Нүүр » Экстра Орос Худалдааны Төв » Ургамал төвөөс танд хүргэж буй: Үрийн талаар баримтлах алтан дүрэм

Ургамал төвөөс танд хүргэж буй: Үрийн талаар баримтлах алтан дүрэм

March 21, 2018 | Бичсэн: extra |   Ангилал: Экстра Орос Худалдааны Төв

Нийтлэлийг 1,127 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

razn-semenaОн цагийн шалгуур давсан тул эдгээр зөвлөгөөг алтан дүрэм гэж нэрлэх болсон. Иймд уншаад ой тойндоо хийсэн байхад алзах зүйл ер байхгүй.

ҮРИЙГ СУУЛГАХ ГЭЖ БҮҮ ЯАР
Үрийг хэт эрт суулгаснаас үүдэн үрслэгтэй холбоотой олон асуудал үүддэг. Иймд цаг агаар ба сайн гэрэлтүүлэг хоёр ургамлыг хурдан соёолж, хурдан ургахад хамгийн сайнаар нөлөөлөх тийм, зохистой хугацааг дагаж мөрдөхийг хичээгээрэй. Хэт эрт цухуйсан, өөрөөр хэлбэл хангалттай дулаараагүй, шаардлагатай гэрэлгүй үед соёолсон ургамал нь ургалт ба бэхжилтээрээ арай хожуу буюу дулаан ба гэрэлтүүлгийн зохистой орчинд соёолсон ургамлыг гүйцдэггүй төдийгүй харин ч эсрэгээрээ ургалт нь удаан, илүү сул үрслэг болж таардаг.

ГОРИМЫГ БАРИМТАЛ

Үрслэгийг гаргаж авахдаа агаарын хэмийн хэт хэлбэлзэл, хөрсийг хэт хуурай эсвэл хэт чийгтэй байлгахаас зайлсхийх хэрэгтэй. Температур ба чийглэгтэй холбоотой стресс байхгүй нөхцөлд л үрслэг хурдан бөгөөд жигд хөгжинө гэдгийг сайтар тогтоож аваарай. Ил хөрсөнд суулгах үед үрслэг шаардлагаа хангасан бат бөх, ургалт сайтай болсон байхын тулд тухайн ургамал бүрт шаардлагатай усалгаа, тэжээлийн бүх л горимуудыг нарийн баримтлаж байгаарай.

БҮХНИЙГ ҮНДЭС ШИЙДНЭ
Хөрсний хэмийг агаарын хэмээс илүү өндөр байлгах, сийрэг бөгөөд тэжээлээр арвин байлгах, сав хангалттай эзлэхүүнтэй байх нь үндэсний системийг хүчирхэг болгох гол нөхцөл юм. Харин үндэс хүчирхэг байна гэдэг эрүүл, чийрэг цэцэг, ногоо ургана гэсэн үг. Үндэс бүгдийг шийднэ. Вааранд ногоон талбайн хөрс эсвэл худалдан авсан хөрсийг зүгээр нэг хийгээд орхих бус харин элс ба өтөг бууцны хольмогийг нэмж өгвөл үрслэгээ хавьгүй сайн ургах болно.

ГЭРЭЛТҮҮЛЭГ МАШ ЧУХАЛ
Агаарын хэм хэдий өндөр, хангалттай байлаа гээд гэрэлтүүлэг шаардлага хангахгүй бол бодит үр өгөөж тун бага. Иймд тухайн нэг ургамлын тэсч гарч чадах хамгийн бага температурын нөхцлийг сонгоод харин гэрэлтүүлгийг дээд зэргээр хангасан нь дээр байдгийг олон жилийн туршлага баталсан гэдгийг тогтоож аваарай. Шөнө урт өдөр богино үед үрслэгээг дэмжихийн тулд тусгай фито гэрэлтүүлгийг ашиглаж байх хэрэгтэй.

БОРДОО ХЭРЭГТЭЙ
Үрслэгээг тэжээлийн бодисоор хангахдаа хэтрүүлэхгүй байх нь нэн чухаг. Ургамлыг бордоо, тэжээлийг бодисоор дутаах ба хэт их бордоо тэжээл өгч “пологтуулах” хоёр угтаа яг адил. Үрслэгийн бордоонд азот /N/, кали/K/, фосфор /P эсвэл P2O5/ заавал орж байх ёстойгоос гадна магни, төмөр, бор, цайр зэрэг мезо ба бичил элементүүд байх ёстой.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , , ,
 

Нэг сэтгэгдэл байна - “Ургамал төвөөс танд хүргэж буй: Үрийн талаар баримтлах алтан дүрэм”

  1. Ч.Пүрэвмаа

    Чухал мэдээлэл байна. Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.