Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Гамба – Mimosa – Мимоза

Гамба – Mimosa – Мимоза

January 11, 2018 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 623 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

576682

Монгол нэр нь Ганба, англи нэршил нь Mimosa Оросоор Мимоза гэдэг.Үүнээс гадна Sensitive Plant мөн touch-me-not гэх нь бий Уугуул нутаг нь Өмнөд Америк, Шинжлэх ухааны хэллэг нь Mimosa pudicaL.Энэ цэцэг нь   маш мэдрэмтгий бөгөөд навч, цэцгийн ишинд нь хүрэх эсвэл орчин тойронд нь таагүй мэдрэмж төрмөгц навчаа хумьдаг.

Mimosa-pudica-final-1

Энэ нь ургамал өөрийгөө хамгаалж буй арга бөгөөд хэдэн минутын дараа эргэн навчаа дэлгэдэг байна.   Жижигхэн  бөмбөлөг хэлбэртэй ягаан өнгийн цэцэг зуны эхэн сараас сүүл хүртэл цэцэглэдэг.  Байгаль  дээр 120 см өндөр өргөөшөө 90 см орчим тархан ургадаг. Гэрийн нөхцөлд   90 см орчим өндөр ургадаг.

200pcs-bashful-grass-Seeds-balcony-mimosa-pudica-seeds-potted-foliage-Sensitive-plant-garden-decorative.jpg_640x640

Хөрс

Хүлэрт хөрс ,пертил харьцаа нь 2:1 байхаар бодож хөрсөө бэлтгэнэ. Бага хэмжээгээр элс, ширгэн хөрс нэмж болно.

1200px-Mimosa_pudica_003

Дулаан

Зундаа 18-20 ° C өвөлдөө 14 ° C – ээс доошгүй дулаантай байлгана.

Bashfulgrass-Seeds-Mimosa-pudica-Linn-Foliage-Mimosa-pudica-Sensitive-100-Seed-particles-Ornamental-flower.jpg_640x640

Гэрэл

Хагас сүүдэрлэг орчинд дуртай. Нарны гэрэл дутагдсан үед навчаа хумьдаг. Мөн шөнийн цагаар навчаа хумьдаг,

1616922862_80897169f6

Усалгаа

Хөрсийг хэт их чийгтэй байлгаж болохгүй. Өнгөн хөрс хатсаны дараа усалгааг хийнэ.

MimosaActions_web

Бордох

Ид ургалтын үед нь бордоог тавин хувь хүчийг нь сулруулан найруулж 14 хоногт нэг удаа бордоно.

s-l1600seedlings


Үржүүлэх

Ихэнх тохиолдолд үрээр ургуулдаг. Ягаан өнгийн жижиг цэцэгнээс үрийг нь гарган авч үржүүлж болно. Хүлэрт хөрс, хөвдөн хөрс бүхий холимог хөрсөнд үрийг 5мм орчим гүнд суулгаж гадуур нь гялгар уутаар вакуумдана. Үрийг суулгахын өмнө бүлээн усанд 24 цаг дэвтээнэ. Үр 14-21 хоногийн дараа соёолно. Мөн мөчрийн тайрдсаар үржүүлж болдог. Цөөн тооны навчтай тайрч авсан мөчрөө хүлэрт хөрс, пертилийн холимог бүхий хөрсөнд суулгаж гадуур нь нэг удаагийн аяга эсвэл гялгар уутаар вакуумдаж үрслүүлж болно. Хөрсийг бага зэргийн чийгтэй байлгана.

photo-news-3-2SKU255571(6)unnamed

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

2 Сэтгэгдэл байна - “Гамба – Mimosa – Мимоза”

  1. зочин

    та танайхаас 3 төрлийн цэцгийн үр худалдаж авсан юм. тэгээд орос тайлбартай болохоор одоо болтол тарьж чаддагүй. үүнийг монголоор яаж тарьдгийг хэлээд өгөөч гавриш, глосиния, бегония

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.