Нүүр » Экстра Орос Худалдааны Төв » Модны үртсийг цэцэрлэг, ногооны талбайд хэрхэн ашиглах тухай

Модны үртсийг цэцэрлэг, ногооны талбайд хэрхэн ашиглах тухай

April 11, 2018 | Бичсэн: extra |   Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

Нийтлэлийг 70 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

508343176_w0_h0_img_6254Үртэс нь шаварлаг хүнд хөрсөнд нэн хэрэгтэй зүйл.

Үртэс нь юуны өмнө бодит нөлөөтэй бордоо. Үртсэнд ихээр агуулагддаг нүүрсусны ачаар хөрсөнд агуулагддаг ургамалд тустай бичил биетүүд идэвхтэй үржих таатай нөхцөл бүрдэж, тоо нь 2,5 дахин нэмэгддэг. Үртэс нь эслэгээр баялаг, лигнин, эфирийн тос, бичил элементүүд агуулдаг тул тэжээллэг чанараараа дээд давхаргын хүлэртэй ойролцоо. Гэхдээ үртэсийг шохойжуулах материалуудын хамт хэрэглэх ёстойг хэлэх хэрэгтэй.

Үртэс нь хуурайшуулах чадвар ихтэй. Нэг хэсэг үртэс нь 4-5 хэсэг ус шингээх чадвартай. Үртэсний энэ чадварыг ашиглаад усны, шар усны үерээс учирдаг хохирлыг ихээхэн бууруулж, ногоон талбайг усанд автахаас сэргийлэх боломжтой. Тухайлбал, үерийн аюултай үед талбайг тойруулан 40-50 см гүн шуудуй ухаж, гарсан шороог талбай дээгүүр тараан цацаад, шудууг үртсээр дүүргэн шохойгоор хучиж болно. Хэрэв энэ арга хэмжээг тогтмол, тасралтгүй авбал 3-4 жилийн дараа тэжээлийн ялзмаг үүсдэг. Түүнийг мөн л талбайгаар тарааж болно. Хавартаа шар усны үер их үед нам дор, чийг ихтэй газрыг үртсээр дүүргэн замаар ус, шаварт суухаас алгүй явж, газар шорооны ажлыг эрт эхлэх боломжтой болно.

Үртэс нь хортон шавьжны эсрэг нөлөө үзүүлдэг. Төмс тариалсан талбайд колорад цох хэт их үржих үед эгнээ хоорондын газар шинэхэн үртэс цацахад колорад цохны авгалдайн тоог эрс бууруулах боломжтой. Шинэ үртэс хортон шавьжийг үргээдэг давирхайлаг бодис ялгаруулж байдаг тул ийм нөлөө үзүүлдэг. Гэхдээ зундаа 2-3 удаа шинэ үртэс хийж сэргээх хэрэгтэй болдог. Жилийн дараа төмс тариалах талбай ба шан сольно.

Үртэсээр маш сайн мульч хийж болдог. Жишээлбэл, өвөлжих сармистай, өвөлжүүлэхээр тариалсан үртэй талбайг үртсээр зузаан мульч хийж хучна. Хавартаа хурдан соёолуулахын тулд үртсийг хуулна.

Үртэс нь цайвар өнгөтэй байдаг тул халуу, бороогүй зунд нарны гэрлийг ойлгон хөрсийг хэт халах, хэт хуурайшихаас хамгаалж чаддаг. Жижиг үртэй тариаланг нарийн ширхэгтэй үртсээр нимгэн мульч хийдэг.

Үртэсийг ашиглаж болох өөр нэг жишээ татъя. Бөөрөлзгөний үндсийг 20 см зузаантай үртсээр хучиж болно. Дээрээс нь нунтаг шохой оруулж өгөөд 10 л-т 200 г гэсэн харьцаатайгаар найруулсан шүвтэрийн уусмалаар усална. Үртэсийн дотор үрждэг бичил биетүүд азот ихээр хэрэглэдэг ингэж байгаа хэрэг. Намар болоход үртэс харлан нимгэрдэг тул өвөлд ахиад модны шинэ үртсээр мульч хийж 1 м.кв талбайд 50 г гэсэн харьцаатайгааар нитрофоск давхар хийж өгнө. Сийрэгжүүлэх, хагалах шаардлагагүй. Ингэхэд үртэсний ачаар бөөрлзөгөн нь нэг газраа өвчин тусалгүйгээр 10 жил ургах боломжтой. Гүзээлзгэнэ нь үртсээр хучихад нэг газраа мөн л 10 жил ургах чадвартай. Үүний тулд үртсийг талбай дээр хавар ба навчийг тайрсны дараа гээд нийт 2 удаа тарааж өгнө. Тухай бүрт үртэс цацахын өмнө жижиглэсэн өндөгний хальс ба үнс тарааж цацаад дээрээс нь шинэ үртсийг тарааж өгдөг. Хүчтэй борооны дараагаар гүзээлзгэнийг цогц эрдэсийн бордоогоор /1 м.кв талбайд 50 г/ бордож өгнө.

Үртэс нь хөрсний бүтэц ба физик чанарыг сайжруулаг маш сайн сийрэгжүүлэгч материал. Үртэс нь хог ургамлын үр агуулдаггүй гэдгээрээ өтөг бууцнаас ялгааатайн дээр чийгийг удаан ууршуулдаг. Хог ургамал үртсийн зузаан мульч дороос ургаад гарч ирж чадлаач хөвсгөр, сийрэг хөрснөөс зулгаахад хялбар байх болно.

Гялгар хальсан хүлэмжийн хөрсийг сийрэгжүүлэх зориулалтаар жил болгон хөрсөнд оруулж болно. Урьдчилаад 10 л усанд 3 кг үхрийн бууц гэсэн харьцаатайгаар найруулсан уусмалаар үртсийг чийглэнэ. Энэ уусмал нь 3 хувин үртсэнд хүрдэг. Намартаа шохойжуулагч материал тарааж цацаад өргөст хэмх ба томатын үрслэгийг суулгахаас 2 долоо хоногийн өмнө үртсийг хөрстэй хольно.

Мөн үртсийг тэжээлийн хольмогуудад эзлэхүүний 20% хүртэл нэмж хэрэглэж болно. Ингээд зогсохгүй үртсийг “Малыш”, “Огородник” гэх мэт хүлэрийн тэжээлийн холимогт ч нэмж болно. Ийм хөрсийг сийрэгжүүлэх, олон услах шаардлагагүй. Компостыг ч үрстээр баяжуулж болно. Ингэж баяжуулвал компост дахь органикийг агуулга 40% хүртэл нэмэгддэг. Компостын овоолго эсвэл нүхэнд үртсийг ургамлын үлдэгдэлтэй ээлжлэн давхарлаж хийгээд бага зэрэг шохой хийнэ. Үртэс гацуур модных бол шохойн хэмжээг 1 хувинд 500 г болгож нэмэгдүүлнэ. Зундаа үечилсэн овоолгыг ус ба комплекс эрдэс бордооны уусмалаар усална. Компостыг боловсрох хугацааг хурдасгахын тулд Флумб К, Флумб супер гэсэн микро биологийн бэлдмэлүүдийг хийж өгдөг. Ингэсэн тохиолдолд компост нэг улирлын дотор бэлэн болдог.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.