Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Мөнхрөө – Sansevieria – Сансевиерия

Мөнхрөө – Sansevieria – Сансевиерия

July 29, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 22,275 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Африк тив энэ цэцгийн уугуул нутаг.  Үүнээс гадна Австрали, Хятад ,Япон Хавайн арлуудаар мөн тархан ургадаг. Суккулент буюу шүүслэг ургамлын төрөл зүйлд ордог. Биологийн хэллэг нь Sansevieria Монгол нэршил нь Мөнхрөө , оросоор Сансевиерия гэж нэрлэдэг. Үүнээс гадна байгаа байдал гаднах төрхөөр нь Snake Plant буюу Могой цэцэг, Mother in Law’s Tongue буюу Хадам ээжийн хэл гэж нэрлэх нь ч бий. Энэ цэцгийг ургуулахад их амархан бөгөөд арчилгаа ч их бага шаарддаг бөгөөд цэцэг эхлэн таригч нарт хамгийн сайн тохирох цэцэг юм. Мөнхрөөгийн  навч шулуун, махлаг  байх ба  хээ нь маш олон төрөл янз байдаг.

Навчны үндсэн өнгө нь хар ногоон бөгөөд зарим төрөл нь навчны ирмэг тойрсон алтан шаргал эмжээртэй байдаг. Зарим төрлийн мөнхрөө нь урт нарийн иштэй цагаан, ногоон өнгийн цэцэгтэй байдаг. Агаарыг маш сайн цэвэршүүлдэг 10 цэцгийн нэгэнд мөнхрөө орно.Мөн албан тасалгаа оффис, зочид буудал, нисэх онгоцны буудал гэх мэт газруудад чимэглэлийн зориулалтаар их ашигладаг.

Хөрс ба сав

Кактус, суккулент ургамалд ус сайн нэвчдэг. том ширхэгтэй элс хольсон хөрсний хольцыг сонгоно.Кактус бүрийн хөрсний бүтэц өөр байдаг боловч, ерөнхийдөө доорх хольцоор хөрсийг бэлдэхэд болно.Модны жижиг ширхэгтэй удаж харласан үртэс холтос, хар шороо, хайрга буюу жижиг чулуу мөн уушиган чулуу буюу бидний мэдэх өөхөн чулуу, том ширхэгтэй элс байх нь тохиромжтой байдаг. Шавар эсвэл шаазан сав хамгийн тохиромжтой. Энэ ургамал маань их өндөр ургадаг тул бат бэх дунд зэргийн хэмжээтэй шавар эсвэл шаазан сав их тохиромжтой байдаг. Хэт өтгөн ургасан мөнхрөөний үндэс жижиг хуванцар савыг зад татах тохиолдол бий.

Усалгаа

Усгүй удаан амьд байх тал дээр тун тэсвэртэй цэцэг. Навчны оройн хэсэгт ус хүргэж болохгүйг онцгой анхаар.Хөрсний өнгөн хэсэг 1,5 см орчим хатсаны дараа услагааг хийнэ. Хөрсийг модон савхаар хатгаж үзэж болно. Усыг ихдүүлбэл навч болон үндэс гэмтдэг. Услагаа багадвал навч үрчийх унжих байдал ажиглагдана. Агаарын дулаанаас хамаарч долоо хоногт нэг юм уу хоёр удаа услана. Өвөл сардаа нэг удаа услахад болно.

Гэрэл

Энэ ургамал нь халуун орноос гаралтай тул нарны гэрэлд дуртай боловч өдрийн хурц нарны тусгалд удаан байлгах нь тохиромжгүй. Хагас сүүдэрлэг юм уу нарлаг орчинд дуртай. Гэрэл багадахад дургүй.

Дулаан

Зундаа 18с-23с дулаан тохиромжтой бол өвөлдөө 13с –с доошгүй дулаан орчиыг бүрдүүлэх ёстой. Өрөөний дулаан их байх тусам сайн ургадаг. Сэрүүн нөхцөлд тэвчээр муутай цэцэг юм. Дулаарсан үед гадаа савтай гаргаж тавьж болно. Гадаа гаргаж тавьсан үедээ хүйтэн бороонд удаан байлгаж болохгүй.

Арчилгаа

Навч хэт өндөр ургаж биеэ даахаа больж хажуу тийш унах үед нь та тулгуур хийж уях хэрэггүй бөгөөд хөгширсөн навчийг угаар нь хайчилж авах хэрэгтэй. Удалгүй шинэ навчнууд нөхөн ургах болно та санаа зоволтгүй. Навч зөөлөрч зузаарах байдал ажиглагдвал угаар хайчилж авах хэрэгтэй.

Үндэс навчаар нь салгаж суулгахад бэлэн болсон байдал

Шилжүүлэн суулгах ба бордоо

Бордооны бүтэц нь , 20-20-20 байх ба азотын бордооны хэмжээ бага байхаар бодож бордоог найруулна.  Сард нэг удаа бордоно. Бордоог их бага шаарддаг ургамал юм. Жил бүр шилжүүлэн суулгаж болно. Үндэстэй навчийг салгаж үрслүүлэхээс гадна хавраас намрын улирал дуустал навчийг хувааж үндэслүүлж болно.

Baby мөнхрөө

Ижил төрлийн хөрсөнд ургадаг ургамлуудтай хамтд нь тарихад үзэмжтэй гоёмсог харагддаг

Тэвэглэж ургадаг мөнхрөөг сагсанд хийж өлгөж ургуулахад гоёмсог харагдана.

Цэцэг нь нэг иймэрхүү

Мөнхрөө цэцэг нь Нумын ордыхоны ээлтэй цэцэг



Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

25 Сэтгэгдэл байна - “Мөнхрөө – Sansevieria – Сансевиерия”

  1. yaj undesluulj urguulax u

    • хуланд энэ зурган дээр байгаа маягаар үндэсээр нь салгаж үржүүлж болно

  2. байгал

    namhan munhruug urtaar solih hun bn uu

  3. saikhan archiljee bi neg navch shuud shoroond suulgasan urgakh bolov uu yakh kheregtei ve

  4. миний мөнхрөө нарийсаад байх юм яаж байгаан бол?Улам л нарийнхан болоод хумигдаад байна зөвөлгөө өгөөч 🙂

  5. nadad ch munkhruu bgaa

  6. гэрлээ

    сайн байцгаана уу, би ажил дээрээ мөнхрөө тарих гэсэн юм. тэгээд нэг навч олоод 6 ширхэг болгож хайчлаад түр зуурдаа нэг цэцэгний хажууд хийчихсэн байгаа. тэгээд өнөөдөр суулгах хөрснийх нь талаар мэдэж авъя гэж бодоод. гадаа байдаг жижиг хайрга, элс, модны үртсийг хар шороотойгоо хольж болох уу? хэрвээ болдог бол цэцгээ үндэслэхийг нь хүлээх үү эсвэл маргааш ажил дээрээ очоод нөгөө газраас нь аваад шууд бэлдсэн хөрсөндөө суулгачих уу? зөвлөгөө өгөөч

  7. Hursun dooroos shine navch urgahgv ih udaad bhiin sav tomdsoniih yum bolovuu dotor talaasaa bol navch garjagach deeshee urgaad urguushuu nachgvv neeeh undur yum l bolood bhin zuvluguu uguuch

  8. Sain baina uu, bi munhruu gertee tarisan yum. Archilgaa ni ymr bdgiig sain medehgui bsnaa endees medej avlaa. Bayrlalaa. Iim site bdgiig medehgui ch genet havar bolj bgaa blohoor haigaas uzsen bj bn. Bayrlalaa

  9. Sain bnu? Ene saitaas ix yum unshij medej bna mash bayrtai bgaa… Asuux zuil garaad mi munkhruu nariisaad nugaraad l humigdaad bxiin yu ni boloxgui bgaan bol zuvulguu ugch tyslaach yaraltai bval sain l bna

  10. Baigal -d nadad urt munkhruu bgaa solii utsaa uguurei yrij bgad solii

  11. нандин

    манай гэрийн мөнхрөө цэцэглэх гээд жижигхэн жижигхэн юм ургачаад байгаад л байсан тэгээд өнөөдөр харсан чинь 1нь цэцгэлцэн байхаар нь цэцэг гардаггүй цэцэгнээс цэцэг гарчихлаа гээд бөөн баяр болоод байсан чинь цэцэг гардаг байсан юм байна шд хэхэ

  12. Хулан

    tsetseg maani bvr gulijiigaad unaad ogoh ym yah uu odoo nawch ni nugaraad nugaraad

  13. тэмүүлэн

    Мөнхрөөний хамгийн урт дээшээ ургасан хэсгээс нь хайчилж аваад хөрсөнд суулгадаг гээд байсан тэгж суулгадаг нь зөв үү ? Аль эсвэл заавал дээрх зураг шиг үндсээр нь авж суулгах уу ? Аль эсвэл усанд хийж үндэсжүүлээд суулгах уу ? Туслаач ?

  14. hi.munhruuni talaar medeell awlaa mash ih bayrlla.harin vndes nawchaar n bish deerees n shuud tashuu tairaad vrslvvldin boluu ged tairch awad usand hitsen bga terige shuud hursund suulgahuu urgah boluu hariu uguuch

    • навчаар усанд үнюэслэхгүй чийгтэй элсэнд суулгаад вакуумдаад үээрэй яаж тайрах талаар зураг нь бгааа

  15. bayrlla bayaraa hariu bichsend

  16. нараа

    Сайн байцгаана уу, би хүнээс үндэелүүлэхгээд ганц гавч аваад усанд хийциймаа тэгсэн нөгөөх чинь соёолцон бнаааа хэхэ. Тэгээд одоо хөрсөндөө хэр гүн суулгах вэ зөвөлгөө өгөөч баяраллаа

  17. Болор

    Сайн байна уу, миний мөнхрөө үрчийгээд, хөгшин хүний дух шиг болоод байна, энэ юуных вэ. Бас нэг нь хагарчихсан юм шиг болчихлоо, яасан юм болоо, хариулж тус болооч. Баярлалаа.

  18. сайн байна уу?
    Миний энэ өндөр сортын цэцгийн үзүүр болон 2 хажуугаараа шарлаад хатаад байна. тайрч болох уу?

  19. Сайн байна уу?
    Манайх өндөр сортын цэцэгтэй. 2 хажуугаараа хатаж шарлаад байна. тайрч болох уу?
    Баярлалаа!

  20. Oyunjargal

    tsetseg ni hurts taagui unertei bn u

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.