Нүүр » Аялал » Монголын сайхан орон – Цаатан хурим

Монголын сайхан орон – Цаатан хурим

August 5, 2018 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Аялал

Нийтлэлийг 204 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Цаатан ястан
Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган хэрэн нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатангууд бол уйгар угсааны монголжсон ойн соёд урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь уйгарууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн. Уйгар буюу цаатан иргэд нь эртний монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс юм. Увс аймгийн сангил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж , урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт юм. Эрт дээр үеэс цаа маллаж, аж төрдгөөс цаатан гэж нэрлэх болсон. Цаатангуд нь өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх арга хэлбэртэй цөөнх болж байгаа ястан юм. Тэд уйгар хэлтэй. Тайгад өөр хоорондоо уйгараар ярина. Бөөгийн шашинтай. Гэр бүл болснийг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллан, түүний ашиг шимийг хүртэж, ан ав хийж амьдрах явдал юм.

​ BatzayaPhotography

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.