Нүүр » Амьд байгаль » Аялал – Алтай таван богд

Аялал – Алтай таван богд

December 22, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Амьд байгаль, Аялал

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

19e06b71ea6fe1e432c50e1cf78402a9

Монгол алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг.

0d1fae231161c006020b67b04afc46563a3c3d78b926aa9c14a648ff6d46a0ee

Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн ЦэнгэлУлаанхус сумдын заагт оршдог.

3d38e1f61a5d62ddeffa1e6ef73bfc445bogd

Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн голАлександрын мөсөн голГранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.

9aa6854efa845ada74e44c0b260cb27f13a8504ae3a589ae69188d5425332ab8

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.

19e06b71ea6fe1e432c50e1cf78402a938fb54bd1a2f060b0e98eed25567a5f1

1996 онд Алтай Таван Богд уул, ХотонХурганДаян нуурХовд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон

74af1b73156a3c12a8cc51dab1ee5958769d4a95815262b947b11b937be7b831

Алтай Таван Богдод  дэлхийд цөөхөн байдаг мөсөн гол буюу Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг. Потаниний мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол. Тэрээр мөсөн голууд нээсэн хүний нэрээр тус тус нэрлэгджээ. Эдгээрээс хамгийн том нь Потаниний мөсөн гол. 20 км үргэлжилдэг ба нийт талбай нь 24 ам километр.

897d9067467fbc08b57bac4f65f4bf7a2106b607b09a9a292f77c9708f37a702

Алтай Таван Богдын хамгийн нам цэг нь Хурган нуур /1800 метр/ юм.

 Алтай Таван Богд уулын үндсэн таван оргил:

Нэр                                                   өндөр

Хүйтэн оргил                                   4,374м

Найрамдал оргил                           4,192м

Бүргэд оргил                                   4,068м

Малчин оргил                                  4,051м

Өлгий оргил                                    4,050м

71309dc17820f71244d7452c3ae26fc6794589b48b1e95dfaf3bb1bebc976532

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчидын авирах дуртай уул болоод байна. Таван Богд уулын Хүйтэн Оргил нь 2013 онд үндэсний газарзүйн хүрээлэнгээс гаргасан авирууштай шилдэг арван уулын жагсаалтын нэгт бичигджээ

b1a4da9e4ea432f7d3162d8ab047d7eeb5bdc4f903b5ba958b899dd0864b531d

 Жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7 сараас 9 сард цаг агаар хамгийн тогтвортой байдаг тул илүү тохиромжтой юм. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлын аягийг үзүүлэх нь цөөнгүй

I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595dffb4e08d8__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0a57a4b68__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0a075e44a__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0ae3b552e__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0b8fa04e8__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0c0938c2e__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0c4385624__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0d1878e70__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0fade3628__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e08ec737e0__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e10dc4a801__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e109bcc9db__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e092390b1a__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e103293bec__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0806918b3__880 I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0962053ef__880 b36b5d912c6b59eeb022b793488ec01cda469c7f91b52facc6a67458ae0b94d6 dfb2a80dc4b52f83a33983472495637e I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0f4955de0__880 Shiveet-595dfc7e143fd__880


Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.