Нүүр » Цэцэг » Цэцгийн зурхай » Таны зурхайг цэцгээр тольдохуй

Таны зурхайг цэцгээр тольдохуй

August 19, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр | 17,461 уншсан  Ангилал: Цэцгийн зурхай

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Хүн болгоны зурхайд ээлтэй чулуу, ээлтэй өнгө, ээлтэй хувцас, эрдэнэ гэх мэт зүйлс цааш хөвөрнө. Өнөөдөр би та бүхэнд дээр дурдсан амьгүй зүйлсээс арай өөр хүн байгаль хоёрын хооронд амьд холбоо болон оршиж, таныг ивээх, ээлтэй цэцгийг тань танилцуулах гэж байгаадаа баяртай байна.

Тасалгааны цэцэг эзнийхээ сэтгэл санааг ямар байгааг илэрхийлэгч толь болж чаддаг билээ. Таны бие эрүүл, сэтгэл санаа өөдрөг байгаа үед тань цэцэг навчаа дэлгэн, сайхан ургадаг бол уур уцаартай, ажил бүтэмжгүй, өвдсөн үед урвайж хатаж эхлэх нь бий. Өөрт ээлтэй нэг ч болсон цэцгээ тарьж ургуулаарай гэж хүсье.

Хонины орд 21.03 – 20.04

Гал улаан, ягаан, улбар шар цэцэгтэй Эхмия, Шимтэглээ (улаан цэцэгтэй), Колерия (улаан цэцэгтэй), Тэрэлж, Хайтан (улаан навчтай), Гусмания
Энэ ордонд төрсөн хүмүүст цэцгээрээ гоёдог, сөөгөнцөр Тэрэлж (Азалия) хамгийн ээлтэй ургамал.

Үхрийн орд 21.04-20:05

Нил цэцэг, Каланхоэ, Хайтан (гоёмсог навчтай), Глоксини, Хаварсал, Пеперем (мөлхөө), Цикламен.
Энэ ордонд төрсөн хүмүүст өвлийн турш цэцэглэдэг Цикламен хамгийн ээлтэй ургамал.

Ихрийн орд 21.05 – 21.06

Аспарагус, Оймын төрлийн ургамлууд, Өдлөг пальма, Финик, Авиргана, Зебрина, Багигана, Каллизия, Сүлжгэнэ.
Энэ ордонд төрсөн хүмүүст унжиж ургадаг Сүлжгэнэ хамгийн ээлтэй ургамал.Мэлхийн орд 22.06 – 22.07

Аглаонема, Агава, Алоэ (зуу наст), Диффенбах, Каланхое, Пеперем, Пахиподиум, Фуксии, Хайтан, Месона, Зузаан навчит могой идээ.
Энэ ордонд төрсөн хүмүүст зуун наст, агава хамгийн ээлтэй ургамал. Ходоод, шулуун гэдэсний зовиуртай бол зуун наст, агаваг гэртээ тарьж эмчилгээний зориулалтаар хэрэглэж болно.
Арслангийн орд 23.07 – 23.08

Акалифа, Амарантус, Афеландра, Бальзамин, Гарден, Кала, Кальцеолярия, Камелия, Мимоза, Шимтэглээ, Хятад сарнай, Жасмин.
Энэ ордонд төрсөн хүмүүст амархан ургадаг Кала хамгийн ээлтэй ургамал.

Охины орд 24.08 – 23.09

Аукуба, Фатсия, Монстера, Филодендрон, Сциндапсус, Сингониум, Циссус, Драцена. Энэ ордонд төрсөн хүмүүст асаж авирдаг, туяхан иштэй, агаарын үндэс үүсгэдэг Филодендрон, Монстера хамгийн ээлтэй ургамал юм.

Жинлүүрийн орд 24.09 – 23.10

Ахименес, Тэрэлж (цагаан цэцэгтэй), Ананас, Зигокактус,Тасалгааны чинжүү, Целозия, Цеструм, Хризантема, Цинерария, Кодиеум, Кроссандра, Куфея, Фатсия, Гелиотроп, Хятад сарнай, Барын чих, Сараана. Энэ ордонд төрсөн хүмүүст гоёмсог цэцэгтэй Куфея ээлтэй ургамал нь юм.

Хилэнцийн орд 24.10 – 22.11

Кактус, Дурман, Стапелия, Алоэ, Драцена, Гинура, Олеандр, Фаукария.
Энэ ордонд төрсөн хүмүүст Kактус хамгийн ээлтэй ургамал.

Нумын орд 23.11 – 21.12

Тасалгааны Бонсай, Тетрастигма, Сансевиерия, Лимон, Кливия, Шеффлера, Эукарис, Фикус, Стерлица, Цитрус, Лашеналия, Хемантус Энэ ордонд төрсөн хүмүүст тасалгааны Бонсай хамгийн ээлтэй ургамал.

Матрын орд 22.12 – 20.01

Драцена, Шилмүүст ургамал, Юкка, Фикусууд, Лавр, Чулуун цэцэг, Зузаахай, Өдлөг пальма.
Энэ ордонд төрсөн хүмүүст махлаг, зузаан навчтай зузаахай (мөнгөний мод) хамгийн ээлтэй ургамал.

Хумхын орд 21.01 -18.02

Абутилон, Алоказия, Бокарнея, Драцена, Годсефа, Калатея, Лубберса, Макоя, Кокколоба, Колеус, Блюме, Вершаффельта, Крестовик, Каллистемон, Маранта, Пуансеттия (сүүт өвс), Рео, Строманта, Фиттония, Ятрофа. Энэ ордонд төрсөн хүмүүст цэцэг, навчаараа гоёдог Абутилон (агч мод) хамгийн ээлтэй ургамал.

Загасны орд 19.02-20.03

Аквариумын ургамал, Рипсалис, Циперус,  Фикус, Будра, Пальма, Гипоцирта, Анхилуун Шимтэглээ, Пилея, Цахирмаа цэцэг, ‘Бриофиллум, Платицериум.
Энэ ордонд төрсөн хүмүүст Цахирмаа цэцэг хамгийн ээлтэй ургамал. Баяр баясгалангийн билэг тэмдэг.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

26 comments on “Таны зурхайг цэцгээр тольдохуй

  1. bayarlalaa. xaranxui, bydeg gereltei orchind urgadag tsetseg, urgamaluudiin tuxai medeelel oruulj uguuch.

  2. Лемон тарисан юм овоо хэд навчилаад гараад ирчихлээр нь азотын бордоо гээд нэг юм байхлаар нь усанд найруулж байгаад усалчихсан чинь навч нь шалчийгаад үхэх талруугаа болчихлоо.
    Яах вэ?

  3. Маш их баярлалаа. Мэдэхгүйгээсээ болоод янз бүрийн цэцэг ургуулдаг . гэр оронд энэн шиг хэрэгтэй мэдээлэл алгаа. одоо цэцгийн гоё тавиурын талаар, хийдэг компанийн талаар мэдээлэл оруулаарай. Би бас мэдээллийн портал сайт ажиллуулдаг хүн. хамтарч ажиллахад таатай байх болноо. Манай дээр баннераа байршуулаарай Тэгж байгаад холбогдоё

  4. sonirholtoi medeelel bainaa. Uurtuu bolon ger buliinhniihee eeltei urgamal tsetsgiig medeh ni uneheer saihan bainaa. Mash ih bayarlalaa. Dratsena gej yamar urgamal bainaa heleed uguuch.

  5. hi nadad tani medeelel ih taalagddg bi bs hileen hedn tsetsegtei.2 jiln omns tsetseg tarih hobbitoi bolsn.

  6. tsahirmaag tasalgaand tarij boloh uu? ohin,jinlvvr,zagasni ordni eeltei tsetsgvvdiig haanaah oloh we?

  7. Ta buhend ene odriin mend hurgie.Minii tarij bgaa tsetsegnuud deer mash jijighen yalaanuud niseed bna.Tuuniig yaj ustgah ve.tuslaach.Yalaanii horoor shurshij boloh uu

  8. куфэя гэдэг цэцэгийн үр болон цэцгийг хаана зардаг бол

  9. hi
    ene tsetsegnuudees taalagdsanaa hudaldaj avahaar bol yaj holbogdoj avah uu .zugluluu bas avah gesen yum hariu

  10. Sain bn uu? Ta buhend amjilt husie! Yamar tsetsegnuud hund sain, muug, bas ymar tsetsegnuud ali uruund baij boloh, bolohguig delgerengui bichij uguuch!

  11. Абутилон, Алоказия, Бокарнея, Драцена, Годсефа, Калатея, Лубберса, Макоя, Кокколоба, Колеус, Блюме, Вершаффельта, Крестовик, Каллистемон, Маранта, Пуансеттия (сүүт өвс), Рео, Строманта, Фиттония, Ятрофа.
    Edgeer tsetsegiin mongol neriig meddeg hun baival helj ugch tusalna u? za bayarlalaa.

  12. зарим цэцгийн монгол нэр хэрэгтэй бна. одоо гэртээ бга бусад эвээл биш цэцэгүүдээ яах болж бнаа?

  13. Odoo gert bui tsetseguudee yamar negen gazar handivlahgui yudaa. Buyan bolno bizde.
    Maya egch nadad huuhdiin uroonii tsetseg, g.m. Zuvulguu mail-r yavlsn yum . Tend lav uuriin ordnii shinj temdeg uurt chn sain ilersen bol busad shinj chanaraa todotgohoor oor ordnii tsesteg tari gj bsan.
    Ter ih zuv sanagdsan. Bi geriinhee buh humuusiin tsetsegiig tarival neg n nuguudoo bas harshlah ym bn. Iimees bas boduushtai. Ene minii ordniih geed bas durgui tsetseg tarih bas demii. Uudneesee ehleed l ymr tsetseg bairshuulah be, gal togoond, huuhdiin uroond geed l.

    Zugeer olon tsetsegburguulah bas buruu yum aa. Ger orontoi design n zohitsoldohoos gadna amidarch bui humuustei n zohitsoldoj baih yostoi ymshge

  14. Iher uhriin ordniihnii zurhai shig delgerengui ni yagaad bgui bgan bol. Kalag haanaas avch boloh ve

  15. Өнөөдөр л таны сайтыг орж үзлээ. Их таалагдлаа. Зузаахай гэдэг цэцэгийг наанаас олж авч болох вэ? Та мэдэх бүл надруу миний мэйл хаягаар явуулж тус болооч.

  16. зузаахай гэж цэцэг байна. мейл хаяг нь юу юм бэ

  17. зузаахай буюу мөнгөний модыг гэрт тарих муу байдаг гэж сонсолоо үнэн боловуу? бас бонсай гэдэг цэцэг монголд байдаг юм болов уу

  18. Админаа пилея цэцэгийн арчилгааг блогдоо оруулж өгөөч Pls

  19. тасалгааны бонсай цэцгийг хаана зарж байгаа вэ? Ямар үнэтэй байдаг юм бол?

  20. tuxain ordond toxirson tsetseguud bxaas gadna tuxain ordnii xun yamar zan xaraktertai bgaag ilerxiilj boloxuu

  21. sn baitsgaana uu
    gert urguulj boldog bas boldoggui tsetseg gj baidag yumuu..Ymar tsetsguud bdgiig zuregtei ni haruulah bolomj bnu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

HTML tags are not allowed.

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.