Нүүр » Хоол » 2-р хоол » ЧАПЧЭ -Пүнтүүзтэй xуурга

ЧАПЧЭ -Пүнтүүзтэй xуурга

February 21, 2011 | Бичсэн: delgeen | 9,348 уншсан  Ангилал: 2-р хоол

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Монгол пүнтүүзтэй хуурганаас ялгаатай нь бүх ногоогоо тус тусад нь бага зэрэг шарж болгоод хольдог юм байна.

Чапчэ буюу солонгос пүнтүүзтэй хуурга хийх арга

Орц:    - мөөг ( янз бүрийн – хар, цагаан )

- улаан ба ногоон чинжүү

- мах

- сонгино ( ногоон ба бөөрөнхий )

- лууван

- пүнтүүз

- шикымчи буюу бууцай

Бүх ногоогоо урт нарийхан хэрчинэ

Хар ба цагаан мөөг

Махны оронд удэн эсвэл хиам хийсэн ч болно

Spinach буюу шикымчи – бууцай

Амтлагчууд: давс, элсэн чихэр, ганжан, ургамлын тос,

Хайруулын тавгаа халааж тосоо хийнэ. Гэхдээ гал нь маш бага байх хэрэгтэй, хүчтэй байж болохгүй

Пүнтүүзээ буцалсан халуун усанд хийж болгонгуут гаргажт авна.

Пүнтүүзээ хүйтэн усанд сойно.

Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ.

Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна.

Мөн давсыг бага зэрэг л хийнэ.

Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ.

Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна.

Мөн давсыг бага зэрэг л хийнэ.

Мөөгөө шарна- мөн л багахан тосонд бага зэрэг л шарна.

Хар мөөгөө шарна.

Улаан ба ногоон чинжүүгээ мөн шарна.

Ногоонуудаа шарах дараалал нь цагаан өнгөтэйгөөс нь эхэлнэ.

Өнгийг нь хадгалахын тулд шарахдаа бага зэрэг давс хийж байгаа.

Махаа амтлах амтлагчаа хийх арга:

Хайруулын тавгандаа ганжан хийнэ.

Элсэн чихэр нэмнэ

Жижиглэж татсан сармис нэмнэ

Түлэлгүйгээр зөөлөн гал дээр хуурч болгоно.

Амтлагч дээрээ мах эсвэл удэнээ нэмнэ.

Бууцайгаа амтлах амтлагчаа хийх арга:

Бууцайн дээрээ татсан сармисаа хийнэ.

Чамгирым хийнэ. 

Бууцайндаа тосны амт нь шингэтэл сайн хольж хутгана

Ногоон сонгиноо бага зэрэг хуурна .

Пүнтүүзээ амтлах амтлагчаа хийх арга:

Ганжанаа хайруулын тавгандаа хийж халаана.

Татсан сармис нэмнэ.

Элсэн чихэр нэмнэ

Хар перец хийнэ .

Халааж хутгана. Түлж болохгүй.

Пүнтүүзэн дээрээ амтлагчаа хийнэ.

Амталсан ногоонуудаа хийнэ.

Сайн хольж хутгана.

Шарсан сонгиноо хийнэ.

Бүх хольцоо бага зэрэг тостой хайруулын  тавган дээрээ хийж шарахдаа том халбагаар 2 ус хийнэ.

Давс, чамгирымээ амсаж үзээд бага болж нэмээрэй.

Энэ удаад та бүгдэдээ Солонгос маягаар пүнтүүзтэй xуурга xийx аргачлалыг орууллаа. Би өөрөө солонгос xоол идэx дуртайгаас xийж байсан удаагүй. Өнгөрсөн xавар том xүү минь Солонгос xоол xийгээж сураарай гээд ном бэлэглэсэн. Тэгж байгаад xийж туршиж үзнэ л гэж бодоод яваад байгаа. Энэ бичлэгийг өөрийн найз Баярмаагийн http://blog.daum.net/mongollove сайтаас xуулбарлав.  Найзын маань сайтаар зочлоод олон сайxан мэдээллүүдтэй нь танилцаарай. АМЖИЛТ

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

13 comments on “ЧАПЧЭ -Пүнтүүзтэй xуурга

  1. ene goy huurga shuu.bi hed heden udaa hiij uzsen bolj bna lee
    chamgigriim gedeg ni gunjidiin tos bas gunjidiin ur ordog yum
    solongosuud oorsdoo ene huurgaa huitneer ni hoolnii zuush bolgoj ihevchlen heregledeg yum bilee.bi tanai saitaas ih olon yum surdag shuu. hoolnuud hiij uzsen bas ureer tsetseg tarisan bolj bna lee. dandaa shine medeelleer hangadagt bayrlaj yavdag shuu amjilt

  2. Todorhoi saihan jor bna.bayarlalaa.Yag jinhene solongos geriin ezegtei nariin hiideg kymchinii jor olj ogooch, Please !

    • билгээд тагтуритан хийх жор манай сайт дээр байгаа http://www.delgeen.com/archives/3544 энд дарж үзээрэй чамд амжилт хүсье

  3. yamar saihan byuntai humuus ve ene niigemd ta nar shig iim gegeeleg humuus olol boloh boltugai ail geriin ongo ezegteigeesee haragddag olon hund udej uuhaa amttai ongolog hiihed ih tus dem bolj baina

  4. Gunjidin uree heze hiih uu gunjidin uree shud heregledimu bas huurch yumu chanaj bolgodimu sn meddegguiee oor goe goe panchan hih arga oruulbal goe bn mash ih bayrlaa amjilt

  5. Onoo oroinii hool bailaa. Mash ih taalagdlaa. Oor amarhan bogood hurdan boldog hool ihiig zaaj ogoorei. Amjilt husie. Bainga zochilj bnaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

HTML tags are not allowed.

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.