Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Алтан загас – Goldfish

Алтан загас – Goldfish

August 12, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 20,741 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Шинжлэх ухааны нэршил нь  Nematanthus wettsteinii. Энэ  цэцэг нь алтан шаргал алтан загас мэт өнгөтэй болхоор нь хүмүүс Алтан загас гэж нэрлэсэн болов уу.Энэ цэцгийн уугуул нутаг нь Панам, Коста Рика улс. 30 гаран төрөл зүйлтэй байдаг Доошоо 90 см хүртэл унжиж ургадаг. Дээшээ 15-30 см хүртэл ургана. Гоёмсог өнгөлөг ногоон, зууван жижиг навчтай. Навч нь 5 см орчим урттай,зузаан шүүслэг байдаг.   Улбар шар, шар, улаан өнгийн юүдэн маягийн хэлбэртэй цэцгээр гоёдог. Хаврын сүүл сараас намрын сүүл сар хүртэл цэцэглэнэ.

Гэрэл дулаан

Өрөөний дулаан 16-25°C байх нь тохиромжтой. Доод тал нь  5°C аас багагүй байна.Энэ цэцэг их гэрэлсэг ургамал. Өмнө баруун, зүүн зүг рүү харсан цонхон дээр тавих нь тохиромжтой. Нарны шууд туссан хурц гэрлээс зайлуулж бага зэрэг сарнисан гэрэлд тавина. Өдрийн хурц нарнаас хамгаалж торон хөшиг татаж өгч болдог.

Чийгшил

Агаарын чийгшилийг их хэмжээгээр шаарддаг.Агаарын чийгшил дутагдсан үед цэцэглэлт зогсох, цөөрөх, цэцэглэсэн ч гэсэн удалгүй унах зэрэг шинж тэмдэг илрэнэ. Агаарын чийгшил багадсанаас хортон шавьж үржих нөхцөл бас бүрддэг гэдгийг анхаараарай. Агаарын чийгшилийг нэмэгдүүлэхийн тулд цэцгээ бага зэрэг устай хайргатай тавган дээр тавих, давхар ёроолтой саванд хийх, том задгай амтай саванд ус хийж тавих мөн агаар чийгшүүлэгчийг ажиллуулж болно.

Арчилгаа

Энэ цэцэг нь дөнгөж ургаж эхэлж байхдаа дээшээ ургадаг бөгөөд аажимдаа доош унжиж ургадаг байна.  Таны цэцэг цэцэглэхгүй байгаа бол илүү их гэрэлтэй газар тавиарай. Хэрвээ таны цэцэгний навч мушгирч эргэж эхэлбэл гэрэл дутагдсаны шинж бөгөөд илүү гэрэл сайтай газар байрлуулаарай.  Арчилгааг сайн хийж чадвал жилийн турш цэцэглдэг байна. Амралтын үе эхэлж таны цэцэг хагдаран унаж өнгөө алдаж эхэлбэл та санаа зовох хэрэггүй. Энэ нь ургамал өөрийгөө амраахад бэлдэж буй үзэгдэл юм. Амралтын үе эхэлмэгц цэцгээ гэрэл багатай сэрүүвтэр газар байрлуулаарай. Зориулалтын сагсанд хийж өлгөж ургуулахад тохиромжтой цэцэг.

Хөрс

3/1 хүлэрт хөвд, 3/1 хүлэр 3/1 пертил байх нь тохиромжтой. Ус сайн нэвтрүүлдэг хөрсөнд тарих нь тохиромжтой. Савны ероол заавал нүхтэй байх шаардлагатай. Энэ цэцэгний үндэс нь их мэдрэмтгий тул хөрсөн дэх ус ихэдвэл үндэс нь  амархан гэмтдэг. Ийм учир хөрсөн дэх усыг доош нь хурдан гадагшлуулахын тулд ус сайн нэвтрүүлдэг хөрс сонгоорой.

Усалгаа

Ид ургалтын үед нь сайн услах хэрэгтэй. Бусад үед хөрсийг сайтар хатсаны дараа дараагийн усалгааг хийнэ. Гэхдээ хөрсийг хэт хатааж болохгүйг анхаараарай. Шингэн бордоогоор 14 хоногт нэг удаа бордоно. Агаарын чийгшил их шаарддаг тул өдөр болгон усаар шүршиж өгөөрэй. Хоёр долоо хоногт нэг удаа бордоно. Өвөл намар бордолтыг зогсооно.

Үрслүүлэх

Үрээр болон мөчрийн тайрдасаар үржүүлж болдог. Мөчрийн тайрдасыг усанд хийж үндэслүүлсэний дараа хөрсөнд суулгана. Мөн хөрсөнд тайрсан мөчирөө үндэс идэвхжүүлэгчид дүрсэний дараа шууд суулгаж болно. Мөчирөө суулгасны дараа гялгар уутаар битүү ороон доогуур нь резиндэж өгөөрэй.  Хавар шилжүүлэн суулгалтын үед үндэсээр нь хувааж мөн үржүүлж болно. Жижиг нялх ургамлууд жилийн дараагаас цэцэглэж эхэлнэ. Цэцэглэлт дууссаны дараа та цэцгээ өтгөн,бутлаг  ургуулахыг хүсвэл дээд орой хэсгээс нь тайралт хийж болно.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

29 Сэтгэгдэл байна - “Алтан загас – Goldfish”

  1. Миний алтан загасанд чийгшилт л их дутаж байгаа юм байна. Баярлалаа Баяраа

  2. Хөөх, танай блог ийм гоё болж өөрчлөгдсөнийг хараад их баяртай байнаа.
    Их ажил хийсэн байна шүү. Сэтгэл сэргээсэн олон бичлэг,
    мэдээлэл үзнэ гэдэгт итгэж байна.
    Амжилт хүсье.

  3. hi. untaahai tsetsgiig yaj urjuuleh uu? bi ishees ni tairch avaad usand hiij undsluuldeg bh gej bodood hiisen chini udaagui tsetsegnuud ni hataad uhsen bna lee. 1 ch unslej chadaagui. yaj undesluuldegiig helj ogch tuslaach.

    • untaaxai tsetseg dooroo bultsuutai bdag. bultsuutai ni uxaj avaad yndestei bol shuud shoroond suulgana. yndesgyi bol usand xiij yndeslyyleed daraa ni shoroond suulgaarai.

  4. Э. Баярсайхан

    Хүлэрт хөвд зэргийг хаанаас олж авах вэ? Бас үндэс идэвхжүүлэгч гэж юу вэ?

  5. Баярсайханд цэцгийн дэлгүүүрүүдэд хүлэрт хөвд байдаг үгүйг сайн мэдэхгүй байна. үндэс идэвхжүүлэгч гэж цэцэгний үндэслэлтийг хурдасгадаг бодис байдаг цэцгийн дэлгүүрүүдэд элбэг байдаг

  6. Баяраад утаахай цэцгийг булцуугаар нь салгаж үрслүүлж болдог мөн навчаар нь үржүүлж болдог. навчийг нь тасдаад усанд хийгээд үзээрэй 20 хоноход үндэслэнэ. http://delgeen.blog.banjig.net/post.php?post_id=262166 энэ линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэл үзээрэй. надтай bayaraasos@yahoo.com хаягаар холбогдож болно

  7. zoloo bayaraa ah 2d mash ih bayarlalaa.

  8. hi.altan zagas tsetsegiig haanaas ur avch tarih ve.

  9. hi би уул нь алтан загасыг тарих гээд ишээр нь тайраад усанд хийгээд одоо бараг 2 сар болжийн ерөөсөө үндсэлдэггүй шүү яацын бол оо ээж бид хоёр цэцэг тарих майр сонирхолтой даанч гоё цэцэг олдодгүй хэхэ

  10. удам борын төрлийн модлог иштэй цэцэг байдагдаа. би яг нэрийг нь мэдэхгүй байна.зузаан навчтай. тэрний маань навч нь өнгө нь улаан хүрэн юм шиг болоод байх юм.би өөрөө цэцэг тарьж сурах гэж оролдож байгаа юм. хөрсийг яаж сийрэгжүүлдэг юм бол. мөн мөлхөө цэцгийг яаж үндэслүүлдэг юм болв хэлж өгөөч. асуух юм их байнаa

    • hurts narand bhaar tiim zuzaan navchnuud ulaan bolood bdgiim. mulhuug tairaad usand hiivel unddeslene. hursuu savhaar nuhleed nuhleed deed hesgiig ni maltaad \savhaaraa\ siiregjuulne.

  11. altanzagas tsetseg zarna

  12. 99051388

  13. hi
    urjigdar uzesgelengees altan zagas avsan,tegsen neg savand nileen hed barag 10g suulgasan bna ug n ih goyo duguilaad goyo suulgasan bsan tegsen ter dundaas barag 4-5 n hataad baihiin ish n horchiigood bas navchnuud n urjiigeed ungu n gundaad goyo tod nogoon bish bolood bna,eniig yaaval deer ve nadad zuvulguu ugch tuslaach bayarllaa

  14. манай алтан загас цэцэг хул өнгөтэй маш удаан цэцэглэж байгаа бусад төрлийг нь хаанаас авч болох вэ?

  15. bi altan zagasaa sar shaham seruun uruund tavitsan chin mash ih tsetsgiin bunduu uussen bsan. odoo ih saihan tsetseglej bnaa.

  16. Алтан загас цэцгийн билгэдэл нь юу юм болоо хүмүүсээ?

  17. sain bnu mini altan zagasni tsetseg nawch 2 n bvsh ishnixe ugaar xataj unad bx ym yunas boj bga ym boloo odo barag nvtsgerch duuslaa tuslaach ug n ix goe tsetsgelj bsin

  18. manai a;tan zagas tsetseg 1 jil bolj bn odoo boltol tsetsgeldegguiee yah uu

  19. Penetrating relationships and dating in search sex. Leader services. Accompanying you in Kiev attractive girls fit for sex. Call our convoy phone and pick yourself a prostitute.

  20. iAquaLinkgoh

    ???????,??????????! .

  21. ???????,??????????! .

  22. RainMachineczn

    ???????,??????????! .

  23. ???????,??????????! .

  24. ???????,??????????! .

  25. Furriondre

    ???????,??????????! .

  26. Infraredykp

    ???????,??????????! .

  27. Marshalltmj

    удалите,пожалуйста! .

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.