Мод тарих

April 19, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр | 21,439 уншсан  Ангилал: Мод бут жимсний мод

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Эх газар компаний захирал Д. Д аваасүрэнгийн мод тарих талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна

-Модыг хэдэн сард тарих ёстой вэ?

-Хөрсөнд нэмэх 13 градустай болсон үед модны үндэс сэргэдэг. Ингээд соёогоо хөөн ургаж эхэлдэг. Монголын нөхцөлд дөрөвдүгээр сарын  15-наас тавдугаар сарын 10-ны дотор мод тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд тарьж болдог. Гэхдээ мод тарьж байгаа хүмүүс өөр өөрийн гэсэн туршлагатай учраас янз бүрийн цаг хугацааг сонгон тарих нь бий. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно таривал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна.

-Модыг шилжүүлж суулгахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Модыг хамгийн эрсдэл багатайгаар яаж шилжүүлэн суулгах тухай 20 гаруй дүрэм бий. Тэгэхээр модыг шилжүүлэн суулгах нь тухайн модныхоо төрлөөс хамаарна. Тухайлбал, уулын ард сүүдэрт ургаж байсан модыг авчирч нар их тусдаг газар тарьж болохгүй. Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр мод шилжүүлэн суулгахдаа хэд хэдэн зүйлийг сайтар анхаарах ёстой. Нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулсан томъёогоор үндсийг шороотой нь хамт ухаж цэвэрлэнэ. Хамгийн гол нь тухайн модны үндэсийг гэмтээлгүй авах хэрэгтэй. Мод шилжүүлэн суулгалтыг уг нь 1-2 жил хийдэг юм. Эхний жил модны үндэсийг таслах үйл ажиллагаа явагдана. Дараа нь шилжүүлэлт хийдэг байх жишээтэй. Түүнээс биш модыг шууд ухаж авахад эрсдэлтэй.

Модыг яаж услах вэ?

-Модыг хэт их усалснаар сайн болохгүй. Мод усыг уудаггүй. Түүний үндэс нь усыг өөртеө шингээдэг. Тиймээс модыг бага багаар тогтмол услах хэрэгтэй. Мод тарьчихаад эхний үед нэг модыг долоо хоногт 80-100 литр усаар услахад хангалттай. Хөрс чийггэй учраас хэтдээ түүнийг их хэмжээгээр услаад байх шаардлагагүй.

-Услалтаас өөр ямар арчилгаа шаардлагатай вз?

-Шинэ технологийн эринд ирсэн байгаа өнөө үед модыг услахаас гадна янз бүрийн бордоо хэрэглэн арчилж болно. Тухайлбал, Америкаас Superthrive гэсэн бордоог манайх оруулж ирсэн байгаа. Энэ нь ургамлын үндсийг цочролоос хамгаалж тайвшруулдаг. Ингэснээр ус шингээлт нь сайжирна. Энэ бордоо ургамлын эсийн түвшинд хүртэл үйлчилдэг юм. Америкчууд ногоон байгууламжаа бүтээхдээ уг бордоог ашигласан байдаг.

-Яаж хэрэглэх вэ?

-Энэ бордоог усаар зуураад ургамлаа усална.

-Ялангуяа зулзаган модыг хөрсөнд суулгачихаад салхинаас хамгаалах хэрэгтэй гэдэг юм билээ?

-Модыг унагааж, үндсийг нь тайван байлгадаггүй зүйл бол салхи. Мөн чийгийг нь алдагдуулж ядраадаг. Тиймээс мод тарихдаа тулгуурыг зөв, сайн хийж өгөх шаардлагатай. Аль болох нөмөр газар тарих нь зүйтэй.

-Тэгэхээр Улаанбаатар хотод ямар мод илүү сайн ургах боломжтой бол. Халуун оронд ургадаг моднуудыг энд авчраад тарьж болох болов уу?

Тарихад бэрхшээлтэй. Учир нь эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд Японы сакура, дал мод зэргийг тарихад хэцүү. Харин мэдээж шинэс, улиас, хайлаас, гацуур зэрэг мод сайн ургана шүү дээ. Гэхдээ сүүлийн үед модыг их буруу тарьж байна, Модыг хооронд нь 4-5 метрийн зайд тарих ёстой байтал сүүлийн үед их шигүү суулгаад байгаа юм.

-Ойгоос том моднууд авчраад суулгаад байх юм. Мөн жижиг суулгацыг ч тарьдаг. Энз хоёрын аль нь илүү үр дүнтэй ургадаг юм бэ?

Мэдээж жижиг модыг шилжүүлэн суулгахад зардал багатай.: Гэхдээ ургах хүртэлээ  хугацаа их шаардана. Мөн том мод суулгахаар эрсдэл нь бага байдаг. Нөгөө талаар хотжилт эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд том мод авчирч суулгах нь тохиромжтой. Зөв тариад арчлах юм бол энэ 2 суулгацын аль аль нь ургана.

-Агаарын бохирдол модны ургалтад сөргөөр нөлөөлнө биз…

Үүнд шилмүүст мод агаарын бохирдолд хамгийн тэсвэр муутай нь гэжээ. Учир нь зам дагуу тарьсан моднууд жилийн дотор өнгө нь харлачихдаг. Ингэснээрээ хлорофил боловсруулах чадвар нь эрс муудаж , фотосинтезийн үйл ажиллагаа нь зогсдог учраас хичнээн услаад нэмэргүй болдог. Гэсэн ч модыг тариад л байх хэрэгтэй. Ингэж байж мод тарьж сурна.

-Хавар болохоор модноос цагаан хөвөн гараад байдаг. Модноос ийм цагаан хөвөн гарч байх ёстой юм уу?

-Нэгэнт эм мод тарьсан бол цагаан хөвөн гарах нь зайлшгүй. Нэг ёсондоо эм  үр хаяж байгаа нь тэр шүү дзэ Хөвөн гарч байхад нь эр, эм улиасаа ялгаж тэмдэглэх ёстой. Өөрөөр хэлбэл хаяхгүй байгааг нь тэмдэглэнэ. Ингээд үр хаяхгүй байгаа  эр модоо дараа хавар нь хотд авчирч суулгах ёстой. Эр, эм улиасаа танихгүй байгаа учир хотд эм улиаснууд авчирч тариад байгаа юм. Эх газар компаний захирал Д. Д аваасүрэн

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

50 Сэтгэгдэл байна - “Мод тарих”

  1. Нэг үеийг бодвол одоо хүмүүс болон албан газрууд мод тарих сонирхолтой болсон санагддаг, гэхдээ мод тарихад бас учир байдаг юм байна, хамгийн гол нь үндэсийг гэмтээлгүй зөв суулгах хэрэгтэй юм байна гэж ойлголоо, жимсний мод болон хүнсний нарийн ногоог ямар бордоогоор бордвол сайн байдаг вэ, тасалгааны цэцэгний бордоогоор бордож болохгүй байх энэ талаар материал оруулж өгөөч, админдаа баярлалаа, амжилт хүсье.

  2. Сайн байцгаана уу? Та бүхнээс нэг зүйл асуух гэсэн юм. Би өнгөрсөн жил алимны үр, лимоны үр, мароко мандарины үр суулгасан юм.Бүгд ургасан. Лимоны бут, мандарины бутыг хавар тайрдаг юм байналээ. Тайрахаар олон салаалаад ургасан. Харин алимны модыг тайрдаг юм болов уу Алимны мод маань овоо ургаж байгаа. Хамгийн өндөр нь нэг митр дөхсөн. Яаж арчилдаг юугаар борддог болохыг мэддэг хүн байвал зөвөлгөө өгч туслаач.

    • Догоо

      Ажилсаг бүсгүйд энэ өдрийн мэнд хүргье. алимны үр, лимоны үр, мароко мандарины үр тариад ургуулж байгаад талархаж байна. Үрээ хаанаас олж авсан бэ цааш нь яаж соёолуулж ургуулсан бэ, туршлагаа бичиж өгөөч, мөн үр олоход туслаач, би хашаандаа зөвхөн хүнсний ногоо л тариалдаг, одоо жимс сонирхож байна, хариау бичнэ гэдэгт найдаж байна

    • enkhtsetseg

      hi. alim tarih archlah talaar 88078835 alimaa darhanii erdem shinjilgeeni mergjilten zovlolgoo ogno asuuj lavla

    • Sn bna uu? Ureer tarihad yaj taridag um be? ehleed ursluuleh uu?
      Bi mod ene jilees l tarih gej bgaa um. yu yu anhaarah, yaj tarih talaar zuvluguu uguuch

  3. одноо

    алим болон бусад жимсний мод олж таримаар байна. хаанаас олж тарих вэ

    • HI odnoo manai saitand olon mod tsetseg urguuldag humuus bdag holbogdohiig husvel 96680378, 99603734 utsaar holbogdooroi

  4. sain b.a yy?Saikhan habarjij b,a yy? Guzeelzgenii urselgee hiisen. 3 dahi nabz ni garz b.gaa tsaashid yaah be? hariy bizne b.haa

  5. Догоод баярлалаа. Үр олоход маш амархан. Идсэн жимснийхээ үрээр л тарьсан. Үрээ хөвөнд боогоод, хөвөнгөө чийглээд дулаан газар тавина. Тэгэхдээ хөвөнгөө хатааж болохгүй,мөн хэт их нойтон байлгаж болохгүй тэгвэл үр чинь ялзарчихна. Би үрнүүдээ чийгтэй хөвөнд боогоод тарагны зузаан уутанд хийгээд дулаан газар тавьсан. Тэгэхээр бараг долоо хоногийн дараа үр чинь соёолно. Соёолсон үрээ нэг нэгээр нь саванд суулгана.2-г нэг дор суулгахаар ургалт удаан байдаг юм байна лээ.

  6. Лимоны мод: идсэн лимоны үрээ суулгаад 6 жил боллоо. Мундаг гоё мод ургасан. Саглагар мөчиртөй болгоё гэвэл ургасан модныхоо дээрээс тайрах хэрэгтэй. Ингэхдээ үлдэх хэсэгт чинь 5-6 навч үлдээгээд дээд хэсгийг тайрах. Дараа нь тэр 5-6 навчны үзүүрээс нь шинэ мөчирүүд ургадаг юм. Тэр шинээр ургасан мөчрүүдээ ургуулж байгаад мөн адил 4-5 навч үлдээгээд тайрна. Гэх мэтээр 2-3 жилиин дотор модны чинь гол мөчрүүд бий болж саглагар, зөв хэлбэртэй ургана.
    Үрээр суулгасан мод харамсалтай нь 10-12 жил болож байж цэцэглэж жимсээ өгдөг. Үүнийг хурдасгахын тулд жимстэй модноос мөчир авч өөрийн модонд “прививка” хийж өгнө. Монголоор яг юу гэдэгийг мэдэхгүй юм. Өөрийн суулгасан модны аль нэг мөчирийн хальсийг зүсэлт хийж ярж байгаад жимсэлдэг модны мөчирийг хийж чанга боож өгдөг, манай дүүгийн хэл дэгээр “секс”-дүүлэх хэрэгтэй гэнэ.
    Тэгвэл шууд л жжимслээд эхлэнэ гэнээ. Харин ингэхдээ лимоны модыг жимсэлдэг жүржийн модоор “хээлтүүлбэл” жүржийн жимс гарч ирнэ гэсэн байна. Сонин юмаа. Би Монголд жимсэлдэг лимонтой хүн олоогүй байнаа. Жимсэлдэг лимоны модтой хүн байвал надад хэлээрэй. Баярлалаа.

  7. энхээ

    Туяа,Маяа 2 ямар мундаг юм бэ,лимоны мод таринаа хэрхэн саглагар том болгох тухай зөвлөгөөг чинь өөр цэцгэн дээр туршиж болно биздээ

  8. kkkk. Bi limonii une, amtand ih durtai, tegeed l tarimaar sanagdaad olon jiliin umnu ureer tarisan, tuunees hoish heden hund ch tasalj uguv. daan ch miniih mud tsetseglehgui bhaa. Unuudur gadaa tsetseg zarj zogsson hun tsetsegledeg limonii muchir geheer n mun ch bai ugui ch bai gej bodood avchihlaa. Gehdee yahavee zailuul hyamd ugsunldoo.
    Limonii modiig tarihdaa ureer bol 8-15 jil boloj bj tsetsegledeg geseen. Zarim 20 jil bolloo ogt tsetsegleegui gesen hun ch bdg.
    Muchiroor geh yum bol herev minii modnoos muchir avlaaa gehed adilhan l deerh hugatsagaaar huleeh bolno.
    Herev jimseldeg limonoos muchir avch ursluulvel 2-4 jil bolood jimsee ugnu.
    Gehdee limon jimslehgui ch gesen tarihad goyoo.Uslahleer limonii uner singeneed l unertdeg.
    Limonii tuhai neeree boditsetseg.blogspot.com gesen blogoos unshaarai. Ter muchir salaaluulah tuhai bgaa.
    Bi ene modoo tsetsegluulchih sanaatai zunduu material unshsan yum. Neg heseg busad tsetsegee toohgui nugoo modoo l archildag. Daan ch jims algaa.

  9. сайн байцгаана уу? гудамжинд ургаж байгаа сирений модны мөчрөөс нь тайрч аваад үрслүүлчихмээр байна. одоо болох уу? яаж үрслүүлэх вэ,хэдийд суулгавал зохимжтой вэ? зөвлөгөө өгөөч.

  10. Chuukaanaad

    Huuyee, chi nugoo sirenii modnoos rairaa yu? kkkk
    Gadaanaa but mod suulgadag humuus iluu helej uguh bhaa, bi naad sireniig chin tasdaj avch chaddaggui yum aa.
    iluug hugalsan uuu?

  11. ккккккккк би шөнө харанхуйд гараад авчихсан одоо хурдан л үндэслүүлмээр байна. хүнээс хэд хоногийн дотор мод хүртэл үндэслүүлчихдэг идэвжүүлэгч байдаг гэж сонссон даан ч барааг нь ч хараагүй байна.

  12. Chuukaanaad

    guminii bordoo holij bgaad suulgachih oo. modorhog urgamal undesluulehed sain ym bnlee.
    odoo joohon oroitson bj magadgui. gazar dunguj geseed l modnii shuus dotoroo dunsguj hudluj ehelhed tasdah heregtei bhaa.
    Bi margaashnaas chamd haraad yavuulaya. Chi harin daraa jilees urselgee ugnu shuu. Bi ter hashaag davaj chaddaggui yum aa. kkkk
    hajuugiin butnuud n bas ih goyoor tsetseglene, hamgiin goyo nnamar. Neeh ulaan jims gardag yum aa. Neg shono tiishee sandal avaad yavdag yum uu. Tegheer bas neg taldaa sandalaar aviraad nugoo talruuga yaj buudag yum bilee. 2 sandal avch gardag yum uu. kkkkk saikha urguulan bodnoo

  13. Chuukaanaad

    ter idevhijuulagch lav Extrad 7 honogiin omno ochihod bhgui bsan, mun tsetseg tuvd medehgui bsan, 4 zamiin delguurt ch gesen oilgoltgui bnlee. tiimees guminii bordoo hereglee.

  14. хотод “гэрэл” төв, Отгонтэнгэр сургуулийн хашаанд байдаг юм аа.ккккккккккк

  15. aan zuv zuv. neg teruugeer yavayaa.

  16. Chuukaanaad

    chi TV9-iin Tanaid mod tarua gedegiig uzdee yag l but mod nogoon muvhroor ursluuleh tuhai yariad bndaa. Unuu ugloo nih n ssuu

  17. алимны үрийг тариалах материал болгон ашиглабал өрөл жимс ургана. харин үрээр ургаж байгаа алиман дээрээ өөр алимны модноос мөчир тайрч авч залгаас хийж ургуулж байж алимны ургац авна шүү. Монголд Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Сүхбаатар суманд хувь хүмүүс алимны бэлэн залгасан суулгац үржүүлж байгаа.

    • алимны бэлэн суулгац яаж авах вэ. холбоо барих утас байна уу. туслаач

  18. надад нэг хүн улаан гурвалжин навчтай жижигхэн модны суулгацууд /30 см орчим өндөртэй байх/ өгсөн юмаа.одоохондоо ажил дээрээ хадгалж байна хуучин навч нь хатаж унаад л шинэ навч гарах юм тэгээд тэр нь бас хатах юм. бодвол амрах гэж байгаа юм шиг байна . модыг өвөл яаж хадгалдаг юм болоо.уг нь би зургийг нь харчихаад хашаандаа тарих юмсан гэж бодоод их холоос хүнд захисан юм даанч өвөл яаж хадгалахаа мэддэггүй ээ. энэ өвлийг давчихвал дараа зун зусландаа тарих санаатай.уг нь ургасан байгаа нь ёстой супер харагдаж байсан.

  19. O rebina rebina belie tsveti geed duuldag oros duund gardag modnii mongol ner ni yu ve.Khelj ugch tuslaach.

  20. made in mongolia

    mod hasanaas hudaldaj awuu tarih gsiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii???????????????????????????????????????????????????????

  21. Sain baina uu, Tanai site-nd baigaa medeelluug mash ih taalagdaj baina. Tarisan modniihoo talaar hed heden yum asuuh gesen yum. Bi modnuudaa tarihdaa het oirhon suulgaj aldaa gargasan baina. Manaih shines gatsuur niileed 40 mod tarisnaas 12 shirheg ni urgasangui navchaa govchloo. Tegeed modiig ni bariad uzeheer chiigtei amid baigaad baih yum. Zarim mod ni tiim baidlaaraa 2 dahi jiliihnee nuuriig uzej baina. Ene modnuudiig urgahgui ni gej uzeed sugalaad avah uu? Nadad zovlolgoo ogch tuslana uu.

  22. UB-iin oiroltsoo mod tarihad hamgiin tohiromjtoi gazar haana vee?

  23. hi sain bcgaanu? bid 2 hailaas tarih gesiimaa yaj taridag yum boloo ur n bgaa maa ene talaar medeh hun bval helj ogch tuslaach shar huais ureer tariad urgasan teriig yaj ovoljuuldeg yum boloo tuslaach

  24. tanitai holboo barij zowolgoo away gewel yaaj holbogdohuu

  25. APPLE TREE

    ALIMNII MOD CHIN SETGELEESEE TARIH HUSELTEI HUMUUST ZUVLUGUU UGNU SHUU.

  26. APPLE TREE

    UREER ALIM TARIAD HEZEE CH JINHENE ALIM URGAHGUI. HAIRAN TSAGA ALDAH HEREGGUI HUMUUSEE. HUITEND TESVERTEI UUR MODODN DEER ZALGASAN BDAG YUM.

  27. Sain b.a yy?Yreer alimni modni urselgee bolood b.gaa/2dahi jildee/nodlin urteseer hyzaad oboljuuleed habar ni hyyzin ish ni yrgaagui… sheneer yrgaad 10sm hertei bolood… hyzaagui tseneg yslaad l orhison…yaadag bol gej bodogdood l…tasalgaani guzeelzgene oboldoo yamar arzilgaa hiih be?odoogoor jims ni jijigreed l b.aa…

  28. APPLE TREE

    alimnii modiig ureer tariad urgahgui tul zaaval standartiin suulgats tarih estoi. naad suukgatsaa buur orhih heregtei. Gol n humuus nedeeleltei bolchihvol tarihad amarhan boloh bolov uu. bi huvidaa mongol ail bur alim tarih estoi gej boddog. zuvluguu avah bol contactaa uldeegeerei.

    Guzeelzgenii huvid tasalgaanii gej ogt baidaggui yum shuu

    • Сайн байна уу би алимны мод таримаар байна аа. тэр стандарт суулгацийг нь хаанаас авах вэ. ямар үнэтэй байдаг вэ

    • сайн байна уу. зөвөлгөө авья

  29. сайн байцгаана уу, би нэг япон мод үрээр нь тарьсан юмаа гэрт 2 жил болж байна.одоо нэг сөөм орчим өндөртэй байна.хавар дулаарахаар гадаа гаргаад суулгаж болох болов уу яахаа ч мэдэхгүй байна.Уг нь японы хамгийн хүйтэн газар ургадаг мод гэсэн би зургийг нь харчихаад хамт ажилладаг байсан японоосоо гуйж байгаад авчруулсан юм.нөгөөдөх маань надад хэлэхдээ ургана ургана манай тэнд монгол шиг л хүйтэн гэсийн гэхдээ л -10-аас илүү гарахгүй л дээ тэгээд гадаа гаргах гэхлээр айгаад чадахгүй 2 жил гэртээ дарж байна даа надад туслаарай.зөвлөгөө өгөөч миний и-мэйл chukira16@yahoo.com

  30. сайн байна ууЮ ви алимны мод таримаар байна аа. тэр стандарт суулгац гэдгийг нь хаанаас авах вэ. ямар үнэтэй байдаг вэ хэр найдвартай вэ мэдээлэл өгж тус болооч ээ

  31. sain bna uu? bi alimnii mod tarih gesen ym aa haanaas suulgatsiig ni awah we

  32. Cайн байна уу би алимны мод таримаар байна аа. тэр стандарт суулгац гэдгийг нь хаанаас авах вэ. ямар үнэтэй байдаг вэ хэр найдвартай вэ мэдээлэл өгж тус болооч

  33. сайн байна уу мэдээлэл авбал надад өгч туслаач

  34. зулаа

    https://www.facebook.com/media/set/?set=a.480278995339025.112906.100000707868690&type=3
    эндээс модны зургууд үзээд сонирхвол хаанаас ямар мод авч болохыг чадах хэрээрээ хэлье ээ.

  35. зулаа

    Ganzul Dorj on Facebook, Album : Beloved motherland

  36. Sain baitsgaanuu, alimni mod tarih huseltei bgaa yumaa. Apple tree-d standart alimni suulgats haanaas oloh , yaj tarih talaar zuvluguu uguuch.

  37. лимоны үрээр тарихад хшр зэрэг удаж байж бут үргах бол, гадаа тарихад өвөл яах бол?

  38. Dalai-d
    Oi ryabina kudryavaya beliye tsveti geed l orosoor duuldag ter mod bol tes mod. Ural-d ikh urgadag yum bolov u da. Duugii ni orchuulakhdaa Burjgar tes mod mini…..gesen baidag.

  39. Sn bna uu? Ureer tarihad yaj taridag um be? ehleed ursluuleh uu?
    Bi mod ene jilees l tarih gej bgaa um. yu yu anhaarah, yaj tarih talaar zuvluguu uguuch

  40. фэйсбуукийн энэ группт нэгдээрэй Мод тарьж , арчлах туршлагаа хуваалцая

  41. Sain bna uu? Bi 2016 ond zuslangiin hashaandaa ach ohintoigoo hamt 4 shirheg sirena /golt bor/ tarisan ene jinl tcetcegleed mash goe unertei baidag yum bna lee. Namarjaad ireheeree bor uree ugdug yumuu daa . Teriig ni undugnii savand suulgaj uzsen chini 7 honogt urselsen.Limonii ur /idsen/ suulgasan metr hirtei urgasan.Daantc tairahaas halgaad baidag yum.Ta nar turshaad uzeerei.Navtciig ni tceverlehed in saihan uner gardag. Laa hjnii hereg baihgui munhruu, limonii suulgatc baihad boloh yum shig sanagdsan shuu.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.