Нүүр » Хүүхдийн ертөнц » Цэцэгчин хүн уяхан болдог

Цэцэгчин хүн уяхан болдог

March 29, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Хүүхдийн ертөнц

Нийтлэлийг 6,107 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Манай сайт Хайтан цэцгийн клубтэй хамтран 6-16  насны цэцэрлэг болон дунд сургуулийн хүүхдүүдийн дунд гурван төрлийн уралдаан заралсан.  Хүүхдийг багаас нь байгаль эх дэлхийгээ хайрлах, цэцэг ургамал ногоон орчинтойгоо хэрхэн зөв харьцах хүмүүжлийг төлөвшүүлэхэд манай уралдааны зорилго оршиж байгаа. Хэрвээ уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл сайт дээр байгаа баннер дээр дарж үзнэ үү.Эцэг эхчүүд та бүхэн манай уралдаанд хүүхдүүдээ оролцуулаарай. Харилцах утас 96680378 99603734 . За ингээд манай эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн нийслэлийн 87 сургуулийн 8а ангийн сурагч А,Анугийн эссэ бичлэгийг та бүхэндээ толилуулж байна. Дүүдээ сурлагын өндөр амжилт хүсье

Цэцэгчин  хүн уяхан болдог

Зэрэглээ   нь  үсэрч  байгаа  бүжигчин  шиг  говъ  нутаг  ээжийн  минь  төрсөн  газар. Тэнд  би  хааяа  зуны   амралтаараа  очдог. Нар  нь гэв  гэнэтхэн  огцом  дээш  манддаг  говийг  би элсээр  нь  төсөөлдөг  байсан  бол  шал  өөр  байсан.Таана  ургасан  тал  нь  цагаан  цэцгээр  дүүрэн.Бут  бутных  нь  толгойд  өнгө  өнгийн  цэцэгс  ургамал  тэр  газраас  би  болжмор  хэрхэн  тайван  жиргэдгийг,  эрвээхий   ямар  үзэсгэлэнтэй  нисдэгийг,  ангаахай  байгальдаа  ямар  зохидогийг  харсан.Байгаль  өөрөө  уран   зураг  шиг  гайхалтай.Тэр л  мөчөөс  эхлэн  цэцэгс  болгон  амьтай  өөрийн  гэсэн  амьдралтай  түүнд  нь  дурладаг  шувууд, хүмүүс, эрвээхий  байдгийг мэдэрсэн.Тиймээс  л  хүмүүс  гэртээ  цэцэг  ургамал  тарьж  түүндээ  баясаж  тайван  амьдардагийг  мэдэрсэн.  Тэгээд   л  би  цэцгэнд  дуртай  болсон.Би  цэцгээ  дуулж  услах  дуртай.Яагаад  гэвэл  цэцэг  амътай  учраас.Тасалгааны  агаар  цэвэршүүлж  чийглэг  болгохоос  гадна  сэтгэлд  минь,харцан  дээр  минь  ургадаг  үзэсгэлэнтэй  ганган  цэцгийн  дэлбээг  зөөлөн  илбэж  услах  дуртай. Цэцэгчин  хүн  уяхан  болдог  гэж  багш  маань  хэлдэг.Амьтан  ургамал  хайрласан  сэтгэл  бүхэн  зөөлөн  байдаг  байх  аа.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

9 Сэтгэгдэл байна - “Цэцэгчин хүн уяхан болдог”

  1. goe bichjee bas ene tsetseg ni bas goe yum aa

  2. Hi. tsetsgend hairtai duu Anudaa amjilt husii. Uneheer saihan bichijee. goyo ch tsetseglesen tsetseg baina.

  3. Мальчик

    Сайн байна уу?
    Гэр хороололд /хашаа байшин/-д цэцэг тарьж болдог уу? Цэцэг нь ургах болов уу?

    • Tanaid zochloyo bulangiin Aajiigiind gesen bichlegiig sonirxooroi xashaandaa yamar saixan tsetsegnvvd tarisaniig tendees vzej sonirxooroi

  4. Bi ene tsetsgiig barag 2 sariin omno awsiin.. ene tsetseg er n yamar arichilgaa shaarddag be? Hamgiin gol n ene zurgan deerh shig goe tsetsegluulmeer baina yahuu? tuslaach…
    Bayarlalaa

  5. Бас нэг юм асууяа. Энэ site-nii хамгийн дээр гарчиг, хайлт эд нарын тэнд байгаа цэцэг монголоор ямар нэртэй вэ? хэр арчилгаа шаарддаг цэцэг вэ? нялх цэцэг авбал хэр хугацааны дараа цэцэглэдэг вэ? Энэ цэцэгний сайн муу чанрыг мэдэх хүн байвал хэлж өгөөч. Би их сонирхоод байгаамааа….

  6. hi all ene tsetsegnii gadnaa yagaantai dotroo chirneel yagaantai

  7. n baidag us n ihduul uhchihdeg shuu

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.