Нүүр » Уран зохиол » Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан

Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан

November 4, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Уран зохиол

Нийтлэлийг 8,391 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан

Тvvний уянга яруу найргийн мєрvvдэд ижийгээ гэсэн хvvгийн сэтгэл тэр чигээрээ шингэчихсэн байх шиг санагддаг. Тvvнтэй ижийнх нь тухай хєєрєлдєв.

…Эх бvхний цээжнээс эхэлдэг

Элбэг урсгалтай-сvvн мєрєн

Ижий мєрєн

Vрээ л дагаж урссан

Vйлийн vртэй-цагаан мєрєн

Ижий мєрєн…

-Миний ижий хуучнаар Тvшээт хан аймаг, Дачин бэйсийн хошуу, Чандмань отгийнх. Одоогийнхоор Тєв аймгийн Єнжvvл сумын хvн. Булгийн ухаа, Дааган дэлээр нутагтай Доной гэж хvний хамгийн том охин. 1943 онд манай эцгийг цэргээс халагдаж ирсний дараа гэрлэсэн гэдэг. Би эхээс ганцаараа хvн. Надаас ємнє хоёр охин тєрєєд эндчихсэн гэдэг. Надаас хойш ч хvvхэд гараагvй. Манай нутаг усныхан мэднэ л дээ. Бавуугийн ганц хvv гээд.

Ижийнхээ ажил тєрєл хийгээд гялалзаж явахыг мэдээ орсон цагаасаа хойш мэдэхгvй. Ижий минь бие муутай, vргэлж л хэвтэж байдаг сан. Нэг хоёр єдєр босоод л хэвтээд єгнє. 1951 онд аав Намын хянан шалгах хороонд байхад ижий Идэвхтэний больниц гэдэгт хэвтэж, савны их хvнд хагалгаа хийлгэсэн юм. Тvvнээс хойш даралт нь ихэснэ, бие нь євдєєд л. Миний ижий хорвоод зовох гэж ирсэн юм шиг л байдаг сан. Тэгээд 44 насандаа єєд болсон доо.

…Євчтэй ижийнхээ цонхигор дэрний дэргэд

Єдєржин шєнєжин єрєвдєхийн уяатай байж

Єдий тєдий олон тоглоомноос татгалзаж

Єєрийгєє би авч vлдэж чадсан болохоор

Надад бага нас байгаагvй…

-Миний бага нас ижийдээ эрхлээд л єнгєрсєн. Ижий минь та тэгж явсан уу гэж ухаан орсон хойноо ч асуугаагvй юм. Намайг хорьтойдоо гаргасан. 25 хvрэх гэж байхад миний жилийг угтаад л єнгєрсєн. Тийм ухаан ортлоо хамт байсан мєртлєє ижийгээ шалгааж байгаагvй л байсан байгаа юм. Хамгийн ойрын, хамгийн сайн мэдэх ёстой хvн нь атлаа би ижийгээ євчинд шаналж байсныг нь л мэдэхээс дотор сэтгэлийг нь, юу боддог, юу мєрєєддєг байсныг нь мэдэхгvй л єнгєрч. Гурван ч хvvхдийг минь хvн тєслvvлж єгсєн.

Бие муутай мєртлєє хvvхдvvдийг минь хардаг л байсан даа, миний муу ижий. Тэгэхээр ижийдээ юм нэмж биш, ижийгээсээ хороож л амьдардаг байсан юм байна. Гайхуулж, баярлуулж ч чадсан юмгvй. Гэхдээ хvv чинь архи уужээ, хvv чинь жудаггvй явна гэж зовоогоогvй. Тэр ч бvv хэл хvv чинь муу сурч байна гэж эцэг эхийн хуралд нэг дуудуулаагvй.

…Эмээгийн vvрдэг арагны vдээр

Тас vсэрсэн єдєр

Би тєрсєн

Хєєрхий минь євдєхдєє базсийм гэнэ лээ

Ижий минь биеэ хуурайштал

Цусаа асгасан єдєр

Би тєрсєн

Хєх уулсаа гомдоохооргvй хvн явахийм гэнэ лээ…

-Ижий минь намайг зураач болно гэж бодож єнгєрсєн байх. Яагаад гэвэл миний анхны сонирхсон ажил зураг. Би олон номын зураг зурсан. Тэгээд улаан булан, намын кабинет тохижуулах гээд зураг л миний ажил байв. 1962 онд анхныхаа шvлгийг хэвлvvлчихээд 1982 онд ном гаргатлаа зураг л зурж хэдэн хvvхдээ тэжээсэн. “Утга зохиол” сонинд зураач байлаа.

Миний vеийнхний бараг бvх номын чимэглэл миний гараар орсон доо. Тэгэхээр ижий намайг том шvлэгч болно гэж бодоогvй байх. Тэр vед би “Шvхэр цэцэг” гэдэг найраглал бичсэн минь “Улаан од” сонинд хэсэглэж нийтлэгдсэн. Тvvнийг vзсэн байх. Тэглээ ч яруу найрагч хvvгээ хорвоод vлдээлээ гэж бодоогvй л байх даа.

…Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам

Цэцэг, нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам

Чихэр, инээд хоёртоо бялуурсан наадам

Нар голлон халуун байсан ч

Элбэг дээл шиг

Ижийнхээ сvvдэрт хярахад сэрvvхэн…

-Би ижийдээ зориулж дуу, шvлэг л бичдэг болохоос их том найраглал, дууль, жvжиг бичээгvй. Гэхдээ жилд ямар ч байсан нэг дуу хийнэ гэж зvтгэдэг зантай. Хамгийн анх ижийдээ зориулж “Ижийтэйгээ vзсэн наадам” шvлгээ бичсэн. Миний санаанаас гардаггvй нэг наадам байдаг юм. Намайг хоёрдугаар ангид байхад ижийгийн бие муудаад аав Засгийн газарт ажиллаж байснаа хєдєє гарлаа.

Лvн суманд сум, нэгдлийн даргаар очсон. Тэр зун сумын наадамд ижийтэйгээ хамт явсан. Би бодвол Мягмарнаран, Идэрбат эд нартай л тоглоод алга болчихсон байх. Орой харьсан хойно ижий “Єнєєдєр сумын наадам дээр хvvгээ алдчих шахлаа. Тєєрєєд” гэж билээ. Сумын наадам хvн тєєрєхєєр нvсэр болохгvй шvv дээ. Намайг хажуугаасаа салгахгvй. Би ч хvvхдvvдийн тоглоомноос олон удаа хоцорсон доо. Хvvхдvvд гадаа шуугилдаад тоглож байхад би ижийгээ хараад хажууд нь сууж байдаг сан. Гаргах дургvй байх шиг болохоор нь би аяыг нь хараад сууж л байна. Бие нь гайгvй босч байвал намайг дагуулаад гадуур дэлгvvр, хоршоогоор явна. Аав бол олдохгvй. Ажил ихтэй.

…Би гэдэг

Эхийнхээ хэвлийд арван сар

Уруугаа урган ургаж

Эх газарт хvрvvтээ

Дээшээ урган ургасан

Цаг тооны vргэлжлэл

Цагаан сvvний ургамал…

-Ижийгээсээ “Та ямар хvн байв” гэж асуудаг ч vгvй, ижий ч ярьдаггvй байж. Хааяа нутгийн улсаа л ярихаас хэтрэхгvй. Бид хоёр юу ярьдаг ч байсан юм бvv мэд. Намайг ингэж болохгvй, ийм хvн болоорой гэж байсныг нь санадаггvй юм. Ганц хvvхэд их даруулгатай хоёр том уулын дунд хавчуулагдсан жижигхэн толгод шиг л єсдєг. Тvvнээсээ ч болдог уу ганц хvvхэд их эрт хэрсvvжиж, аминчхан, бас харамч болдог шиг байгаа юм.

Намайг жаахан байхад ижийгийн нэг сохор ах бидэнтэй хамт байсан юм. Тэр ах минь 33-хан насандаа єєд болсон. Тvvнийг єєд болоход аав эзгvй. Манайх аймгийн тєв дээр. Аав сум руу яваад шvлхийн хорионд орчихсон. Гэртээ ирж чаддаггvй. Vхсэн хvнээ гаргаж чадахгvй хамт гурав хоносон юмдаг. Ижий “Шєнє унтахдаа хvvгээ ханан талдаа аваад биеэрээ халхлаад шєнєжин мэгзэм уншаад хонодог сон” гэж ярьж байсан.

…Хавийн уран эгч нарын оёсон дээлний

Ханцуй суганы ухлаадас нийлvvлж

Эрээн дээл буруу энгэртэй шагласан

Эхийнхээ сэтгэлийг одоо эргэж бодохноо

Эх бvхний хайрыг цуглуулж

“Энхрий” vрдээ ємсгєсєн байж…

-Хvvгээ найман нас хvртэл нь буруу энгэртэй дээл, урт гэзгээр гоёсон хvн дээ, миний ижий. Хvvхэд тогтдоггvй айл тэгж домнодог шvv дээ. Єнжvvлийнхэн мэднэ дээ. Явуу зvvчихсэн хєгийн л амьтан явж. Сургуульд орохдоо л зєв энгэртэй дээл ємсч, гэзгээ авахуулсан. Ижий гээд бодохоор олон ангитай кино шиг хєврєх олон дурсамж надад бий. Ижий юм их оёно. Уран ч хvн байж. Бие нь гайгvй бол єндийгєєд суучихсан юм оёж байх. Хавийнхан ч дээл хувцас их хийлгэнэ.

Юуны тулд биеэ муутган барин тэгтэл их юм оёдог байсан юм бол. Тэр vед аав ажил тєрєлтэй, манайх лав идэж уух, ємсєх зvvхээр дутаагvй гэж одоо би боддог юм. Гэвч яагаад гэдэг тайллыг олж чадаагvй. Ижий их сайхан єндєр нуруутай, том биетэй хvн байсан. Би єнєєдєр тавь хол гарахдаа хєлєє хугалж, хоёр удаа хэвтсэнээс єєр нэг их айхтар євдєж байсангvй. Надад бурхнаас хуваарилсан євчин гэж байсан бол тэрийг ижий минь урьдчилаад хvvгийнхээ ємнєєс эдэлчихсэн байх.

…Болгоомжгvй багын зан хатгаж

Бороо дусаж байгаа юм уу гэж асуусан

Тийм ээ, миний хvv гэж ижий минь

Тэнэглэхийг минь нуусан

Бодлын “vvлтэй” ижий минь

“Бороошиж” байсан нь тэр юм билээ

Нуусаар байтал нь асгарсан нулимс

Нvvр оносон нь тэр юм билээ…

-Ижий их уяхан. Дандаа нууж уйлна. Далд нулимстай хvн байж. Хvн ер нь ухааныг эцэг, эхээсээ авдаг бол би ижийгээсээ л авсан. Хэрвээ надад ухаан гэж байдаг бол тэр ижийгийнх. Бусдаараа би ижийгээ дууриагаагvй юм билээ. Гадаад тєрх, царай зvс, ярих нь хvртэл яг аав гэдэг юм, манай нутгийнхан. Намайг долдугаар ангид байхад нэг зун ээж пєг пєг гээд тэрvvхэндээ инээгээд байх юм. Яасан гэсэн чинь “Агваандорж овоон дээр гараад гутлаа тайлж ороолтоо сэврээх гэсэн чинь vнэрт нь морь нь vргээд явгалчихаж. Тэгээд явган ирж явна” гэнэ.

Тэр хvн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хvн байсан юм. Тэгээд ижий надад “Миний хvv ч шивэргvй л дээ. Гэхдээ хєлєє сайн угааж байгаарай. Эр хvн чинь эмэгтэй хvний євєрт хєлєєрєє эхэлж ордог юм шvv дээ” гэж билээ. Ижийгээс минь vлдсэн нэг шилэн ээмэг одоо надад бий. Ганц нэг сам шvvр ч бий. Яагаад ч юм миний ижий насаараа алт зvvгээгvй. Єєрєє сонирхдоггvй байсан юм уу, бvv мэд. Сайхан дээлнvvд байсан. Єнгєрєхєд нь дvv нарт нь єгчихсєн. Хоёр эмэгтэй дvv нь ижийтэй хэчнээн адилхан гээч.

…Амьдрах заяаны зєнд хатан

Алхаа сvvдэр хоёроо нийлvvлэн

Бvрэг зангийнхаа “хил” дээрээс

Бvтэн жил чамайг хvргэж ирсэн

Нэг л єдєр би чамайг

Гэрийнхээ vvдэнд хvргэж ирсэн

Ижийдээ нэрийг чинь хэлж

Ичиг хагарч амарсан…

-Миний хань хар нялхаараа манайд ирсэн. Надад сайн хань болно гэдгийг есдvгээр ангийн жаахан охин байхад нь л ижий минь таньсан.

Би ємнє нь ганц нэг удаа дагуулж ирээд танилцуулчихсан. Тэгээд ч манай єєдєєс харсан хашааны хvvхэд болохоор ерєнхийдєє мэднэ. Гэрт хvн ихтэй байвал ижий пингийн хажууд хоёр сандал тавиад єгчихнє. Бид хоёр тэнд нь яриад сууж байна. Нэг удаа бригад явчихаад ирсэн чинь ижий армур гэж даавуугаар Баасанд минь дээл хийж єгєєд, хєнжилтэй юутай хээтэй нь гэртээ аваад ирсэн байж билээ. Айхтар ухаан шvv.

Vерхэж тоглож байна, нэг нэгэндээ сэтгэлтэй юм гэдгийг мэдчихсэн хэрэг шvv дээ. Тэгээд ч би тэр vед жаахан онгироодуу, тэнэх дуртай, зодолддог, нэг л тийм буруу тийш эргэчих гээд байсан шиг байгаа юм. Ганц хvvгээ дийлдэхгvй танхай амьтан болчих вий гэж айгаад хурдхан уяад авъя гэж бодоо биз. Ижий Баасанг минь “Хормой намгар юм, олон хvvхэдтэй болно. Миний хvvд сайн хань байж чадах охин” гээд их тооно. Намайг эзгvйд ижий Баасан хоёр євєртєє л унтдаг байсан гэдэг.

…Судас нь лугшиж халуу дvvгсэн

Бурхны євєр дээр тоглодог байсан…

Сvнс зайлам харанхуйн дунд

Сvv нємєрч унтдаг байсан…

Ижийтэйгээ байхад би баян байсан…

Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон

Гэхдээ…

Энэ хорвоогийн vхлээс бусдыг тоож гуйхгvй гуйлгачин болсон

Ижийтэйгээ байхад би баян байсан…

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

6 Сэтгэгдэл байна - “Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан”

  1. Admindaa bayarlalaa. Mash ih uhaaral ugluu ene niitlel. Lhagvasuren guain shulegnuudiig unshihaar nudnees nulims garah yum. neeree l eejiiteegee baihad l bayan.

  2. uneheer bayn bsan yum bilee yu ch uguilegdej dutaj bsangui. odoo bol neg l hooson nadad buh yum bga hirnee yu ch ugui hun shig.zarim hun nadad ataarhaj bhad harin bi tedend ataarhana.gehdee ed mongond bishee eejteid ni bi tedend ataarhdag yum.zarimdaa hunii ejiin tseejind naaldaj erhelmeer uneriig avmaar sanagdana. gevch ter ni minii eejiin uner bish bdag yum.shono zuudleed honohlooroo boon bayr hamgiin jargaltai hun bolno.eejiigee neg ih zovooj bgaagui ch hiij ogoh yum zondoo bj dee gej haramsdag l yum. odoo eejteigee bga humuus mini daraa haramsahguin tuld eejdee yamar ih hairtaigaa helj jaahan ch gesen bayrluulj bgaarai.ih bagadaa bish setgeliin yum hund hureh ni iluu bdag yum.denduu ih hairtaigaa helehed l ted maani yamar ih bayrladag geech…

    • Yag vnen shvv bvh zvrh setgel hoosorch bvh zvil utgagvi bolj ingeed l genet yavaad uguhiin medsen bol bayarluulj olon zviliig hiij uguh bj bas sain erhelj avdag bjdee

  3. Uneheer saihan niitlel, bayarlalaa. Bileg tanhia yaruu nairagchdaa urt udaan naslahiig husen eruue.

  4. зулсар

    Миний хүндэлж хайрлаж явдагяруу найрагч эрүүл энхийг хүсэе

    • mundag yaruu nairagch daanch tengert hailjee. gehdee taind sain heveeree baigaa shuu

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.