Нүүр » Экстра Орос Худалдааны Төв » Экстра, Ургамал төвийн зөвлөмж: Хөрс халдваргүйжүүлэх тухай

Экстра, Ургамал төвийн зөвлөмж: Хөрс халдваргүйжүүлэх тухай

March 30, 2018 | Бичсэн: extra |   Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

Нийтлэлийг 384 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

image1826Хөрсийг халдваргүйжүүлэх нь нэн чухал зүйл байдаг. Ялангуяа гэрийн нөхцөлд үрслэг гаргаж авах гэж байгаа бол энэ үе шатанд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Үрийг стратификацид оруулах үед ч ариутгасан байхад илүүдэхгүй. Хөрсийг ариутгахын тулд дээрээс нь марганцын уусмал асгахад л хангалттай гэсэн яриа түгээмэл. Гэвч марганцын уусмал дангаараа хангалтгүй байдаг гэдгийг олон жилийн туршлага харуулсан. Марганцын уусмал нь хүчтэй исэлдүүлэгч хэдий ч хөрсөнд ормогцоо хөрсний органик орцуудтай урвалд ороход дийлэнх хүчээ зарцуулдаг аж. Ингээд ч зогсохгүй исэлдэх урвал нь хөрсний гүний туршид бус харин өнгөн давхарга дээр явагдаад гүнд байгаа өвчин үүсгэгч бичил биетүүдэд хүрдэггүй. Үр дүнд нь хөрсний өнгөн хэсэг нь л бага зэрэг халдваргүйжсэн хөрс гарч ирнэ.

Иймд хөрсийг халуун уураар утах, бичил долгионы зууханд хийж халаах гэх мэт бусад аргыг хэрэглэх нь илүү найдвартай. Ийм аргуудын нэг нь хөрс ариутгах зориулалт бүхий тусгай бэлдмэлүүд. “Глиокладин”, “Фитоспорин” болон эдгээртэй адил үйлчилгээтэй бэлдмэл байж болно.

Микробиологийн бэлдмэлүүд нь мөөгөнцрийн өвчин үүсгэгчдийг сайн устгаж чаддаг ч бие гүйцсэн хортон шавьж, тэдгээрийн авгалдай ба өндөгийг яаж ч чаддаггүй. Амьд эдийн үндсэн дээр гаргаж авсан бэлдмэлүүд нь хадгалах хугацаа хязгаарлагдмал, хадгалах горимын шаардлага маш өндөр. Үүнээс болоод өвөл эсвэл хаварт эрт бодит үйлчилгээтэй био бэлдмэл олох тун хэцүү. Учир нь, өвөл хөлдөөд гэсэхдээ үйлчлэх чадваргүй болсон байдаг. Иймд био бэлдмэл нь шинэ буюу хадгалах хугацаа нь дуусаагүй, хадгалалтын горимыг сайн мөрдсөн, хортон шавьж хөрсөнд байхгүй гэдэгт итгэлтэй үед хэрэглэх нь зүйтэй.

Хар хөл гэж нэрлэгдсэн халдварын улмаас үрслэг өвдөж гэмтдэг. Найдваргүй газраас худалдан авсан эсвэл хүлэмжээс авсан хөрс хар хөл өвчнөөр халдварласан байх эрсдэлтэй. Энэхүү өвчний халдварыг авсан ургамлын иш нь хөрсний орчим нарийсаад харладаг. Иймд ариутган урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд хөрсийг “Здоровая земля” бэлдмэлийг 1л усанд 2мл-ийг хийж найруулаад хөрсийг услах хэрэгтэй. Ингэхэд хар хөл халдвараас хамгаалаад зогсохгүй бусад төрлийн өвчин үүсгэгчдийг устгана.

ХҮЛЭМЖИЙН ХӨРС

Хүлэмжийн хөрсийг ч үрслэг суулгахын өмнө сайтар ариутгах ёстой. Хэрэв хүлэмж шинэ бол хөрсийг бактерийн эсрэг “Фитофлавин”, вирусын эсрэг “Фармайод” уусмалаар услахад хангалтай. Ингэж усалснаас 3 долоо хоногийн дараа хөрсөнд “Биокомплекс БТУ” гэх мэт амьд эс агуулсан бэлдмэлийг хийж өгнө.

Үүнээс гадна намартаа хүлэмжийн хөрсөнд биологийн идэвхит бодис заавал хийж өгөх хэрэгтэй. Амьд бичил биетүүд болон биологийн идэвхийт бодис агуулсан комплекс бэлдмэлүүдийг сонгон авч байгаарай. Ийм төрлийн бэлдмэлийн нэг нь “Биодеструктор Стерни-БТУ”. Гэхдээ энэ бэлдмэлийг гол төлөв том аж ахуйнуудад зориулан том савлагаатай худалддаг. Жижиг хэмжээтэй хүлэмжүүдэд “Байкал-ЭМ1”, “Биокомплекс -БТУ” гэх мэт азот тогтоогч, кали дайчлагч, сүүн хүчилтэй, мөөгөнцрийн эсрэг бактер агуулсан, А ба Е төдийгүй В-ийн бүлгийн амин дэмтэй, бусад хэрэгтэй бактери зэргийг агуулсан бэлдмэлүүд хангалттай.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Нэг сэтгэгдэл байна - “Экстра, Ургамал төвийн зөвлөмж: Хөрс халдваргүйжүүлэх тухай”

  1. Ч.Пүрэвмаа

    Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.