vndes urgaj ehelsenii daraa shoroond suulgah ymuu? her udaan vndesledeg bol, modlog bvdvvn hesgeer n tairval deer vv?

  8. Сайн байцгаана уу? Би бас цэцэгхэнтэй адил асуулт тавьмаар байнаа. Хариулж өгч тусална уу.

  9. Savargana ursluuleh n

    Саваргана мөчрөөр үрслүүлвэл: хагас модорхог үрсэлгээг идэвхижүүлэгчид дүрээд шууд хөрсөнд суулгана. Хөрсөнд элс+хөвдөн хөрсийг (1:1) авна. Байнгын 20-22°C дулаантай газар тавих. Шөнө сэрүүн тул бадкон дээр тавьж болохгүй. Гялган уутаар дээрээс нь хучаад, өдөртөө хэд хэд нээж агаар оруулаарай. Үе үе усаар шүрсэж өгөх, хэт гэрэлсэг газар зохидоггүй шүү.
    Үрсэлгээтэй саваа доороос нь халааж өгөх хэрэгтэй, гэхдээ пааран дээр тавиж болохгүй. Үндэслэсэн хойно нь 18-20°C дулаан газар тавина. Үндэс нь савны доторхыг бүрэн дүүргэж ургасны дараа л арай том саванд шилжүүлээрэй. Ингэхдээ шинэ сав хэт том байж болохгүй. Диаметр нь 8-10 см байхад болдог. Одоо харин гэрэл ихтэй, 14-16°C дулаантай газар тавина.
    Хэт том саварганыг агаараар үндэслүүлж болно. Үүнийг тусад нь бичэе.

    • Алтаа

      Маш хэрэгтэй мэдээлэл оруулсанд их баярлалаа. Доороос нь яаж халаах вэ? Тусгай халаагч байдаг бололтой. Хаанаас авч болох вэ. Миний саваргана юу дутагдаад байгааг мэдэхгуй, ер шинээр нэмэгдэж навч гарахгуй юм. Цонхноос жаахан зайтай тавьсан болохоор гэрэл дутагдаад байгаа юм болов уу. Тэхдээ нээх хол биш. Уг нь гэрэл сайтай газар л даа.

      • Саварганы үрсэлгээ халаах тухай

        Хагас модорхог болсон мөчирнөөс 10-15 см урт тайрч авна. Цаасны хутгаар ч юм уу, гэхдээ эхлээд спиртээр арчиж ариутгаараа, тэгээд булдруутай зангилааны доод талд нь тайралтаа хийнэ. Тайрахдаа мөчирийг хурдан хүчтэй нэг удаа дараад тасдаараа, тэгэхгүй бол мөчирний үзүүр “шүүр” шиг саглаачихна. Тэгэж болохгүй. Хатуу, тэгш, цэвэрхэн үзүүртэй байх ёстой. Доод навчнуудыг тайрч хаях.
        Гетероауксин, фитогормонд дүр гэдэг ч юу гэдэгийг нь мэдэхгүй тул монголчлоод марганцанд хийчихдэг юм. Тэгээд хөрсөнд суулгана. Дээр бичсэний дагуу. Гумины бордоо хутгаэ өгвөл хурдан болно.
        Пааран дээр тавиж болнолдоо, гэхдээ хөрс нь хатахгүй байх тал дээр анхаараарай.
        Заавал вакуум нөхцөл бий болгоорой. Гялгар уутаар бүтээх, г.м. Ойр ойр нээж агаар оруулаарай.
        Тусгай халаагч хэрэглэж үзээгүй ээ. Пилиткээ “1” дээр тавиад, саваа тавьж аваад, тавьэ аваад л, хэт удаан байвал сав хайлна, тиймээс пилиткээ ойр орйхон халааж унтраагаад л байна. Паар шиг бүлээн, гар хүрхэд “амьтай л байна” гэж хүмүүс хэлдэгдээ, тийм л юмандээр тавина. Байнга тавиж бас болохгүй ээ. хөрс ялзарчихна.

        • Саварганы навч шинээр гарахгүй байна

          Саварганыг бутархаг хажуугийн мөчир гардаггүй тул 2-3 ыг аваад хамт суулгаж өтгөн харагдуулдаг гэдэг юм билээ, гэхдээ хүүхдүүд тоглоу байгаад оройг нь хугалчихсан чинь хугарсан мөчирийг нь үндсэлүүлж чадаагүй хаясан.
          Үлдсэн ёзоороос нь харин 4 навч 4 тийш шинээр гарсаншдээ.

  10. Savargana "agaart" ursluuleh n

    Хэт том, хөгшин саварганыг агаараар үрслүүлж болно. Ингэхдээ хавар ишэнд өнгөухөн зүсэлт хийж өгнө. Зүссэн газраа cotton даавуу, эсвэл салфеткаар ороогоод. Ороосон боолтоо идэвхижүүлэгчээр, эсвэл тэжээлтэй уусмалаар норгож өгнө. уусмал нь жишээ нь, 1 литр усанд 1 грам комплекс бордоо хийх.
    Норгосон даавуугаа дээгүүр нь гялгар уутаар ороож өгнө. Цаашид энэ даавуугаа байнга чийгтэй байлгана. Би бол задлалгүй, боолтны дээд амсраар нь ус хийчихдэг юм. Ингээд хэдэн сарын дараа энэ боолтны чинь доор зүсэлттнй газар нь үндэс гарч ирсэн байна.
    Үндэс гарч ирсэнээс 2 сарын дараа л уг үндэстэй мөчрийг эх цэцгээс салгана шүү. Өөрөөр хэлбэл энэ нь 4-5-сар болсон их удаан арга.
    Саварганы бүх хэсэг нь хортой гэдэг тул бээлийтэй ажлаарай. Ялангуяа арьсны дерматиттай хүмүүс илүү болгоомжлох хэрэгтэй шүү. Асуух зүйл байвал ms.uran@yahoo.com

    • Саваргана усанд үрслүүлэх

      Саваргана үндэслүүлэх маш хэцүү. Хавар, эсвэл зуны эхэн сард хийх хэрэгтэй. Үрсэлгээ хийх мөчирийг тайраад модны нүүрсний үртэс тайрсан хэсгүүдэд түрхэх, байхгүй бол зүгээр гурил болно. Доод үзүүрийг нь савны ёроол, хананд хүргүүлэхгүй байршуулж усанд хийгээд, усаа 2-3 хоногт нэг удаа солиж байх хэрэгтэй. Хурдан үдэслүүлэхийн тулд усанд нь идэвхижүүлэгч хийх хэрэгтэй.

  11. Urselgee dooguur halaah

    “Lysva” pilitkenii doorh pech-iig 3-4 minut dood taliig n halaah deer taviad halaagaad,
    ingeheer dood tald n (pechnii shaland gh ym uudaa) gar hureheergui haluun bolno,
    pech dotorh agaar bol buleen dn. Tegeed halsan pechnii dood taviuur buyu shalan deer urselgeenuudee tavina. Ingehdee bi tom tumur podnos deer buh urselgee bolon halaah heregtei gesen tsetsegnuudee bairluulaad, urselgee bolgon chin deeguuree na, gehdee haluun pechruugyalgar uut, stakanaar bursen baigaa shuu.
    Tegeed hiigeed 30 sekund bolood haalgiig neej garaaraa mederdeg. Her haluun bn, het haluun pech-nd hiij jignevdee. kkkkk
    Hajuud n suugaad ajiglaad, arai haluun bn uudaa geheer pech-ee ongorhoi bailgaad, haaya urselgeetei podnosoo buur gargaad, butsaaj neg hiigeed g.m. tegseer btal pech chin hurchih n, herev tsag baival dahiad 2-3 minut halaagaad hiigeed bn. Hamgiin suuld bol buleen, hurj bgaa pechndee ter chigeer n uldeegeed bignej ugdug.
    Ureer tarij bgaa uyed bas amarhan urnees soyooldog yum bnlee. Guzeelzgenii uriig bi ingej bas dorhnoo soyoolulj bsn.
    Gol n haluuniig n sain medremjtei tohiruulaarai. martaad buh urselgeegei uhuulchihev ee.

  12. тунгаа

    hi hortoi urgamald ordog gesen bna hvvhed bariad bdag yumaa ih hortoi yu?

  13. Sawargana her hortoi ve

    Shuus n hunii aris bolon zuulun slastsuudiig ervegnuulne, horsgono, baga zereg tulne, emzeg aristai, esvel medremtgii humuust arsnii dermatit uusgedeg yum aa

  14. саварганы навчнууд битүү зэв идсэн мэт цоохортчихлоо. Энэ юуных вэ? мэдэж байгаа хүмүүс хариулаач

  15. лхагва

    тайралт яг яаж хийхийг нь тодорхой зааж өгөөч хавар хэдэн сард тайрвал болох вэ

  16. Саваргананын тухай сайхан зөвлөлгөө бхчжээ.Та ыүхэнд ад жаргалыг ерөөе

  17. C.Oюунсүрэн

    Баярлалаа маш чухал зүйлийн мэдэж авлаа.

  18. Жагаа

    Саваргананын бэлгэдэл юу байдын бол

  19. тунгаа

    Саварганы ишийг бүдүүрүүлж, гэртээ гоё мод шиг ургуулах гэсэн юм. Миний саваргана 40 см. Хэдий хугацаа орох уу, яаж арчлах вэ. Иш нь нарийн бна.

  20. sn baitsgaanuu yaj tairch yanzaldiin bol anh udaa tsetsegnuudtei bol bga bolhoor sudalgaa suraltsah zuil zondoo heregtei bnoo. tuslaarai humuusee

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.