Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Azalea – Азалия

Azalea – Азалия

November 8, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 16,233 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Уугуул нутаг нь Өмнөд Америк.  1000 гаруй төрөл зүйлийг олж тогтоогоод байна.  Rhododendron ургамлын аймагт багтдаг ба дотроо Tsutsuji буюу мөнх ногоон навчит , Pentanthera буюу навчаа сэлгэдэг гэсэн хоёр ерөнхий төрөлд хуваадаг байна. Навчаа сэлгэдэг Азалеа өвөл навч нь унадаг бол нөгөө төрлийн Азалеагийн навч мөнх ногооноороо байдаг байна. Гэрийн нөхцөлд 30 см орчим өндөр ургадаг. Байгаль дээр зэрлэгээр ургадаг Азалеа 3 м орчим өндөр ургадаг. Арчилгааг зөв хийж чадвал 3 сараас 9 сар хүртэл цэцэглэдэг. Цагаан, улаан, ягаан гэх мэт маш олон өнгийн цэцгээр гоёдог.

Хөрс

Азалиагийн үндэс хөрсний өнгөн хэсэгт их ойрхон байдаг тул хэт чийгтэй хөрс үндэсийг гэмтээх аюултай байдаг. Иймд ус сайн нэвтрүүлдэг хөнгөвтөр хөрс тохиромжтой. 2% хүлэр хөвд 1% үржил шимтэй хар шороон хөрс, 1% нь элс эсвэл пертил гэсэн бүтэцтэйгээр хөрсийг тохируулна.

Гэрэл

Байгаль дээр ургадаг зэрлэг Азалеа модны ойролцоо эсвэл модон доор гээд гэрэл их шаарддаггүй газар ургадаг байна. Бусад цэцэгийг бодвол гэрлийг тийм их хэмжээгээр шаарддаггүй байна. Хагас сүүдэрлэг гэрэлд тавих нь тохиромжтой. Дөнгөж цэцэглсэний дараа өдөрт дор хаяж 4 цаг нарны шууд тусгал тусах цонхон дээр байрлуулна.

Усалгаа

Эхний жил тарьж буй жижиг азалиаг долоо хоногт хоёр удаа услана. Өнгөн хөрс нэг см орчим хатсаны дараа дараагийн услагааг хийх хэрэгтэй. Усалгаа ихдвэл үндэс ялзарч үхэх аюултайг анхаарна уу. Хэт их услалт мөн агаар хэт халуун байх эсвэл хөрсийг хэт хатааснаас болж цэцэг, навч унах үзэгдэлүүд гардаг.

Дулаан

Дулаан шөнөдөө 7°- 12° өдөртөө 20° дээш хэтрүүлэхгүй дулаанд байлгах нь тохиромжтой. Зуны улиралд гадаа гаргаж тавьж болно.

Бордоо

Өвөл цэцэг амралтын үе эхэлтэл хоёр долоо хоногт нэг удаа бордоно. Бусад бутлаг ургамлыг бодвол азалеа шим тэжээл бордоог багаар шаарддаг ургамал юм.

Үрслүүлэх шилжүүлэн суулгалт

Үрслүүлэхээр тайрч авсан мөчирөө1%  хүлэр 4% пертилийн холимог эсвэл хүлэр элсний холимогт суулгана. Суулгасаны дараа хөрсийг доороос нь халааж өгнө. 6 долоо хоногийн дараа суулгац маань үндэслэнэ. Мөн үрээр тарьж ургуулж болдог. Таналтын тайралтыг хавар хийнэ. Муудсан харласан мөчирийг угаар нь тайрч хаяарай. Тайралт хийснээр шинээр гарах цэцэг гаралт түргэсдэг. Жилжүүлэн суулгалтыг ч мөн хавар хийнэ.

Өвчлөлт

Навч шарлах, бор болох нь усалгаа ихдэх, багадах, бордооны илүүдлэс шалтгаалдаг. Мөн үндэс хэт удаан чийгтэй байснаас болж ялзарч муудсанаас болж навч унаж харлах үзэгдэл гардаг.

Хортой чанар

Хонь ямаа идсэн тохиолдолд хор учруулдаг байна. Харин нохой мууранд ямар нэг хор учруулдаггүй гэнэ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

30 Сэтгэгдэл байна - “Azalea – Азалия”

  1. Ямар гоё цэцэг вэ? Сайхан мэдээлэл оруулсанд их баярлалаа.
    таны ажилд амжилт хүсье.

  2. medeelel ugsund bayarlalaa tarij uzmeer sanagdlaa goyo yumaa

  3. ymar gogoo yum be. xaanaas awch bolox be? xariu bicheerei

  4. yamar goyo yum ve haanaas avch boloh talaar hariu bicheerei

  5. Азалияг мөчрөөр үрслүүлэхдээ заавал доороос нь халаах ёстой юм байх даа. Би мөчрөөр нь үрслүүлэх гэж оролдоод чадаагүй. Их гоё цэцэглэдэг цэцэг шүү. Нэг хэсэг энэ цэцгийн дэлгүүрүүдээр бүгдэнгээр нь байсан одоо ганц ч харагдахгүй байна лээ. Нээрээ манай цэцгийн дэлгүүрүүд их сонин шүү бүгд ав адилхан цэцэгтэй. Тэгээд жил бүр өөр өөр цэцгүүд яг адилхан оруулж ирдэг. Нэг хэсэг энэ азалия их байсан, дараа нь бамбуу төрлийн модлог цэцэг их байсан, тэгээд нэг хэсэг глоксиния их байсан, одоо нэл халганай болчихсон байна лээ.

  6. Pretty nice post. I just stumbled upon your blog and wanted to say that I have really enjoyed browsing your blog posts. In any case I’ll be subscribing to your feed and I hope you write again soon!

  7. Terrific work! This is the type of information that should be shared around the web. Shame on the search engines for not positioning this post higher!

  8. Надад туслаач !!! Mиний азалия үхэх гээд байх шиг байна. Бүх навч нь доошоо гундайгаад, бүх навч нь бас унаж дууслаа. Хэд хоногийн өмнө биоялзмагаар бордсон юм. Одо юу хийвэл цэцгээ аварч чадах бол? Мэдэх хүн байвал надад туслаач

  9. hi uyanga ene tsetsegneesee zaraxgui biz xariu

  10. azalia maani avsan tsagaasaa hoish tasraltgui jil tsetseglej namaigaa ih bayarlauulj bga. hed honogiin omnoos onjood hursund ni tsas hiigeed bsan chin bur goyo boonooroo tsetsegleed mash goyo bolj bgaa.

  11. hi tuya azailagaasaaa zaraxggui biz xariu bicheerei
    bi ene tsetsegend durlaad bnaa

    • nadaa gants l bgaa. tegeed ursluulj chadahgui yum bn lee. soyoljid neeree bgaan bolov u. bi uul ni sayhan orson. gehdee haragdaagui de. nadaa ch dahiad heregtei bn. hun zahiad bsan. yamar unetei bgaa bol

  12. ene azali tsetseg narnii zamiin urd soyolj tow-d zarj bna lee, bi mart-n 8-nd awsan yum. ix goy tsetseg bnlee.

  13. soyoljd ene tsetseg bxgui duussan geseen bi today oroxdoo vzsen. awch chadaagui dee xaramsaad l baij bna. yawal ene azalia yawax be????????????????????

  14. Болршүүдэр

    Энэ цэцгийг Соёолжид зарж байна лээ. Би хүүхдийнхээ багшид авч өгсөн, гоё цэцэг бна лээ. Гэртээ нэгийг авмаар юм бна даа.

  15. minii soyolj-s awsan azali bvr nawchnuud ni xataad bvgdeeree unaad duuschixsaan odoo yaanaa, yaj sergeex we? tuya nadad tuslaach. pls

  16. tsetsgee vitamin-r taridag geed bxiin xvmvvs,ymar bol?

  17. нараа

    соёолжоос битгий аваарай дандаа хятадаас оруулж ирсэн цэцэг зардаг юм билээ тэгээд л хэд хоноод л үхчихдэг юм байна бодвол тэр бордоо энэ тэрээ нэхээд байдаг юм байгаабиз хурдан хугацаанд ургуулах гээд бордоогоор нүдэж өгдөг гэсэн үнэн болотой би соёолжоос азалия эрдмийн ундраа лили аваад бүгд үхсэн яаж ч үзээд сэргэхгүй юм билээ тэгээд бас их үнэтэй зардгийн яана

    • Дэлгүүрийн цэцэг

      Санал нэг байна. Соёолж байна уу, өөр аль ч цэцэгийн бизнесс эрхэлдэг дэлгүүрүүд тээвэрлэлтийг удаан давхад нь туслахаар удаан уусдаг бордоонууд хйидэг. Урдаас ирсэн цэцгүүдийн хөрс гэж хөрсөөр нэрлэхэд хэцүү юм байдагдаа. түүнд яраагаад байгаа цагаан цагаан бөөрөнхий зүйл бол удаан уусдаг бордоо нь юм.
      Үүнээс гадна угаасаа цэцгийг хжрдан ургуулах гэж идэвхижүүлгч гормон хүртэл хийнэ. Дэлгүүрээс авсан зузаахай эхэндээ далбайсан навчтай байдагдаа, гэрт ирэхлээр навёнууд нь багасаад багасаад байдаг. Энэ бүгд стимуляторууд хэрэглэсэнтэй холбоотой.
      Би ялдам цэцэгний бизнес хийдэг орос компаниас үр захиалах гэсэн чинь зөвхөн үрсэлгээ явуулж болно, үр автлаа бид ургуулдаггүй, зөвхөн навч, иш гаргаад, цэцэгний булцуу гарангуут тайраад хаядаг. Хий дэмий цэцэгний хүч үрндэг. Гээд байсан. тэгхээр бизнес бол бизнес л байдаг юм байналээ. Гэхдээ яахав ээ таньдаг проводник байвал галт тэргэнд нь бид хүргээд өгч болж байна гэсэнлдээ. Би таньдаг проводник байхгүйлдээ.
      соёолжоос авсан булцуут хайтангууд л ургаж өгдөггүй юм байналээдээ.

  18. Азалия монголд удаан амьдардаггүй

    Азалеяг 6-7 жилийн өмнөөс 4-5ыг авч тарьж байсан. Зарим нь уддаггүй, зуны халууныг тэсэлгүй навчаа гөвсөөр хатаад үхээд байсан. Зарим нь ч 3-4 жил болсон. Бүүр 2 дахь жилдээ навч ни харагдахгүй болтлоо цэцэглэсэн, бараг 6 сар цэцэгтэйгээ байсан шүү. Даанч тэгэхдээ хамаг хүсуу барсан юм уу, дараа жил нь цэцэглэх байх гээд байсан чинь хатсан.

    Хөрс нь сийрэг, хөнгхөн, хөвд голдуу шахуу. Мөн хүчилтэй усаар услахад дуртай. Лимоны хүчилтэй усаар услаж байсан. Мөн зуны халууныг давуулхын тулд интернетээс уншсанаар мөс хөлдөөгөөд савных нь ханаар хаяа тавихаар сайн гэж байсан. Гэхдээ ихдүүлбэл үндэс нь цочиролд ороод бас хатчихдаг. Хэт их услаад шүрсээд байхаар бас хатаад байдаг, ер нь монголд ургуулах хэцүү цэцэг. Уддаггүй. Би лав дээд тал нь 4 жил болгосон.

    Үрсэлгээ хийхдээ яг саравгана шиг юм байналээ. Доороос нт хөрсөө халааж өгөх гээд бас ажиллагаатай.

  19. сайн байна уу. Азалияг үрслүүлэхдээ халаана гэж яаж халаах вэ. хэр удаан халаадаг юм бэ.

    • Азалия үрсэлгээ халаах тухай

      Энэ тухай “Саваргана” гэдэг хэсэгт байгаа. Харин зун цагт 22-25С дээш дулаанд халаах хэрэггүйдээ. Өвөл хүмүүс пааран дээр тавиад байдаг. Гэхдээ хэт халуун халдаг бол болохгүй.
      Хөрс халаадаг халаагч гэж байдаг юм байналээ. Сонирхоод үзвэл зураг нь энэ байн:
      http://green.feal.ru/cherenki.php

  20. Sain uu . Minii azalia nawch unaad ishnuud ni nutsgereed bna. seruun orohoor ingedeg vum bolow uu. ahij sergeh bolow uu. Bas nawchin deer delbeeleh bondgor vumnuud garaad irsen murtluu delbeelehgui bgaa. ene yamar uchirtai vum bol

  21. azalia ursluulah argiig heleed ogooch

  22. azaleya gedeg tsetseg urjuuldeg tuhai http://boditsetseg.blogspot.com deer zunduu bainalee.
    tendees haraad uzdee

  23. ene tsetsgiig ymar negen baidlaar zarah bol holboo bariarai my_bear@yahoo.com shuuu hudaldan avna

  24. uranchimeg

    tsagaan tsetsegledeg azalea-nii ur hudaldaj avna.uranchimeg1221@yahoo.com

  25. Áàÿðëàëàà ÿàñàí ñàéõàí öýöã¿¿ä âý, Áè öýöãýíä äóðòàé.Ǻâëºë㺺ã áè÷èæ àâëàà. Öýöýã òàðèíàà Ãýðòýý îéð çóóðûí öýöýã, áàñ æèæèã æèìñíèé ìîäòîé ( ÷èñýíöýð )

  26. энхээ

    маш сайхан мэдээлэл оруулсан байна их баярлалаа

  27. vneheer saihan tsetseg soyoljoos avad 2 jil tasraltgvi tsetsegleed saihan l bna ,bi bordoo heregleegvi uslaal bgaa urgaj l bna

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.