Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Зааны чих – Colocasia esculenta

Зааны чих – Colocasia esculenta

November 1, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 7,946 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Уугуул нутаг нь Хавайн арал.биологийн нэр нь Colocasia esculenta. Ерөнхий нэрлэсэн нэр нь Elephant ear  буюу монголоор Зааны чих. Навчны хэлбэр хэмжээгээр нь хүмүүсийн дунд зааны чих гэж нэршсэн. Энэ ургамал маш том өндөр болж ургадаг бөгөөд 2 м 50 см хүрэх нь ч бий.  Өндгөрхүү хэлбэрийн уртавтар навчтай сум хэлбэрийн тод судалтай,  зүрхэн хэлбэртэй бараан ягаан, эсвэл сааралдуу толботой навчтай..Навчны урт 30-50 см хүртэл ургадаг. Хоолой хэлбэртэй цэцгүүд баг цэцгийг үүсгэдэг. Цэцэг нь 15-17 см урттай байдаг.  Тасалгааны нөхцөлд бараг цэцэглэдэггүй.Зөвхөн байгаль дээр л байгаа зэрлэг зааны чих цэцэглэдэг.

Гэрэл

Баруун тийшээ харсан цонхон дээр байрлуулах нь тохиромжтой.Нарны шулуун хурц гэрэл тохиромжгүй. Хагас сүүдэрлэг орчинд дуртай. Гадаа хөрсөн дээрх цочир хүйтрэлт өнгөрсөний дараа гадаа гаргаж болно.

Усалгаа

Хөрсийг байнга чийглэг байлгана. Учир нь энэ цэцэг онгон байгаль дээр ургахдаа чийглэг ихтэй газар ургадаг. Хавраас намар хүртэл буюу дулааны улиралд тогтмол услах ба өвөл усалгааг багасгана. Хөрс хатсан тохиолдолд навч нь маш хурдан унжиж хатдаг гэдгийг анхаараарай.

Дулаан ба чийгшил

16-26°C дулаан орчинд ургадаг. Агаарын   чийгшилийг ихээр шаарддаг . Хавраас намар хүртэл дулааны улиралд  байнга навчийг шүршиж өгнө.

Хөрс

1% үржил шимтэй хар шороон хөрс,1% том ширхэгтэй голын элс 1% хүлэр эсвэл бууц байхаар бодож хөрсийг бэлтгэнэ. Сав доороо заавал нүхтэй байх ёстой ба савны ероолд дренаж дэвсэж өгнө. Ид ургаллтын үед ургамлын шингэн бордоогоор 14 хоногт нэг удаа бордоно. Савны хэмжээ том байх тусам энэ цэцэг томорч сайхан ургана. Савны хэмжээ багадаа л гэхэд 90см  байх нь тохиромжтой.

Шилжүүлэн суулгах ба үрсэлгээ

Хавар шилжүүлэн суулгалт хийнэ. Үндэслэг иш болон булцуугаар үрждэг. Өвөл булцууг хадгалахдаа булцуунаас дээшх ногоон ургамлыг тайрч аваад хуурай сэрүүн газар хэд хоног байлгана. Энэ нь элдэв хортон шавьж булцуунд үлдсэн байх магадлалаас сэргийл байгаа юм. Үүний дараа булууг хөвдөн хөрс, эсвэл модны үртэсэнд мөн цаасан уутанд хийж харанхуй сэрүүн газар хадгалж болно.

Spadix буюу боргоцой

Зааны чихтэй адилхан байна уу?

Цэцэглэхийн өмнө

Энэ цэцэг Нөмөргөнөтэй адилхан маш гоё цэцэг гаргадаг бөгөөд цэцгийн урт нь 15-17 см хүртэл урт байдаг. Үнэхээр гайхалтай.



Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

11 Сэтгэгдэл байна - “Зааны чих – Colocasia esculenta”

  1. Tsetseg n’ yag noemoergoeniihtai ijol yum aa

  2. уугий

    энэ цэцэгийг зарах хүн байна уу авмаар байна утас 99157239

  3. zaanii chih avna uts 96709000

  4. zaanii chih baigaa shuu. 99874814

  5. KHAANAAS AVCH BOLOKH VE

  6. xarax tusan xair tatsan saixan tsetseg shv olj awaad urguulaad bgarai xvmvvsee

  7. Yaldam tsetseg Standard helbertei mod bolgoh

    http://www.youtube.com/watch?v=Iz0-a8WTyIM&feature=feedrec_grec_index
    iishee orood avarga tom Zaanii Chih tsetsegiig haraarai. Aimshigii tom….

  8. zaanii chih zarna

  9. utas 95142290

  10. 14tei anhlan suraltsagch

    zaanii chih zarna zowlogoo awna tebo.tugsbilegt add hii

  11. tuslaad heleed uguurui

    ene tsetsgiig gertee tarival sain boluu neg hun heruultei bdag gehiin hudlaa yu heleed uguurui humuusee manaid uul n ene bdagiin ikh goy tsetseg

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.