Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Цахирмаа цэцгийн арчилгаа, усалгаа

Цахирмаа цэцгийн арчилгаа, усалгаа

October 25, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр | 24,102 уншсан  Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа, Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Дулаан ба гэрэл

Монголд нилээн өргөн тархсан Phalaenopsis төрлийн Цахирмаа нь +20+25 хэмийн дулаанд сайн ургадаг. Агаарын чийгшил өндөр тохиолдолд хамгийн ихдээ +32 хэмд ургаж чадна. Шөнө болон өдрийн дулааны хэлбэлзэл 4 хэмээс ихгүй байвал сайн. Амьдрах чадвараа хадгалах хамгийн бага хэм нь +16 хэм юм. Цахирмаа нь гэрэлд маш дуртай ургамал юм. Цахирмаа цэцэглэхэд гэрэл чухал үүрэгтэй. Хэрэв байгалийн гэрэл хангалтгүй бол нэмэлт гэрэлтүүлэг тавьж өгөөрэй.

Цахирмааг усалсны дараа хурц наран дор тавьж болохгүй тэгвэл түлэнхий үүсэж навч нь үхжих магадлалтай. Ер нь ямар ч үед нарны шууд тусгал дор тавьж болохгүй. Цахирмаа цэцэг маш мэдрэмтгий тул бордоо ихдвэл навч, цэцэг нь унжиж хорчийдог.


Хөрсний бүтэц ба бордоо

Ихэнх цахирмаа цэцэг байгаль дээр өөр модлог ургамлын найлзуур дээр “ургадаг. Ийм ургамлыг эпифит гэнэ. Иймээс тасалгааны нөхцөлд ургуулахдаа ус сайн нэвтрүүлдэг хөнгөн зориулалтын хөрсийг үүнд /модны холтос, хүлэр, полистриол, хөвд, оймын үндэслэг иштэй холимог хөрс/ сонгож аваарай. Савны ёроолд заавал дренажийн давхарга дэвсэж өгнө. Цахирмаа цэцэг маш мэдрэмтгий тул бордоо ихдвэл навч, цэцэг нь унжиж хорчийдог. Чухалчлан анхаарах ёстой зүйл гэвэл цахирмаад зориулсан тусгай бордоо байдаг ба та цэцгээ буруу бордоогоор бордож нэг өдрийн дотор цааш нь харуулах гээгүй л бол тусгайлан зориулсан тэр бордоог л хэрэглэх хэрэгтэй. Тус бордооны найрлага нь ердийн тасалгааны цэцгийн найрлагаас өөр байдаг байна

ЦАХИРМАА ЦЭЦГИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ

1. Юуны түрүүнд бид цэцэгээ савнаас нь шороотой нь бүхлээр нь салгаж авах хэрэгтэй. Олон жил болсон үндэс шороотойгоо нягт барьцалдсан байдаг. Савтай цэцгээ доош нь харуулж байгаад цэцэгнийхээ угаар барьж байгаад савны ирмэгээр нь ширээний булан ч юм уу ирмэгтэй зүйлд зөөлөн цохиход бүхлээрээ сугарч гарч ирнэ.

2. Хөрстэй нь гаргаж авсан цэцэгээ бүлээн устай саванд 15-20 минут байлгана. Ингэснээр хөрс зөөлөрч унана.

3. Нэг гараараа цэцэгээ бариад нөгөө гараараа шороог нь зөөлөн унагах хэрэгтэй.

4. Үлдсэн жижиг шороог нь шүршүүрээр шүршиж унагана. Бүлээн усаар, зөөлөн даралтаар шүршихээ мартав, ширүүн шүршвэл үндсийг гэмтээж халдвар оруулах магадлалтай.

5. За ингээд шороо нь унаад үндэс нь дангаараа үлдлээ. Ялзарсан, хатсан үндэсийг нь түүгээд таслаад хаяарай. Муудсан үндсийг ялгахад амархан, дотроо хөндий эсвэл устай байхаас гадна ихэвчлэн хүрэн өнгөтэй болсон байна, тэгэхдээ эрүүл үндэс ч гэсэн хүрэн өнгөтэй байх нь бий, гол нь хатуу байдаг. Тал нь ялзарсан тал нь эрүүл үндэсийг угаар нь авах хэрэггүй зөвхөн ялзарсан хатсан хэсгийх нь дээгүүр таслаж авах хэрэгтэй.

6. Шархалсан хэсгүүдийг халдвар болон ялзралаас хамгаалахын тулд идэвхжүүлсэн нүүрс түрхэж өгнө. Спирт агуулсан бодис түрхэж болохгүйг анхаарах хэрэгтэй.

7. Дараагийн алхам бол хатаах. Цахирмааг орой нь цэвэрлэж янзлаад салфеткаар арчиж илүүдэл чийгийг шингээж аваад хуурай салфеткан дээр тавьж хонуулна.

8. Ийнхүү хонуулахдаа хөрсөө мөн бэлдээд хонох хэрэгтэй. Хөрсөнд буй мөөгөнцөр болон бусад халдварт биет үржихээс сэргийлэхийн тулд хөрсөө урьдчилан халуун буцламгай усанд хийгээд дараагаар нь шүүж аваад дахиж халуун усаар булхаад хөргөсний дараа ургамлаа суулгаж болно.

9. Өглөө нь цэвэрхэн бөгөөд хатсан цахирмаагаа саванд шилжүүлж суулгана. Суулгах савныхаа ёроолд 3 орчим см зузаан дренаж /модны холтос, керамзит г.м/ хийнэ, дээрээс нь дор хаяж 1см орчим цахирмааны хөрс/тусгай хөрс/ хийгээд цахирмаагаа савны голд байрлуулна. За тэгээд л тал талаас нь жигдхэн хөрсөө хийж услаад л /хөрсөө хийнгээ услах нь хөрсийг нягтаршуулж өгдөг/ шилжүүлж суулгах ажиллагаа дуусгавар болно доо.

10. Бэлэн болсон савтай цэцгээ угаалтууранд тавиад 30-45 хэмийн усаар 3-4 минутын турш зөөлөн шүршинэ. Шүршиж дуусаад 20 орчим минут усыг нь шавхарч дуустал байлгаж байгаад гаргаж ирээд шаардлагатай бол хөрс нэмээд үгүй бол цонхны тавцан дээрээ байрлуулна.

11. Үндэс сайн бэхжтэл тулгуур ашиглах хэрэгтэйг анхаараарай.

ЦАХИРМАА ЦЭЦГИЙН УСАЛГАА
1. Маш зөөлөн усаар услах хэрэгтэй
2. Усны дулаан 30-45° хэмийн хооронд байх хэрэгтэй
3.Цахирмааны цангааг хамгийн сайн тайлдаг ус бол задгай талбайд цуглуулсан борооны ус /дээврээс тоссон борооны ус биш шүү, элдвийн бодис холилдож бохирдсон байдаг/

4. Өглөө услах нь хамгийн тохиромжтой, учир нь орой болтол хэрэгтэй чийгээ шингээгээд авчихдаг. Өглөө амжаагүй бол орой услаж болно, харин хэт орой буюу шөнө услах хэрэггүй. Учир нь шөнийн цагаар цахирмаа нь ус шингээх чадваргүй байдгаас болж үндэс нь ялзрах аюултай

5. Усалгааг зөөлөн “душ” маягаар хийвэл сайн, ийнхүү услах нь байгалийн усалгаатай хамгийн төстэй байдаг байна.

6. Усалгаа хийсний дараа 1 цаг болоод навч болон ургамлын голд тогтсон усыг арчиж/шингээж авах хэрэгтэй. Цэцгийн голыг ялзрахаас хамгаалж буй хэрэг. Цэцгийн гол ялзарсан тохиолдолд таны цэцэг амьдрах найдваргүй боллоо гэсэн үг тийм болохоор голд буй усыг байнга хуурай салфеткаар арчиж авч бай! Цэцгийн гол ялзарч буй хамгийн эхний шинж тэмдэг бол оройн навч угаасаа хүрэнтэн ус гүйх юм.


7. Шугамын ус нь зөөлөн /хатуулаг нь 8dH ээс хэтрэхгүй/ бол шууд карантны усаар шүршиж болно. Манай орны хувьд энэ нь тохиромжгүй, учир нь хатуулаг нь 8-аас их байдгаас гадна шохой ихээр агуулдаг юм.
8. Хэр ойрхон услах вэ ? – Хөрсийг бүрэн хатсаны дараа услана.
9. Цахирмаа нь халуун орноос гаралтай цэцэг тул өдөр болгон бүлээн усаар шүрших хэрэгтэй.


Зарим нэг мэдвэл зохих зүйлс

1. Хамгийн доод талын навч шарлан хорчийж эхэлвэл та айх хэрэггүй, байгалийн жамаар хөгшин навч нь хагдарч буй хэрэг, навчийг голын зураасын дагуу ураад хоёр тийш нь татаж авах хэрэгтэй. Харин бүх навч зэрэг шарлаж үрчийвэл түгшүүр зарлах хэрэгтэй. Үндэс мөөгөнцөрт идэгдээд үхжсэн тохиолдолд ийм шинж тэмдэг илэрдэг юм.

2. Цэцэглээд дууссан ишийг “унтаа үе”-нийх нь дээхэн талд хайчилбал цэцгийн шинэ бундуу үүсэх магадлалтай. Тэгэхдээ таны цэцэгний навчнууд “сэргэлэн” байгаа тохиодолд шүү дээ. Хэрвээ навчнууд ерөнхийдөө тамирдаж, бага зэрэг нимгэрэн сулбагар болсон бол цэцгийн ишийг угаар нь тайрах хэрэгтэй. Хайчлахдаа цэцгийн гол болон навчийг гэмтээхгүйн тулд угнаас нь 1 см орчим зайтай тайрах хэрэгтэй.

3. За тэгээд хэтрүүлж услахгүй, мөн усалгааг багадуулахгүй байхад цахирмаа тань ургаад л цэцэглээд л байна даа. Гурван усалгаа тутамд буюу ойролцоогоор 2-3 долоо хоног тутам цахирмааны бордоогоор бордох хэрэгтэй.
4. Чийг ихтэй боловч дулаан багатай газар цахирмаа маш амархан мөөгөнцөртөж үхдэг тул байрлуулах газраа тохируулан сонгох хэрэгтэй. Агаарын чийгшил ихсэхэд температур адилхан нэмэгдэж байх хэрэгтэй.

Монголд нилээн өргөн тархсан Phalaenopsis төрлийн цахирмааны төрлүүд


Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

51 Сэтгэгдэл байна - “Цахирмаа цэцгийн арчилгаа, усалгаа”

  1. sain bainuu manai geriin tsahirmaa tsetsgee gobood barag sar garan bolj bna dahij hedii her hugatsaatai amarch baij urgadag yum be esbel bainga tsetsegledeg yumuu zoblogoo ogooch

  2. Bayarlalaa. Mash chuhal zovlolgoo ogsond. Hun buhnii tarisan tsetseg delgerch baig.

  3. Шинэ долоо хоногийг сайхан цэцгийн бичлэгээр эхэлж байгаа админдаа баярлалаа, бүх цэцэгчиддээ амжилт хүсье.

  4. ta buhendee mash ih bayarallaa
    mash heregtei medeelel gargasan bna
    amjilt husie

  5. Tsetseglesen tsaxirmaa zarah xyn bna uu.

  6. minii utas 99042681

  7. hurs bordoog ni haanaas avah ve

  8. bi anduudiin dood taliin delguurees tsahirmaa awaad urguulj chadaagui sh dee. hezuu yum bna leee. archilgaa ih shaarddag bhaa tee ali eswel hytadaas orj irsen tsetseg bolohoor tegej bgaa yum bolow uu? ohintoi bolood buh tsetsegee hund ugsun. ohindoo ih tsag zaruulaad bsan chin ihenhi ni uheed bsan . odoo goy tsetseg tsugluulj ehelnee

  9. tsahirmaa tsetsegiin vrselgee zarah hvn bnuu 99047542 ene dugaarluu zalgaarai

  10. байгал

    цахирмаа ургуулмаар байна,Үрсэлгээ нь байгаа хүн байна уу?

  11. tsetseg hediinees ehleed tsetsegledeg yum be? ureer targ urguulhad hamgiin amarhan urgadag yumar tsetseg baidag be?

  12. minii tsahirmaa neg l bishee navch ni sharlaad l uheed baigaa uym uu buu medee yaaval deer ve odoo yaah uu

  13. ih zow zowlogoonuud bna монгол орны эмийн ургамал ene talaar medeelel hgeej adminuudaa

  14. Davaa-d: buh navch ni zereg zuulruud sharlaad baival undes ni yalzarch baigaagiin shinj dee, yaaraltai tuslamj uzuulehgui bol bolohoo baij baina gesen ug. Hamgiin dood taliin navch ni uzuureesee zuulurch hagdarch baival baigaliin jam yosnii daguu l hugshirch baina gesen ug dee.

  15. юунд надаас мэдээлэл хуулна вэ? өөр мэдээлэл чамд олдохгүй байна уу?

    • Уучлаарай Зайцев гуай энэ цахирмааны бичлэгийг банжиг дээр delgeen.blog.banjig net гэж байхад манай Блогийн админ Бобуся нийтлэж байсан. Тэгээд ч таны бичсэнтэй адил зүйл энд байхгүй. Цаг хугацааг нь бодохоор хэн хэнээсээ хулгай хийсэн байна вэ. Хулгайч хүн л хулгайчийг бариарай гэж орилдог гэсэн үгийг санаарай.

  16. ene deed taliin xulgaich geed baigaa xvn uuriixuu blogiig surtalchlaad baigaa xvn bainaaa. ter xudal gvtgesen setgegdel xayagiig ni ustgaachee. Bi ene xayagaar ni orj vzlee adil tustei yum erduusuu alga baina aa. Bitgii yum xiij baigaa xvmvvsed ataarxaj bail daaa

  17. Hehe, za yaahav dee, ene Tuulai hemeegch zochin yaaruu sandruu guij yavaad manai bichlegiig hagas dutuu unshtal uuriih ni bichsen zuiltei tustei met sanagdsiin bailgui dee, hehe…..

  18. namuunbaigal

    manai tsahirmaan dotor userdeg shawj ywaad bh yum ymar argaar ustgah be

    • HI, mini tsahirmaa deer bas userdeg jijighen bor saral ungutei shavij hursund ni duurtsen bn enuung yaaj ustgah vee?

  19. sain bn uu? lily tsetsegiin archilgaanii talaar bna uu, bval tavij tuslaach.

  20. ene tsetsegiin urselgeeg zarah hun bna uu 99084647

  21. hi, Tsahirmaagaa sar-n umnu avsiin, tr yyed bordoo ni bgui tasarsan gd odoo 10-d honogiin daraa Soyolj dr irne gene, ene hugtsaand dajgui l bn shuu tsahirmaa maani

  22. tsahirmaag zaaval gereltdeg savnd tarih yostoi yumuu

  23. hi saihan medeelel ugj baidagt bayarlaj bna . tsahijmaa tsetseg zarah uu hariu zaabal uguurei utas 95269044 n.umbar@yahoo.com

  24. Sain baina uu. Tsahirmaagiin ur esvel urselgee avmaar sanagdchihlaa. Utas 99148584

  25. serko, tsahirma tsetseg tuvd ungu unguuroo bj bnleeshdee, zaaval hunees tsahirmaa av yu hiinedee

  26. цахирмаа цэцэг их ууртай үнэт эрдэнийн чулуу александритыг оросууд камень одиночество гэдэг, тэрэн шиг цахирмаа өөрөөсөө бусдыг хосоор харах дургүй учраас их олноор нь офисст таривал зүгээр гэдэг яагаад гэвэл ажлын цаг дуусахаар бүх хүн явдаг.тэгээд өөрөө бүхнийг эзэгнэн үлддэг.цахирмааг цэцгийн хатан хаан гэдэг.хүнээр бол хатан хаан өөрөө дуртай юмаа хийж,албатуудаа өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг.хэрвээ хатан хаан хүсэх юм бол албат нь эхнэр,нөхөртэй байж болохгүй,дургүй нь хүрвэл өөрийн хүссэнээр зовооно.тийм болохоор би цахирмааг тааралдвал харж баясаад л өнгөрдөг.хэрвээ цэцгийн хүрээлэнтэй бол тэндээ тарина л даа.

  27. mod -unen gej uu Tsahirmaag ur udmiin beleg temdeg gej duulsan sh dee Delgeenee tsahirmaa tsetsgiin utgiig medeh uu? helj ogch tuslaach Bi hatgamal hiisiin

  28. sain uu, bi sayahan 2 honogiin omno tsahirmaa tsetseg hunees belgend awsiiimaa, uul ni id tsetseglej bgaa yum shig bgaan, tegsn deed taliinh ni heden tsetsguud ni sonin oor ongotee bolood hataaad ch bgaam shig sanagdaad bhiiii. ehnii udur ni uslaaguu, uchigdur l neg usalsan. unendee umnu ni yag ooroo tsetseg archilj bgaguumaa. sanaa zowood bolj ogdguue. yahuu hundet tsetsegchdee

    • март8-д ямарваа нэг цэцэг цэцэглсний дараа тодорхой хугацааны дараа цэцэг нь хатаж унадаг. таны цахирмаа тэгсэн байх гэж бодож байна санаа зоволтгүй. арчилгааны талаарх нийтлэлийг сайн уншаарай танд амжилт хүсье

  29. tsahirmaagiin bordoo ymar nertei bordoo bdg yum be, zaawal tungalag sawand tarih estoi yumu? tsahirmagiin belegdeliig helj uguuch.

  30. sain bna u tsahirmaa tsetseg zarah hvn bval zalgaarai soyooljid bnlee gehdee uuruu urguulj vrslvvlsen bval ilvv ervvl tsetseg baih soyooljoos awsan tsetsegnvvd dorool chad hiivhih yu kkk utas 91918759

  31. Содоо

    Сайн байцгаана уу. Би жилийн өмнөөс цэцэг тариж эхэлсэн цэцэг тарих үнэхээр сайхан юмаа. өдөр болгон цэцглэж ургаж байгаа цэцгэнүүдээ хараад их жаргалтай байдаг.манай гэрийнхэн бүгд цэцгэнд хайртай болсон.Би нэг зүйл асуух гэсиимаа. миний цахирмаа цэцгийн навчнууд нь зөөлрөөд хорчигоод ургадагггүй ээ уг нь хэдэн сарын өмнө нэг эгчээсээ авсын тэгсэн үндэс нь ил гарсан ба цаанаас үндэс нь ургаж гарч ирээд хөрс руу гаа ордог хуучин үндэс нь хатаад хорчигоод байдаг юм байна лээ. хөрснөөс нь бас хар ялаа гараад байх юм яаж цэцгээ аврах вэ харахаар өрөвдмөөр надад зөвлөөч
    undefined

    • Sodoo, Minii bodloor chinii tsahirmaagiin usalgaa ihedsen bj magad. Hors solih argiig sain unshaad horsiig ni soliod uzeerei. Minii tsetseg ch bas heden sariin omno iim bolood bi horsoo soliod odoo sain urgaj bgaa. Daana ch tsetseglehgui l bgaad bna. Tsetseglehiig ni tesen yadan huleej bna.

  32. номин

    wow unexer gaihaltai

  33. sain baitsgaana uu. 10 sard belgend tsahirmaa tsetseg belgend awsiim aa. anh zunduu olon tsetseglesn uneheer shn tsetseg bsiin. daanj odoo buh tsetseg ni unajihsn nawch ni neg negeeree sharlaad unaad bhiin. huwdun hursun suulgatstai bgn zaawal solih shaardlagatai yu yr ni yawal dr we

  34. цахирмаа цэцэг худалдаж авмаар байна

    сайн байцгаана уу.
    цахирмаа цэцэг хаанаас худалдаж аах вэ? байдаг газрыг нь хэлж туслаач.

    • Аагий

      соёлжид цахирмаа төрөл төрлөөрөө байна лээ шүү

  35. Daagiinaa.smile

    сайн байна уу хүндэт цахирмаа арчлагч, хайрлагчидаа. миний хань надад сая март-аар надад ягаан цахирмаа бэлэглэсэн.харах тусам л хайр хүрээд, гэрэл гэгээтэй бодол төрүүлэх юм.мэдээж ургамал л болхоор нэг д өдөр надад хүндрэл гарах байх та бүхэн надад харамгүй хэрхэн асуудлаас гарах тухай зааж зөвлөж байгаарай. мөн дээрх зааварчилгаатай уншиж танилцлаа. та бүхэнд маш их баярллаа. энэ сайхан цэцгээ олон жил ургуулна гэдэгт их найдлага тавьж байгаа шүү :-)

  36. Hi bi 7honogiin omno tsahirmaa shineer soyoljoos awsn ymaa neg l gundaigd tsetseg tarij uzj bagagu bolhr yhaa medku bnaa tuslaach

  37. sain bn u? ene zowlgoo nadad ih taalgdlaa bi sayhn belgnd tsahirmaa tsetseg awsn yum l da tgsen chn 7 hnd gants 1 nawch nemgerd horchgood bh yum yah u? bs eng beleglesn hun n tsahirmaa tsetsgiig usldaggui gsen 10 hond oor tom sawand hiigrei gj helsen ene zow u? nadad tuslaach guij bn bi tsetsgee uhlmeergui bn

  38. Goe tsetseg bna

  39. Золко

    Цахирмаа цэцэг хүний эерэг амин энерги сорогч ба яг л вампир гэсэн үг. Азгүйтэл, өвчин. зовлон л авчирна. Гэр орондоо бүү байлгагтун.

  40. goo dali urguulaad udaj bn 4dehi nawch urgahaar ni 1nawch uhchih yum nawchnuud ni sharlaad bh
    ii tuslaash gehdee ene jiil tsetseglej bn

  41. Сайн байна уу цэцэгчидээ
    Цахирмаа цэцгийн үрсэлгээ байна уу ? 99198470 утсаар холбоо барина уу
    Баярлалаа

  42. Tsahirmaa tsetsgiin hurs haanaas avah ve

  43. sain baina u. bi tsahirmaaniiha sawiig tomsgoson ym getel dotroos ni tsahirmaa shig helbertei yagan ongotei tom horhoi garch irsen. ene horohoitston bn gsn uguu. gantshan tom horhoi l bsan yamar uchitrtai ym bol

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.