Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Сарнай- Rose- Роза

Сарнай- Rose- Роза

January 24, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр | 12,558 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

200 гаруй төрлийг одоогоор олж тогтоогоод байна. Бутлаг маягаар байгаль дээр ургадаг. Тасалгаанд голдуу ремонтант, гибрид, пернетиан, полиант сортын сарнайг тарьж ургуулдаг. Гадаад байдлаараа онц ялгаа байхгүй.

Бүх төрлийн сарнай нь таван салаа навчтай, дөрвөн см орчим диаметртэй цэцэгтэй, анхилам үнэртэй, олон төрлийн өнгөтэй байдаг. Цаг агаар чийглэг нөхцөлтэй орчинд ихэвчлэн гадаа тарьдаг. Тасалгааны нөхцөлд тарьсан тохиолдолд сайн гэрэл, агаарын харьцангуй чийг их, цэвэр агаарыг бүрдүүлж өгөх хэрэгтэй.Услагаа арчилгаа нь тохирох юм бол зуны эхэн сараас өвлийн эхэн сар цэцэглэдэг.

Хөрс

Ширэг хөрс, бууц, элс 1:1:1 харьцаатай байхаар бодож хөрсийг бэлтгэнэ. Савны ёроолд 1,5см дренаж дэвсэж өгнө.

Гэрэл

Гэрлийг ихээр шаарддаг ургамал. Хамгийн сайн гэрэл тусдаг цонхон дээр тавих хэрэгтэй. Өвлийн гэрэл багатай үед нэмэлт байгалийн гэрэлтэй ойролцоо цахилгээн гэрлээр гэрэлтүүлж өгнө. Зүүн болон баруун зүг рүү  харсан цонх тохиромжтой. Навч нь гялгар хар ногоон өнгөтэй эрүүл харагдаж байгаа бол гэрэл хангалттай сайн хүрч байгаагийн шинж.

Дулаан ба чийгшил

Зуны улиралд өрөөний агаарын солилцоог сайн хийх хэрэгтэй. Тагтан дээрээ тавьж ургуулж болно. Хуурай халуун агаарыг тэсвэрлэхдээ муу бөгөөд их амархан өвчилдөг байна. 7 хоногт нэг удаа  зөөлөн шүршүүрээр навчийг нь шүршиж *усанд оруулах* нь тохиромжтой.

Услагаа

Хоёр услалтын хооронд хөрсийг хатааж байж услана.Хөрсний гүнд нэвтэртэл сайн услана. Сарнайг өглөөн цагаар услах нь тохиромжтой.

Бордох

Навч шарлаж өнгөө алдаад байгаа шинж илэрвэл бордоо дутагдаж буйн шинж. Гэхдээ бордоо ихэдвэл багадсанаасаа илүү аюултай бөгөөд цэцэг үхүүлж мэдэх тул анхаараарай. 5-7 сард долоо хоногт нэг удаа бордоно. Намар амралтын үе эхлэхээс нь өмнө нэг удаа бордож өгвөл хавар сэргэхдээ ургалт нь түргэн болдог. Энгийн үед борддогоос нэг дахин сулруулж бордоно. Гадаа талбайд тарьсан сарнайг намар органик бордоогоор мөн бордож болно. Өвлийн дунд сард ишний тал хүртэл хэмжээтэй тайралт хийнэ. Хавар ишний найлзуураар үржүүлнэ.

Шилжүүлэн суулгах:

Сарнайг шилжүүлэн суулгахдаа үндсийг гэмтээлгүй маш болгоомжтой Хавар эрт болон зуны дунд сард шилгүүлэн суулгалтыг хийнэ.Сарнайн шинэ сав нь хуучин савнаасаа диаметрээрээ 3-4 см-ээр, өндрөөрөө 5-7 см-ээр илүү байх шаардлагатай. Сав нь хэт том байж болохгүй.

Таналт тайралт

Дороо таван үе навчтай байхаар тооцоолж тайрна. Тайраагүй тохиолдолд сарнай маш удаан цэцэглэдэг. Тайрсан мөчрөө усанд хийж үржүүлгэнд бэлтгэж болно. Мөчрөөс 2-3 долоо хоногийн дараа үндэс гарч эхэлнэ. Сайн үндэслэсний дараа хөрсөнд суулгахад ирэх хавраас цэцэглэх боломжтой. Өвөл сарнай өсөхгүй, цэцэглэхгүй. Хаа нэг шүршиж, поддон буюу тосох тавгийг устай байлгах хэрэгтэй. Хавар сарнайд шинэ навч, мөчрүүд ургаж эхлэх үед гуравдугаар сараас ойр ойрхон усалж ойртуулж, дөрөвдүгээр сараас маш сайн услах хэрэгтэй. Мөн нэмэлт тэжээлээр бордоорой.

Сарнай юунд дуртай вэ?  Зүүн, зүүн өмнө зүгийн цонх, цэвэр агаар, зуны турш  маш сайн усалгаа, чанарлаг тэжээллэг хөрс, цэцэглэлтийн үед долоо хоногт нэг удаа бордох, сав нь багадаагүй байх зэрэгт маш дуртай.

Харин сарнай юунд дургүй вэ? Шилжүүлэн суулгах үед үндсийг гэмтээхэд, хүйтэн ус, халуун дулаан өрөөнд өвөлжүүлэхэд, зун савыг наранд хэт халаах, цэцэглээд дууссан хатсан цэцэг, навчнууддаа дургүй байдаг гэнэ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

29 Сэтгэгдэл байна - “Сарнай- Rose- Роза”

  1. Hi yamar goyo um be. saihan medeelel oruulsand bayrlalaa. bi orosoos shar sarnai avsan um
    tegsen ehleed tendee ih goyo yrgaj baisnaa mongold ireed navch ni unsaar uhchihsen. estoi hairan um bolson yagaad uhseniig er oilgoogui

  2. goe um baina, mongold urgadag sarnai tsetsgiin ur gej baidaj uu? xaanaas abz bolox be? vi xunees sarnai tairz abaad undesluulj zadaagui xariu zoblogoo ogooz

  3. hi miki sarnaainii ur gej sain medehgui yum bn aa Gehdee sarnai muchiruur mi ih amarhan undesluulj tarina Muchir songohdoo ali boloh zaluug songooroi

  4. Hi
    Miki-d. Sarnai uheed butsaad urgadag um bn lee. Bi 1 hyadat sarnai undesluuhegeed usand hiigeed tavisan chin bugd uhchiheer ni hayachihsan tegej urgadag bsan um bn lee. Dahiad 1 usanh hiigeed taivisan chin undesch umuu jaahan bultsuu jijig zuiluud garhaar hursund suulgaa uslaad huleegeed l bsan chin buh navichnuud ni unaad mod uldsen ee 10-d honogiin daraagaas navch tsuhuigaad l garaad irsen. kkk

  5. сайн байцгаана уу дэлгээнчүүдээ . Сайхан мэдээлэл оруулсанд үнээр их талархжийнаа. Би сарнай тарихыг ямар их хүсдэг гэж сананаа хэд хэдэн удаа үрслүүлэх гээд чадаагүй бүр сэтгэлээр унаад байсан юм одоо дахиад нэг үзээд алдая даа

  6. Цогоо

    Ямар гоё юм бэ. Баярлалаа. Сэтгэл сэргээсэн гоё зургууд бна.

  7. Sain baina uu Saihan zovolgoo ugsund ih bayarlalaa Yamar saihan yum be Sarnai yer ni l uhchih ged baih yumaa Yu ni buruudaad baigaa yum bol
    navchnuud ni unachihaad goliin ni ish uldchiheed baihad teriig hayah uu baij l baig uu

  8. Sain uu saihan zoblolgoo b.na bayrlalaa

  9. ch – ээ чамд ямар өнгийх байгаа вэ
    Хоёулаа солилцох уу, надаа ягаан байна, үрслүүлчихсэн байна.

  10. Sarnaig deshee urgaad baihad ni urguulaad l baih yyum uu
    Tairah yum uu Tairahgui bol yah bol

  11. sain bna uu? neg yum asuy. manaih china pose taridag yam l daa. 8sard awaad ternees hois negch tsetsegleegvi baihiin .. dooguuraa otgon jijig nawchtai, deegvvree, oroi deegvvree mash tom tom nawchtai bolood bnaa. yamar ucharaas ve?>< tairah heregtee yu? saw n bol normaliin tairch bgaa.. tusalnuuu..

  12. sain baina uu, saixan medeelel ogsond bayarlalaa. Yanz buriin ongiin sarnainuud avna shuu, tsetsegeer solison ch bolno. Sarnai soliltsox xun baival xeleerei, please…

  13. tsetseg29@

    hi soyoloo nadaa sarnai bgshvv.tsagaan, yagaan tsetsegtei bn

  14. hi Tsetsegee, yaj sarnainaas chini yaj avax ve, bslmaa@gmail ruu mail bichix uu. Thanks

  15. saihan zovlogoo ogsond bayarlalaa. bi germanaas, 3 torliin undesluulchihsen urselgee avchraad 2 ni urgasan, yagaan sarnai ni uhchihsen shig bolohoor ni hayachihsan, nogoo 2 ni urgaj bgaa, gehdee anh zurag ih goyo olon delbeetei bsnaa odoo bolohoor erdoo 5han delbeetei, havtgai tsetseg urgadag, harin neg ni ogt tsetsegleegui l bgaa, urguulj ehleed odoo yag jil boloh gej bn. bordoo dutagdahaar delbee ni tsoohon gardag gej unen bolov uu?
    undesluuleh geed usan hiigeed tavichihaar horchiichihoor ni l hayad bdgiin buruu yum bn l daa. gehdee tairanguutaa shuud bio yalzmagand suulgaad uutaar buteej baigaad hed hediig urguulj chadsan shuu.

  16. hey,tsetsegchdee nadad zuvlulguu uguuch.minii sarnai barag tsetsegleh duhuj bn aa.bi ih bayartai bgaa,getel hamgiin deed taliin navchnuud ni neg l urchiigeed bnaa,yaval deer ve?tuslaarai.

  17. Tasalgaanii shar sarnai hudaldaj avna mon Oros yagaan sarnai bolon bolgar ulaan sarnaigaar soloij bolno

  18. SAIN BNA UU? bi sarnai ursluuleh geed muchriig ni usand hiiged tavutsan bga. barag 2 sar bolj yuruusuu undeslehgui yum aa ene yuniih ve? manai tsonhnuud bugdeeree uragshaa harsan teged nar hurtsdaad bga yum bolov uu? yah uu

  19. тайрсан сарнайгаа хийх савныхаа амыг нь гялгар уутаар битүүлж боож байгаад дээр нь жоохон цоолоод хийгээд үз дээ тэгэхээр их хурдан үндэслэдэг юм

  20. zugfeer urgaj baisan sarna uheed bainaa yagaad tegsiim boloo Uuniig medeh hun baiwal hariulj tuslaach Odo ter ughsen sarnaigaa bailgaj baoiwal dahij navch shineer urgah bolow uu

  21. сайн байна уу?
    сарнай цэцгийн маань дэлбээн дээр хөгцөрсөн юм шиг цагаан юм болсон байхын. тэгээд дэлбээг харлуулсан байна. энэ юунаас болсоныг хэлж өгнө үү?
    бас навч нь шарлаж эсвэл харлаад унаад байх юм.

  22. öýöýã

    õÿòàä ñàðíàéíû òàëààð ìýäýýëýë ºãºº÷

  23. sarnal hudaldaj abi holboo barna uu 99049606.98119606

  24. nadad zuvulguu uguuch humuusee ankh avahad ih goy ulaan sarnai tsetseglechihsen tsetsegleh gj bga 2sarnai bsiin tgsen buh navch n salaad unachihsan muchruud n uldeed nemj yruusuu tsetseglehgui bn odoo yah heregtei ve

  25. enkhjargal

    oros sarnaig ymarhursund tariwal zvgeer ym boloo? adilhan ymu? orgostei

  26. сайн байцгаана уу. би хятад сарнай үндэслүүлж байгаа юмаа. тэгсэн чинь усанд байхдаа цэцэглээд эхэллээ. энэ үед нь хөрсөнд суулгаж болохуу. хэлж туслаач

  27. Hi hytad ulaan sarnai gantsaardal awchirdag gej um ene talaar medeelel uguj tuslaach

    • Цэцэг хүнд баяр баясал, аз жаргалыг л авчирдаг болохоор тийм зүйл байхгүй ээ. Санаа зоволтгүй

  28. Цэцэг хүнд баяр баясал, аз жаргалыг л авчирдаг болохоор тийм зүйл байхгүй ээ. Санаа зоволтгүй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.