Delgeen.com » Эргэн дурсахуй – Хятадын соёлын хувьсгал
Нүүр » Эргэн дурсахуй » Эргэн дурсахуй – Хятадын соёлын хувьсгал

Эргэн дурсахуй – Хятадын соёлын хувьсгал

January 17, 2018 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Эргэн дурсахуй

Нийтлэлийг 324 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

280-6

Хятадад өрнөсөн Соёлын Хувьсгал хэмээх үйл явдал нь Хятадын төдийгүй Коммунист нийгмийн нэгэн эмгэнэлт явдал байлаа.1966-1976 онд хүртэлх 10 жил үргэлжилсэн Соёлын хувьсгал хэмээн бидний дурьдах үйл явц нь Хятадын Коммунист намын тэргүүн, Хятадын удирдагч Мао Зедун улс орондоо өрнүүлсэн нэгэн “хар түүх” байсан юм. Албан ёсоор Соёлын Хувьсгал 1966 оны 5-р сарын 16-ы өдөр “Лебрали хөрөнгөтөнүүдийг Хятад орноос цэвэрлэх” гэсэн нэртэйгээр эхэлжээ.

31

Энэхүү хувьсгалын гол зорилго нь Мао Их үсрэлтийн бодлогын /1957-1962 онд Мао их үсрэлтийн бодлого явуулсан нь амжилтгүй болж, хятад хүнд байдалд орсон юм/ дараа өөрийгөө сэргээх гэсэн оролдлого байлаа. Ингэхдээ тэрээр Хятадын уламжлалт соёл коммунист хувьсгалд ихээхэн садаа болж байна хэмээн үзжээ. Тиймээс тэр саад болоод “тушаанаас” салах хэрэгтэй хэмээн соёлын хувьсгалыг эхлүүлжээ.

32
Энэ 10 жил үргэлжилсэн Соёлын хувьсгалд хятадын нийт ард түмэн тэр дундаа коммунист намын лидерүүд, хөдөө тосгоны иргэд ихээр өртөж мөрдлөг хавчлага, дарамтын дээдийг амссан юм. Гэхдээ хувьсгалын үндсэн гол объект нь коммунист намын лидерүүд, ажилчид, төрийн албан хаагчид, сэхээтэнүүд байлаа. Моа үзэхдээ тэд бол Лебрал хөрөнгөтөн үзэлтэнгүүд тэдний энэ үзлээс болж коммунизмд алдаа гарч байна хэмээн тэдний мөрдөж мөшгих, цөлөх, алах, эрүүдэх гээд бүх л аргаар цэвэрлэгээ хийсэн юм.

280-3
Мао Соёлын хувьсгалыг хийхийн тулд оюутнуудыг татан оролцуулж, тэднийг Улаан хамгаалагчид хэмээн нэрлэж. Оюутнуудын хичээлийг хааж, хөдөө тосгод руу явуулж, тосгодын хүмүүсийн уламжлалт соёл, амьдралын хэв маягийг өөрчлөх үүрэг даалгавар өгдөг байв. Багш нарыг хөрөнгөтний үзэлтэнүүд хэмээн үзэж, тэдний хэрэглэдэг номуудыг Улаан хамгаалагчдаар шатаалгаж байлаа.

280-12

Улаан хамгаалагчид сэхээтэн, намын лидерүүдийг доромжилж, хөшөө дурсгалыг нураах гээд коммунизмын хамгаалагчид нэрээр бусармаг бүгдийг хийдэг, үүнийг нь Мао ч ихээр дэмжин өөгшүүлдэг байлаа.
280-14
1969 онд оюутануудын буюу Улаан хамгаалагчдын энэхүү үйлдлүүд нь Маогийн хяналтаас бүрэн гарч, улс орон даяар самуун үүссэн юм. Ингээд Мао цэрэг арми дайчлан Улаан хамгаалагчдын хөдөлгөөнийг хүчээр дарсан юм. Хэдийгээр улаан Хамгаалагчдын хөдөлгөөн 1969 онд дуусгавар болсон ч хувьсгал үүгээр дуусаагүй юм.

235137507

Маогын Дөрвөн Дээрэмчин нэртэй нэгэн бүлэг байсан бөгөөд энэ бүлгийн Маогийн эхнэр нь толгойлдог байжээ. 1976 нд Моаг үхсэний дараа Дөрвөн Дээрэмчид засгийн эрхийг авсан ч, энэ эрх удаагүй юм

b9891c808f6cdc481c6052cf29991555-w

Соёлын хувьсгалаар зөвхөн эрүү шүүлтээр гэхэд л сая гаруй хүн тамлагдан үхсэн гэсэн тооцоо байдаг. Энэхүү Хятадын Соёлын Хувьсгал улс орны соёл, боловсролын салбар, тэр дундаа эдийн засагт асар их хохирол учруулсан юм. Хятадын эдийн засаг бүхлээрээ сүйрсэн юм.

280-7 600-4 280-11 600-12 235137507 a5379a94d768d2fd7a669932d58607f4-w articleLarge 600-10 CGJ-1 280-13 280-9 c6cefd80c7386cf3c6b33fd315df8c97-w caf2f80c5e369811724be91c34af5a1b-h f7b118a5ca4ecb74b89fe3e244a85fb0-w Guards_600 kulturnaya_revolyuciya li-zhensheng mao_640 RedGuard-1-7a770ee8377f59ab6fea6c0d650d333dc4745fb4
Холбоотой мэдээлэл – Эрган дурсахуй – АНУ-н ерөнхийлөгч

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.