Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Гүргэмгэнэ – Zephyranthes – Зефирантес

Гүргэмгэнэ – Zephyranthes – Зефирантес

August 10, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 12,072 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Уугуул нутаг нь Төв Америк. Ургамал судлаачид одоогоор энэ цэцгийн 40 гаруй төрөл зүйлийг олж тогтоогоод байна. Эдгээрээс цэцэг сонирхогчдын дунд хамгийн их тархсан нь Зефирантес розовый (Zephyranthes rozea), Зефирантес белый (Zephyranthes candida) и Зефирантес крупноцветковый (Zephyranthes grandiflora). Биологийн  нэр нь Zephyranthes монгол нэршил нь Гүргэмгэнэ, оросоор Зефирантес гэдэг. Амарилисын овогт багтдаг булцуут ургамал юм. Үүнээс  гадна fairy lily, rainflower, zephyr lily, magic lily, rain lily гэж нэрлэх нь бий. Шар , цагаан, улбар шар, ягаан өнгийн гоёмсог цэцэгтэй.

Цэцэг нь зургаан дэлбээтэй байдаг бөгөөд цэцэглэхдээ дангаараа цэцэглдэг. /ямар нэг мөчир навчнаас дамжиж цэцэглэдэггүй / Зарим төрлийн цэцэгнээс тансаг сайхан үнэр үнэртдэг. Цэцэг нь цэцэглэсэний дараа 3-4 өдрийн турш гоёмсог байдлаа хадгална. Өглөө дэлбээгээ дэлгээд шөнө хумьдаг. Дээшээ 20-30 см хүртэл ургана.  Хар ногоон өнгийн 1 см орчим өргөнтэй өвслөг навчтай. Агаарын чийгшил дунд зэрэг байх нь тохиромжтой. Хавраас зуны сүүл сар хүртэл цэцэглэнэ.

Zephyranthes rozea

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс зохимжтой. 2% хүлрийн хөвд, 2% үржил шимтэй хар шороон хөрс, 1% элс , пертил гэсэн бүтэцтэйгээр хөрсийг бэлтгэнэ.

Zephyranthes candida

Гэрэл

Их гэрэлсэг ургамал. Нарны шууд тусгал  болон хагас сүүдэрлэг орчинд сайн ургадаг. Урд зүг рүү харсан цонхон дээр тавих нь тохиромжтой бөгөөд зун тагтан дээр тавьж болно.

Дулаан

Өрөөний дулаан  зуны улиралд18-25°C. тохиромжтой. Өвөлдөө 10-12°C дулаантай орчныг бүрдүүлнэ.

Усалгаа

Усалгааг хэтрүүлж болохгүй. Хоёр услалтын хооронд хөрсний өнгөн хэсгийг хатсаны дараа дараагийн услагааг хийнэ. Ид цэцэглэлтийн үед усалгааг бага зэрэг нэмж өгч болох ба хөрсийг хэт хатаавал  цэцэг амархан гундана.

Үржүүлэх болон шилжүүлэн суулгах

Намар бүх навчаа гөвж амралтын байдалд ордог. Энэ үед 10-12с дулаантай харанхуй сэрүүн газар байлгана.  Үрээр болон булцууг салгаж суулгана. Булцууг хавар салгаж суулгана. Булцууг хөрсөнд суулгахдаа 2,5-4см гүнд суулгана. Үрээр тарьсан тохиолдолд 3 жилийн дараа цэцэглэнэ. Шилжүүлэн суулгахдаа намар эсвэл хавар эрт суулгана.  Хавар тарьсан нэг булцуу намар болоход 10-12  « булцуу » дүүтэй болдог. Жижиг булцуугаар тарьсан тохиолдолд дараа жил нь цэцэглэдэг. Хоёр долоо хоногт нэг удаа шингэн бордоогоор бордоно.

Булцуу нь

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

16 Сэтгэгдэл байна - “Гүргэмгэнэ – Zephyranthes – Зефирантес”

  1. goe tsetseg umaa.shar yagaan 2 ongonoosni oldox boluu.awmaar sanagdchixlaa shoo.amjilt xvsii

  2. ene tsetegiig haanaas awah we bi dandaa tsetsegledeg tstetseg sonirhodog uymaa

  3. Hi, ингэж их цэцэглэхэд юу, ямар бордоо хэрэглэдэг вэ? Гое байна, хөөрөхн бна.

  4. нараа

    энэ цэцгийг авье зарах хүн байвал 99134224

  5. Tsagaan tsetsegtei guremgenii bultsuu avax xun baiwal uzuur@yahoo.com ruu xolbogdooroi erduu neg l iluu baigaa shuu

  6. tsagaan tsetsegtei gurgemgene 5000r ugnu hulan_189@yahoo.com gants l bga shu

  7. her sevsger, tom ym be

  8. 3 shirheg bultsuutai 25 26 sh navchtai

  9. kkkkkkkk, neeree hogjiltei yum aa. tsetseg n hezee gardag yum be. ugruuklj uzeegui ym bn

  10. havar zun l tsetsegledeg yum shigee miniih l lav tegsen

  11. Altangadas

    zarah hvn bnuu nabi_kiss@yahoo.com

  12. nadad yagaan ni baigaa, xarimsganaar solilcox xun bna uu? xarimsganatai tostei bulzuugaar urgadag.

  13. harimsganii songinii zulzaga n bgaa shuu
    gehdee jijighenshdee
    songino n ene zun salgasan, 2-3 navctai, 2 sm urguntei
    naimaa taarah n uu ho
    kkk

  14. Sain bnuu, bi sayhan heniig ni medehgui jijighen bultsuu suulgasan yumaa. Getel nawch garalgui shuud sumlaad tsetseglesen. Yagaan tsetsegtei gurgemgene bsn kkk. Tsetseg ni hagdraad ireheer ni bultsuuniih ni deeguur tairaad awchihsan. Zuw buruugii ni medehgui bn. Hariulj tuslaach.

    • сайн уу цэцэг цэцэглээд үхэхээр нь угаар нь тайрч авах нь зөв.тэгэхгүй бол дараагийн цэцэг мөд гарахгүй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.