Нүүр » Экстра Орос Худалдааны Төв » Экстра, Ургамал төвөөс хүргэж буй зөвлөмж: Үр суулгах хугацааг хэрхэн тооцох вэ?

Экстра, Ургамал төвөөс хүргэж буй зөвлөмж: Үр суулгах хугацааг хэрхэн тооцох вэ?

March 26, 2018 | Бичсэн: extra |   Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

Нийтлэлийг 346 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

всход семянҮрсэлгээг амжилттай хийж, цаашид бүрэн дүүрэн ургац хурааж авахын тулд үс суулгах огноог хэрхэн тооцох вэ?

Монгол нутгийн уур амьсгалын нөхцөлд үрслэгээр тарьдаг дийлэнх тарималуудын үрийг 2-3 саруудад үрслэг гаргаж авахаар суулгадаг. Ингэснээр илүү анхаарал, арчилгаа шаардсан зохиомол орчин бүрдүүлэх үе шатыг уртасгах шаардлага гардаггүй. Үүнээс эрт суулгасан үрслэгийг ганц бус харин хоёр удаа пиклэх /шилжүүлэн суулгах/ шаардлага гардаг. Иймд суулгац нь тун давжуу бөгөөд ургалт удаантай байдаг таримлуудыг л /камнеломка буюу сэрдэг цэцэг, башир цэцгийн зарим сорт, талын дэгд, хайтан, хонхон цэцэг/ үүнээс эрт тарьж болно. Эдгээр тарималуудыг 12-1 саруудад тарих нь зохистой.

1. Хүнсний ногоо ба цэцэгсийн зүйл тус бүрийг тарих тодорхой огноох тогтоох тухай
Энэхүү огноог мэдэхийн тулд үрийг хийсэн үйлдвэрийн саван дээрх мэдээлэл болон ургамлын лавлах харах хэрэгтэй.
Стратификацид оруулах огноо 
Зарим цэцэгсийн тарималыг суулгахаас өмнө урьдчилаад стратификацилах (соёололтыг түргэсгэх зорилгоор үрийг суулгахаас өмнө байгалийн нөхцөлд дасгах) шаардлагатай байдаг. Үрийг суулгах огноог тодорхойлохдоо гол төлөв хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжилдэг стратификаци явагддаг хугацааг тооцож үзэх хэрэгтэй. Тухайн ургамлын үрийг стратификацичлах хугацаа ба үрслэг бэлэн болвол зохих хугацааг мэдсэнээр үрийг суулгах огноог тодорхойлж болно.

2. Үр цухуйснаас цэцэглэх хүртэлх хугацаа
Хэрэв энэ үеийн үргэлжлэх хугацаа 70 хоногоос хэтэрдэггүй бол /алтан хундага, космос, франц хумсхан/ үрийг 4 дүгээр сард далд хөрсөнд суулгана. Хэрэв 110-120 хоног бол үрийг суулгах хамгийн тохиромжтой үе нь гуравдугаар сар. Хэрэв суулгаснаас цэцэглэх хүртэлх хугацаа 160-180 хоног бол 12-1 дүгээр сард үрийг суулгах шаардлагатай. Энэ тохиолдолд үрслэгт нэмэлт гэрэл өгч хэт ургахаас сэргийлэн агаарын хэмийн тодорхой горим баримтална.

3. Хүнсний ногооны үрийг суулгах огноог тодорхойлох аргууд
Хүнсний ногооны үрийг суулгах огноог тодорхойлохдоо дараах хүчин зүйлсийг тооцож үзэх хэрэгтэй:
• Үрслэгийг байнгын хөрсөнд суулгахаар тооцоолсон огноо /дийлэнх тохиолдолд үрслэгийг хамгаалагдсан хөрсөнд суулгахаар төлөвлөж байгаа бол тавдугаар сарын 10 гэхэд үрслэг бэлэн болсон байх хэрэгтэй. Харин ил хөрсөнд суулгахаар бол 6 дугаар сарын 10-наас хэтрэхгүй байх нь зохистой/.
• Үр суулгаснаас хойш үр цухуйх хүртэлх дундаж хугацаа /тарималуудын хувьд энэ хугацаа 3-15 хоног байдаг/.
• Үрслэгийг байнгын хөрсөнд суулгах хүртэл гүйцэд ургуулахад шаардлагатай хугацаа
• Пиклэхээр төлөвлөж байгаа тохиолдолд пиклэсний дараагаар үрслэг гүйцэд дасан зохицоход шаардагдах хугацаа

4. Эхний ургацыг тодорхой огнооны дагуу хураахыг хүсч байгаа бол
Энэ тохиолдолд дээр дурдагдсан зүйлс дээр нэмээд үрийг суулгаснаас хойш эхний үр жимс бүрэлдэх хүртэлх хугацааг тооцож үзнэ. Жишээ нь улаан лоолийн эрт ургацын ба гибрид сортуудад энэ хугацаа нь 100 хоног байдаг.

5. Үрслэгийн хамгийн зохистой хугацаа 
Үрслэгийг байнгын хөрсөнд суулгахад хамгийн тохиромжтой хугацаа нь 40-45 хоног юм. Үрийг суулгаснаас хойш цухуйх хүртэл 7-8 хоног.

6. Бэлэн болсон үрслэгийг хүлэмжинд суулгахад хамгийн тохиромжтой хугацаа
Энэ огноо ойролцоогоор зургадугаар сарын нэгэнд таардаг. Ингэснээр салатны улаан лоолийн эхний ургацыг долдугаар сарын 20 нд авахын тулд энэ хугацаанаас 100 хоногийн өмнө суулгах хэрэгтэй. Үүн дээр үр суулгаснаас хойш цухуйж эхлэх хүртэлх 7 хоног, мөн үрслэгийг суулгасны дараа гүйцэд дасан зохицож ургаж эхлэх хүртэлх ойролцоогоор таван хоногийг нэмнэ. Ингэж тооцвол үрийг суулгах өдөр нь ойролцоогоор 4 дүгээр сарын 1-8 ны өдрүүд байх болно.

Энэ горимын дагуу хулууны төрөлд багтах өргөст хэмх, чэс, хулуу, амтат гуа ба тарвас зэргийн үрийг суулгах огноог тооцон гаргана. Эдгээр тарималын болц нь илүү хурдан бөгөөд шилжүүлэн суулгах явцыг даахдаа тааруу тул шууд тус бүрийг нь тусдаа саванд суулгана /хөрсийг тойрсон багц хөрсийг бутлахгүйн тулд хүлэрийн хөрстэй ваар, сав байвал дээр/. Тусдаа саванд ургуулах хугацаа нь 3-4 дүгээр жинхэнэ навч гарч эхлэхээс хэтрэхгүй байх ёстой.

Томат, перец, чэсийн үрслэг гаргаж авахын тулд үрийг хоёрдугаар сард суулгах гэж байгаа бол халаалттай хүлэмжтэй байх, үрслэгийг дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхэнд байнгын хөрсөнд шилжүүлэн суулгах боломжтой байх ёстой. Тэвчээр муутай ногоочид шаардлагатайгаас хэтэрч ургасан үрслэг гаргаж авах эрсдэлтэй.

https://www.facebook.com/URGAMALTUV/ 

For-Group

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.