Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Мэлрэг – Gardenia -Гардения

Мэлрэг – Gardenia -Гардения

March 28, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 18,429 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Монгол нэр нь Мэлрэг, Англи нэр нь Gardenia , Оросоор Гардения гэж нэрлэдэг.  Ихэнх цэцэг сонирхогчид Жасмин гэдэг нэрээр нь илүү сайн мэдэх байх. Мэлрэг цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Африк, Хятад, Энэтхэг. Ургамал судлаачид одоогоор энэ цэцгийн 250 гаруй төрлийг нь нээж олоод байна. Гардения жасминовая  – Gardenia jasminoides энэ төрөл зүйл нь тасалгааны цэцэг таригчдын дунд илүү өргөн тархжээ. Байгаль дээр ургадаг төрөл нь 1,5 – 1,8 м хүртэл өндөр ургадаг бол тасалгаанд ургадаг нь 45 – 50 см хүртэл өндөр ургадаг. Гялалзсан мөнх ногоон навч нь 10 см урт ургана. Цэцэг нь нэгээр болон 4-6 ширхэгээр баг цэцэг болон дэлгэрэх ба анхилам сайхан үнэртэй байдаг. Цэцэг нь бүдэг цагаан өнгөтэй байх ба 4-6 см голчтой байна. Зунаас намрын сүүл сар хүртэл цэцэглэнэ. Арчлахад нэлээд төвөгтэй цэцэг.

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөнгөвтөр хөрс тохиромжтой. 2% хүлэр хөвд 1% үржил шимтэй хар шороон хөрс, 1% нь элс эсвэл пертил гэсэн бүтэцтэйгээр хөрсийг тохируулна.

Дулаан

Навчийг байнга шүршинэ. Шүршихдээ бүлээн усаар услах ба цэцэг цэцгийн бундуйнд ус хүргэж болохгүй. Навчийг нь ойр ойрхон арчиж цэвэрлэх шаардлагатай. Өвөлдөө 17-18°C доошгүй, зундаа 20- 22°C дулаантай байлгана. Ерөнхийдөө дулаанд дуртай цэцэг. Агаарын чийгшлийг нэмэх шаардлагатай бол хайрга дэвссэн устай саван дээр цэцгээ байрлуулж болно. Савны ёроолд ус хүрэхгүйгээр байрлуулаарай.

Гэрэл

Хагас сүүдэрлэг гэрэл тохиромжтой: \Зүүн, баруун тийш харсан цонхон дээр байрлуулна. Өвөл хамгийн сайн гэрэл тусдаг цонхон дээр тавьна. Хэт хурц наранд удаан тавьбал навч шарлах болон хүрэн толботой болох үзэгдэл ажиглагдана. Өвлөөс хаврын эхэн сар хүртэл нарны шууд тусгалд тавьж болно.

Усалгаа

Хавраас зуны улиралд хоёр усалгааны хооронд хөрсийг хатсаны дараа услах ба өвөлдөө усалгааг багасгана. Цэцгийн бундуй үүссэн үед услагааг бага зэрэг нэмнэ. Бүлээн зөөлрүүлсэн усанд дуртай. Усалгааг ихдүүлбэл үндэс ялзарч цэцэг үхэж магдагүй тул усалгаандаа анхаараарай.

Бордоо

3-8 сард идэвхтэй ургалтын үед нь цэцэглэдг цэцгэнд зориулсан шингэн бордоогоор хоёр долоо хоногт нэг удаа бордоно. Бордохдоо бордооны тунг заасан хэмжээнээ хоёр дахин сулруулж хэрэглээрэй

Үржүүлэх

Үрээр тарьж ургуулж болно. Мөн хавар 2-3 сарын хоорон мөчрийн найлзуураар үржүүлж болох ба тайрсан найлзуураа үндэс идэвхжүүлэгчд дүрсний дараа шороондоо шууд суулах ба хөрсийг 25-27°C. Хүртэл нь халааж өгвөл амархан үндэслэнэ. Усанд үндэслүүлэхэд маш их уддаг.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , , ,
 

25 Сэтгэгдэл байна - “Мэлрэг – Gardenia -Гардения”

  1. Маш их баярлалаа, миний гардения навч нь шарлаад байсан юм ус, гэрэл нь ихэдсэн бололтой, байрлалыг нь солиод урд цонхон дээр тавьсан нь нөлөөлсөн ч байж магадгүй, админдаа баярлалаа, шинэ долоо хоногт эрч хүчтэй, амжилт арвин байх болтугай.

  2. Энэ цэцэг Монголын Даль гэдэг цэцэгтэй төстэй юмуу даа. Далийн цэцэгнээс нь илүү навч нь их сайхан анхилам үнэртэй. Хөвсгөлийн Их тайгын өндөрлөг хэсгүүдэд тархан ургасан байдаг юм билээ. энэ сүүлийн жижиг цагаан цэцэгтэй төстэй бүдэг ягаанаас тод ягаан хүртэл өнгөтэй жижгэвтэр цэцэгтэй бут хэлбэртэй ургадаг юм байсан.

  3. IH GOYO YUMAA
    ureer tarihad her udaan hugatsaa shaardah ve
    bi ene tsetsegiin uriig suulgaad 14 honoj bna. hulert zoriulaltiin horsond ni suulgeed bgaa
    hariu bichne uu. ta nartaa bayarlalaa

  4. Admindaa urgelj bayarladgaa helye. Gloksinya , krossandragiin taniltsuulgiig oruulj uguuch.
    Uree hulert hursunduu suulgaad l huleej bn. Tsuhuigaad ireheer n yaj archlahaa sain meddeggue.
    PLS

    • болорт таны хүсэлтийг хүлээн авлаа энэ хоёр цэцгийн талаар удахгүй оруулнаа

  5. minii tsetsegnii navch ni sharlasan bna lee.teriigee bairlaliig ni uurchluud uzey dee .undes idevhjuulegch haanaas avah ve

  6. ene tsetseg yamar goy unertei geech tasalgaa duuren anhilam uner han hiigeed goy shuu shu tee, miniih navch sharlasaar baigaad suuldee tsetseg nurmaigaad uhchihsen tegvel gerel usiig ni taaruulaagui gesen uguu tee.tnx.

  7. ene chin jasmin yum bishuu… haanaas tsetsgiigni hudaldaj avh vee tanai sitend burtguuleh gesn bolohgui bn

  8. hi. bi anh udaa tsetseg naizaasaa belgend avlaa.hongorzul tsetseg archilgaag ni sain meddeggyi ee zuvulguu uguuch

    • Дашаад манай сайтын цэцгиЙН арчилгаа усалгаа гэсэн шошог руу орж үзээрэй

  9. нараа

    энэ цэцгийг худалдаж авна 99134224

  10. золоо

    зарах хүн байна уу?

  11. zarah hun bval holbogdooroi naroshine@yahoo.com

  12. nawchniih ni deed tal ni nogoon ongotei dood tal ni ygaan ongotei ene ymar tsetseg ym be? herhen hurdan urguulah we? yaj archlah we?

  13. Narantsetseg

    Bi ene tsetsegiig ureer ni tarih geed amjnltgui bolson.Dahiad tarih geed ur avsan.Yar tarih be.Zuvlulguu uguuch

  14. jasmin tsestegiin uriig haanaas avah ve, bi neg oroldood uzehiimsaan…
    jasmin tsetsgiin ur avna. uranchimeg1221@yahoo.com-d bicheerei.

  15. мийгаа

    мэлрэг цэцэгийн үрсэлгээ үр авна 88811818

  16. melreg gej yamar tseg yum be

  17. Энэ цэцгийн үр энд байна http://www.delgeen.com/archives/8550

  18. Уянга

    Сайн байна уу? Танай энэ сайт маш гоё юм байна. Танай сайтаар дамжуулан цэцэг ямар гоё болохыг мэдэрлээ.. хэхэ
    Админаа ганц юм гуйх гэсэн юм. Цэцэгний хүнд үзүүлэх нөлөө байдаг гэж сонссон. Энэ цэцэг хүнд ямар нөлөө үзүүлдэг юм бол..???

  19. Мөнхжин

    гоё юмаа

  20. ene tsetseg mongol her ih uragdag bol ai uragdag blwuu mongold

  21. нөхрийгөө ямар үнэртэй ус түрхчих вээ гэж бодсон чинь унтлагийн өрөөнд бдаг жасмин маань цэцэглэсэн бсан. өрөө дүүрэн үнэртэж бсан. маш тансаг. гоё үнэртэй унталгийн өрөөнд бвал үнэр гаргадаг, агаар цэвэршүүлдэг, муухай үнэрийг дардаг, сэтгэл санааг тайвшруулдаг, тайван нойрсуулдаг гэнэ лээ. үнэн юм шиг бна лээ. цэцэглэсэн үедээ их үнэртдэг юмаа.дуу, чимээ шуугианд дургүй тайван орчинд амгалан чимээгүй бх дуртай. олон зөөвөл навч нь их унадаг.

  22. tsetsegnuud@yahoo.com

    urselgee bgaa shuu

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.