Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Зузаалай – Кalanchoe -Каланхоэ

Зузаалай – Кalanchoe -Каланхоэ

March 11, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 35,094 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Монгол нэршил нь Зузаалай , Англи нэр нь Кalanchoe Оросоор Каланхоэ гэж нэрлэдэг. Ургамал судлаачид одоогоор 120 гаруй төрлийг олж нээгээд байна. Мадагаскарын халуун бүсээс гаралтай шүүслэг бутлаг ургамал юм.Зарим төрөл нь Өмнөд Ази болон Бразилийн ойд ургадаг. Хоолой хэлбэрийн цэцэг нь 0,7см голчтой. Баг цэцэг нь 30-50 ширхэгтэй , навч нь зузаан, 5 см урттай дээшээ 30-50 см хүртэл өндөр ургадаг. Улаан, улбар шар, цагаан, ягаан өнгийн гоёмсог баг цэцгээр гоёдог. Блосфелд эрлийз гэсэн хоёр гол төрөл зүйлд хуваагдана. Зул сарын баярын үеэр Америк болон Европт хүмүүс бие биедээ хамгийн их бэлэглэдэг цэцэг.

Давхар дэлбээтэй сорт

Хөрс

Хүлэрт хөвд, пертил, элс зонилсон ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Зузаалайг шавар саванд тарих нь тохиромжтой байдаг. Зузаалайны үндэс их эмзэг байдаг бөгөөд шавар сав нь агаар сайн нэвтрүүлдэг сайн талтай. Хэтэрхий том сав сонговол цэцгийн навч томорч, цэцэглэлт нь мууддаг учир тухайн цэцгийн том жижигээс хамаарч саваа зөв сонгоорой.

Гэрэл

Хагас сүүдэрлэг гэрэл тохиромжтой: \Зүүн, баруун тийш харсан цонхон дээр байрлуулна. Өвөл хамгийн сайн гэрэл тусдаг цонхон дээр тавьна. Хэт хурц наранд удаан тавьбал навч улайх үзэгдэл ажиглагдана. Хүнтэй адил наранд цохиулдаг тул зуны хурц наранд битгий тавиарай.

Дулаан

Халуун бүсээс гаралтай цэцэг тул дулаан орчиныг шаардана. Зундаа  18º-25º ,Өвөлдөө 10º -12º дулаантай байлгана. Сэнсний хажууд тавьж болохгүй гэдгийг анхаараарай. Зун хөрсөн дээрх цочир хүйтрэлт өнгөрсөний дараа тагт болон хашаандаа гаргаж болно.

Услагаа

Зузаахай нь халуун орноос гаралтай какстус, шүүслэг ургамалуудын адил навч ишиндээ усыг их хэмжээгээр нөөцөлсөн байдаг тул услахдаа энэ онцлогийг нь харгалзаарай. Хоёр услагааны хооронд хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа услагааг хийнэ. Ус ихдүүлбэл үндэс ялзарч цэцэг үхэх аюултай. Навчинд ус хүргэж болохгүй. Тавган дээр тунасан илүүдэл усыг тухай бүр асгаж цэвэрлээрэй.

Үрслүүлэх

Ишннй тайрдасаар үржүүлж болно. Мөн үрээр тарьж болно. Хавар шилжүүлэн суулгалтыг хийнэ.

Давхар дэлбээтэй сорт


Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

69 Сэтгэгдэл байна - “Зузаалай – Кalanchoe -Каланхоэ”

  1. uu iim goyo tsetsegledeg yumu. miniih deeshee l urgaad tgd navchaa daahgui dooshoo unatsan eruusuu tsetseglehgui yum yaaval deer be.bas zuzaahaig huuhded eeltei geed bsan unen uu

  2. нямаа

    үнэхээр гоё цэцэг шүүү,

  3. minii durtai tsetsegnii talaar medeelel oruulj ogsond bayarlalaa ta buhend amjilt husie

  4. manaid namhan bagts urgaad tsetseglej baigaa torol baihad deeshee ondor urgaad tsetsegleed baih yam bainga tairch b.huu

  5. uneer doyo umaa bayarlala

  6. Э. Баярсайхан

    Хүүе энэ матаргана чинь зузаахай юм уу?
    Эсвэл андуураад зургийг нь оруулчихсан юм уу?

  7. Матаргана зузаахайны төрөл юм гэсэн, хорт хавдарт сайн гэж сонссон үнэн эсэхийг мэдэх хүн байна уу?

    • Ugui Matragana zuzaahaaigiin turuliin neg zuil bgaa yum aa Emchilgeenii mash ach holbogdol ihtei tsetseg gedeg yum bilee

  8. minii zuzaahai neg urt ichtei urgaad b.hiin yabal otgon bogino ishei urgahbe usalgaa ni ihdeed b.gaan bolobuu

  9. zuzaahaig yaj undesluuleh be mochriig usand hiih u esvel shuud horsond hiih u horsond hiivel shileer taglah heregtei yu

    • Цэцгээд залуу мөчирийн тайрдасыг усанд хийхэд амарха н үндэслэнэ ээ. таньд амжилт хүсье

  10. bi iim tsetsegtei bolmoor l bna haanaas yaj avah ve

  11. uu yamar goy yum be. Minii husej bsan tsetsegnii talaar medeelel oruulsand mash ih bayarlalaa.

  12. nadad bgaa tsetseg yum bna lee nadad yagaan ungiinh n bgaag medku l bsan bna shd unuudur zuragtai n haritsuulaad harsan chin mun bna

  13. zuzaahai soyoljid irtsen bn le. nadaa engiin yagaan delbeetei ni bgaa. deeshee bish sagsaij urgadag yum. barag l unjij urgah geed bhiin. yag odiid tsetsegledeg yum bn le. jild gants tsetseglej bh shig bn. ih l hurdan urgah yum. odoo bur savandaa bagtahgui diildehgui l bn.

  14. Найз нараа Саврагана яаж үндсэлүүлэх вэ? Яаавал илүү найдвартай хурдан үндэслэх вэ? Бараан өнгийн шилэнд усанд хийгээд хурдан үндэслүүлэгч хий гэх юм.Энэ зөв арга уу? Яг таг зөвлөгөө байвал миний хаяг руу мэйл бичиж тус болооч. berdeneebayar@yahoo.com

  15. Ариунаа

    хурдан үндэслүүлэгч гэж ямар юм байдаг юм болоо би аль 2 сарын эхээр л хятад сарнай,гүнжийн нулмис, чоёог усанд хийсэн одоо болтол үндэслээгүй л байна

    • hyatad sarnai ih udaan undeslene. gunjiin nulimsiig modlog bish shinehen muchruus ni tairch usand hiivel neeh udahgui undeslene de. choyog medehgui yum bn da.

  16. batsuh_flower

    turgen undesluulgch gej Oros hudaldaanii tuvd bgaa ta ter talaar 96680378 dugaaraas lavlaaarai

  17. gynjiin nulimsiig yaj yndeslyyleh ve?

    • цэцэг сонирхогч

      Шууд усанд мөчрийг хийж үрслүүлнэ.маш амархан үндэслэдэг юм билээ.

  18. НАДАД шар цэцэг гардаг нь байгаа боловч ерөөсөө ингэж гоё цэцэглэхгүй юмаа. юунаас болдог юм болоо

  19. nadad shar tsetseg gardag ni bgaa.oor ongiin tsetseg gardagaar soliltsmoor bn. tiim hvseltei hvn bval munguunuu_koli@yahoo.com ruu bicheerei

  20. Зочин

    Зузаахайг их цэцэглүүлэхийн тулд яах ёстой вэ Ерөөсөө цэцэглэхгүй юм

    • зузаахайг яаж цэцэглүүлэх вэ? Нэг л их том өндөр ургаад л байдаг ургаад л байдаг яах уу?

  21. minii zuzaahai bas tsetseglehgui ish ni buduureed l undur bolood bhiin.teheer ni bi mochroos ni tairaad, tairaad usand hiichlee. undesleh bgaa

  22. чоёог буюу катарантус цэцгийг усанд хийгээд тавихаар бараг үндэслэдэггүй юм байна лээ би 2 жил шахуу тэгж үзээд болохгүй болохоор шууд шороондоо хийчихсэн чинь маш гоё ургасан

  23. Nadad ch gesen shar zuzaahai bgaa, ungursun havar goyo sagsgar zuuzaahai avsiin odoo bolokhoor deeshee l unudur urgaad eruusuu tsetseglehgu yum. yaaj tsetsegluuleh ve? plz help me.

  24. Каланхое цэцэглүүлхийн тулд:
    Би 4 өнгийн каланхое тарьдаг. Эхний жил туршлагагүй, цэцэглэж өгөхгүй байхаар нь баахан интернэтээс уншав. Тэгээд авсан зөвөлгөөг дагаад 2-3 жил болож байна. Одоо цэцэглэнэ, цэцэглэхдээ 6-7 сар цэцэгтэйгээ байна.
    Гол зүйл нь: цэцэгийг өвөл болоод өнгөрлөө гэж хуурах хэрэгтэй.
    1-1,5 сар цэцгийг 12-15С градустай сэрүүн газар байлгаад ,
    мөн өдөр богинслоо гэж хуурч цэцэгээ 7-8 цаг өдрийн гэрэлд байлгаж байгаад дараа нь дээгүүр нь цаасан хайрцагаар хучиж бай.
    Тэгээд л хагас сарын дараа хархад цэцэгний булцуунууд гарч ирнэ.
    Цэцэглэх үед нь хаяа хаяа бордож бай. Иэгвэл цэцэглэлт нь уддаг юм байналээ.

  25. Каланхое-г 1-2 жилдээ нэг “шинэчилж” байх хэрэгтэй байдаг юм. Тэр нь та нарын дээр бичээд байгаа алдааны хариу юмдаа.
    Хэт урт иштэй, дээшээ өсөөд, доод навч нь шарлаад унаад, халзан урт мөчир, үзүүртэй хэдэн навч, цэцэг байна уу?
    Ямар ч амьд юм хөгширдөгтэй адил доод навч нь шарлаад унахаас та нар сэргийлж чадахгүй. Энэ бол хэвийн зүйл. Иймээс дээд тал нь 2 – 2,5 жилд нэг удаа цэцэгний навчтай үзүүр хэсгийг тайраад шинэ хөрсөнд суулга. Үлдсэн хуучин цэцэгээ та хүссэн нэгэнд нь өгөх, солих г.м.

    Каланхое -г шууд хөрсөнд суулгавал хурдан үндэслэж ургадаг. Усанд хийснээс хүрдан. Тэгээд ч усанд хийсэн каланхое улбайгаад, нэг л туниа муутай харагдаад байдаг юм. Шууд хөрсөнд суулгана шүү.

    Би дээр бичсэнээр 4 өнгийн каланхое таридаг. 2 долоо хоногийн өмнө “шинэчилж” байна гэж бүх мөчирнүүдийн үзүүрийг тайрч шинээр хөрсөнд суулгаад. Сүүлийн хэдийг ч залхуураад холиж суулгав. Тиймээс хурдан цэцэглээсээ гэж тэсэж ядан хүлээж байна. Нэг ваарнаас 4 өөр өнгийн цэцэг дэлбээлэхэд гоё биздээ.

  26. Tsetsegleed duussanii daraa tsetsegnii ishiig ugaar n, navch hurtel n humsaaraa tasdaad hayah heregtei yum baina.
    Mun dahij hurdan tsetsegluulehiin tuld deer bichsen shig bogino gerliin udur bii bolgo. Oroin 5 tsagaas ugloonii 7-8 tsag hurtel tsaasan hairtsagaar huchaaraa.

  27. zuzaalai haanaas oloh we

  28. zuzalai ovchilson uyed yah ve horhoinos herhen salgah talar zovlogoo ogoch

  29. Zuzaahai archilgaa

    Zuzaahai n Succulent turliin tsetseg. Ene turuld halbagan navchit buyu “mungunii mod” gegddeg Crassula ordog, mun ugsargana gedeg zigokaktus bolon kaktusiin turliin tsetseguud bn. Archalhdaa tedentei barag adil archilgaa shaardna gej bodoh heregtei. Bidend iluu tugeemel baidag Blossfeldiin zuzaahainii (deeree ungu ungiin tsetsegtei) talaar door bichij bn:
    – Zuzaahaigiin tsetsegnuud baga zereg gandanguut tsetsegnii ishiig navch hurtel n tsadaj hayaarai. Ene n shineer olon tsetsegnii ish garhad nuluulnu.
    – Uslahdaa navchnii ugruu bolon ishnii dood hesegruu buu us hurgej baigaarai, uunees bolood navchin deer har har tolbo uuseh, mun parazit muuguntsur uusgene shuu.
    – Zuzaahai bogino udriin urgamal, iimees daraa jil tsetsegluuleye gvl 10 saraas ehleed udurt 9-10 tsag tas haranhuid bailgana. Uunii tuld udees hoishoos ehleed daraa udriin ugloo hurtel tsaasan hairtsagaar huchih, esvel plastmasan huvingaar ch yum uu. Engehdee seruun gazar bolj ugvul taviarai. 15-16 gradus baihad taarna.
    – Het chiigtei, mun baingiin us ihtei hursund bailgaval undes, muchir n iljirdeg
    – Sunaj urgasan zuzaahaig deed navthtai ishnees n tairaad shine hursund jil bur sulgaj baigaarai
    – Mun zarim tohioldold agaart undes n uussen baidag tul ter hesgeer n tasdaad shineer suulgaj bolno
    – Ursluulehdee usand hiilgui shuud hursund suulgaval amarhan tenhee orj undesledeg
    – Het huiten usaar usalval undes tsochirold ordog tul javargui, esvel buleevter usaar uslaj bgaarai
    – Ish n het sunasan baival oiriin 1-2 jil “shinechilj” (deer bichsen shig tairch suulgaagui) bn gsn ug, esvel gerel dutagdaj gerelruu temuulseniih. Gerel dutagdval ish sunahaas gadna deed navchnuud n tsaivar nogoon ungutei boldog
    – Shonodoo 10C deesh dulaantai honovol gadaa balkon deeree namar hurtel garga, narnii gerlees hamgaalj taviarai, shilen balkontoi bol 5 sariin eheer gargahad bolno.
    – 4-8 saruudiin hoorond 2-3 doloo honogt neg udaa Kaktus/Succulent tsetsegiin bordoogoor bordoh, gehdee zaavar deer baigaagaas 2 dahin baga tungaar bordooroi
    – Tsetseglelt n mash ih huch tamiriig n avdag tul bordoj uguh heregtei, gehdee bordoog het ih hereglevel navch n tomrood, usuud bna, harin tsetseglehgui shuu.
    – Agaar het chiigtei, mun huiten baihad iljirch muuguntsurt tsohiulj boldog. Undesneesee ehelj iljirvel deed hesgiig tairch shineer suulgaj avarch bolno.
    – Zuzaahai ter bolgon horhoi shavijind iduuleed bdggui, nileen tesvertei tsetseg. Tenhee muudsan zuzaahaid 3 turliin horhoi halddag. Tedniih n zuv neriig n medehgui yum. Tusad n bichiye

  30. Zuzaahaid archilgaa No2

    Эмчилгээний ангаадаг увидистай зузаахай нь бол Дегремоны зузаахай (Kalanchoe daigremontiana)нь шүү. Эмчилдэг гээд бурууг нь хэрэглэвдээ. Дээрх зургуудын 17 дахь нь буюу ангаасан матар шиг навчтай нь. Онцлог нь энэ навчны эрэмгээр байгаа нь “маамуу” нууд нь. Хөрсөнд тавихад шууд ургаад эхэлдэг. Нэг навчнаас ийм их шинэ цэцэг гархан ээ.
    Дээрээ өнгө өнгийн цэцэгтэй Блоссфельдын зузаахай нь эмчилгээний ямарч авъас байхгүй шүү.
    Зузаахай нь хөнгөн, сийрэг хөрсөнд дуртай. Хэт нягтарсан хар шороо голдуу хөрсөнд ургах нь муу. Ганц урт иштэй баймааргүй бол дээд үзүүрийг нь чимхэж тасдна уу, энэ газраас эхлээд 2 тийш мөчир ургана. Шинээр ургасан мөчир болгоныг мөн адил 5-6 навч гарсаны дараа үзүүрийг нь тасдаад байгаарай. Тэгээд та өтгөн саглагар буттай болно.
    Навчин дээр хар толбо үүсэх, иш харлах илжрэх, навч шарлах зэрэг нь усалгаа буруу хийснээс
    Навч жижигрээд, өнгө нь бүдэгрээд ирвэл – гэрэл дутагдсаных, тэжээл дутагдсаных, эсвэл эсэргээрэй тэжээл ихдсэн байна.
    Навч унаж эхэлвэл хэт хүйтэн газар тависан, мөн хүйтэн, эсвэл нэвт салхинд тависан, эсвэл услалт багадсан байна.
    Навчин дээр бор хуурай толбо үүсээд байвал ус дутагдсаных
    Нойтон, чийгтэй бор толбо үүсвэл – вирус, бактерийн гаралтай өвчин тусжээ. Үүний тулд өвчилөн навчнуудыг тасдаж аях, цэцэгийг бүхэлд нь хороор дээрээс нь услах хэрэгтэй, цацах биш улсах.
    Хэрэв савны доoд нүхнээс үндэс цухуйж эхэлвэл сав багадаж байна гэсэн үг. Шинэ савруу шилжүүлэхдээ хуучнаасаа 2-3 хуруу том диаметртэй сав сонгоорой.

    • yag udiid tasdaj boloh u? saglagar bolgoh gesen um

      • zulaa, bolno ooo
        hamgiin hetsuu yuum l tsetsegluuleh bn. hoish harsan tsonhtoi bol amar gesen. manaih tiim yum alga. dalbaasan navch l urgaad bn. ingej buteej bh zavtai hun ala, bug l ajildaa yachihdag. uug n bi 6 ungiin zuzaahaitaa

    • гэрлээ

      түлэгдэлтэнд хэрэглэдэг нь мөнүү эмчилгээнд яаж хэрэглэх вэ

  31. Horton shaijnii tuhai site

    http://iplants.ru/sciaridae.htm
    http://greenhome.org.ua/bolezni-i-vrediteli-komnatnyx-rastenij

    Edgeerees harna uu. Yadahdaa ene geed horhoiniihoo zurgiig haraad avdaa. Bi ner usiig n zuv medehgui tul site-iin hayagiig tavilaa.
    Delgeen.com udahgui mergejliin hunii zuvulguu tavina gesen.

  32. Horton shaijnii tuhai site

    http://greenhome.org.ua/bolezni-i-vrediteli-komnatnyx-rastenij

    Edgeerees harna uu. Yadahdaa ene geed horhoiniihoo zurgiig haraad avdaa. Bi ner usiig n zuv medehgui tul site-iin hayagiig tavilaa.
    Delgeen.com udahgui mergejliin hunii zuvulguu tavina gesen.

  33. Horton shaijnii tuhai site

    http://iplants.ru/sciaridae.htm
    mun ene bn. Niseed bgaa jijig jijig yalaanii tuhai.

  34. Zuzaahai "boos"-nd iduulvel

    Zuzaahai horhoind iduuleh n tun hovor. Tsoon tohioldold navin deer (deerh site-nuudiin “tlya” gesen hesgiig haraarai) bi “boos” gesen ner ogchihood baigaa.
    Boos n nogoon, har, saaral geed ungutei baidag, iim jijig horhoinuud. Ene n navchnii dood tald bairladag ba tsetsegnii shuusiig sorj ulmaar navch n hataj, gadagsh humigdaj ergedeg bn.
    Boos n mash hurdan urjdeg. Horoor ustgana. Nikotin sulfatiin aguulamjtai horiig (1gram hor) 1 litr savantai usand nairuulaad hereglene.
    Mun zugeer baraanii savangiin uusmalaar sain ugaaj, archih, horhoig n tuuj arilgaj bolno.
    24 tsagiin daraa dood hursiig n gyalgar uutaar huchij baigaad sain shursuureer ugaagaad uguh.
    Het gazar avsan uyed deerh argiig hed honood davtah heregtei.

    Источник: http://www.keepflowers.ru/kalanchoe/#ixzz1QA68ovzn

  35. тунгаа

    manai zuzaahaini navchin deer tsagaan huurai ongor bolood bna archval arilaad archihgui ydval navch ni tsoohor shar bolood bna ene ovchin vv?

  36. Тунгаад

    Хараагүй болохоор мөн гэж хэлэх хэцүү. Гэхдээ тийм ижил шинж тэмдэгтэй өвчин байдаг.
    Мучнистая роса, буюу болхи махчилж орчуулбал “гурилан шүүдэр”. Навч, мөчир, заримдаа цэцэг өртдөг. Маш түгээмэл мөөгөнцөр ба салхиар, агаараар, борооны усаар ч юм уу дамжиж ирнэ. Навчны гадаргуу дээр харагдахуйц цагаан, цайвар саарал өнгөр үүсдэг.
    Сүүлдээ энэ нь үржээд, томроод бордуу өнгөтэй болно. Ихэнхдээ бол цэцэгний ногоон хэсэгт цугларч цэцэгний шүүсээр хоололдог бэртэгчин. Навч ороогдож, хэлбэр нь өөрчлөгддөг, хатдаг. Цэцэгнүүдийн булдуунууд дэлгэрдэггүй. Сэргийлэхийн тулд сайн гэрэл, агаарын солилцоо, байнгын тэжээл зэрэг хэрэгтэй.
    Халдагдсан навч, цэцэгийг тайрч хаях, 2-3 удаа хор цацаж өгнө. Ардын арга нь: өвчилсөн цэцэгийг малын баас уусмалаар цацах. Малын баас бүлээн усанд хийж тараг шиг өтгөн зуураад /малыын баас, ус хоёроо 1:3 харьцаатаа аваарай/, 3 хонуулаад, эссэн энэ зүйлээ 3 дахин их хэмжээний усаар шингэлээд, орой үдшийн цагаар шүрсэж өгнө. Энэ бэлдмэлд байгаа бактериуд нь өнөөх мөөгөнцөрийг устгадаг юм байна.
    Мөн сармисны хандаар устгаж болно. 25 ш. сармисны хумсыг 1 л усанд найруулаад нэг өдөр хандлахаар тавиад хэрэглэнэ. Мөн л оройн цагаар буюу нар жаргасны дараа юм байна шүү. 6-7 хоногийн зайтай давтаж өгөөд байгаарай.
    Хуурамч гурилан шүүдэр гэж бас байдаг юм байна. Өвдсөн цэцэгний навчны доод талд толбо үүснэ. Эхлээд энэ толбонууд дээр саарал өнгөр гарна. Дараа нь толбонууд нь шарладаг, сүүлдээ бор өнгөтэй болдог байна. Мөн л буруутан нь мөөг юм байна.
    Өвчилсөн навчнуудыг түүж хаях, Хэрэв цэцэг бүхэлдэй өвчилсөн бол түүнийг шатааж устгах хэрэгтэй гэнэ шүү. Хор шүрсэхдээ навчны дээд, доод талыг шүрсэж өгөөрэй.
    Саарал хөгз гэж бас өвчин байна. Зэвэрхэг бор толбонууд навч, мөчир% иш, цэцэг гээд хаан ч үүсэж болно. Мөн сэвсгэр өнгөр үүснэ. Хүнсний гаралтай бордоо хөрсөнд хийснээс үүснэ, хэт их агаарын чийг, ихэдсэн услалт, байнгын их чийгтэй хөрс, азот ихэсэн, мөн цэцгээ хэт шигүү тарисан г.м шалтгаануудаас үүснэ.
    Гэмтсэн хэсгүүдийг түүж хаях, услалт чийгээ зохицуулах, өвдсөн ургамлыг сард 2-3 удаа хороор цацах.

  37. Tsagaan ungur baival

    http://s51.radikal.ru/i133/1012/e2/e8a82b59f292.jpg
    ene zurag deerh shig tsagaan ungur bvl savnaas n gargaad, hursnuus n salgaad, savaa butsalsan usand margants hiij bgaad ariutgaad, mun bi bol bakteriin esreg uilchilgeetei nuur gariin shingen savangaar savaa sain ugaaj ugdug. Daraa n shineer hurs beldene, ariutgana. Mun uvchtei tsetsegee karantni usand barij buh hursnuus salgaad, bakteriin esreg gar nuuriin savangaar buh navch, ihs, muchir geed huruugaaraa bugdiig zuulun urj ugaaj ugdug. Ene tsagaan zuiliig n l sain salgaj hayah gej, mun undesiig n bulhaj ugdug, tegee karantni usnii door savang arilgaad nugoo beldsen hursunduu suulgana. Ehnii udaa margantstai usaar uslaj uguh. Daraa n uslaltaa tohiruulaad yavaarai. Het uslaj baisnaas bagaduulsan n deer gedeg zarchim ihenhdee buh tsetsegend uilchildeg shuu.

  38. Tsagaan ungur baival

    http://s003.radikal.ru/i204/1106/81/1bc407ae53c6.jpg
    iim bh yum bol nuguu deer heldeg ehnii muuguntsur

  39. Миний цэцэг яг ингэж нунтаг цагаан зүйл болоод байхад нь би зуун настын шүүсээр арчаад байтал байхгүй болсон тэр яах бол дахин гарахгүй л байна гарах болуу харин бусад цэцэгнээсээ тусгаарласан юм голдуу өдрийн цагаар гадаа нарны шууд тусгалд биш газар байлгаж байгаа

  40. Цэцэглүүлэх талаар???

    сайн байна уу? , би өнгөрсөн 9сард нэг зузаахайны үрсэлгээ авч ургуулсан юм тэрнээс хойш 11н сард ч билүү нэг л удаа цэцэглэсэн , дахиж огт цэцэглэхгүй юм. Саяхан хөрсийг нь сийрүүлж савыг нь томсгосон. Яавал цэцэглэх вэ? зөвөлгөө өгөөч.

  41. Цэцэглүүлэх тухай

    Дээр хүмүүсийн бичилтэн дээр үздээ. Зөндөө бичсэн байгаа.

  42. Sain baina uu,
    Nadad beg asuult baina. Ene Youtube bichlegnii deer baigaa uzuuruud deeree jijig navch nartai navchnii zurag ene zuzaalai gedeg tsetseg mun uu? Esvel ene tsetsegnii neg torol um uu? Ene navchnaas tsetseg ni urgadag um bol uu, manaid ene navch baidag um, bi neriig ni meddeggui um l daa. Deesheegee urgaad l baidag bi zugeer tsetsegledeggui navch um baih gej boddog bsan cin unuudur tanai sitenaas zurgiig ni harlaa. Ene talaar medeelel ogno uu.

  43. Ene briofillum buyu zuzaalain turuld bagtdag urgamal.
    Ter jijig navch n amid tsetsegnuud. “Amid turugch” gej bas nerledeg.
    endees unshaarai http://boditsetseg.blogspot.com/2011/07/2_15.html

    mongoloor matriin hel gej nerleed bsn

  44. mi zuzaahai tsetseglehgu yum aa. ugna ali 6 sard suulgasan. odoo boltol tsetseglehgu bn. ted navch ni zuulun yum shig sanagdad bhin yah ve?

  45. sain baina u Maya.Uurtei chini taniltsmaar baina.Bichsen setgegdel,zubulguu chini ih taalagddag

  46. choyog usand hiigeed gyalgar uut deerees uglaad tavichihaar amarhan undeslej bn lee

  47. Ene Zuzaahai gedeg huuheded eeltei tsetseg gej unen uuu? Bas matargana gedeg tsetsegnii talaar medeelel bbal huvaaltsaarai nzuudaa. Ene navchnii irmegeer bgaa bunjguruud ni unaad hajuu tsetsegniihaa svaand orood urgaad bhiin tendee bas. Yund sain tsetseg ve aild bhad zugeer tsetseg uu? Tetsegledeg yum bolov uuu?

    • bayaka-д зузаалай цэцгийг хүүхдэд ээлтэй цэцэг яриад ихээр тарьдаг. яг нарийн сайн учрыг нь мэпэршзй юм. энэ цэцэг жижиг олон өнгийн цэцэгнүүдтэй. матаргана гээд байгаа цэцэг энэ цэцгийн нэг төрөл зүйл нь байгаа юм айлд байхад зүгээрээ

    • Сэлэнгэ

      Матаргана гээд байгаа цэцгийг boditsetseg.blogspot.com гэдэг дээр бичсэн байсан. Хүүхдэд ээлтэй цэцэгний тухай тэнд уншиж байсан юм байна. Хүүхдгүй айлд сайн гэж сонссон юи байна. эмчилгээний цэцэг гээд зөндөө бичсэн байсан ороод үзээрэй. түс болж магад.

  48. sain baina uu>?
    minii zuzaahai shar tsetseg gardag l da
    gehdee ene zurgan der baigaa shig tom tom navchtai bish, ish ni nariihan navchnuud ni jijighen.
    manai tsonh baruun taldaa bolhoor odorjin nartai bdag, het ih narand baihaar zuzaahainii ish ni nariisdag ym boluu??
    nadad tuslaach

  49. hi manai zuzaaxai nevt tsonx ongoilgood holdson. navchnuud ni unaad dood shoroonoos ni jijig navch urgasan bgaa. undestei tsetseg urgadaggui gj unen bolovuu. navch ni unasan boloxoor deed hesgiin ishiig ni tairch bolox bolovuu

  50. minii zyzaahai tsetsegleh bha bi say tsetsegluuleh tejeel hiisen minii hamgiin durtai tsetseg ugaasaa nadad 2l tsetseg bga hogoodoh n olanheo gedeg yum bn say l endees medlee goe site bna bayrlla

  51. zuzaahai ohin hvvhedtei aild eeltei bdag gj vnen vv.minii zuzaahai usand bga murtluu tsetsegleed bh yum.vndes ni garaagvi bgaa.

  52. Navchnuud ni uzuureesee sharlaad hataad baihiin yaahuu sayhan avsan bolhoor usalgaag ni alduulaad baina uu neg unjuud uslah uu yah uu

  53. face hayag baina uu? zuvulguuavmaar bainaaohiniiine zuzaahain navchni uzuureesee sharlaad unad baihiin

  54. minii zuzaahai turuu jiliin namar ih goy tsetsegledeg bs buduun mochirtei zuzaan nawchtai bsn odoooo bol nariihan mochirtei nimgen jijig nawchnuud garaad hajuu talruugaa unjaad tsetseglehee ch bolison odoo yaah we

  55. minii zyzaahainii navchnyyd n sharlaad bn yaj avrah be

  56. усалгаагаа яаж хийж бгаа вэ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.