Нүүр » Цэцэг » Цэцгийн үзэсгэлэн » Цэцэг сонирхогчдын энэ оны хамгийн анхны үзэсгэлэн худалдаа

Цэцэг сонирхогчдын энэ оны хамгийн анхны үзэсгэлэн худалдаа

April 2, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр | 5,714 уншсан  Ангилал: Цэцгийн үзэсгэлэн

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Цэцэг сонирхогчдын энэ оны хамгийн анхны үзэсгэлэн худалдааг delgeen.com сайт, Хайтан цэцгийн клуб хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлт өчигдөр 11 цагаас Монгол дизель компанийн байранд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн дээрээс хийсэн фото сурвалжлагаа цэцэг сонирхогчиддоо толилуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 5-ныг дуустал үргэлжлэх тул цэцэг сонирхогчид та бүхэн өргөнөөр сонирхоорой. Үзэсгэлэн худалдааг нээж Хайтан клубын тэргүүн Г.Батсүх үг хэллээ.

Үүний дараа ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа Best–Аnzu ХХК захирал Б.Сувд буюу бидний сайн мэдэх Экстра Орос худалдааны төвийн захирал цэцэг сонирхогчдодоо зориулан мэндчилгээ дэвшүүлсэн.

Үзэсгэлэн худаллдаа хоёр хэсэгт хуваагдаж явагдсан бөгөөд нэг зааланд нь худалдах цэцгүүд нөгөө зааланд цэцэг сонирхогчдын тарьсан өөрсдийн хайрлаж  явдаг нандин цэцэгсээ цэцэг сонирхогчиддоо үзүүлэхээр авчирсан цэцэгс байлаа.

Үзэсгэлэн худалдаанд орж буй цэцэгсийг эхлээд сонирхуулъя.

Цэцгийн үзэсгэлэн буюу ховор цэцэгс

Эх орон ТВ-ийн Цэцэцгчний хүслэн нэвтрүүлэгийнхэн ирж нэвтрүүлэг бэлдсэн. Дөрөв дэх өдөр хүлээн авч үзээрэй.

Цэцэг сонирхогчдоос авсан ярилцлагыг мөн хүлээн авч үзээрэй.

Цэцгийн үзэсгэлэн энэ сарын тавныг хүртэл өдөр бүр 10-18 цаг хүртэл ажиллана. Мянга сонсохоор нэг үз гэдэг мэргэн үгийг та бүхэн мэдэх болохоор өөрийн биеэр хүрэлцэн ирж үзвэл илүү их сайхан мэдрэмжийг авах буй заа.

Үзэсгэлэн худалдаа  Баянгол дүүрэг, 4 хороолол Жалханз Хутагтын гудамж,  хуучнаар Тавилгын Анун дэлгүүр буюу  Монгол дизель компанийн байранд 2011 оны 4-р сарын 1-5 хооронд болно. Асууж лавлах зүйл байвал 96680378, 99603734 утасанд холбогдоно уу.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

29 comments on “Цэцэг сонирхогчдын энэ оны хамгийн анхны үзэсгэлэн худалдаа

  1. Pooh yamar goyo zoxion baiguulaa ve! Tsemtsiisen gerel gegeetei yanztai xaragdaj bna. Argagvi l ajilch xicheengvi tsetsegchid yumdaa :) Ter gvzeelzgenvvdig tvvgeed tvvgeed idchixmeer bx shin hehe

  2. mash goy arga hemjee zohion bguulj medeellee shuurhai hurgej bgaa ta nartaa bayarlalaa, amjilt husye

  3. hi yamar ch atugai iim ajil zohion bguulj bga haitan klubiinhendee bayar hurgej ajliin amjilt husie bi ochij uzlee tsetsegnuud yanz bur l bn saihan yum aa gehdee mohgoliin hursund urguulsan gej bodood 1 modlog tsetsgiig hudaldaj avlaa tegeed gertee ireed yanzalj btal yag soeoljid bdag shig hors bordootoi hurstei tsetsgiig shoroond suulgasniig ni anduuraad avsan boltoi tegeed 100 huvi mongol gazriin urgamal gedegt ergelzlee gej bi yagaad uzsen geheer bagshaas zovlolgoo avlaa getel 1 savand 2 sh eer bj bolohgui salga gesiinma l da ug ni tegeel salgah getel tiim blaa ene nadad l tohoildon azgui yavdal bh garaad uur gazraar orson chini minii nogoo avsan tsetseg buur tom goy urgasniig ni yag ijil uneer zarj bn shunal hodlood ahiad l avchihsan tegeel 3 tsetsegtei bolchihloo yavaandaa urgalt yamar bhiig l harah uldlee mongolchuudaa uudruguur shudarga amidartsgaay

  4. Hihi, ta buhendee ene odriin mendiig hurgey. Mash saihan uzesgelen gargasan delgeeen egchdee bolon Khaitan clubiin ajiltnuuddaa bayarlaj talarhasnaa ilerhiiley.Sonirhol negtnuud maani suuliin ued anzaarsan bizee… goy hovor tsetseg bolon tsetseg archilgaanii sain bordoonuud ch oldohgui baigaaad, ug ni urd ni sain Tod geh met tsetseg zardag delguuruud mer ser baisan l yum odoo harin haasan baina lee. Ted tsetsegee urd zugees l boonoor ni avchirch baisan gesen bi neleed heden goy tsetsegnuud hudaldaj avsan zarim ni odoo boltol baigaa.

    bas tsetseg mash saihan urguulj taridag Aajii geed egch baidag baisan buur haragdahaa bolison baihiin tanias tsetsegnuud avmaar l baina.

  5. hi dooroosooo 5 dah zurag deer baigaa tsagaan tsetsgiig yu geseg we goy haragdaj bna shyy

  6. Hi, yunyi umnu iim goy ajil zohion baiguulj baigaa ta buhend bayarlalaa. Tegeed ta buhnii ajildaa tusgaj avaasai gesen uudnees daraah 2 sanalyig heleh gesen yum. 1-rt negent tsetsgiin uzesgelen hudaldaa zohion baiguulj baigaa yum chini ene surtalchlaad baigaa vaarnuud bas tsetsgiin urnuudee tend bas zarval humuust 2 ajil bolohgui ih zugeer baisan yum. 2-rt Oros hudaldaanyi tuvd baih hudaldagch chini neg l bishee, magadgui ta buhnii negniih ni ohin baih, bi tanai uzesgelend ochood daraa ni ur avah geed oechigdor buyu buten saind ochson. Ter hudaldagch chini tsetseg taridaggui deer ni ih yaravgar ohin baina lee. Namaig baih ued barag tav zurgaan hun irsen, hudaldagchaas ni bolood yum avalgui yavsan. Yum asuuhaar zaavraas ni har, ene alibomoos har geed tegsnee medehgui geed l humuusiig yavuulaad baisan. Bi uuruu zorij ochson bolohoor barag tsarai aldaj baij avah yumnuudaa avsan. Tegeed neg zagnadag yumuu gesnee ur maani urgahgui bh geed bolison, kkk. Yag iim hudaldagchtai baival tanai orlogo 2 dahin buurna shuu, hudaldagchid uurlasandaa bish ta buhnii ajlyig demjij baigaadaa bichij baina. Amjilt husye

  7. Танай цэцгийн үзэсгэлэнг үзлээ.Их сайхан, зохион байгуулалт сайтай, сонирхолтой байлаа.
    Цаашдаа энэ үйл ажиллагаагаа тогтмолжуулж олон хүнийг эгнээндээ нэгтгэн улам өргөжин цэцэглэн олон хүний сэтгэлийг баясгаж явахыг танай хамт олонд хүсэн ерөөе.

    Мөн л цэцэг сонирхогч

  8. Үзэсгэлэнг үзсэн. Ер нь яахав хийх гэж байгаа санаа нь үнэхээр сайн. Харин тэр зохион байгуулалт энэ тэр бол авах юмгүй байна лээ. Хаалгаар нь орохоос авахуулаад эвгүй байсан. Гадаа хаалга нь хаана байгаа нь мэдэгдэхгүй. Зарж байгаа цэцгүүд нь нэг хэвийн, байдаг л цэцгүүд байсан. Харин арай гайгүйг нь зарахгүй, зүгээр үзүүлж байгаа юм гэж байсан. Цэцгээ авах болохоор касс гээд хүнд авч очоод мөнгөө төлөөд гарах гэхээр бөөн хүмүүс шалгаад л баахан хулгайч нар бие биеэ хардаж байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрсөн. Дараа жил энэ бүгдийг байхгүй болгох хэрэгтэй шүү.

  9. bayaraatai sanal neg baina. bi bas zorin baij taxidaad ochson. batsuhees ni yum asuuh gj 2 udaa duhuj ochson zugtaad baihiin, harin chimedtseren gedeg emegtei saihan aashtai hun bainalee. bas 1 huuhen bsan bayarlasan zuvluguu ugsund. durtai bolohoor 1 tstetseg avsan bolovch gertee harih zamdaa hugalchihsan shuu, ug ni teriig avah yumsan gj bodsoor baij olj avchaad hugalsandaa haramsaad l b undes ni bgaam sergene gj naidahaas

  10. Би ч бас зориуд зорьж очсон. Тэгээд маш өндөр сэтгэгдэлтэй яваад орсон гарахдаа сэтгэгдэл маань жоохон дундуур буцсан. Оролцоё гэсэн хүмүүс бага байсан юм болов уу, энэ сайтан дээр айлууаар зочлоход байгаа цэцэгнүүдээс илүү гоё, ховор цэцэгнүүд харагдаагүй. Бас зохион байгуулалт нь нэг тиймэрхүү, дээр бичсэн Баяраатай санал нэг байна. Гадаах хашааны сараалжин дээр энд цэцгийг үзэсгэлэн болж байна гэчихээд яг хаалган дээр нь юу ч байхгүй би бүр самгардсан шүү.
    Хайтан клубт олон сайхан цэцэгчид байдаг байх дараа дараагийн арга хэмжээндээ гишүүдээ бүгдийг нь хамруулж сайхан ургуулсан ховор сайхан цэцгүүдээр бид бүхний мэлмийг баясгаарай, амжилт хүсье!

  11. дажгүй сайхан үзэсгэлэн болсоон. баяр хүргие. ажил хийж байгаа хүнд алдаа эндэгдэл байдаг л байх. гэхдээ 2 танхимтай зайтай аятайхан л байсан. олон хүн бужигнаж байсан болохоор хүний цэцгийг мөнгийг нь төлөхгүй аваад явах явдал гарахыг үгүйсгэхгүй ш дээ. харин мөнгө авж байсан хүн нь шатныхаа тэнд сууж байсан бол зүгээр юм уу гэж бодсон. цэцэг ургуулна гэдэг чинь урт удаан хугацааны хөдөлмөр ш дээ манайхан.

  12. !!!!!!!!үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлага үзлээ л дээ. тэгсэн эх орон тв-ийн цэцэгчний хүслэнгийн сурвалжлагч бүсгүй бүх цэцгийн навч шүүрч авч имэрээд байнаа. бүр асуусан болгоноо. тэгсэнээ сүүлдээ нэг цэцэгний дэлбээнээс барьж татаад Тэр сурвалжлагч ямар ч мэдрэмжгүй эмэгтэй хүн гэж хэлэхэд хэцүү санагдсан шүү, мөн айлд очоод нэвтрүүлэг хийхдээ хүртэл цэцэгнийх нь навчнаас татаж ирээд л имэрдэг, бид цэцэгээ цэцэглэсэн үед нь барьж үзэх нь битгий хэл ширүүхэн ч хөдөлгөдөггүй шүү дээ, цэцэгний талаар анхны мэдэгдэхүүнтэй цэцэг хайрлаж мэддэг хүнээр сурвалжлагчаа солиосой !!!!!!!!!!!

  13. tiim shuu bidnii hiigeegui zuiliig sanaachilj hhine gedeg chini tom ajil shuu dee
    negniihee hiij bgaa yumiig uguisgelgui demjij ajillbal saihan shuu dee
    tegehdee manai ene delgeen site hamgiin saihan setgegdeltei site shuu
    busad sitenii setgegdeluudiig unshihiin argagui heleh ch yum bish
    manaihan tsetsegend durtai bolohooroo tiim muu muuhai yum ugaasaa bichihgui l dee
    ta buhendee ajliin undur amjilt husei tsaash tsaash daa iluu saihan uzesgelen olniig zohion baiguulahiig husei
    amjilt

  14. Зорин зорин, хайн хайн очиж үзсэн, 2 давхарт гараал ирсэн аймаар өмхий үнэр үнэртээд, тэгээд баахан нарантуулын авгай нар ирсэн юмуу гэлтэй хэдэн цэцэгнийхээ нэрийг ч зөв хэлж чадахгүй авгай, эмээ нар байсан, тэр нэг мөнгө хураагч гэдэг юмуу хүүхэн аймаар муухай ааштай, энэ дээрх зураг дээр үг хэлж байгаа хятад хантаазтай нөхөр аймаар эмэгтэйлэг яриа хөөрөөтэй, инээдтэй нөхөр байна лээ. Ер нь л нэг замбараагүй ямар ч цэцэгийн тухай мэдлэггүй үзэсгэлэн болж дээ гэж бодогдсон.

  15. азтай охин ч буруу газраа очоод азгүйохин болж дээ, кккк

  16. ер нь алтан дүрмээр бол аливаа зүйлээс сайныг нь олж харж чадвал тэр сайн нь эргээд чамд нөлөөлдгийн ш дээ,

  17. Үнэхээр гоё байна аа. Хотод байдаг бол ч ….гэж атаархаж байна шүү. Орон нутагт ийм гоё цэцэгнүүд нь байхгүй болохоор…. энэ сайтаас л харж баясах юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

HTML tags are not allowed.

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.