Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Ногоодой – Chlorophytum – Хлорофитум

Ногоодой – Chlorophytum – Хлорофитум

January 17, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 12,305 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Энэ цэцгийг Spider plant  заримдаа Airplane plant  гэж нэрлэх нь ч бий. Монгол нэршил нь Ногоодой Англи нэршил нь Chlorophytum Оросоор Хлорофитум   Зарим хүмүүс байгаа хэлбэрээр нь Аалзан цэцэг гэдэг. Энэ цэцгийн уугуул нутаг нь өмнөт Африк, бөгөөд Америк тивийн халуун бүс нутаг, Өмнөд Ази болон Австрали тивээр тархан ургажээ.  200 гаран төрөл зүйлтэй  дэлхийд өргөн дэлгэр тархсан цэцэгсийн нэг юм. Маш бага арчилгаа шаарддаг бөгөөд үрслүүлэхэд  хамгийн амархан цэцэг юм. Навч нь 20-30 см урттай, 1,5-2см өргөнтэй байдаг. 1 м хүртэл урт ургадаг цэцэг юм. Энэхүү цэцэгний навч нь голоороо цагаан судалтай зарим нь ногоон судалтай эсвэл дан ногоон навчтай гэх мэт олон төрөл зүйл байдаг. Зуны эхэн сараас намрын дунд сар хүртэл эх ургамалаас жижиг ургамал хүртэлх шилбэн дээр жижиг цагаан, ягаан цэцэгс дэлгэрдэг.

Гэрэл дулаан

Зуны улиралд 16°-22  өвөлдөө 12°-14  байх нь тохиромжтой. 3 долоо хоног тутам шингэн бордоогоор бордоно. Энэ цэцэг нь байгалийн гэрэлд дуртай боловч нарны шууд тусгалд тавьж болохгүй. Нарны гэрэл шууд туссан газар тавьбал навчны өнгө борлож муудах тул хагас сүүдэртэй газар байрлуулаарай.өдрийн хурц нарнаас аль болох холдуулаарай. Spider plant цэцэг сэрүүвтэр гэрэлтэй орчинд дасан зохицож сайн ургадаг. Халуун хүйтэн ямар ч нөхцөлд зохицон ургах чадвартай тэсвэртэй ургамал юм.  Агаарыг 95% хүртэл цэвэрлэж чаддаг гурван ургамлын нэг юм. Нарны шууд тусгал туссан газар удаан тавьбал цэцэгийн навч хүрэнтэж үхдэг тул өдрийн хурц наранд 2 цагаас илүү битгий тавиарай.  Чийгшил бага зэргийн хэмжээнд байхад хангалттай. Урд болон баруун тал руу  харсан цонхон дээр тавих нь тохиромжтой.

Усалгаа арчилгаа

Хөрсийг байнгын чийглэг байлгаж болохгүй бөгөөд 7 хоногт нэг удаа услаарай. Усалгаа ихэдвэл цэцэгийн үндэс ялзарч амархан үхдэг тул дараагийн усалгааг хөрсийг сайн хатсаны дараа хийх хэрэгтэй. Навч шарлаж харлаж эхэлж байгаа бол ус ихэдсэний шинж тэмдэг.Цэцгийн навч унжийж өнгө алдаж байвал өрөөний агаар хэт халуун хуурай байна гэсэн дохио бөгөөд сэрүүвтэр газар шилжүүлж тавиарай. Зуны халуун агаартай үед навчийг нь шүршиж өгнө.

Үрслүүлэх арга

Хэрвээ та зөв тарьж үрслүүлж чадвал таны гэр нэг их удалгүй энэ цэцгээр дүүрэх болно.  Хэрвээ та цэцгээ зөв арчилж чадвал эх ургамлаас удалгүй жижиг “хүүхдүүд” төрөн гарах болно.  Энэхүү бяцхан цэцэгс нь эх ургамалтай урт шилбээр холбогдоно. Энэ цэцгийг үрслүүлэхийн тулд эх ургамлаас гарсан жижиг цэцэгсийн доор сул шороотой сав бэлдэж тэр хэсэгт нь савхаар шороонд нь хүргэж бэхэлж өгөх хэрэгтэй.

Уг цэцэгний үндэс бат сайн бэхжсэний дараа эх ургамал үрсэлгээ хоёрыг холбосон шилбийг тасална. Үүнээс гадна эх ургамлаас нь тасдан авч усанд үндэслүүлж тарьж болдог. Гэхдээ ингэж үндэслүүлэхэд эхний үндэслүүлсэн аргаас удах бөгөөд бас нэг муу тал нь өсөлт хөгжилт нь  удаан байдаг.

Хөрс ба бордоо

Сагс эсвэл зориулалтын дүүжилдэг саванд хийж хананд өлгөвөл гоёмсог харагддаг.. Хөрсний хувьд савныхаа ёроолд хайрга дэвсээд хөрсөндөө том ширхэгтэй элс, ялзарсан навч хольж өгөх нь тохиромжтой. Хэрэв цэцэгийн үндэс өнгөн хөрсөн дээр ил гарч ирж харагдвал савыг томруулох болсоны дохио. Энэ цэцгийн үндэс нь их бүдүүн булцуутай байдаг бөгөөд бусад мөлхөө цэцгийг бодвол үндсэндээ их хэмжээний ус нөөцөлдөг байна.

Хавар шилжүүлэн суулгалт хийнэ. 3 долоо хоног тутам шингэн бордоогоор бордоно. Бордолтыг хаврын эхэн сараас намрын сүүл сар хүртэл үргэлжлүүлнэ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

19 Сэтгэгдэл байна - “Ногоодой – Chlorophytum – Хлорофитум”

  1. Сайтаар зочилж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргье, энэ миний хамгийн дуртай цэцэг, агаар маш сайн цэвэршүүлдэг, ялангуяа өлгөж ургуулахад доошоо их урт болж унжиж их гоё харагддаг, мөн агаарын үндэстэй болохоор үрслүүлж ургуулахад амар хялбар байдаг, энэ цэцгийг хүмүүс байдаг л цэцэг гээд нэг их тоодоггүй юм шиг санагддаг, их ашигтай хамгийн гоё цэцэг шүү, админдаа баярлалаа, шинэ ондоо шинэ шинэ мэдээллээр биднийхээ оюуныг цэнэглэж байхыг ерөөгөөд амжилт хүсье.

  2. saihan zezeg shuu hun bur urguulah heregtei gej bodoj bn agaar zevershuuldeg gedeg utgaar ni
    admindaa bayarlalaa

  3. ene tsetseg nadad bas ih taalagddag. huurii haana ch yamar ch uyed ih urgah durtai sain tsetseg. Agaar sain tsevershuuldeg gedegtei sanal neg baina. minii sonsoj baisnaas office-n shildeg 10 tsetsegiin neg gediin bilee.

  4. ёстой амархан хурдан уургадаг хөөрхөн цэцэг шүү,надад 2 төрөл нь бгаа,хэрэгтэй мэдээлэл оруулж байдагт баяралдаг шүү админ аа.

  5. hi
    ibi sanamsargui bjaij bgaad iim tsetegtei bolchihsn. daraani tsetsegnihee tuhai medeed ih bayrlasan.admiindaa mash ih bayrllaa

  6. Ариунаа

    ногоодой авна шүү зарах хүн байна уу

  7. Nadaas avxuu?

  8. Ариунаа

    авья л даа

  9. tom sagsgar nogoodoi baina uu ?

  10. mash goe bnaa ta byhendee amjilt hysie

  11. Iveels Buyanzayad

    nadad urselgee n bga buur goyo tom boloogui ee avax bol uzuur@yahoo.com-r xolbogdooroi

  12. та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье сайхан ургадаг шүү.Надад 2 төрөл байгаа усанд хийж үндэслүүлээд тарьхад маш амархан ургадаг

  13. bugded udriin mend
    yag ene zuragnuud deerhtei adilhan hirnee golooroo tsagaangui nov nogoon ungutei bn.ene bas nogoodoi mun uu?neriig ni meddegui ee.

  14. nadad gaigui otgon uragsan nogoodoi bgaa
    holbogdoh bol 96669789

  15. Nogoodoi zarax xyn baina uu? Avna shyy.

  16. Nogoodoi zarna 3000 tug. avah bol holbogdoroi 99139985

  17. ногоодойг усанд хийж үндэслүүлсэн чинь сайн үндэслэхгүй байна яах вэ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.