Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Бортголжгоно – Kohleria- Колерия

Бортголжгоно – Kohleria- Колерия

November 4, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 8,566 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Америк тивийн халуун бүсээс гаралтай цэцэг. Монгол нэршил нь Бортголжгоно Англи нэр нь Kohleria Оросоор Колерия гэдэг. Энэ  цэцэг нь нил цэцгийн ойрын овгийн цэцэгт ордог. Ургамал судлаачид одоогоор 70 гаруй төрөл зүйлийг нь олж тогтоогоод байна. Халуун орны овогийн цэцгийн нэг бөгөөд үсэрхэг зөөлөн навчтай, тод гоёмсог өнгийн цэцэгтэй, булцуут үндэстэй цэцэг юм. Цоохор толботой бортого маягийн хэлбэртэй олон өнгийн гоёмсог цэцэгстэй.

Цэцгийн  урт дундажаар 5см орчим байдаг навч нь 7см орчим урттай байна. Улаан, улаан шаргал, шаргал өнгийн цэцгүүдтэй. Ихэнх төрөл нь сагсанд хийж унжуулж ургуулахад тохиромжтой байдаг.  Энэ цэцгийн арчилгаа нь нил цэцгийн арчилгаатай  ойролцоо байдаг.

Хөрс

Хүлэрт  хөвд элс ,  перлит  4:1:1 харьцаатай найруулан бэлдэнэ.

Гэрэл ба дулаан

Хагас сүүдэрлэг орчинд сайн ургана. Өглөөний болон үдээс хойш нарын илж буурсан үед нарны шууд тусгалд тавьж болно. Баруун болон зүүн тал мөн урд зүг рүү харсан сүүдэрлэг гэрэлтэй цонх тохиромжтой. Бортголжгоно цэцэг хэт халуун болон хүйтэн агаарыг тэсвэрлэхдээ муу бөгөөд тасалгааны температурт сайн ургана. Шөнөдөө 18-21°C өдөртөө 20-25°C

Услагаа

Хүйтэн усаар услаж болохгүй. Навч шарлаж гундан унана.Хөрсийг сайн хатсаны дараа дараагийн услагааг хийнэ. Навчинд ус хүргэж болохгүй.

Бордоо

3-10 сар хүртэл 10-10-10 гэсэн харьцаатай бордоогоор сард нэг удаа бордоно. Бордоог хэтрүүлбэл булцуу түлэгдэж цэцэг үхэх аюултайг анхаараарай. Хатаж шарласан навч мөн цэцэглээд дууссаны дараах хатсан цэцэг, цэцэгний ишийг тухай бүр нь цэвэрлэж байгаарай. Эдгээр нь хортон үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Үндэслэг найлзуурыг хувааж үржүүлнэ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

13 Сэтгэгдэл байна - “Бортголжгоно – Kohleria- Колерия”

  1. mash goyo urguulsan tsetseg bna. heregtei medeelel oruulsand mash ih bayarallaa ta nartaa

  2. meddelel ugsund bayarlalaa. Nadad bgaa bortgoljgono sain urgadag. Goyo ulaan zezeg gardag, gevch ish ni hataad ugaaraa hugarah yum yagaad ingedeg yum bol helj uguuch. bayarlalaa

  3. goy tsetseg bna aa.manai bortgoljgono nabchaa humiad gundaagaad uheed bh um. yaj archlah uu .tuslaach.

  4. Уунаа

    энэ цэцгийг би мөн ургуулж эхэлж байгаа. Сайхан зөвлөгөө оруулж хөгөлж байдагт тань маш их баярлалаа.

    • босоо ургаж байсанаа одоо доошоогоо налаад байгаа юм. Тэгвэл мод барьж босгохоо болилоо. Их урамтай цэцэглэдэг юм билээ. Харин үрслүүлж үзээгүй байна.

  5. нараа

    надад улаан цэцэгтэйн байгаа өөр цэцгээр солино шүү гоё ургаж байгаа

  6. уугий

    надад улаан цэцэгтэй бортголжгоно байгаа би нэг л сайн ургуулж чадахгүй юм сайн ургуулж чадах хүн зүгээр аваарай утас 99157239

  7. соёлоо

    ямар хөөрхөн цэцэг вэ? гоё мэдээлэл тавьжээ.

  8. бортголжин

    энэ бүх өнгө нь манайд байдаг юм уу? надад ажлын өрөөнд зөвхөн улаан,улбар шар 2 нь байдаг юм. бид нар нэрийг нь мэдэхгүй болохоороо хосоороо ургах дуртайг нь бодоод хос 2 гээд нэрлэчихсэн ш дээ ккккккккккк ёстой супер харагдаж байна.Тhanks

  9. энэ цэцгийг өндөр болгож болохгүй юу миний энэ цэцэг том навчтай намхан болоод байна.

  10. мийгаа

    сайн уу найзуудаа улбар шар,ногооныг авах хүсэлтэй байна help me 88811818 call me

  11. улаанаас өөр өнгийн бортголжин байна уу

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.