Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Цэцэг худалдан авахдаа анхаарах зүйлс

Цэцэг худалдан авахдаа анхаарах зүйлс

July 30, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа

Нийтлэлийг 9,724 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


1. Хүмүүсийн цэцэг худалдан авахдаа гаргадаг нийтлэг алдаа бол хэн нэгэнтэй зөвлөлгүйгээр ганцаараа шийд гарган цэцгийн дэлгүүрт очоод шууд худалдан авалт хийдэг явдал юм.
2. Цэцэг сонгох эхний сонголт маань гэрт маань цэцэг тавих зай хир билээ гэдэгээс эхлэнэ. Дараачийн алхам бол байнга гэрэлтэй байх газар цонхны тавцан дээр тавих эсвэл таазнаас дүүжлэх үү гэдэгийг бодолцох хэрэгтэй. Тасалгааны цэцэг нь таны гэрт чимэглэл болохоос гадна таны ая тухыг алдагдуулахгүй байхыг тооцох хэрэгтэй болов уу. Жишээ нь танай гэр бүл 4 гишүүнтэй гал тогооны ширээ тойроод 4 сандал тавиад хоол идэх гэтэл ширээний голд цэцэг тавьсан байвал таньд ямар санагдах вэ?

3. Тасалгааны цэцгийг ерөнхийд нь гурав хуваадаг. Гэрэл их шаарддаг, багавтар шаарддаг огт гэрлийн шаардлаггүй гэж хуваадаг. Гэрэл их шаарддаг ургамал гэрлийг ихээр шаардахаас гадна өндөр хэмийн дулааныг бас шаарддаг тул нөгөө хоёроосоо илүү их зардал шаарддаг байна.
4. Өндөр үнэтэй цэцэг их арчилгаа шаарддаг тул таньд энэ бүхнийг амжуулах цаг зав гарах үгүйг сайн тооцоорой. Хэрвээ таны өндөр үнээр авсан цэцэг тань арчилгаа муу хийсэнээс үхвэл та алдагдалд орно гэдэгийг анхаараарай.

5. Гэрийхээ өрөөний цонхны байрлалыг сайн мэдэж авах нь чухал.таны бүх өрөөний цонх урд болон зүүн зүг рүү харсан бол нарны гэрэл дээд болон дунд түвшинд тусна. Баруун тийшээ харсан цонхтой бол нарны гэрэл дунд зэргийн түвшинд тусдаг бол хойд зүг рүү харсан цонх хамгийн гэрэл багатай байдаг.
6. За та одоо цэцэгээ хаана байрлуулах ямар цэцэг авахаа сонгосон бол дэлгүүр явцгаая. Цэцгийн дэлгүүрүүд цэцгийн саван дээр тухайн цэцэгийн нэр, хөрсний бүтэц, усалгаа, арчилгаа гэх мэт мэдээллийг саван дээр наасан байдаг. Үүнийг анхааралтай унших хэрэгтэй.

7. Цэцэг худалдан авахдаа худалдагчаас асууж авсанаас цэцэг сайн мэддэг хүн дагуулж явсан нь дээр. Учир нь цэцэг худалдаж буй хүн нэгдүгээрт бараагаа зарахын тулд танд юу гэж ч хэлж магадгүй хоёрдугаарт худалдагч нарын ихэнх нь цэцэг сайн мэддэггүй цагаар ажилладаг оюутанууд байдагийг бүү март.

8. Цэцэг сонгохдоо өтгөн саглагар өндөр ургасан цэцэг сонгосоноос залуу шинэхэн эрүүл шилбэ навчтай цэцэг сонгох нь дээр. Залуу ургамал илүү олон жил танайхыг чимэх болно.

9. Хэрвээ таны худалдан авсан цэцэгний сав жижиг санагдвал гэртээ авчирсаны дараа савыг томруулан хөрсийг солих хэрэгтэй. Таньд сануулахад авчирсан дороо цэцэгийг шилжүүлэн суулгаж болохгүй. Дор хаяхад 7 хонуулж байж солих хэрэгтэйг бүү мартаарай. Учир нь тухайн орчиндоо цэцэг дасах хугацааг хүлээх хэрэгтэй.
10. Худалдан авсан цэцэгнийхээ навчийг чийгтэй зөөлөн материалаар арчиж навчин дээр хуралдсан тоос шороог цэвэрлээрэй. Унжиж хазайсан жижиг навчнуудыг модоор тулгуур хийж уяаарай. Ингэх нь өөрөө бие даан ургах хүртэл хэрэгтэй. Бананы хальсаар навчийг цэвэрлэхэд их тохиромжтой байдаг.

11.Хүмззс цэцгийг дэлгүүрээс цэцэг худалдан авахдаа цэцэг нь дэлгэрсэн цэцгийг илүү их авдаг. Энэ буруу юм гэртээ авчирсаны дараа хэсэг хугацааны дараа дэлгэрсэн цэцгүүд нь байгалийн жамаар  унадаг. Тэгмэгц хүмүүс бүх цэцэг нь уначихлаа гэж сэтгэлээр унадаг. Тийм учраас цэцэг авахдаа бундуй үүссэн цэцэг сонгож авах нь тохиромжтой. Таны гэрт ирсэний дараа цэцэглэх болно.

12.Цэцэг авахдаа навчны доод талыг сайн ажиглах хэрэгтэй учир нь хортон шавьж навчны судал даган голдуу амьдардаг. Мөн  хөрсний өнгөн хэсэг цагаарсан эсэх, хөрс савнаасаа хөндиирсөн эсэхийг сайн шалгаж үзээрэй.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

5 Сэтгэгдэл байна - “Цэцэг худалдан авахдаа анхаарах зүйлс”

  1. эцэгний тухай

    Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цэцэг, өвс ургамалтай “найзалсаар” ирсэн билээ. Мянга мянган жилийн турш өвс ургамлыг хүмүүс эмчилгээнд хэрэглэж, заримыг нь бүр сахиус болгон залж, шүтэн бишэрч ирсэн нь нарийн учир шалтгаантай. Цэцэг, ургамал өөртэй нь ижил ааш авир гаргадгийг хүмүүс эрт дээр үед олж мэдсэнээр ийнхүү дээдэлдэг болжээ.

    Эдүгээ, амьд ургамал нь баярлах, айх, уурлах, гомдох, санан гиюүрэх, хардан харамлах гэх зэргээр хүмүүн бидэнд байдаг бүхий л эмоцийг гаргадаг гэдгийг ургамал судлаач эрдэмтэд батлаад байгаа юм. Тэр бүү хэл, цэцэгнээс “гэрчийн мэдүүлэг” авснаар аюултай гаж донтон алуурчинг барьж авсан тохиолдол ч бий. Монголчууд бидэнд, цэцэгний тухай мэдлэг харьцангүй хомс байдаг тул,өөрт тань гомдсон цэцэг амьдралыг тань баллаж дөнгөнө гэдгийг мэдэхгүй хүмүүс олон байдаг.

    Цэцэг бол харааж ч чаддаг, ерөөж ч чаддаг “айхтар амьтан” юм. Ургамлын биохимич эрдэмтэн Дина Балясова ургамал ба хүний хоорондын харилцааг хэдэн арван жил судалж байгаа нэгэн билээ. Түүний цуглуулсан “цэцэгний тухай хөдөлшгүй баримтуудаас” хамгийн тод томруун хоёрыг нь уншигч танд хүргэе.

    Английн физиологич С. Мейсоны гэрт удомбор хэмээх модлог том цэцэг олон жил ургаж байжээ. Мейсон түүнийгээ ихэд хайрлан арчилдаг байлаа. Гоонь эр маань цэцэгтэйгээ хоёулхнаа олон жил амьдарсны эцэст нэлээд нас тогтсоны дараа эхнэр авч цэцэгтэйгээ гурвуул амьдрах боллоо. Удалгүй эхнэр нь урьд хожид өөрт нь байгаагүй элдэв ойлгомжгүй өвчинд баригдах болов… Жирэмсэн болснийхоо дараа бүр хэцүү байдалд оров. Маш их хордлого өгч, бие нь сульдаж гүйцэв. Эмнэлэгт хэвтэхээр хордлого нь үгүй болж, гэртээ ирэхээр бие нь дахин муудаад байв. Эцсийн эцэст хүүхэд нь зулбажээ. Эмч нар учрыг нь ололгүй гайхаж хоцорсон аж. Аз болоход Мейсон урьд өмнө уншсан сонссоноо санаж, ”хамаг учир цэцгэнд маань байгаа юм болов уу?”,-гэж бодоод цэцгээ ажил дээрээ аваачиж тавьлаа. Тэр мөчөөс эхлэн эхнэрийнх нь бие маш түргэн сайжирсан бөгөөд, дараагийнхаа жирэмслэлтээр ямар ч зовиургүйгээр хүүхдээ тээж, эрүүл саруул хүү төрүүлсэн юм.Энэ цэцэг эзнээ хардан харамлаж, эзэндээ ямар ч хоргүй, харин эхнэрт нь маш их хортой тийм бодисыг ялгаруулж, “заналт дайснаа” хөнөөх санаатайгаар цацаж байсан нь тогтоогдсон юм.

    Оросын нэгэн хотод хөрш хоёр айл байжээ. Нэг нь амьдрал нь тэгширсэн, эхнэр нөхөр, хүүхэд шуухад, эд баялаг гээд дутуу юмгүй айл байв. Нөгөөх нь өрх толгойлсон ядарсан эмэгтэй, ядуу амьдралтай, хэдэн өлсгөлөн хүүхэдтэй ийм айл байв. Нэгэн өдөр баян айлын эзэгтэй цэцэгнүүдээ хог дээр гаргаад хаячихжээ. Түүнийг нь ядуу эмэгтэй хараад цэцэгнүүдийг ихэд өрөвдөн гэртээ авчирчээ. Тун удалгүй, ядуу эмэгтэй маань эхлээд “заяны хань зам дээр” гэгчээр ажлаасаа ирж явахдаа нэгэн сайн хүнтэй танилцан амьдралаа холбов. Дараа нь сугалаагаар маш их мөнгө хожсон гэнэ. Харин баян хөршийнх нь амьдрал орвонгоороо эргэжээ: нөхөр нь авгай хүүхдээ хаян одож, эхнэр нь архинд орон, ажилгүй болж, хүүхдүүд нь гудамжинд гарсан ажээ. Ийнхүү цэцэг өөрийгөө гомдоосон айлтай “тооцоо хийж”, харин сайхан сэтгэл гаргасан бүсгүйн ачийг дээд зэргээр хариулсан байна.

    Цэцэг өөрийгөө арчилж торддог хүнд их сайхнаар ханддаг. Тэр хүнээ ихэд хайрлан талархаж, түүндээ эерэг бодисуудыг ялгаруулж цацан сайн сайхныг цаг үргэлж ерөөнө. Хэрэв эзэн нь урт хугацаагаар хол явбал түүнээ санан гиюүрч, яаж ч тордуулж байсан ургалт нь муудах, өвчлөх, бүр үхэх нь ч бий.

    Цэцэгний ид шидийг харуулсан зүйр цэцэн үгс Оросод олон байдаг. Жишээ нь: “Цветок в дом-мужик вон из дома”. “Цэцэг гэрт ороход эр нөхөр орон гэрээсээ зайлдаг”- гэсэн утгатай. Гэхдээ энэ нь цэцэг тийм “өөдгүй хүншгүй зантайдаа” биш, хамаг учир эрчүүдэд өөрт нь байдгаас ийм байдал үүсдэг бололтой. Бодоод үзье л дээ: ихэнх тохиолдолд, гэрийн эзэгтэй л цэцгээ арчилж усалдаг, эрчүүд бол бараг үгүй. Тэгээд ядаж дуугүй байхгүй, “энэ олон цэцгээр яах гээд байгаа юм, дахиад л бас нэг хог аваад ирэв үү… энэ муухай цэцгээ хаяач ээ”-гэх зэргээр үглэнэ. Тамхины үнсээ цэцгийн саванд хийнэ, тамхиа шороонд нь зоож орхино /энэ бол цэцэгний хувьд тэвчишгүй доромжлол/… ийнхүү эрчүүд өөрсдөө цэцэгний дургуйг хүргэж гомдоодог. Гомдсон цэцэг таныг шавхуурдаад авч чадахгүй ч гэсэн, тань руу хортой бодис байнга цацаад байж дөнгөнө. Тэр бодис нь хүнийг ууртай, муухай ааштай болгох, архинд оруулах гэх мэтээр үйлчилдэг аж. Ялангуяа, кактус эрчүүдийг архинд дуртай болгодог бодис цацдагаараа алдартай цэцэг. Ийнхүү, эхнэртэйгээ муудалцсан, эсвэл архинд орсон нөхөр нь орон гэрээсээ дайждаг хэрэг.

    Шимтэглэй /герань/ бол хэрүүл шуугианд их дургүй цэцэг тул хүмүүсийг муудалцан хэрэлдэхээр тайвшруулах бодис ялгаруулаад эхэлдэг гэнэ. Иймээс бараг айл болгонд энэ цэцэг байдаг. Харин, мөн айл бүрт байдаг “мөлхөө” цэцгийг урт ургуулахаас зайлсхийх хэрэгтэй, учир нь энэ цэцэг урт ургахаараа хүнийг депрессд оруулдаг ажээ. Японы эрдэмтэд ийм нэгэн туршилт хийжээ: Хоёр өөр газар цэцэг тарьж, нэгийг нь эрдэс бордоогоор байнга тордож, нөгөөг нь бордож тордолгүй жирийн усаар л усалдаг, харин түүнтэй өдөр бүр ярьж, “Чи ёстой сайхан цэцэг шүү, ямар сайхан ургаж байна аа, чамайг харахад ямар сайхан таатай байдаг гэж санана?”- гэх мэтээр магтаж байжээ.

    Гэтэл бордуулж тордуулалгүй, зөвхөн магтаалын үг сонсож байсан цэцэг нь нөгөөхөөсөө илт сайхан ургаж байсан байна. Нэлээд олон жилийн өмнө цэцэгний тусламжтайгаар гэмт хэрэгтнийг барьсан тухай мэдээлэл дэлхий даяар түгэж байсныг та уншиж байсан болов уу? Европын нэгэн оронд, жаахан охидуудыг хүчирхийлээд алж хаядаг нэгэн гаж донтон хэрэгтэнг барьж чадалгүй олон сар болсон ажээ. Нэгэн удаа номын сангийн уншлагын танхимд нөгөөх гаж донтон алуурчин нь удаахь хэргээ үйлдсэн байв. Хөөрхий охины цогцсыг юмны цаагуур нуусан байсан тул, түүнийг бүр орой болсон хойно олсон болохоор, чухам хэзээ, хэн энэ хэргийг үйлдсэн нь тодорхой бус байлаа. Цонхны тавцан дээрх хэдэн цэцэгнээс өөр гэрч байсангүй. Цагдаагийнхан цэцэг судлаач эрдэмтэдтэй нийлэн ажиллаж цэцэгнүүдээс “мэдүүлэг” авчээ. Үүний тулд цэцэгнүүдэд маш нарийн мэдрэгчүүдийг холбоод, хэрэг гардаг өдөр тус уншлагын танхимаар үйлчлүүлсэн бүх хүмүүсийг нэг нэгээр нь танхимд оруулж цэцэгнүүдтэй “нүүрэлдүүлсэн” гэнэ. Гэтэл нэгэн тохитой томоотой профессорыг орж ирэхэд цэцэгнүүд маш их айж цочирдож, “орилж хашгирч” байгааг мэдрэгчүүд илтгэв. Энэ өдрөөс эхлэн тэр сэжиг бүхий профессорыг цагдаагийнхан өдөр шөнөгүй нууцаар даган мөрдөж байлаа. Гурван сарын дараа түүнийг үйлдэл дээр нь баривчилсан юм.

    Эцэст нь, уншигч танд зөвлөхөд: Хэрэв та дэлгүүрээс шинэ цэцэг авбал түүнийгээ ядаж 14 хоног балкон дээрээ, эсвэл хүн унтдаггүй өрөөнд байлгавал дээр. Учир нь цэцэг үржүүлэгчид цэцгээ түргэн ургуулахын тулд янз бүрийн бордоогоор хэт ихээр тэжээдэг. Ингэж тэжээлгэж байсан цэцэг хар тамхичин шиг болчихдог учраас танайд ирсэн хойноо “допингоо” нэхэж гарна. Тэгээд өгөхгүй болохоор уурлаж уцаарлан, хорт бодиснууд ялгаруулан таныг хордуулж хариугаа авна. Иймээс цэцэгнийхээ “уурыг гартал” өөрсдөөсөө хол байлгаж “допинггүй амьдралд” дасгах хэрэгтэй. Мөн цэцэгтэйгээ ярьж, магтаалын үг хэлж байхаа мартуузай.

    flower1.thumbnail.jpg

  2. урд нь энэ тухай сонсож байсан санагдана цэцэгтэй сайн ярьж байх хэрэгтэй гэж гоё мэдээлэл оруулсанд баярлалаа

  3. цэцэгээ

    tsetseg hudaldaj awah tuhai zowolgoo saihan sanagdlaa iluu delgerengui medeelel baiwal sain bna

  4. Sonirholtoi zuwulguu ugsund bayrllaa.tsetseg tarih ,archilah talaar ih ni we’d ym medej awlaa.humsan tolio tartsgiin talaar zuwulguu ugch tuslana uu.

  5. Цахирмаа цэцэг таримаар байна зарах хүн байвал залгаарай 99283528

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.