Delgeen.com » Мөнгөний мод – Jade plant /Money tree/ – Денежное дерево
Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Мөнгөний мод – Jade plant /Money tree/ – Денежное дерево

Мөнгөний мод – Jade plant /Money tree/ – Денежное дерево

August 3, 2018 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 75 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Шинжлэх ухааны хэллэг нь Crassula ovata . Монгол нэр нь бидний хэлж заншсанаар Мөнгөний мод, Англи нэршил нь Jade plant мөн /  friendship tree, lucky plant, money plant, money tree/ оросоор Денежное дерево гэдэг  /Уг цэцгийн уугуул нутаг нь Намиб, Өмнөд Африкийн нураг. Crassula нь шүүслэг ургамлын аймагт багтдаг ба 350 орчим төрөл  зүйл байдаг. Бидний  хамгийн сайн мэдэх төрөл бол Jade plant (Crassula ovata). юм. Энэ ургамал нь халуун дулаан уур амьсгалтай газар бутлаг хэлбэрээр ургадаг. Зарим төрөл зүйл нь маш жижиг хэмжээтэй байдаг. Нарийн шилбэн дээр тогтох ногоон өнгийн навч нь өөд өөдөөсөө харан байрлах ба шүүслэг зузаавтар навчтай, цэцэг нь од хэлбэртэй, жижиг хэмжээтэй   цагаан, ягаан  өнгөтэй байна. 30см орчим өндөр бутлаг байдлаар ургадаг.

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн  чанарын кактус болон шүүслэг ургамалд зориулсан хөрс тохиромжтой.

Гэрэл

Зарим нэг төрөл зүйл нь нарны шууд тусгал тусах гэрэлд сайн ургадаг бол ихэнх төрөл зүйл нь хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд сайн ургадаг.цэцэгний    навч захаараа улайх нь нарны гэрэл ихдэж байгаа шинж тэмдэг

Усалгаа

Ихэнх шүүслэг ургамлын адил усалгааг бага хийнэ. Учир нь шүүслэг ургамлууд навч болон ишиндээ усыг их хэмжээгээр нөөцөлсөн байдаг. Усалгаа ихэдвэл үндэс ялзарч цэцэг үхдэг. Хөрсийг хэт чийглэг байдалтай удаан байлгаж болохгүй. Сэрүүний улирал эхэлж ургамлын амралтын үе эхлэхэд хөрсийг нэлээд сайн хатсаны дараа усалгааг хийнэ. Усалгааг ихдүүлснээс доод таваганд ус үлдвэл даруйхан асгах хэрэгтэйг сайн анхаараарай. Үндэс   амархан ялзардаг.

Дулаан

Өрөөний температур зундаа (18ºC – 21ºC). Өвөлдөө 10ºC дулаантай байх нь тохиромжтой.

Бордох

Ургалтын ид үе буюу хаварын эхэн сараас зуны сүүл сар хүртэл 7 хоногт нэг удаа шингэн бордоогор бордоно. Тухайн бордооны тунг заасан хэмжээнээс сул найруулан бордоно.

Үржүүлэх

Үндэсээр нь хуваах эсвэл навчаар нь үржүүлж болдог.мөн ишийг нь тайрч үндэслүүлэхгүйгээр шууд шороонд суулгаж болдог. Тайрсан ишний шүүсийг нь  15минут орчим хатаасны дараа шороонд  шууд суулгана.  Мөн элсэнд суулгаж үндэслүүлж болно. Навчаар  үржүүлэхдээ шүүслэг ургамалд тохиромжтой холимог хөрсөнд  босоогоор нь эсвэл хэвтээгээр нь суулгаад гадуур нь гялгар уутаар вакуумдана.

Өвчлөл ба хортон шавьж

Энэ  цэцэгний гол дайсан нь  гурилч цох юм. Мөн мөөгөнцөртөх өвчинд өртөмтгий байдаг.

Тайралт ба хэлбэржүүлэх

Арчилгаа

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , , ,
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.