Нүүр » Экстра Орос Худалдааны Төв » Бичил элементтэй бордоог хэрэглэх тухай

Бичил элементтэй бордоог хэрэглэх тухай

April 6, 2018 | Бичсэн: extra |   Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

Нийтлэлийг 275 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

mikroelementi-v-rasteniiХүнсний ногооны өсөлт ба боловсролтод үндсэн эрдэс бодисуудаас гадна бичил элементүүд чухал нөлөө үзүүлдэг. Бичил элементүүд нь тун бага хэмжээгээр шаардагддаг ч илүүдэж эсвэл дутагдвал онцгой мэдрэгдэнэ.  

Хүхэр

Хүхэр нь уургийн солилцоонд оролцдог. Тиймээс дутагдвал уургийн нийлэгжүүлэлт удааширна. Навч цайрч иш урт болдог. Сульфатын суурьтай бордоог хөрсөнд оруулах замаар дутагдлыг нөхөж болно.

Магни

Магни дутагдах үед гол төлөв хлороз буюу хлороформын дутагдал бий болж навчны судал ногоон хэвээр үлдэж завсрын талбай нь шарладаг. Магнийн сульфат хөрсөнд оруулах замаар дутагдлыг нөхөж болно. 1 кв. метрт 10 г хэрэглэх ч улаан лооль, өргөст хэмхийн хөрсөнд хүнсний ногооны бусад тарималуудаас арай их хэмжээгээр хийж өгнө.

Маргенец

Маргенец дутагдахад доод хэсгийн навч цайрч, залуу навчис жижиг, толболог ургах бөгөөд ургамлын навчис нийтдээ цөөн байх болно. Улаан лоолийн үр жимс ба байцааны толгойн тоос хүртэлт явагдахгүй. Шүлтлэг хөрсөнд гол төлөв марганцын дутагдал ажиглагддаг. Дутагдлыг нөхөхийн тулд марганцын сульфат эсвэл калийн перманганатыг хөрсөнд оруулна ( 1 кв. метрт 3-5 г).

Бор

Борын дутагдлын үед ургамал дутуу цэцэглэх бөгөөд цөөн тооны үрийн ор унадаг. Найлзуур үжирч эсвэл хатна. Навчны судал улаан, чөлөөт талбай шар өнгөтэй болно. Дутагдлыг нөхөхийн тулд хөрсөнд борын хүчлийг 1 кв.метрт 2 г хэмжээтэй хийнэ.

Төмөр

Төмөр дутагдахад хлорофилийн дутагдал буюу хлороз үүсдэг бөгөөд энэ үед навч нь цайвар ногоон судалтай, шар өнгөтэй болно. Нахианы үзүүр хатдаг. Дутагдлыг нөхөхийн тулд хөрсөнд 1 хувийн зэсийн байван хийнэ (10 л усанд 5 г).

Цайр

Цайр дутагдвал навч сааралдуу өнгөтэй болж эхлээд дараа нь бордуу ирмэгтэй шар хүрэн өнгөтэй болох бөгөөд залуу навчис жижиг ургана. Иш нарийсч нахилзахдаа муу болно. Үр жимс  жижиг, хэлбэр муутай байна. Дутагдлыг нөхөхийн тулд хүхэр хүчлийн цайрын уусмалыг хөрсөнд оруулна (1 кв.метрт 3 г).

Зэс

Зэс дутагдахад хлороз үүсч навчны үзүүр цайрна. Гол төлөв хүлэрийн хөрсөнд зэсийн дутагдал ажиглагддаг. Нөхөхийн тулд хөрсөнд зэсийн байванг 1 кв.метрт 1 г хэмжээтэй хийнэ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.