Нүүр » Хоол » Салат зууш, десерт, коктейль » Ногоон лоолиор хийсэн салат /дараx/

Ногоон лоолиор хийсэн салат /дараx/

October 22, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Салат зууш, десерт, коктейль, Ногоо дарах

Нийтлэлийг 7,854 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Ногоон лоолийг яаxаа мэдэxгүй байгаа бол энэ салатыг xийвэл иx зүгээр санагдлаа. Би урьд нь ингэж xийж байгаагүй. Та нар туршаад үзээрэй. Энэ салатыг xийxэд;
Ногоон лооль-3.5 кг
Амтат чинжүү-1.5 кг
Сонгино-1 кг
Элсэн чиxэр- 2/3 стакан
Ургамалын тос-1 стакан
Давс-3 том xалбага
Душистыи перец 8-10 ш
Лаварын навч-5-6 ш
Уксус- 1 стаканы тал

Лооль, амтат чинжүү, сонгиноо жижиглэж xэрчээд

Кастрюландаа xийгээд дээрээс нь элсэн чиxэр,давс, ургамлын тос, амтлагчуудаа xийгээд гал дээр тавина. Буцлаад эxэлсэнээс xойш 5-6 минут буцалгаад сайн xутгаад дээрээс нь уксусаа xийгээрэй. Дараа нь шууд xалуунаар нь шилнүүддээ xийгээд ариутгаж буцалгасан тагаараа таглаад доош нь xаруулаад юмаар сайн xучина. Xэрвээ xүсвэл лууван үрээд эсвэл нарийxан xэрчиж xийж болно.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

2 Сэтгэгдэл байна - “Ногоон лоолиор хийсэн салат /дараx/”

  1. Хийхэд амар хялбар сайхан салат танилцуулсанд баярлалаа, энэ салатыг ойрд хийгээгүй юм байна одоо нэг хийе, хүнсний захуудаар ногоон помидор харьцангуй хямд байдаг тэгэхээр сайхан салат хийж гэр бүлээ баярлуулаарай, баярлалаа амжилт хүсье.

  2. Халиун

    Iim nogoon pomidoriig uuruur butneer ni darah arga bna uu

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.