Нүүр » Экстра Орос Худалдааны Төв » Үрсэлгээний гэрэлтүүлгийн тухай

Үрсэлгээний гэрэлтүүлгийн тухай

April 9, 2018 | Бичсэн: extra |   Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

Нийтлэлийг 66 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

2240f4317a5eГэрэл хангалтгүй байх нь үрслэг ургуулахад, ялангуяа өвлийн сүүл, хаврын эхээр тулгардаг гол асуудал. Цонхны тавцан дээр байхад ч гэрэлтүүлэг хангалтгүй байх тохиолдол цөөнгүй. Хангалтгүй гэрэлтэй нөхцөлд ургасан үрслэг гундуу, сунасан хэлбэртэй болдог. Үүнээс гадна шаардлагатайгаас илүү өндөр температуртай байх, хөрсөнд хэт их азот агуулагдах үед үрслэг хэт урт сунаж ургадаг. Иймд таагүй үр дагавараас урьдчилан сэргийлэхийн тулд үрслэгээг хиймэл гэрэлтүүлгээр дэмжих хэрэгтэй. Хиймэл гэрэлтүүлэгт фито чийдэн буюу ургамлын тусгай гэрэлтүүлэг хамгийн тохиромжтой. Харин ердийн чийдэн огт тохирохгүй.

Үрслэгт шаардагдах гэрлийн хэмжээ

Дийлэнх ургамлын үр нь харанхуйд, гэрэлтүүлэг сул үед ч соёолох чадвартай байдаг. Гэхдээ гэрлийн нөлөөнд соёололт нь хурдасдаг эсвэл дарангуйлагддаг үртэй ургамал бас бий. Энэхүү хамаарлаар нь үрийг гэрэлд мэдрэг болон харанхуйд соёолдог гэж ялгадаг.

Гэрэлд соёолдог үрд гэрэл зайлшгүй шаардлагатай, ялангуяа овор хэмжээгээр жижиг, тэжээлийн бодис багатай үрд зайлшгүй хэрэгтэй. Ийм үрийг хөрсөнд хэт удаан суулгавал үхэж эсвэл ичэлтийн байдалд ордог. Гэрэлд дуртай үрийг суулгахдаа вермикулитээр (үрсэлгээнд хэрэглэдэг нунтагласан чулуулаг) нимгэн хучих, эсвэл гэрэл нэвтрүүлдэг эдээр хучих хэрэгтэй. Гэрэлд мэдрэг үр хангалттай гэрэл авч чадахгүй байгаа тохиолдолд соёолох явцад амин чухал үүрэгтэй азотын нэгдлүүдээ алдаж эхэлдэг. Нэмэлт гэрэлтүүлэг тавибал соёололт нэмэгдэнэ. Тарималуудын гэрэл мэдрэг чанар янз бүр байх бөгөөд заримынх нь соёолсон үрийн тоо бараг зэрэг нэмэгддэг байхад зарим нь гэрэлтүүлгээс бүрэн хамаардаг. Хамгийн гол нь эмзэг соёолжийг хөнөөх аюултай нарны шууд гэрлээс суулгасан үрээ хамгаалах ёстойг мартаж болохгүй.

Гэрэл мэдрэг ихэнх үрийг цастайд суулгах нь сайн. Энэ аргыг хэрэглэснээр үр хэт гүнд шигэх эрсдэл багасч үр жигд цухуйх боломжтой. Хөрсний холимог дээгүүр 1 см зузаан цас дэвсээд дээрээс нь үрээ байрлуулан цас нь хайлтал хүлээнэ. Ингэвэл үр цасны хайлсан усны хамт хөрсөнд бага зэрэг шигдэж ордог. Дараа нь үрийг хөрсөөр нэмж хучих, засах эсвэл бүр гадарга дээр үлдсэн үрийг гүн рүү суулгах шаардлагагүй болно.

Дараах ургамлын үрийг өнгөц суулгаж соёолох хүртэл нь шил эсвэл гэрэл нэвтрүүлдэг хальсаар хучина. Үүнд: аллисум, антиррум буюу арслангийн ам, бальзамин, хайтан, гейхера, горечавка, гортензия буюу барын чих, глоксиния буюу баримгана, дейция, анхилуун тамхи, кальмия, карпатын хонхон цэцэг, үзэсгэлэнт лобелия ба нимгэн лобелия, петуния, портулак буюу морин шүд, примула, рододендром, седум, сельдерей буюу цагаан майлз, тиарелла, целозия буюу тахиан залаа, эрика хамаарна.

Харанхуйд соёолдог үр нь гэрэлгүй орчинд соёолдог. Хуурай уур амьсгалтай бүсээс гаралтай ургамлын үр ба том хэмжээтэй үр ийм онцлогтой байдаг. Учир нь, байгаль дээр үр соёолоход шаардлагатай хэмжээнд чийгийг хадгалж үлдэх цор ганц боломж нь үрийг хөрсний гүнд суулгах явдал. Ийм үрийг суулгахдаа үйлдвэрлэгчийн зааврыг дагах хэрэгтэй. Харанхуйд соёолдог зарим үр бага зэргийн гэрэлтүүлэгтэй үед соёолж чаддаг. Жишээлбэл, гибрид гэзэг цэцгийн үр ийм чадвартай. Гэхдээ тусдаа зүйлд багтах гэзэгт цэцгүүдийн үр зөвхөн огт гэрэлгүй харанхуй орчинд соёолдог. Геолиотропын үрийг хөрсөөр хучилгүй өнгөц суулгах ёстой гэж үр үйлдвэрлэгч зарим компаниуд зөвлөсөн байдаг. Үнэн хэрэгтээ геолиотропын үр нь харанхуй газар ч ялгаагүй соёолж чаддаг. Иймд гэрийн нөхцөлд тарихдаа хатах эрсдлийг багасгах үүднээс 1-2 мм зузаантай хөрсөөр бага зэрэг хучиж өгсөн нь дээр.

Дараах ургамлын үрийг чийглэг хөрсний гадарга дээр жигд тарааж тавиад битүүлж эсвэл гэрэл нэвтрүүлдэггүй спанбондоор хучдаг. Үүнд: титэмлэг анемона буюу яргуйжин, аспарагус буюу хэрээн нүд, вербена, перс вероника буюу гандбадраа, витрокийн виало буюу алаг нүдэн, ишгүй горечавка буюу дэгд, дельфиниум буюу гэзэг цэцэг, клоповник, книфофия, примула, улаан лууван, сальпиглоссис, схизантус, хулуу, фацелия, друммондын флокс,  цикламен буюу ниллэг цэцэг хамаарна.

Жич:

Үр үйлдвэрлэгчид голдуу үрний саван дээр соёолох онцлогийг зааж өгсөн байдаг. Хэрэв ийм заавар байхгүй байгаад үр хангалттай байгаа нөхцөлд нийт үрийг хоёр хуваагаад талыг нь харанхуйд, талыг нь гэрэлд соёолуулж болно.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.