Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Хортон шавьж – Хар ялаа

Хортон шавьж – Хар ялаа

July 23, 2018 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа

Нийтлэлийг 1,022 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Тасалгааны цэцэгний хар ялааг яаж устгах вэ?
Ихэнх цэцэгчидэд тохиолддог маш том асуудлуудын нэг нь хар ялаа юм.Хэрэв таны цэцгийн эргэн тойронд жижиг хар ялаа харагдаж хөрсийг услах үед нарийхан жижиг цагаан өт гарч ирж байвал энэ асуудалд орсны шинж юм.
Хар ялааны амьдралын цикл нь 3 үе шаттай.Өндөглөснөөс хойш 4 хоногын дотор өндөг авгалдай болдог.Авгалдай нь 14 хоногт хүүхэлдэй болох ба хүүхэлдэй үеэс 3 хоногын дараа нас бие гүйцсэн хар ялаа болон хувирдаг.Нас бие гүйцсэн хар ялаа нь 7-10 хоног амьдрах бөгөөд энэ хугацаандаа чийглэг хөрсөн дээр 300 хүртэлх тооны өндөг гаргадаг байна.Гол хүндрэл бол хар ялаа нь авгалдай,хүүхэлдэй байх үедээ ургамлын үндэсээр хооллож гэмтээдэг.Хар ялаанд өртсөн ургамлын навч хатаж шарлаж цаашлаад ургамал үхэх ч шинж тэмдэг илэрнэ.Чийглэг хөрс чийглэг орчин бол энэ шавьжийн үржих хамгийн тохиромжтой нөхцөл болдог.Ихэвчлэн усалгаа ихэдсэнээс маш хурдан үржиж олширдог байна.Гэвч аз болоход устгах нэлээд хэдэн энгийн арга байдаг.Ингээд тэдгээр аргуудыг сонирхоно уу:


1.Хөрсний дээд хэсгийн 2-3 см хүртэлх хэсэг нь бүрэн хаттал цэцгүүдээ услалгүй байлгаснаар өндөг авгалдай зэргийг үхүүлэх ба хуурай хөрсөн дээр хар ялаа өндөглөдөггүй тул үржлийн циклийг зогсоож болох юм.Энэ аргыг доор бичигдсэн аргуудтай хоршуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй.
2.Нас бие гүйцсэн ялааг наалдуулах урхи тавих
Шар өнгөтэй зүйлд ялаанууд ихээр татагддаг тул зориулалтын наалт хэрэглэж болно.Гэвч гэрийн нөхцөлд өөрөө хийх боломжтой ба ингэхдээ шар өнгийн цаасан дээр вазелин эсвэл зөгийн бал түрхэж тавьснаар ялаанууд ирж наалдан үхдэг.


3.Цуугаар хийсэн урхи.
Дэлгүүрүүдээр зараад байдаг алимний цуу буюу алимны уксусыг ашиглан хар ялааг урхидаж болно.Ингэхдээ 2 халбага цууг жижиг аяганы тал усанд найруулж ургамлын хажууд тавина.Цууны хурц үнэрт хар ялаанууд татагдан ирж усанд унаж үхдэг.


4.Бусад аргууд
Лемонтой аяга таваг угаагч шингэний уусмал болон архийг шингэлж цацаж болох ч энэ нь зарим ургамалд хортой байх тул энд оруулсангүй.Харин хүнсний ногооноос бусад төрлийн тасалгааны ургамлын хөрсөнд жирийн янжуур тамхийг задлан цааснаас нь салгаад хөрсөн дээгүүр дэвсэж өгвөл никотиний нөлөөгөөр авгалдайнууд үхдэг байна.
За эцэст нь нэмж хэлэхэд эдгээр аргуудыг дангаар нь бус хоршуулан хэрэглэх нь хамгийн үр дүнтэй юм. Мэдээллийн эх сурвалж Гэртээ ногоо тарья-Green Hands

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.