Нүүр » Цэцэг » Цэцгийн үзэсгэлэн » Өнгө ялдам -Үнэр тансаг -Үзэмж төгс цэцгийн үзэсгэлэн худалдаа

Өнгө ялдам -Үнэр тансаг -Үзэмж төгс цэцгийн үзэсгэлэн худалдаа

May 5, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр | 5,251 уншсан  Ангилал: Цэцгийн үзэсгэлэн

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бадамцэцэгтэй үзэсгэлэн худалдааны тухай ярилцсанн ярилцлагыг хүргэж байна. batamtsetseg@yahoo.com

  • Өнгө ялдам -Үнэр тансаг -Үзэмж төгс цэцгийн  үзэсгэлэн гээд нэрнээсээ хүртэл гоё юм аа. Энэ үзэсгэлэнгийн  талаар  танилцуулна уу?

Байгалийн түүхийн музей дээр жил бүрийн намар хичээлийн шинэ жилийг тохиолдуулан тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээний шаардлагаар уг үзэсгэлэн маань өргөжин тэлсээр жилдээ хавар, намартаа 2 удаа гардаг болсон.

Энэ удаагын үзэсгэлэнгийн онцлог Байгалийн түүхийн музей, “Хайтан” цэцгийн клуб, www.DELGEEN.com сайт,“Экстра” Орос худалдааны төв, гэсэн  байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ба  манай музейн үзэсгэлэнгийн зааланд 05 сарын 13-ны өдрөөс 23 өдөр хүртэл 10 хоног үргэлжлэн гарна.

  • Үзэсгэлэнгийн зорилго юу вэ?

Энэ удаагийн үзэсгэлэн манай оронд гаднаас орж ирэн ургаж буй цэцгийн төрөл зүйлийн тоог бүртгэх, цэцэг тарих, арчлах ургуулах арга туршлагыг солилцох, энэ чиглэлээр аж ахуй эрхлэгчдийг дэмжих, орон гэр, байр орчин, байгууллагаа  цэцэгжүүлэх аян хөдөлгөөнийг  өрнүүлэх зорилготой.

  • Та олон жил цэцгийн үзэсгэлэн зохион байгуулсан хүний хувьд энэ чиглэлийн ажлын өрнөлтийн талаар ямар нэгэн зүйл ажигласан уу?

Тэгэлгүй яахав, үзэсгэлэнгийн зорилго, үйл ажиллагааны явц, түүний үр дүн хэрхэн өөрчлөгдөж байгаагаас цэцгийн үзэсгэлэнгийн хөгжил дэвшлийг харж болно. Манай байгууллагаас 10 гаруй жил тасалгааны амьд цэцэгсийн үзэсгэлэнг зохион байгуулахад эхний жилүүдэд цэцэг тарьж ургуудаг цэцэгчдийн тоо цөөн, ихэнхдээ элбэг тархсан цэцгүүдийг тарьж ургуулдаг, тасалгааны цэцэг ургамлыг тарих арчлах, ургуулах, үржүүлэх талаар хичээл зохион байгуулахад хамрагдах хүн олддоггүй, бид үзэсгэлэнгээ зөвхөн сургуулийн сурагчдад зориулан гаргадаг байсан.  Харин өнөөдрийн түвшинд бол шал өөр болсон, бидний амьдарч буй нийгэм, байгаль экологийн бохирдолоос болон бусад шалтгаануудын улмаас олон олон хувь хүн, байгууллагууд тасалгааны цэцэг ургамлыг тарьж ургуулж байна, сонирхогчдын тоо улам олширсоор байна, энэ цэцэгсийг тарьж ургуулсаар аж ахуй болтол нь хөгжүүлсэн олон туршлагатай цэцэгчид төрөн гарч байна, бүр сонирхлын дагуу цэцэгчдийн клубууд нээгдэн үйл ажиллагаа явуулж байна, эдгээрийг дагалдан тасалгааны ургамлын төрөл зүйл, хэлбэр, сортын тоо шинээр нэмэгдсээр байгаа зэрэг нь бидний ажлын нэг талын үр дүн гарч буйг илтгэж байгаа юм. Мөн олны талархлыг хүлээсэн олон сайхан арга хэмжээг Хайтан цэцгийн клубынхэн зохион байгуулж байдагт би хувьдаа баярлаж байдаг юм. Манай үзэсгэлэнд олон жил оролцож гайхалтай цэцгүүдээрээ олны мэлмийг мялаадаг ахмад цэцэгчдээрээ бид бахархдаг.

  • Үзэсгэлэн дээр ямар ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

Тус үзэсгэлэнд манай орны хөрс шороонд дасан зохицож ургасан, маш сайхан гоёмсог болон ховор сонин цэцэг ургамал тавигдах болно. Мөн ургамал тарихад шаардлагатай багаж хэрэгсэл, сав, цэцгийн гоёл чимэглэл, бордоо, хортон шавьжийн хор, цэцгийн арчилгааны ном, товхимол зэргээр үйлчилнэ.  Хамгийн гол нь үзэсгэлэн дээр ургамал судлаачид, туршлагатай цэцэгчид ажиллаж, та бүхэнд цэцгээ сонгох, худалдан авсан цэцгээ арчлах, үржүүлэх, өрөө тасалгаандаа байрлуулах гэх зэргээр үйлчлүүлэгчдийн алхам бүрт мэргэжлийн заавар зөвлөгөө  өгч туслан, тухайн ургамлын  ач холбогдол, билэгдэлийн талаар тайлбарлан хүргэх болно.  Тэгэхлээр цэцэг тарьж ургуулан гэр орон, албан тасалгаагаа цэцэгжүүлэн чимэглэх гэж байгаа бол та бүхнийг манай үзэсгэлэнг зориорой хэмээн урьж байна. Мөн, бидний үзэсгэлэнд олон жил идэвхитэй оролцдог, цэцэгчдийн бахархал болсон ахмад цэцэгчдийн бүтээлээс гадна Хайтан цэцгийн клубын гишүүдийн орос үрээр тарьж ургуулсан ховор зүйл сортын ургамлуудыг дэлгэн үзүүлж та бүхэнд үйлчлэх болно.

  • Үзэсгэлэнд оролцох цэцгэнд ямар нэгэн шалгуур тавигддаг уу?

Хэд хэдэн шалгуур тавигдана. 1. Цэцэг хортон шавьжгүй, өвчлөлд өртөөгүй эрүүл байх шаардлагатай.  2. Ургалтын хэлбэрийн хувьд зөв хэлбэртэй байх. Энэ нь тухайн ургамлын ишний ургах хэлбэрийг өөрчлөлгүй зөв ургуулсан байх, тухайлбал: босоо иштэй ургамлыг гэрэл дутаасны улмаас суналт үүсгэн дэлхээ юмуу мөлхөө иштэй мэт болгосон бол энэ буруу ургалт байх жишээтэй. 3. Зориулалтын цэцгийн саванд ургамлын хэмжээнд тохируулан тарьсан байх хэрэгтэй. 4. Сав болон ургамлаа сайтар угааж цэвэрлэсэн, шороо тоосгүй цэвэр байх шаардлагатай.

  • Өрөө тасалгаандаа цэцэг ургамал тарьж ургуулсны ач холбогдол юу вэ?

Ногоон ургамал гэдэг бол эрдэс бодисоос органик бодисыг бүрдүүлэгч, хүчилтөрөгчийг ялгаруулагч, ногоон массыг үйлдвэрлэгч байгалийн цорын ганц биоүйлдвэр юм. Тэр ч утгаараа ургамал ногоо, цэцэг жимс тариалах нь ерөнхийдээ агааржуулах, агаар чийгшүүлэх, цэвэршүүлэх, дуу чимээ намдаах, хоол хүнсэнд ашиглах, гудамж талбай, өрөө тасалгааг чимэглэх зэрэг маш олон талын ач холбогдолтой.  Мөн тухайн зүйл ургамлын хувьд онцгой ач холбогдолтой ургамал байдаг.Гоёл чимэглэлийн зориулалттай гоёмсог цэцэгсийг тарьж ургуулснаар та гоо сайхны таашаал авах, стресс тайлах, тайвшрах зэрэг сэтгэлзүйн ач холбогдолтойгоос гадна тасалгааны цэцэг ургамал дотор эмийн болоод хүнсний зориулалтаар тарьж ашиглах боломжтой олон зүйл ургамлууд бий. Тухайлбал: эмийн зориулалтаар ашиглагддаг батраш буюу гаа, алтан сахал, зузаахай, зууннаст, мөн хүнсэнд хэрэглэдэг олон төрлийн хоол амтлагч ногоонуудыг (базилик, петрушка, перец, thyme буюу ганга) гэртээ тарьж ургуулан ашиглаж болно.  Агаарын нян бактерийг устгагч фитонцидтэй, эфирийн тостой анхилуун үнэрт олон зүйл ургамлыг манай цэцэгчид тарьж ургуулж байна.

  • Эцэст нь уншигчдадаа хандаж  юу хэлэх вэ?

Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсан, агаарын бохирдолттой нөхцөлд ажиллаж амьдарч буй та бид бүгдээрээ үүрэг хариуцлагаа ухамсарлан өрөө тасалгаагаа цэцэгжүүлэн чимэглэх, орчин тойрондоо мод тарих ногоон аянд нэгдэж тарьж ургуулья, ашиг шимийг нь хүртье гэж уриалья.

Үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой хүмүүс 5 сарын 11, 12ны өдрүүдэд төв музей дээр цэцэгнүүдүүдээ авчирна уу. Үзэсгэлэн худалдаатай холбоотой мэдээллийг доорхи утаснуудаар лавлана уу. Үзэсгэлэн өглөө 10 цагаас  17 цагийн хооронд үргэлжлэх болно.

96680378,  99603734,   99277011, 99254611

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

17 comments on “Өнгө ялдам -Үнэр тансаг -Үзэмж төгс цэцгийн үзэсгэлэн худалдаа

  1. хамгийн түрүүнд л очихгүй бол хамаг сайхан сайхныг нь улсууд шилчихдэг юм байна лээ шүү.

  2. Би Togoruu өөрийн чинь хэлээд байгаа тэр амгаланд байдаг хүлэмжийнхээ хаягийг тодорхой хэлээд өгөөч чамтай санал нэг байна.

    • Uunii uriig Tsetseg tuvd harsan shuu. 6 sariin 4nd orhod bsan. 3 davhart Soyoljiin tasagt

  3. тиймээ та тэр хүнтэйгээ ярьж байгаад надад нэг хариу өгөөрэй. Би хөдөө байдаг нэг хот орохоороо очиж тэр хүлэмжийг нь хармаар байна. 88777121 энэ утсаар надтай холбогдоорой хүлээж байна шүү. Үзэсгэлэн гаргах гэж байгаа хүмүүстээ амжилт хүсье юмыг алдаж байж сурдаг юм зүгээр үзээд алд

  4. Sainuu mash saikhan unetei zovolgoo,khen khund kheregtei bukhen tanai blogt baikh yum ta bukhend mash ikh bayrlalaa.sain uils bukhen delgerekh boltugai.ajliin amjilt khusie..!!!

  5. humuusee neg negendee Uram hairlaj tsetsguudee saihan urguultsgaya. Olon saihan hovor tsetsguudtei bolohiig buh Mongolchuudadaa eruuj bna aa Tsetsegchin hunii setgel uyahan bdag, tsetseg shigee saihan setgeltei baidg.

  6. Ih aytaihan uzesgelen gardgiin. Nodnin bi lemon, anar 2 hudaldaj avsan. Lemon ih saihan urgaj bgaa. Harin anaraa zun bi us, bordoog ni ihduuleed uhuulchihsen. Neegdeheer ni ochij heden saihan sarnai avay gej bodoj bn. Ta buhnii ajil tarisan tsetseg shigee ulam saihan delgereh boltugai.

    • Инна гуай,

      Таны лемоны мод цэцэглэдэг үү? Цэцэглэж, жимс өгдөг лемоны мод сонирхож байна. Заавал том байх албагүй ээ. Гол нь цэцэглэдэн л байх хэрэгтэй байна. Худалдах хүн байна уу?

  7. Togoruud uuchlaarai vnen vgiig aytaixan xelj bolno oo. xvniig basamjilj barimtgvigeer mungunii tuluu gex zeregeer xelj boloxgvi baixaa. uuruu odooxondoo mongold baixgvi baigaamuu , esvel gadaadad amidraad uuriin medexgvi vzeegvui xaraagvi zvilee dur meden vnelelt tsegnelt ugch gantsxan ter xvniig l tsetsegchin gej xelne gedeg chini yu gesen vg ve. Chi mongoliin bvx tsetsegchided tegj dvgnelt ugch boloxgvi baix. Uuriin bodol vnelgeeg busdad tulgaj boloxgvi ee. Ervvl shvvmjleliig bol xvleej avdagaa. Olon olon shvvmjilsen setgegdelvvd ch ustgagdaagvi baij baigaa. Hong Kongoos udur bvr uur uur IP xayagaar tsag zavaa gargaj orj irdeg ni bidnii ajild tus bolox gej xel amaa bilvvdej baigaa gej bodoxgvi baina. Tand amjilt xvseye.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

HTML tags are not allowed.

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.