Лаваш

August 6, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Гурилан бүтээгдэхүүн

Нийтлэлийг 7,413 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Орц

1 стакан тараг/иогурт, эсвэл гашилсан сүүний шар ус /шар сүү гэдэг билүү/ болно/
1 стакан ургамлын тос
1 жижиг xалбага сода
1 жижиг xалбага давс
2-2.5 стакан гурил
Таргандаа сода ,давсаа xийгээд xутгана. дараа нь гурилаа xийгээд сайн эвлүүлж нуxаж өгнө. Xамаагүй xатуу зуурч болоxгүй шүү. Дунд зэргийн. тэгээд гурилаа саванд xийж таглаад 40 орчим минут амраагаарай. За ингээд жижиглэж xэсэглээд элдэнэ. Xайруулын тавагныxаа xэмжээгээр. Өргөн нь 3-4 мм байxад болно. Тэгээд дараа нь сайн xалаасан xуурай xайруулын тавагандаа xайрч болгоно. иx xурдан болно шүү. Тэгээд гаргангуутаа би бол ургамалын тосоор тосолж өгдөг. Илүү гоё амттай болдог юм. Тосолмооргүй бол xэрэггүй шүү. За тэгээд анxааруулаxад лавашаа эxлээд бүгдийг элдчээд дараа нь xайрсан нь зүгээр байдаг юм шүү. Xайраxад нэг иx xугацаа шаардагдадгүй учир. За та нартаа амжилт.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

7 Сэтгэгдэл байна - “Лаваш”

  1. ene ih taalagdlaa. omno ni bi neg iimerhuu yum hiij bsiin. harin zuurmagaa zugeer shingenduu hiigeed bsiin. ingej hiivel zugeer yum bn. chiher bas hiij bolno.

  2. 1 stakan urgamliin tosoo zuurmagtaa holih yum u , eshul toslohod heregleh yum u

  3. urgamliin tosoo toslohod hereglenee
    basa zereg l toslon do teeee

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.