Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Тасалгааны цэцэгний гэрэлтүүлэг

Тасалгааны цэцэгний гэрэлтүүлэг

July 30, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа

Нийтлэлийг 16,735 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Тасалгааны ургамал нь халуун, дулаан орноос гаралтай учир тарих орчин нөхцөлөө сайтар сонгох нь чухал.
Амьд амьтан хүнс хоолгүйгээр амьдарч чадахгүйн адил ногоон ургамал гэрэлгүйгээр удаан амьдарч чадахгүй. Ногоон ургамал нарны гэрлийг навчаараа дамжуулан хүлээн авч түүнийг хувирган өөрт хэрэгтэй шим тэжээл болгон авдаг байна. Хангалттай гэрэл хүлээж авахгүй бол ургамалын өсөлт удааширч, жижигрэн өтгөн ургахаа больдог. Аз болоход ургамал гэрэл дутагдаж байгаагаа бидэнд мэдэгддэг. Тэр үедээ ургалт нь муудаж, гэрэлтэй зүг рүү сунаж ургадаг. Мөн цэцэглэх нь удаж зарим үед огт цэцэглэхгүй болдог. Энэ үед нь хангалттай услах боломжгүй болдог. Учир нь цэцэг хангалттай гэрэл авч чадахгүйгээс болж усыг шингээж дийлэхээ больж эцэст нь үндэс нь ялзарч үхдэг. Цэцэг бүрийн нарны гэрэлийг хүлээн авах чадвар янз бүр байдаг. Нарны гэрэл их дуртай цэцэгс байдаг бол сүүдэрт ургах дуртай цэцэгс ч байдаг.

Улирал бүр нарны гэрэл тусах тусгал нь өөр өөр байдаг. Өмнө зүг рүү харсан цонхон дээр навчаараа гоёдог ургамлыг зуны цагт тавих нь тохиромжтой байдаг бол, өвөл бүх цэцэгэнд өмнө зүг рүү харсан цонх хангалттай гэрэлийг өгч чадна. Зуны улиралд урд болон баруун зүг рүү харсан цонхон дээр нар их хурц тусдаг учир цонхныхоо наагуур гэрэл бууруулах хөшиг татаж өгөх хэрэгтэй. Улирал бүр цэцэгнийхээ байрлалыг /цонх/ нь сольж тавихаас татгалзаарай.

Урд зүг рүү харсан цонх

Өглөөнөөс үд дунд хүртэл нар тусдаг. Үлдсэн хугацаанд ч мөн хамгийн их гэрэлтэй байдаг тасалгааны цэцэгэнд хамгийн тохиромжтой зүг рүү харсан цонхны байрлал юм. Энэ зүг рүү харсан цонхон дээр наранд их дуртай кактус мөн шүүслэг ургамал /succulent/ Зуун наст / Aloe /, Агава / Agave / , Мөнгөний мод зэрэгт их тохиромжтой. Мөн Сарнай, цитрусын төрлийн ургамлууд орно. Гэрэлд дуртай бүх ургамалд хамгийн сайн тохирох байрлал бол урд зүг юм.

Зүүн зүг рүү харсан цонх

Зүүн зүг рүү харсан цонхон дээр нар богино хэмжээгээр тусдаг боловч үлдсэн хугацаанд гэрэлтэй байдаг. Энэ цонх нь баруун зүг рүү харсан цонхыг бодвол илүү сэрүүн байдаг тул ургамлыг хэт халаахгүй сайн талтай байдаг. Гардения / Gardenia/ , Баримгана /Gloxinia/, Луугийн мод / Dracaena /, гэх мэт цэцэгст тохиромжтой. Навчлаг ургамал мөн цэцэглэдэг ургамал өтгөн ургана.

Баруун зүг рүү харсан цонх

Энэ зүг харсан цонх зүүн зүг харсан цонхтой нарны тусгал нь адилхан боловч ихэнх ургамалын хувьд энэ байрлал хэт халуун буюу тохиромж муутай байрлал юм. Алаг эрээн навчтай ургамалд нэн тохиромжтой. Халганай / Coleus / , Маранта / Maranta/ Куфея / Cuphea / гэх мэт цэцэгст тохиромжтой байдаг. Навчаараа гоёдог мөн цэцэглэдэг ургамал өтгөн ургана.

Хойд зүг рүү харсан цонх

Энэ зүг рүү харсан цонх руу нарны тусгал шууд тусдаггүй. Гэхдээ улирлаас шалтаалан өдрийн турш гэрэлтэй байх нь бий. Нарны гэрэл шаардах нь бага сүүдэрт дуртай ургамалд тохиромжтой. Гажнай / Monstera / , Удамбор / Ficus / Сүүт өвс / Poinsettia / Зидрагалиг буюу мөлхөө цэцэг / Peperomia / гэх мэт цэцэгс орно. Энэ зүг рүү харсан цонх навчлаг ургамалд тохиромжтой бөгөөд цэцэгээ цонхонд аль болох ойр байлгавал зүгээр.

Хэрвээ та өрөөний гэрэлтүүлэгээ нэмэхийг хүсвэл

1. Цонхоо байнга угааж цэвэрхэн байлгах
2. Гэрэл хааж болох торон болон жалезан хөшигөө гэрэл хаахааргүй болгож татах
3. Цонхонд ойр буй бараан өнгийн гэрийн тавилга нь нарны гэрлийг ихээхэн хэмжээгээр шингээдэг тул, цонхноос холдуулах , эсвэл цагаан болон цайвар өнгийн тавилга тавьж өгөөрэй.

Байгалийн бус нэмэлт гэрэлтүүлэг

Тасалгааны ургамлыг байгалийн бус гэрэлтүүлэг буюу зориулалтын цахилгаан чийдэнгийн гэрэлтүүлгэн доор мөн ургуулж болдог. Өвлийн улиралд гэрэл дутдаг учир өдрийн гэрлээр “тэжээвэл” зохимжтой байдаг.

Гэхдээ нарны гэрэлтэй ойролцоо дулаан болон гэрэл гаргадаг өдрийн гэрэл болон галоген буюу сүүн гэрлээр гэрэлтүүлбэл цэцгийн ургалт сайжирдаг. Зориулалын гэрлээлр өдөрт 12-14 цаг гэрэлтүүлэхэд хангалттай. Үүнээс илүү халаабал ургамал халах магадлалтай байдаг. Зориулалтын бус бүдэг гэрэл цэцэгний ургалтыг удаашруулдаг бол хэт хурц гэрлээр шарвал цэцэг түлэгдэх аюултайг анхаараарай.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

17 Сэтгэгдэл байна - “Тасалгааны цэцэгний гэрэлтүүлэг”

  1. sain bna uu delgeen egchee mash goyo gertei bolson bna ulam ih medeelel oruulaarai

  2. Сэгсгэр Сэрээ-Анааш

    хөөх цоо шинэ гэр…

  3. soyolerkhem

    sain bn uu nadad gereltuulgiin talar asuult bn. bi bairniihan bodvolt tsetseg tarival bolohuu. iim tohioldold gereltuulge yaaj zohitsuulah uu ? SHine goe goe tsetseg nadad heregtei baina eejdee belge bolgoj ogoh gesen ym. Taminee nadad tuslaach. homko86@yahoo.com zaaval holbogdooroi. bayrallaa!!!!

  4. Подвольд цэцэг тарьж болох байхаа гэхдээ өдөрт дор хаяж 14 цаг гэрэлтэй байлгах хэрэгтэй болов уу . өөр асуух зүйл байвал надтай холбогдоорой. bayaraasos@yahoo.com

  5. Bayartsetseg

    Sain bnuu. Bi neg zuil asuuh gesiin. Mongonii geed usand taridag hulsan tsetsgiig yaj archildag yum bee. Manai nuhur nadad beleglesen chini archilj mededgui ee. Nadad tuslaach. Odor bolgon usiig ni solidog yum bolovuu. Haaya huls ni sharalchaad bh yumaa. Neg negeeree uheed bh shig bna yaaj archlah, haana urguulah talaar zuvulguu ogooch

  6. надад бас бэлгэнд ирсэн хулс байдаг юм. Манайд 2 жил болж байна. би усыг нь 7 хоногт нэг удаа солиод хулсаа хүйтэн ус гоожуулж байгаад булхаад хийчихдэг. Одоо их өндөр ургаж байгаа. Бусад нарийн арчилгааг нь мэргэжилтнүүд хэлэх байхаа. Аа бас нарнаас холхон гэрэлтэй газар байлгаад хааяа нэг шарласан навчийг нь тасдаад авчихдаг.

  7. bi munhruu tsetseg bolon nil tsetseg tarih dyrtai minii nogoon munhruu tsetseg tsetsgelsen ungursun jil. bas kaktys tarih ih dyrtai. bi munhruu tsetsegnii talaar eh medeeleltei bolmoor bna. bas heden turul baidag bol gert baih ach tys ni uy uym bol.

    • Дээгийд мөнхрөө цэцэг агаарын хамгиЙН сайн цээвэршүүлдэг арван цэцгийн тоонд ордог дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.delgeen.com/archives/253 энд дарж үзээрэй амжилт хүсье

  8. Sain bna uu bi hulemjid buh turliin tsetseg tarih gesen yum nadad tus bolooch. Sarnaig yer ni mongold tarih bolomjtoi yu
    tsetseg taridag sonirhodog humuus maani nadtai holbogdoj zuwulguu uguuch elite_noyon@yahoo.comCWLK

  9. odriin mend bi sayhnaas tsetseg tarih hobbitoi bolood bga manai ger hoishoo harsan bolhoor tsetseg avhaar sn tsetseglej ogohgui yuma tsonhoo dagaad urgaad bhiin ene zovolgoo ih taalagdlaa gehde zaaval odrin gerel bh yum uu zugeer chiiden door tavij boloh uu bas goe tsetsegiin ur haaguur bdiin be helj ogooch tsetseg sn tanihgui bolhoor zarimda mandaliin tsetseg avchih yumaa kkkk

    • zaaval udriiin gerel gedeg yum bile, uug n tsetsegni gerel gej tusdaa gerel bdg gesen, tohirohgui gerel tavihaar demii halaad . bi neg gerel avsan chin buruu gerel avsan bsn. heden udur gereltuulj bn geed zalgaad bsn chin hamag navchiig n hataagaad uhuulehee shahav. hairan yum. tegsen ter boditsetseg gedeg blogoos holbogdoj asuusan chin buruu gerel genee. heden tsetsegee hataasan shuu. hamaagui haldag gerel avav aa

  10. aan tiin bas tsetsegiig yaj chimegleh tal deer oshoo goy sanaa oruulaach bi bol horson deeree baigaliin chuluugaar chimeg hiideg g.m nadtai holbogdooroi t_tse23@yahoo.com shuu

  11. зочин

    цэцэгний хөрсөн дээр цагаан цагаан юм үүссэн нь юуных вэ? шороо нь цайрчихсан ч гэх юм уу.

    • сайн уу усалгаа хэтэрсэн байж магадгүй услагаагаа багасгаад үзээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.