Нүүр » Аялал » Аялал – Шанхай хотоор

Аялал – Шанхай хотоор

August 31, 2018 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Аялал

Нийтлэлийг 263 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Шанхай (хят. 上海) нь Хятад улсын хамгийн том төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм. Хятадын мужийн зиндааны 4 хотын нэг ба 2013 оны тооллогоор 24.1 сая хүнтэй байна. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг, ЖианьсуЖезян мужуудтай баруун талдаа хил залгана.
Шанхай нь анх загасны аж ахуйдаавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байсан. 1553 онд цайз барьж хана босгосоноос хойш Шанхай хотын хэмжээнд хүрсэн гэж үздэг.

19-р зуунаас Шанхайн боомтын ашигтай байрлал худалдааны чухал зангилаа өолоход түлхэц өгсөн. Улмаар 1842 оны Нанкины гэрээгээр гадаадтай худалдаа хийхийг зөвшөөрсөн хотуудын нэг болсон. Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны төв болж хөгжсөн бөгөөд 1930-аад он гэхэд санхүүбизнесийн томоохон төв болсон байв. Гэвч 1949 онд Коммунистууд засгийн эрхэнд гарснаар гадаадын хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг нь гэнэт зогсчээ. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомт болсон байна.

Шанхай (хят. 上海) нь Хятад улсын хамгийн том төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм. Хятадын мужийн зиндааны 4 хотын нэг ба 2013 оны тооллогоор 24.1 сая хүнтэй байна. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг, ЖианьсуЖезян мужуудтай баруун талдаа хил залгана.

Шанхай нь өсч буй аялал жуулчлалын төв бөгөөд БундШинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пудонг дүүргийн байшин барилга, соёл урлагдизайны төв гэдгээрээ алдартай. Өнөө үед Шанхай нь худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Шанхайг “ирээдүйн дэлхийн хот“, дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн “үзүүлэн” хэмээн тодорхойлж байна.

Шанхай нь Экспо-2010 үзэсгэлэнг зохион байгуулсан. Хятад улс зүүн өмнөд хэсгээ хөгжүүлэхэд маш их ач холбогдол өгч, хотоо хөгжүүлж байгаа болно.Энэ хотод Монгол Улсын Консулын төлөөлөгч саяханаас үйл ажиллага явуулж эхэлсэн.

Шанхай гэдэг нь “Тэнгисийн мандал дээр” гэх утгатай 上 (“дээрх”), 海 (“тэнгис”) хоёр ханз үсгийн нийлэмж юм. Энэ нэр нь Хөх мөрний бэлчирт хот байрладгаас үүдэн лав 11-р зууны Сүн улсын үед дэлгэр хэрэглэгддэг байжээ. Хятадын түүхчид энэ нэр нь Тан улсын үеэс хэрэглэгдсэн гэж таамагладаг.

Европчуудын дунд Шанхай хотыг «Дорнын Парис», «Дорны Хатан хаана», «Дорнын сувд» гэж нэрлэж байсан. «Азийн янхан» ч гэгдэж явсан. (1920-1930-аад онуудад хар тамхи, биеэ үнэлэх, мөрийтэй тоглох зэрэг үзэгдлүүд газар авч байсан үе);


Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.