Нүүр » Экстра Орос Худалдааны Төв » Экстра, Ургамал төвийн зөвлөмж: Үрслэгийг суулгахад бэлдэх тухай

Экстра, Ургамал төвийн зөвлөмж: Үрслэгийг суулгахад бэлдэх тухай

April 2, 2018 | Бичсэн: extra |   Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

Нийтлэлийг 346 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

rassadiҮрслэгийг суулгах улирлын ид үе нь 5-р сард таардаг. Ургамлыг сайн дасан зохицох, илүү идэвхтэй ургах нөхцлөөр хангаж байдаг биологийн идэвхит цасны чийг хангалттай хэмжээгээр байгаа цагийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Гэтэл 4-р сарын сүүл, 5-р сард хөрс хангалттай халж амжаагүй байдаг тул ургамалд нэмэлт хамгаалалт ер илүүдэхгүй.

“Фитоспорин -М”. Энэ бодис нь үндэсний үжрэл зэрэг хүйтэн чийглэг орчинд эрчимтэй үрждэг мөөгөнцрийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Суулгацын материалыг хамгаалах үүднээс суулгаж эхлэхийн өмнө үндэс, булцуууг нь энэ бэлдмэлээр боловсруулна. “НВ-101” бэлдмэл нь ургамлын дархлаа ба эсэргүүцлийг сайжруулдаг. Суулгац ба үрслэгт навч дэлгэгдсэний дараа цацаж хэрэглэхэд энэ бэлдмэл тохиромжтой. “Экогель” /Агрикола/ нь үрслэгийг бэлдэх ба бэхжүүлэхэд орлуулшгүй чухал. Полисахарид ба альфа-оксипропионы хүчлийн хослол нь үрслэгийн амьдрах чадвар ба чанарыг нэмэгдүүлдэг тул цонхны тавцан дээр соёолсон ургамлууд хүлэмжийн болон гудамжны нөхцөлд богино хугацаанд дасан зохицдог, өвчлөх нь бага.

Залуу ургамлыг ил газрын нөхцөлд илүү тэсвэртэй болгох үүднээс тэдгээрийг “Силк”, “Циркон” бэлдмэлүүдийн уусмалаар боловсруулах хэрэгтэй. Мөн калийн гумат, зөвлөж байгаагаас 2-3 дахин бага агуулгатай бичил бордоогоор бордож болно.

Бэлдмэлийг сонгох, худалдан авах ба ашиглах дүрэм

  • Бэлдмэл худалдан авахын өмнө өнгөрсөн жилээс үлдсэн бэлдмэлүүдийн бүртгэл тооллого хийж шалгах хэрэгтэй. Үлдсэн бэлдмэлүүдийн хүчинтэй хугацаа, хадгалах хугацаа зэргийг шалгаж хадгалалтын горимыг дагалгүй хадгалсан, хугацаа нь дууссан бэлдмэлийг хаях хэрэгтэй. Тухайн бэлдмэлийг хадгалах нөхцөл, горимын тухай мэдэхгүй байгаа тохиолдолд хасах температурт удсан бүх уусмал, бэлдмэлийг бүгдийг нь хаях хэрэгтэй. Харин хуурай бордоо, нунтаг хэлбэртэй дэмжигч ба ургамал хамгаалагч нарын чанарт хөлдөлт дийлэнхдээ нөлөөлдөггүй.
  • Цэцэрлэгийн эд хэрэгслийн төв орохын өмнө авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Бэлдмэл тус бүрийн хэрэглэх зааврыг худалдагч нараас авч хадгалахаа мартуузай.
  • Бэлдмэл нь нунтаг, холимог эсвэл уусмал хэлбэртэй байж болно. Шингэн бэлдмэлийг илүүд үздэг бол эхлээд хэр хүчтэй, хурц үнэртэйг нь шалгаарай.
  • Дийлэнх бэлдмэлд хүлээлтийн хугацаа гэж байдаг. Өөрөөр хэлбэл боловсруулалт хооронд өнгөрөх ёстой хамгийн бага хугацаа бий. Энэ хугацааг ямагт лавлан асууж хатуу баримтлах хэрэгтэй.
  • Ургамал хамгаалах лавлах бичгийг ашиглан тухайн нэг хортон ба өвчин тус бүртэй тэмцэх аргачлалыг нарийн дагаж мөрдөх хэрэгтэй.
  • Нэг бэлдмэлийг олон удаа дараалан хэрэглэхээс зайлсхийхийг хичээгээрэй. Хортон шавьжны эсрэг хэрэглэдэг бодисонд энэ зөвлөгөө тун хамаатай. Учир нь, шавьж нь химийн бодисонд дасал болох нь хурдан.
  • Ургамлыг боловсруулахдаа навчны нүүрэн ба арын хэсэг рүү цацаж, шаардлагатай тохиолдолд хэсэг газрыг бүхэлд шүршин норгож байх хэрэгтэй.
  • Өөр бэлдмэл хэрэглэх шаардлага гарвал худалдааны тэмдгийг бус харин үйлчилгээ үзүүлдэг бодисыг нь солих хэрэгтэй. Адил үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл үйлчилдэг бодис нь адил ч гэлээ өөр компаниудаас өөр нэрээр гаргадаг бэлдмэлүүдийг солилоо гээд бодит үр дүнд хүрэхгүй. Бэлдмэлийг ямар бодисын үндсэн дээр бэлдсэн болохыг мэдэхийн тулд заавар, найрлагыг анхааралтай унших хэрэгтэй.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.