Нүүр » Таны амралтанд » Таны амралтанд

Таны амралтанд

October 23, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Таны амралтанд

Нийтлэлийг 3,695 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Би нөхрөөсөө гоо сайханд орох гэж 50 мянгыг гуйгаад,

-Тэгээд өгсөн үү?

-Нилээд харж байснаа 100 мянгыг өгсөн.

*                                  *                                  *

Нэг ковбой индианчуудтай тулалдсаар бүслэгдэв.Тэрээр “ амьдаараа баригдаж тамлуулснаас үхсэн нь дээр гээд “ сүүлчийн сумтай буугаа шанаандаа тулгав.Гэтэл дотор хүн нь “ Байж бай. Нэг арга байна. Тэр толгойлогчийг нь буудчих” гэв. Ковбой толгойлогчийг нь буудаж унагав. Дотор хүн нь “Одоо бол ч харин ямар ч аргагүй болсон доо “ гэж хэлэв.

*                                  *                                  *

Залуу минь чи тэгээд манай охиныг эхнэрээ болгох гэж байгаа юм биз дээ ?

–          Тийм ээ, эрхэм ээ.

–          Тэжээж чадах юм биз ?

–          Чадна аа, эрхэм ээ.

–          За, За сайн байна. Бид долоо ч азтай юм аа.

*                                  *                                  *

Нийтийн жорлонд:

–          Хөөе цаас байна уу ?

–          Цаас алга аа. Харандаа авах уу ?

Оройтсон зочин оргүйдэж эхнэр нөхөр хоёртой хамт унтав.Өглөө      нь нөхөрт нь:

–          Танай авгай чинь шөнөжин миний нөгөөдөхийг барьж хонолоо.

–          Тэр чинь би байсан юм аа.

*                                  *                                  *

Эмгэн шулмас төмөр замын голоор алхална. Араас нь гал тэрэг дохиогоо дуугарган ойртов. Хүмүүжилтэй хүүхэн шүгэлдэхэд эргэж хардаггүй юм аа гээд цааш алхав.

*                                  *                                  *

Хоёр согтуу гэртээ харьж явав.

Чи одоо хариад эхнэртээ юу гэж хэлэх вэ ?

Өглөөний мэнд л гэхгүй юу ?

*                                  *                                  *

Чи ямар хувцастай унтах дуртай вэ ?

Эсгий гуталтай

Яагаад ?

Цонх, тагтнаас үсрэхэд амар байдаг юм.

хүнд цохилтын дараа

Мөрдөн байцаагч хулгайчаас асуусан нь:

– Чи хулгай хийж байх үедээ хөгшин настай эцгийгээ бодсонгүй юу

– Аавд таарах хувцас даанч байгаагүй л дээ.

*                                  *                                  *

Амьтны хүрээлэнгийн торон хашаан дээр “Анхаар будагтай” гэсэн гэж бичжээ. Торны цаана нэг бар нааш цааш алхална.

–          Өө би барыг цаанаасаа л ийм өнгөтэй юм байх гэж бодсон чинь будчихсан байсан юм уу? хэмээн Вовка гайхжээ.

*                                  *                                  *

Хуучин ёс жаягаа сайн баримталдаг ээж нь саяхан хуримаа хийсэн охиндоо:

–          Унтахдаа заавал ямар нэгэн хувцас өмсч  байгаарай. Чамайг нөхөр чинь нүцгэн байхыг харж болохгүй шүү гэжээ. Хос залуусын бал сар нь дуусах дөхөж байлаа. Нөхөр нь:

–          Хайрт минь үнэнээ хэлээч. Танай гэрийхэнд чинь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн бий юу?

–          Үгүй  би лав мэдэхгүй юм байна.

–          Тийм байж , тэгвэл чи яагаад унтахдаа дэрсэн малгай өмсдөг юм бэ?

*                                  *                                  *

Шүүгч гэрчид хандан

–          Та ямар ажил хийдэг вэ?

–          Цаг уурч

–          Тэгвэл би танд дахин сануулъя, зөвхөн үнэнийг л яриарай.

Вагонд пиг дүүрэн зорчигч байв. Суудал байхгүй учир нэгэн эмэгтэй эрэгтэй хүний өвөр дээр суув. Хэсэг хугацаа өнгөрсөн ч эмэгтэйд таатай биш байгааг ажигласан өвгөн:

Миний хүүгийн доороос тамхины хайрцаг нухаад байх шиг байна. Өвөө тамхи татахаа болиод 20 жил болж байна. Өвөөгийхөө өвөр дээр ирээд суучих гэжээ.

*                                  *                                  *

Шинээр гэрлэсэн залуус гутлын дэлгүүрт хүрч ирэв.Эхнэр нь нөхөртөө гутал авч өгөхөөр шийджээ. Дэлгүүрт байгаа гутал бүгд багадаж таарах гутал олдсонгүй. Худалдагч:

Үүнээс том гутал манайд байхгүй гэжээ.

Дэлгүүрээс гарч яваад авгай нь :

Чи яасан том хөлтэй юм бэ дээ?

Тосгонд төрж өссөн юм чинь гуталгүй явсаар байгаад ийм хөлтэй болчихлоо.

Гуталгүй явснаас өмдгүй явсан нь дээр байж дээ гэв.

*                                  *                                  *

Илжиг түрүүч хоёр тааралдав.Илжиг:

–          Чи хэн бэ?

–          Би офицер байна. Харин чи хэн бэ?

–          Тэгвэл ч би морь юм байна л даа.

*                                  *                                  *

Маанаг эрийн аав нь хүүгийхээ ухаан муутайд гутарч,

–          За даа … би ч ингэж амьд яваад яахав.

–          Энэ хүүхэд ухаан суухгүй юм байна гэж гутран өгүүлэхэд сонсож суусан хүү нь:

–          Аав аа би таныг алаад өгөх үү? гэж баясан хашгирчээ.

Вовка, аав аа би өнөөдөр 20 рубль олоод цагдаад аваачиж өгсөн та байсан бол яах байсан бэ?

Чам шиг л худал хэлэх байсан.

*                                  *                                  *

Төмөр замын буудлын дэргэд согтуу эр шонгий мод тэврэн зогсоно.Чанга яригчаас эмэгтэй хүний дуу:

–          Анхаараарай. Москвагийн галт тэрэг 1715-д хөдөлнө.

–          Тэнэг минь дахиад нэг хэлээдэх…

–          Анхаараарай. Дахиад нэг хэлье.

Дэлгүүрийн лангууны дэргэд зогсох хоёр хүн ярих нь:

-За яах вэ?Хоёрыг авах уу? Эсвэл гурвыг авах уу?

–          Гурвыг л авъя.

–          Яах юм бэ? Өчигдөр гурвыг авахад нэг үлдсэн шүү дээ.

–          Тэгвэл хоёрыг л авъя.

–          Худалдагч аа, гурван шил архи, хоёр ширхэг чихэр өгчих.

*                                  *                                  *

Эмч:

–          Архи уухгүй явбал амьдралаа уртасгана гэсэн үг.

–          Өвчтөн:

–          Тэр ч үнэн байх шүү эмч ээ. Сая долоо хоног архи уугаагүй, тэгсэн чинь бараг бүтэн жил өнгөрөх шиг санагдсан шүү.

*                                  *                                  *

Хоёр хүү ярих нь:

–          Чи хоол идэхийхээ өмнө залбирдаг уу?

–          Үгүй ээ, аз болоход манай ээж сайхан хоол хийдэг юм.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

2 Сэтгэгдэл байна - “Таны амралтанд”

  1. Онигоо, хошин шогийн тоглолтууд инээдмийн атлаа бидэнд нэгийг хэлж байдаг, бид зөвхөн инээд наргиан болгоод л өнгөрдөг, ковбой индиантай онигоонд гардагчлан хүн бүхэнд дотоод хүн байдаг гэж боддог, дотор хүнээ сонсохгүй явсанаас болж амьдралд алдаа гаргадаг юм шиг санагддаг, энэ зөвхөн миний бодол шүү зөвөөр ойлгоорой, админдаа баярлалаа амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.