Нүүр » Уран зохиол » О.Генри – Час улаан даашинз

О.Генри – Час улаан даашинз

April 12, 2018 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Уран зохиол

Нийтлэлийг 237 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

red-dress-105013Алдар нэр нь vлэмж, час улаан өнгөний тухай нууж хаалгvй ярилцацгаая. Хvмvvний vр сад, хөвгvvд охидын дунд энэ өнгө vлэмж өндөр алдрыг олжээ. Тэнгэрээс заяат хаад энэ өнгөний эзэд нь гагц бид гэж лvндэгнэдэг. Бас наргиан цэнгээнд шунан дурлагсад хамрынхаа өнгийг, улаан будгийг хөхтэй холихоор тодроод ирдэг тийм сайхан, сэтгэл тавирам өнгөтэй болгох гэж хаа сайгvй учиргvй тэчъяддаг.

Хан хөвгvvд час улаан өнгөний төлөө төрдөг ч гэж ярьцгаадаг, энэ нь ч vнэн, яагаад гэвээс угсаа залгамжлагч хунтайж нарын гэдэс базлахаар тэдний царай тvлээчний удмынхны шантгар хамарт нvvрнээс өөрцгvй, сvр жавхлантай улаа бутраад ирдэг юм. Энэ өнгө моодонд орохоор хvvхэн бvхэн тvvнд хэл алдан дурладаг. Одоо бол час улаан өнгөөр ид гангардаг цаг. Гудамжинд хаа сайгvй тvvний улс улсхийхийг харж болно. Мэдээж өөр өнгө моодонд ордог л доо, саяхан хэд хоногийн өмнө би шар ногоон өнгөтэй ноосон даашинзтай өхөөрдөм бvсгvй харсан, банзал дээрээ дөрвөлжин дөрвөлжин гоёотой, хормой нь бүр гурван ч хуниастай, угалзат нэхээстэй сvлжмэл алчуурынх нь цаанаас бөөн бөөн хаваастай нөхөөс хvртэл харагдаж байна лээ, бас ханцуй дээрээ сvлжмэл туузаар татаж тогтоосон хоёр сагсгар чимэгтэй, тэр дороос нь зvгээр ч vгvй хуниастай гоёо сагсайж байсан.

Гэхдээ л ямар ч гэсэн час улаан өнгийн хувцсыг өчнөөн хvн цаанаа нэг бахтай өмсдөг юм. Та vvнтэй санал нийлэхгvй байж болох л доо. Тэгвэл та дуртай өдрөө Хорин гуравдугаар гудамжаар алхаад vзэгтvн. Чухам тийм ч учраас жижиг сажиг барааны “Улей” дэлгvvрийн худалдагч, холтосны өнгөт хvрэн vст, гил хар нvдэн Мэйда бvсгvй, хуурамч доржпалам шигтгээт хатгууртай, гаатай чихрийн vнэр сэнгэнvvлсэн Грейс хvvхэнд ийм хэдэн vг хэлсэн юм.

-Талархлын баярын өдрөөр би час улаан даашинзтай болно. Оёдолчноор оёулж байгаа. Долоо хагасын хэмжээтэй хэдэн хос бээлийг зургаа, дөрөвний гурвын хэмжээтэй хайрцагт нямбай гэгч нь хурааж байсан Грейс:

-Юу гэнэ ээ чи! гээд: -Би бол улаан хvрнийг авна. Тавдугаар гудамжинд час улаанаас улаан хvрэн хамаагvй олон харагддаг биз дээ. Тэгээд ч эрчvvлийн ухаан алддаг ганц өнгө гэв.

-Надад час улаан таалагддаг. Шлегель хөгшин найман доллараар оёж өгнө гэсэн. Ямар сайхан юм болно гэж чи санана. Банзал нь гоё хуниастай, задгай энгэр нь мөнгөн эмжээртэй, хоёр эгнээ босоо цагаан захтай… -Хайран юм! хэмээн Грейс их мэдэгчийн дvр эсгэн нvдээ жийхайлгав -…Цагаан хоргой оруулга нь бас хоёр давхар нарийхан эмжээртэй, хунирсан туузнуудтай… -Хайран юм, хайран юм! хэмээн Грейс шогшров. -.. .Ханцуй нь хачин гоё, нил хуниас, бас эргvvлсэн чамин нударга нь хилэн… Чи юу гээд шогшроод байгаа юм?

-Час улаан ноён Рэмсид таалагдана гэж чи бодоо юу? Хамгийн тансаг өнгө хvрэн улаан гэж хэлэхийг нь би өчигдөр сонссон. -Тэгж л байг гэж Мэйда хэлээд: -Би час улаанд дуртай, таалдаггvй улс нь тавцангийн нөгөө талд гарна биз гэжээ. Энэ бvхэн эцсийн эцэст час улаан өнгөнд жолоогvй дурлагсад хvртэл төөрч будилж магадгvй нь гэсэн бодол төрvvлэх ажээ. Гэтэл царайныхаа өнгө, ойр тойрныхоо улсын бодол санааг vл ойшоон час улаан хувцас өмсөнө хэмээн бvсгvйчvvлийн зvтгэх, час улаан жанч минь мөнх хэмээн хаад, ихэсийн болгоох нь хамгийн осолтой, аймшигтай зvйлийн нэг билээ.

Уртын урт найман сар нарийлж, нарийлж Мэйда найман доллар хураажээ. Энэ мөнгө нь даашинзанд хэрэгтэй бvхнээ худалдаж авах, Шлегельд оёдлын урьдчилгаа дөрвөн доллар төлөхөд илvv ч vгvй, дутуу ч vгvй яг хvрэв. Талархлын баярын өдрийн өмнөхөн vлдсэн дөрвөн доллараа төлчих хэмжээний юм хангалттай цуглана. Тэгээд баяраар шинэ даашинзаа өмсөнө, орчлон хорвоо дээр vvнээс сайхан юм хаа байхав! Жилийн жилд Талархлын баярын өдрөөр жижиг барааны “Улей” дэлгvvрийн эзэн, хөгшин Бахман өөрийнхөө ажилчдыг оройн хоолонд урьж дайлдаг билээ. Ням гаригийг эс тооцвоос vлдсэн гурван зуун жаран дөрөв хоногт нь тэр сvvлчийн зоогийн сайхныг, айсуй найрын элбэг дэлбэгийг өдөр бvр шогшрон сануулсаар, басхvv тvvгээрээ дамжуулан ажилдаа улайран чармайхыг уриалдаг бvлгээ. Дэлгvvрийн голд уртаа ширээ засна.

Лангуунуудаа боодлын цаасаар бvтээж, булангийн зоогийн газраас худалдаж авсан цацагт хяруулын мах, бас бус амттан шимттэнээ арынхаа хаалгаар оруулж ирнэ. “Улей”-г та олон тасаг, цахилгаан шат, өчнөөн хиймэл хvнтэй гял цал их дэлгvvр шиг санаагvй байх хэмээн найднам. Том дэлгvvр гэж нэрлэгдэхээр тийм жижигхэн дэлгvvр бөгөөд та тийшээ чөлөөтэй тайван орж болно, юу л хэрэгтэй тvvнээ худалдаж аваад, амар жимэр гарч одож болно. Бас Талархлын баярын өдрийн зоог дээр ноён Рэмси vргэлж… Өө чөтгөр аваг, чамайг! Би бvхнээс тvрvvн ноён Рэмсигийн тухай ярьдаг байж. Тэр бол юун час улаан өнгө, шар ногоон битгий хэл, цангисны цусан улаан шvvснээс чухал хvн байхгvй юу. Ноён Рэмси бол дэлгvvрийн эрхлэгч.

Тvvнийг би тун сайн хvн гэж боддог. Залуухан худалдагч нар харанхуй бvрэнхий мухарт тvvнтэй тааралдахад, тэр хэзээ ч чимхэж чангаагаад байдаггvй, ажил нь хэдэн минут уужрахаар мань эр тэдэнд зvсэн зvйлийн vvх тvvх ярина, бvсгvйчvvл жиг жуг хөхөрцгөөж, vе vе писхийтэл инээлдэнэ. Гэхдээ хvvхнvvдийг шалиг онигоогоор дайлж суудаг гэсэн vг биш шvv, таминь. Рэмси сайхан ч эр, бас зvгээр ч vгvй гайхширч хачирхмаар хэд хэдэн зуршилтай. Тэр жигтэйхэн биеэ бодно, гэхдээ ямар ч vед биенд сайн гэгддэг юмыг идэж уухгvй юм шvv гэж мугуйдлана. Тэр бvv хэл, хэн нэг нь буйдан дээр тухтай нь аргагvй налайх юм уу, эс бөгөөс цасан шуурганаас толгой хоргодох газар хайваас бvр гутлын дугтуй өмсөж, эм залгих аваас, хэн нэгэн ийнхvv яаж ийгээд биеэ хоргомжлоод эхлэхvйеэ тэр учиргvй уурладаг юм.

Эдний залуухан арван худалдагч хvvхэн бvгдээрээ хэзээ нэгэн цагт хатагтай Рэмси болчихоод тvvнд тос нь халиурсан гахайн шанз мах, сонгинотой шажигнатал нь шарж өгөхсөн хэмээн амгалан нойронд автахынхаа урьд, бvхэн тэсгэлгvй санааширдаг юм. Тэгээд ч хөгшин Бахман хойтонгоос тvvнийг хувь нийлvvлэгчээ болгохоор зэхэж буй хойно, хэрэв ноён Рэмсиг уургалж орхивол, хуримын бялуунаас гэдэс базлаад дуусахаас өмнө эрvvл энхийн тухай элдвийн мунхаг бодлыг нь толгойноос нь хөнгөхөөн авч хаяна гэдгээ бvсгvй бvхэн сайн мэдэж байгаа. Ноён Рэмси баярын зоогийн гол зохион байгуулагч, найрын даамал. Найранд хийлч, босоо ятгачин хоёр италийг заавал урьдаг бөгөөд зоогийн дараа цөмөөрөө жаахан бvжиглэж цэнгэдэг авай. Одоо та сэтгэлдээ нэг төсөөлөөд орхи доо, ноён Рэмсигийн сэтгэл зvрхийг булаахаар хоёр даашинз зэхжээ, нэг нь хvрэн улаан, нөгөөх нь час улаан. Мэдээж бусад бvсгvйчvvл даашинз өмсөнө, гэхдээ тэднийг vл тооцъё. Цагаа тулахаар тэд нар цамц, хар банзал мэтийн юу ч юм бэ нэг юм өмсөх байлгvй, гэхдээ нvд булаам час улаан, хvрэн улаантай харьцуулахаар юу л байв гэж. Грейс бас мөнгө хураасан юмсанж. Тэр бэлэн даашинз авахаар шийджээ.

Оёулна, энэ тэр гэж зовохын хэрэг юун. Хэрэв чи гоолиг тэгш биетэй бол таарч тохирох юм олдож л таараа. “Vнэндээ бэлхvvснээс нь хасахаас аргагvй болдог, яагаад гэвэл дунд зэргийн хэмжээтэй даашинзны бэлхvvс минийхээс хавьгvй уужуухан байдаг юм” Гэтэл Талархлын баярын vдэш хэзээ мөдгvй айсуй. Маргаашийнхаа аз жаргалыг баяртайяа зөгнөсөөр Мэйда гэр лvvгээ яарч явлаа. Тэр час улаан даашинзаа мөрөөдсөөр… Тvvний мөрөөдөл санаашрал хиргvй гэгээн амьдралын баярыг хvсэмжилсэн идэр хvмvvний тийм л хязгааргvй, гэрэлт тэмvvлэл бөгөөд vvнгvйгээр залуу нас харамсмаар амархан гунддаг.

Час улаан өнгө өөрт нь сайхан зохино гэдэгт Мэйда эргэлзсэнгvй, ноён Рэмсид ч улаан бус, час улаан таалагдана хэмээн өөртөө итгvvлэх гэж бvр мянгантаа, тvмэнтээ оролдсон сон. Тэр гэртээ ороод шvvгээнийхээ доод хайрцагны ёроолоос тамхины нимгэн цаасанд боосон дөрвөн доллараа авч, Шлегельд аваачиж өгөөд, даашинзаа өөрөө очиж авахаар шийдэв. Грейс бас энэ байшинд амьдардаг билээ. Тvvний өрөө нь Мэйдагийн өрөөний яг дээр. Гэтэл Мэйдагийн байшинд бөөн хэрvvл шуугиан, хэл хөсөөн болж байлаа. Байшингийн эзэгтэйн дуу хадаж аах уух, хөөе хаая хэмээн тачигнаж буй нь цөцгийн тосны торхонд тос нvдэж буй аятай булан бvхэнд нvргэлэн дуулдана. Нулимсандаа халтартаж, ямар ч даашинзнаас дутуугvй улаан нvдэлсэн Грейс хэдэн минутын дараа Мэйда дээр орж ирэв. -Тэр намайг гар гэнээ хэмээн Грейс сvvрс алдаад:

-Хөгшин шулмас. Би дөрвөн долларын өртэй байсан юм. Миний чемоданыг vvдэнд гаргаж тавьчихаад өрөөгөө тvгжчихлээ. Явъя гэхээр хаачих вэ, өгье гэхээр сохор зоос ч vгvй гэв. -Өчигдөр чамд мөнгө байсан биз дээ гэж Мэйда хэлэв.

-Би даашинз авчихсан. Ирэх долоо хоног болтол хөлс мөнгөө хvлээх биз гэж бодсон чинь… гэж Грейс бувтнав. Тэр эхэр татсанаа, нусаа шорхийлгэн сvvрс алдаад, бас эхэр татлаа. Нэгэн эгшин өнгөрөв vv яав, Мэйда яаж ч чадалгvй тvvнд дөрвөн доллараа сарвайжээ, өөр яалтай билээ.

-Эвий, миний хонгор, хайрт минь! хэмээн борооны дараахь солонго шиг гэрэлтээд ирсэн Грейс өөрийн эрхгvй дуу алдсанаа: -Одоохон хөгшин шулмаст мөнгийг нь өгчихөөд, даашинзаа өмсөж vзье. Ямар сайхан гэж санана. Орж хараарай.

Би чиний мөнгийг долоо хоногт доллар доллараар нь эргvvлж өгнө, заавал! гэлээ. Талархлын баярын өдөр. Зоог жин vдэд эхэлнэ. Арван хоёрт хорин тав дутуу байхад Грейс Мэйда дээр дуу нь тэнгэрт хадчихсан гvйж ирэв. Тийм ээ, тэр дур булаам, зvрх зогсом сайхан харагдаж байлаа. Тэр хvрэн улаан өнгөний төлөө л төрж гэмээр байлаа. Харин Мэйда хуучин даавуун банзал, хөх цамцтайгаа цонхныхоо дэргэд суучихсан, нэг юм цойлдож суусансан. Vгvй…, vгvй vгvй, тэр уран vйл мэтгэж суусан юм. -Бурхан минь! Чи одоо болтол хувцаслаагvй байгаа юм уу? хэмээн улаан даашинз дуу алдав. -Нуруугаар таталдаагvй байгаа? Энэ хамба хилэн оруулга нь ёстой гоё байгаа биз, тийм ээ? Чи яагаад хувцаслаагvй юм бэ, Мэйда? -Миний даашинз бэлэн болоогvй гэнээ, би явахгvй гэж Мэйда хоолойгоо чичрvvлэв.

-Харамсмаар юм! Ямар харамсмаар юм бэ, за юу ч юм бэ өмсчих л дөө, явъя. Манай дэлгvvрийнхэн л байна шvv дээ, чи мэднэ, хэн л харав гэж. -Час улаан даашинзтай болно гэж хичнээн их итгэлээ, байхгvйгээс хойш очоод ч яах юм билээ. -Над бvv зов доо. Гvйхгvй бол чи хожигдох нь

– Улаан өнгө чамд vнэхээр сайхан зохижээ гэж Мэйда хэлэв. Тэнд найр хөгжиж ахуйд Мэйда цонхны дэргэд өчнөөн удаан, хөштөлөө суужээ. Тахианы хэл нугалах гэж хvvхнvvд яажшуухан баясан дуу алдацгааж, гагц өөрөө ойлгодог явган шог яриандаа баяссан хөгшин Бахман хоолой мэдэн яаж хөхөрч буйг, Талархлын баяраар дэлгvvрт ганц vзэгддэг лагс бvдvvн хатагтай Бахманы доржпалам чулуун гоёл яажшуухан нvд гялбуулан гялалзаж, хөөрч орхисон сайхан сэтгэлт ноён Рэмси хvн болгон хөгжилтэй сайхан байгаасай хэмээн яаж эрвэлзэж дэрвэлзэж буйг тэр сэтгэлдээ төсөөлж байлаа.

Дөрвөн цагт тэр Шлегелийн мухлагт юу ч болоогvй юм шиг царайтай, vvлгэр харцтай сэмхэн явж ороод, даашинзныхаа vлдсэн дөрвөн долларыг төлж чадахгvй нь гэдгээ халган ядан хэлэв. -Ээ, бурхан минь! гэж Шлегель бачимдан хашгираад: -Та яагаад ийм гунигтай байгаа юм бэ? Даашинзаа авагтун, бэлэн шvv дээ. Мөнгөө хэзээ нэгэн цагт төлнө биз. Бvтэн хоёр жил өдөр болгон миний мухлагийн урдуур өнгөрдөг байсан тэр бvсгvй та биз дээ. Даашинз оёдог хvн хvмvvсийг гадарладаг юм шvv дээ. Хэзээ болмоор байна, тэр vедээ мөнгөө төлөөрэй. Одоо авагтун. Оёход хvртэл сайхан байсан, та өмсөөд дэгжин, гоё байвал ямар сайхан бэ! Энэ байна.

Бололцоо гарахаараа мөнгөө төлөөрэй, охин минь гэжээ. Зvрхэнд нь бялхаад ирсэн аугаа баярын сая сая хэлтэрхийг амандаа хvлхэн хvлхэн шулганасан Мэйда даашинзаа шvvрч аваад, гэр рvvгээ ухаангvй харайлгажээ. Мухлагаас гарахад нь шиврээ бороо нvvр рvv нь дусал дуслаар ус цацлан байсан сан. Тэр инээчихээд тоосон ч vгvй. Хөлсний тэргээр дэлгvvр хэсдэг хатагтай та vvнийг ойлгохгvй. Хувцасны чинь тоо, өлгvvр хоёр эцгийн чинь мөнгөөр аяндаа олшроод байдаг бvсгvй та Мэйда яагаад Талархлын баярын өдрийн хvйтэн борооны дуслыг огт анзаараагvйг хэзээ ч ойлгохгvй, мэдрэхгvй.

Таван цагт тэр час улаан даашинзтайгаа гудамжинд гарч ирлээ. Бороо ширvvсч, салхи омогшин, тvvн дээр бөөн бөөн ус пал палхийтэл асгасаар. Хvмvvс шvхрээ доош нь нугдайлган, цувныхаа энгэрийг хамхиж товчлоод, тvvний хажуугаар гэр өөдөө, трамвай руу сандран гvйлдэнэ. Бvртийх vvлгvй зуны өдөр цэцэрлэгээр зугаалж яваа юм шиг усан шавхарга дундуур юу ч болоогvй мэт алхаж яваа жаргал гийсэн нvдтэй, дур булаам сайхан бvсгvйг тэдний олонхи нь гайхан харж байсан юм.

Тvрийвч дvvрэн мөнгөтэй, шvvгээ дvvрэн гоёлтой хатагтай та, vvнийг яаж ойлгох вэ гэж би дахиад нэг давтаж хэлмээр байна. Баяраар час улаан даашинзтай болохсон хэмээн найман сар өлөн зэлмvvн, сайхан мөрөөдлөөрөө хоосон амьдарна гэж чухам юу болохыг та яаж төсөөлөх юм бэ. Тэгэхээр бороо асгарах, аянга нижигнэх, цас, салхи шуургалах, хар хуй дэгдэх мэт танд хамаа юун. Мэйдад шvхэр ч байсангvй. Юун гутлын давхацтай манатай. Харин Тvvнд час улаан даашинз байгаа, тvvнтэйгээ гудамжинд гарчээ. Яадаг юм тэнгэр газар нийлж л байг! Өлсөж ангасан зvрх жилд ганц удаа шvvдрийн дусал шиг бяцхан аз жаргалыг тааваараа ханатал хvртэг.

Бороо асгарсаар, хурууг нь даган ус урссаар… Гэтэл хэн нэгэн булангийн цаанаас гарч ирээд, тvvний зам дээр хөндөлсөв. Бvсгvй тэргvvнээ өргөтөл… Энэ чинь ноён Рэмси байна шvv дээ. Тvvний нvд бишрэл, гайхал, шохоорхлоор гэрэлтээд ирэв. -Хатагтай Мэйда, та шинэ даашинзтай ямар сайхан харагдаж байнаа. Та зоогт ирээгvйд би vнэхээр харамсаж байна. Миний таньдаг бvсгvйчvvлээс хамгийн ухаалаг, хамгийн сэргэлэн нь та. Тэнгэрийн муухайд зугаалах шиг биед сайн юм хаа байхав. Би тантай хамт явдаг ч юм билvv гэж тэр дуржигнуулав. Гэтэл Мэйдагийн царай улаа бутраад, өөрийн эрхгvй найтаачихжээ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.