Нүүр » Экстра Орос Худалдааны Төв » Ургамал төвөөс танд хүргэж буй: Үрслэг ургуулах хуанли

Ургамал төвөөс танд хүргэж буй: Үрслэг ургуулах хуанли

March 22, 2018 | Бичсэн: extra |   Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

Нийтлэлийг 866 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

maxresdefault1-р сар

  • Сонирхсон цэцэг, ногооныхоо үрийг захиалан худалдаж авах.
  • Үрслэг хийх хөрсийг хөлдөөх.
  • Үрслэгийн сав ба контейнерүүдийг ариутган халдваргүйжүүлэх.
  • Үр суулгасан хугацааны талаарх хийх тэмдэглэгээг хөтөлж эхлэх.
  • Гэрийн нөхцөлд шанцай, ногоон гоньд, ногоон сонгино, яншуй зэрэг амтлагч ногоо /зелень/ -ны үрийг суулган илүү дулаан, илүү чийг, илүү гэрэлтүүлэгтэй, тэжээлээр илүү арвин нөхцөлд үрслэг гаргаж авах.

2-р сар

  • Үр худалдаж авах.
  • Суулгасан үрийн талаар тэмдэглэгээ хөтлөх.
  • Шинэ үр суулгах төлөвлөгөө гаргах
  • Үрслэгийн хөрс бэлдэх /холих, халуун уураар ариутгах/.
  • Перец, цагаан майлз /сельдерей/ -г үрслэг гаргаж авахаар суулгах.
  • Ургалтын шат нь удаан байдаг нэг наст ургамлуудын үрийг суулгах. Үүнд: эустома /талын дэгд/, гвоздика Шабо /башир цэцэг/, гелиотроп.
  • Эрт цэцэглүүлэх нэг наст ургамлуудыг суулгах. Үүнд: лобелия, петуния, пеларгония /энэдбэл/ /2-р сарын сүүл үе/.
  • Удаан үрсэлдэг олон наст ургамлуудын үрийг стратисфикацид оруулах.
  • Өвөлжих суулгац бүхий шангууд дээр цас овоолон эрт хайлахаас сэргийлэх.
  • Гэрийн нөхцөлд шанцай, ногоон гоньд, ногоон сонгино, яншуй зэрэг амтлагч ногоо /зелень/ -ны үрийг суулган илүү дулаан, илүү чийг, илүү гэрэлтүүлэгтэй, тэжээлээр илүү арвин нөхцөлд үрслэг гаргаж авах.

3-р сар

  • Үрслэг гаргаж авахаар хүнсний ногооны үндсэн тарималуудыг суулгах. Үүнд: перец, томат, байцаа, баклажан /чэс/, цагаан майлз /сельдерей/, сонгино, гүзээлзгэнэ.
  • Үрслэгэээр ургадаг цэцэгсийн үндсэн тарималуудыг суулгах.
  • Үрслэгийг арчлах. Үүнд: услах, тэжээх, үндэсний гуравны нэгийг тайран тусгай саванд шилжүүлэн суулгах /пикирование – пиклэх/.
  • Шанг халаах зорилгоор хучих.
  • Үрслэг суулгах, үр суулгахад хүлэмжийг бэлдэж эхлэх.

4-р сар

  • Үрслэгийг арчлах. Үүнд: услах, тэжээх, үндэсний гуравны нэгийг тайран тусдаа саванд шилжүүлэн суулгах /пикирование -пиклэх/.
  • Ил хөрсний эрт болцын томатны үрслэг гаргаж авахаар суулгах, мөн байцаа, өргөст хэмх, хурган гуа /кабачки/, цукини, патиссон /таваг хэлбэрийн хулуу/, базилик, төмс, чихрийн эрдэнэ шиш, европ хурган гуа буу цукини.
  • Дараах цэцэгсийн үрслэг гаргаж авахаар үрийг суулгах. Үүнд: агератум, амарант /гагадай/, нэг наст гэсэрт цэцэг ба мандарва, анхиулан вандуй, тагетес, годеция, анхилуун үнэрт тамхины ургамал, гоёлын байцаа, клещевина /хавтгай чагирам/, лобулярия, портулак /морин шүд/, целозия, цинния.
  • Өргөст хэмхийг хүлэмжинд суулгах
  • Хүйтэнд тэсвэртэй нэг наст ургамлуудыг ил хөрсөнд суулгах.
  • Хөрсийг сийрүүлэн хагалах, бордоо хийх.

 

5-р сар

  • Үрслэгийг арчлах. Үүнд: услах, тэжээх, үндэсний гуравны нэгийг тайран тусгай саванд шилжүүлэн суулгах /пикирование – пиклэх/.
  • Үрслэг гаргаж авахаар ил хөрсөнд дараах ногооны үрийг суулгана. Үүнд: өнгөт байцаа, хулуу, өргөст хэмх, амтат гуа, тарвас, таваг хэлбэрт хулуу /патиссон/-г сарын эхээр.
  • Хүлэмжинд, гуравдугаар сарын үрслэгийн нөмөр доор томат, перец, чэсийг суулгах.
  • Үрслэг гаргаж авахаар гялгар хальсан доор өргөст хэмх, хурган гуа, таваг хэлбэрт хулуу /3 дахь 10 хоногт/ зэргийг суулгах.
  • Хүйтэнд тэсвэртэй дараах цэцэгсийн үрслэгийг ил хөрсөнд суулгах. Үүнд: виола /нил цэцэг/, дурсгал цэцэг, башир цэцэг, гэсэрт цэцэг, агератум, вербена буюу хонин бургас, гайлардия, арслангийн ам, цинерария, кореопсис.
  • Цэцэрлэгийн шош, ипомея, анхилуун вандуй, гоёлын буурцаг.
  • Үрслэгийг чийрэгжүүлэх.

6-р сар

  • Дулаан нөхцөлд ургадаг цэцэг ба хүнсний ногоог ил хөрсөнд суулгана.
  • Хог ургамал түүх, услах, тэжээх.

7-р сар

  • Ургац хураах.
  • Хурдан болцын хүнсний ногоог дахин суулгах.
  • Усалгаа, тэжээлээр хангах, хөрсийг сийрүүлэх.
  • Сидератуудыг суулгах (Сидерат – хөрсийг азот, тэжээлийн бодисоор баяжуулах, сийрүүлэх, бүтцийг сайжруулах, хог ургамлын ургалтыг дарамтлах зорилгоор тариалдаг ургамлууд).

8-р сар

  • Ургац хураана.
  • Өөрийн үрийг цуглуулан хурааж бэлдэнэ.
  • Хоосорсон шанд органик бордоо хийж өгнө.
  • Сидератуудыг суулгана.

9-р сар

  • Өөрийн үрийг цуглуулан боловсруулж бэлдэх.
  • Ургамлын гаралтай үлдэгдлийг түүх.
  • Хөрсөнд намрын сийрүүлэлт хийж хагалах.
  • Хөрсөнд шохой хийж өгөх.

10-р сар

  • Өөрийн үрийг цуглуулан боловсруулж бэлдэх.
  • Ургамлын гаралтай үлдэгдлийг түүх.
  • Хөрсөнд намрын сийрүүлэлт хийж хагалах.
  • Үрслэгт шаардлагатай үржил шимт хөрсний орцуудыг бэлдэх.
  • Хүлэмж ба дулаалгатгатай шанг халаах зорилгоор халаасан өтөг бууц, навч, ургамлын ялзмагаар дүүргэх.

11-12-р сар

  • Хөрсөнд намрын сийрүүлэлт хийн хагалж шохой хийж өгнө.
  • Хүлэмж ба дулаалгатай шанг халаах зорилгоор халаасан өтөг бууц, навч, ургамлын ялзмагаар дүүргэх.
  • Үрслэгийн үржил шимт хөрсний орцуудыг бэлдэх.
  • Үрслэгийн сав ба контейнерүүдийг ариутган халдваргүйжүүлэх

https://www.facebook.com/URGAMALTUV/

27752477_1040589149416146_5897085191663625612_n

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Нэг сэтгэгдэл байна - “Ургамал төвөөс танд хүргэж буй: Үрслэг ургуулах хуанли”

  1. Ч.Пүрэвмаа

    Баярлалаа. Маш их хэрэгтэй мэдээлэл байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.